Сирийн хямралаар Турк, ОХУ, Ираны удирдагчид энэ сарын 14-нд ОХУ-ын Сочи хотод уулзалдлаа. Уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Европт пуужин байрлуулах гэж байгаа америкчуудын үйлдлийг европчууд эсэргүүцэж чадахгүй байна. Европчуудын эрх ашгийг маш ноцтой зөрчиж байна. Тэгсэн атал тэд ямар нэг мэдэгдэл хийхгүй байгаа нь тусгаар тогтнолтой эсэхэд эргэлзэхэд хүргэж байна гэж хэлжээ. Мөн Европын Холбоо гишүүн орнуудынхаа нэрийн өмнөөс шийдвэр гаргаж байна. Дэлхийн дээр ганц ч бүрэн тусгаар тогтносон улс байхгүй. Одоогийн энэ дэлхий ертөнц дээрх бүх улс харилцан хамааралтай гэсэн нь олон улсын хэмжээнд онцлох сэдэв болоод байна. Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган, Ираны Ерөнхийлөгч Хасани Роухани нар АНУ Сири дэх цэргүүдээ бүрэн гаргах, тэдний холбоотон курдуудыг ч хамт гаргах төлөвлөгөөнд эргэлзэж буйгаа илэрхийлсэн бол В.Путин энэ тал дээр огт эргэлзэхгүй байгаагаа хэлжээ.