Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Мөнхзаяа: Монголчууд охин бид хоёрын амьдралыг гэгээн сайхнаар өөрчилсөн

2019-3-17
0
ЖИРГЭХ

Хайр үргэлж аз жаргалыг түгээж, хүн бүхэнд сэтгэлийн сайн сайхныг мэдрүүлдэг. Инээмсэглэл тодруулсан бүсгүйн харцнаас хайр үргэлж гэрэлтдэг. Чин үнэнч хайр бол эхийн хайр. Тэр бүсгүй ч эх хүн. Үрээ гэсэн агуу хайрынхан хүчээр үйлс нь үргэлж тэгширч явдаг Д.Мөнхзаяад Монголын ард түмэн дэндүү их хайртай. Хайрынх нь илрэл өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд хүн бүрийн сэтгэлийн дэмээр машинтай болж, өдгөө охиноо Хөх хотод эмчлүүлэхээр болсон явдал байв. Хөөрхөн Ө.Цолмон охиноо эмчлүүлэхээр хөдөлмөрч бүсгүй маань маргааш Хөх хотыг зорих гэж байна. Түүнтэй уулзаж цөөн хором ярилцсан юм.

(Ө.Цолмон охины ээж Д.Мөнхзаяагийн ярилцлагыг манай сайт нэгдүгээр сарын 24-нд нийтэлж байсныг   https://www.24tsag.mn/a/169395   холбоосоор уншина уу)

 

-Ө.Цолмон саяхан эмнэлэгт эмчилгээ хийлгээд гарсан. Биеийн байдал нь ямар байна вэ?

-Энэ сарын 1-нд эмчилгээндээ явахаар төлөвлөж байсан боловч миний охины бие гэнэт муудсан. Тэгээд ЭХЭМҮТ-ийн Мэдрэлийн тасагт 14 хоног хэвтэн эмчлүүлээд гарч ирлээ. Биеийн байдал нь сулавтар, үе үе таталт өгөөд л байна. Таталт нь төдийлөн зогсохгүй. Ойр ойрхон татаад байна.

-Маргааш Хөх хот руу эмчилгээндээ явахаар болсон гэсэн. Эмчилгээ хийлгэх эмнэлэг нь сайн гэж сонссон юм байна?

-Маргааш эмчилгээндээ явна. Хандиваар цугларсан бүх мөнгө данс руу шилжин орж ирсэн байгаа. “Бурхан Өндөр” гээд заслын төвд очиж, эмчилгээ хийлгэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд очиж, эмчилгээ хийлгэж үр дүнд хүрсэн олон тохиолдол байдаг юм билээ. Нэг өдрийн эмчилгээний төлбөр 600 мянган төгрөг гэсэн.

-Ө.Цолмонгийн онош болон бичлэгийг нь “Бурхан Өндөр” заслын төвийн эмч рүү явуулахад “хүрээд ир” гэсэн хариуг өгсөн гэж сонссон. Энэ хүрээнд охиныг эрүүл саруул болж, ээжийнхээ гараас хөтлөн алхана гэж итгэл дүүрэн хүлээх хүн олон бий?

-Эмч нь онош, бичлэгтэй нь танилцаад “Хүрээд ир” гэсэн. Хүүхэд бүрийн өвчний онош, биеийн байдал харилцан адилгүй байдаг. Эхний ээлжид очиж үзүүлж, эмчилгээ хийлгэх бодолтой байна. Зориод очиж байгаа юм чинь охиныхоо биед нарийн шинжилгээ хийлгэнэ. Миний охиныг эрүүл болохыг хүсч ерөөсөн маш олон монголчууд сэтгэл зүрхээ нэгтгэн хандивын аянд идэвхтэй оролцож, эмчилгээний мөнгө цугларсан. Дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа монголчууд тусалсан болохоор эх хүний хувьд охиныгоо эрүүл болно гэдэгт итгэж, залбирч байгаа.

-Хэвтрийн хүүхэд хөл дээрээ босч алхсан хэд хэдэн тохиолдол бий. Ө.Цолмон маань мөлхдөг болохоор илүү их найдвар төрөөд байна. Зун болоход охиныхоо гараас хөтлөөд алхах мөрөөдөл нь биелэх байх...?

-Хэвтрийн дэглэмтэй хүүхэд очиж дөрвөн курс эмчилгээ хийлгээд алхдаг болсон байна лээ.  Тэр хүүхдийн ээж нь надтай холбогдсон.  Ө.Цолмон мөлхдөг юм чинь үр дүн сайн гарах байх гэсэн. Таталт нь багассан, бүр татахаа больсон зөндөө хүүхэд байдаг.  Ямар ч байсан очоод сайн оношлуулаад, эхний курсийн эмчилгээг хийлгэх бодолтой байна. Эмчилгээ нь үр дүн өгвөл үргэлжлүүлнэ.

-Зөв бодолтой хүний үйлс нь үргэлж бүтэж, үр хүүхэд нь хүртэл сайхан амьдардаг гэдэг. Хүүхдийнхээ төлөө гэх сайхан сэтгэлийнх нь хүч олон нийтийн хайр ивээлийг хүртсэн болов уу?

-Охины минь буян заяа түшсэн байх гэж боддог юм. Найман сартайд нь тархины судасны нарийсал гэдэг оношлогдож байв. Сүүлдээ тэр онош нь биш болсон. Ой гарантайгаасаа татаж эхэлсэн. Найман жилийн турш байнга эм ууж байгаа. Үргэлж эм ууна гэдэг хэцүү. Нэг талаараа таталт багасч байгаа ч биед нь сөрөг нөлөө үзүүлж байдаг. Хүчтэй эм уух бүрт тархины эд эс нь хөгжихөө больдог. Эмчилгээ хийлгээд таталт нь зогсчихвол эм уухгүй. Тэгвэл тархиныхан хөгжил хэвийн явна.

-Анх уулзаж ярилцснаас хойш та хоёрын амьдралд нэлээд зүйл өөрчлөгдсөн. Хандивын аянаар машинтай болоод, дараа нь АНУ-д амьдардаг залуучууд нэгдэж, Fundraiser-ын 14 хоногийн хугацаанд гадаадад амьдардаг монголчуудыг уриалж охины эмчилгээний зардлыг амжилттай цуглуулж чадлаа. Таны хүсч байсан бүхэн ар араасаа биелж байна?

-Сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд санаанд оромгүй олон сайхан зүйлс охин бид хоёрт тохиолдож байна. Эхлээд машинтай болчих юм байна гэж бодож байсан. Гэтэл машинтай болох аян үргэлжилж байхад АНУ-д ажиллаж амьдардаг Монгол залуусын төлөөлөл надтай холбогдсон. Охины биеийн байдал болон ямар төрлийн өвчнөөр өвдсөн. Мөн оношийг нь асуусан. Тухайн үед би охинтой минь адилхан хүүхэдтэй байна гэж бодоод “Хүүхэд бүрийн онош өөр байдаг. Танай хүүхэд ямар оноштой юм бэ?” гэж асуусан. Гэтэл урдаас “Эгчээ бид танай охинд туслах гэсэн юм” гэхээр нь  охиныхоо өвчний талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн. Тэгээд Fundraiser 14 хоногийн хугацаатай аянг амжилттай зохион байгуулсан. АНУ-д амьдардаг залуучууддаа болон бид хоёрт чин сэтгэлээсээ тусалж дэмжсэн элэг нэгт монголчууддаа үнэхээр их баярлаж байна. Та нарынхаа хүчээр охиноо дагуулаад эмчилгээнд явах гэж байна. Та бүхний минь л ач шүү. Охин минь ч олон хүний хайрыг татсан гэж бодож байгаа.

-Өмнө нь жилийн дөрвөн улирлыг ажралгүй охиныгоо түрээд явдаг байсан. Түрж явах бүрт тодорхой хэмжээний саад бэрхшээлтэй тулгардаг. Гэтэл одоо ард түмний сэтгэлийн дэмээр машинтай болсон шүү дээ?

-Охин минь машиныхаа урд талын суудалд суугаад явах их дуртай. “Гараад машинаа унаад явъя” гэхээр инээгээд л баярлаад байдаг юм. Түрээд явдаг байх үеийн бэрхшээлүүд харьцангуй багассан. Бусдын ажилд саад болохгүй болсон. Гадаа хүйтэн байна. Ө.Цолмонг эмнэлэг авч явж үзүүлэх гэсэн юм гэж хүн гуйхгүй байгаа. Өөрдсөө асуудлаа шийдээд амар байна. Монголчууд охин бид хоёрын амьдралыг гэгээн сайхнаар өөрчилж өгсөн. Та бүхэндээ талархаад баршгүй нь. Охиныгоо эмчлүүлээд эрүүл саруул болгохсон гэж их хүсч, мөрөөддөг байсан.

-Хэдхэн сарын дараа зун боллоо. Зургадугаар сарын 1 ч болно. Охиноо хөтлөөд алхах мөрөөдөл нь ойртож байна?

-Эх хүн бүхэн үртэйгээ хамт эрүүл саруул амьдрахыг хүсдэг. Охиноо хөтлөөд алхахыг мөрөөдсөөр ирсэн. Миний мөрөөдөл олон хүний ачаар биеллээ олсонд маш их баярлаж явдаг. Хүн юу бодно түүнийгээ хураана гэдэг. Би охиноо хөтлөөд алхахыг олон жилийн турш бодож, хүссэн. Энэ зун охиноо хөтлөөд олон сайхан нутгаар хамтдаа аялж, агаар салхинд гаргах төлөвлөгөөтэй байна. Олон хүн “Та хоёрын төлөө залбирч байгаа шүү. Охин эрүүл болоод удахгүй эрүүл болно” гэх урмын сайхан үгсийг их хэлж байгаа.

С.Ичинхорлоо

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Анхны нийтлэл гарахад уншиж байсан. Хандив өгөөд аз жаргалыг ерөөсөн. Нийтлэлийг олон хүний сэтгэлд хүртэл сэтгүүлчид баяр хүргэе. Ээж охин хоёр тун удахгүй хөтлөлцөөд явнаа. Бурхан ивээг (66.181.190.46)
    Ганаа
    2019 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.72.245.203)
    Эрүүл болно Амжилт, мундаг ээж юм аа
    2019 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.161.63)
    Mundag eej suuliin ued haragdahaa boliod baigaa ashgui dee mashintai bolj dee dandaa tureed yvdag baisan eruul enhiig husie
    2019 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.161.63)
    Mundag eej suuliin ued haragdahaa boliod baigaa ashgui dee mashintai bolj dee dandaa tureed yvdag baisan eruul enhiig husie
    2019 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.190.46)
    Охин нь эдгэрэх болтугай
    2019 оны 03 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    1 цаг 25 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    3 цаг 23 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    4 цаг 2 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    5 цаг 21 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    7 цаг 10 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    18 цаг 52 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    18 цаг 57 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК