Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Торгоор урладаг “Уран шувуу”

2019-3-22
0
ЖИРГЭХ

“БҮТЭЭЛЧ ЭЭЖ” цувралдаа цүнх урлаач бүсгүй С.Мөнхбаярыг урьсан юм. Тэрбээр торго арьсыг хослуулж, өөрийн гэсэн өвөрмөц загвартай цүнх, түрийвч, үүргэвч урлах болоод хоёр жил  гаруй болж буй. Цүнх шаглаж, өрхийн орлогоо нэмэгдүүлэх сэдлийг авга эгч нь анх түүнд өгчээ. “Цагаан сарын өмнөхөн авга эгчийндээ очсон юм.

Тухайн үед эгч бэрдээ зориулж, торгоор цүнх урласан байсан. Их гоё загвартай, цэвэрхэн хийцтэй болохоор нүд өөрийн эрхгүй унасан. Тэгтэл “Дахиад хоёр торгон цүнх бий. Зургийг нь фэйсбүүкт оруулаад зараад өг” гэхээр нь “Уран бүсгүйчүүд” группт зар тавьсан юм. Гэтэл олон хүн урмын үг хэлж, захиалга өгсөн. Ингээд л эгч бид хоёр тэр загвараар цагаан сараар олон захиалга авч оёж эхэлсэн дээ” гэснээр бидний ярилцлагын суурь тавигдсан юм.

Түүний авга эгч нас сүүдэр 70 гарсан ч оёж шаглах үйлд хэнийг ч дагуулахгүй уран ажээ. С.Мөнхбаяр бүсгүй нэг хэсэг эгчтэйгээ хамтарч оёж, багагүй орлого олжээ. Цүнх оёх бүртээ эгчийнх рүүгээ явах нь гурван хүүхэдтэй ээжид тийм ч хялбар даваа биш ээ. Заримдаа үр хүүхэд, ажил төрлөө гэх үү, эсвэл үйл урлах ажлаа хийх үү гэдгээс эхлээд сонголттой тулгарах үе бишгүй гардаг байж. Тиймээс л бие даан ажиллахаар шийдсэн нь энэ. Үндсэн мэргэжлээр ажиллахаас гадна өрхийн орлогоо нэмэгдүүлэхийн тулд “Уран шувуу” хуудсыг нээж, захиалга авч эхэлсэн нь өдгөө арьсан оруулгатай торгон цүнхний монгол брэндийг нэвтрүүлж чадсан байна. Эмэгтэйчүүд гоё сайхан бүхэнд дуртай. Тиймээс өөр олон загварыг туршиж, хийх тусам худалдан авалт нь нэмэгдэж эхэлжээ.

Тэрбээр “Захиалга өгөхдөө ийм загвараар хийлгэж болох уу” гэдэг. Аль болох тухайн захиалагчийн хүссэн загвараар хийж өгөхийг боддог. Аливаа зүйлийг хийхэд алдаа, оноо хамт дэнслэгдэнэ. Хийж бүтээх тусам загвар хийц сайжирна. Шүүмжлэл бишгүй сонссон. Алдаагаа засаад л хийнэ. Хүмүүс захиалга өгөхөөр худалдааны төвөөс торгоо авна. Торго зардаг эгч нар сүүлдээ таньдаг болсон. Захиалга ч өгнө. Нэг удаа бор торгоор захиалга өгсөн эгчийн цүнхнээс болж хадам ээжид нь их загнуулж байлаа. Одоо бодоход сайхан дурсамж л даа. “Намайг хүрээд ир” гэхээр нь очтол  өөдөөс айхтар загнаж билээ. Хүн зөв юм хэлж байхад юу хэлэх бил ээ. Ахиж л тийм алдаа гаргахгүй шүү гэж бодсон. Тэр эгч хэрхэн яаж оёбол гоё болох талаар их зүйлийг хэлсэн. Энэ ч их тус болсон доо” гэлээ.

Анхны бүтээл бүхэн алдаа оноо дагуулах нь мэдээж. Гэвч шүүмжлэлийг шагнал мэт хүлээж авч, засч залруулж чадвал амжилтын зүгт хөтөлдөг жамтай. Тиймдээ ч С.Мөнхбаяр зэмлэл хүртсэнийгээ одоо хэр нь дурсаж суугааг харахад чамин чанартай торгон цүнхийг чамбай хийх хэрэгтэйг хэдхэн хатуу үгээр дамжуулж хэлсэн нь түүнийг хурцалжээ. Захиалгчийнхаа хүссэн өнгө загвараар цүнх хийж өгөх нь түүний үүрэг. Захиалга ирэх бүрт худалдааны төв орж материал авна. Хэдэн метрээр нь биш см-ээр хэмжүүлж торгоо худалдаж авна. Худалдагч нар өөдөсхөн торго авахын төлөө хайчлуулах нь гээд тун дургүй.  Тэглээ гээд тэрбээр шантраагүй.

Арга эвийг нь олоод л хүссэн торгоо авчихдаг найдвартай хэдэн хүнтэй болсон гэнэ. Эрс тэс уур амьсгалтай оронд амьдардаг бидний хувьд арьсан оруулгатай торгон цүнх зөв сонголт байж мэдэхээр. Жилийн дөрвөн улиралд өнгө загвараа сонгоод барихад хөлдөж, хугарахгүй. Угааж, цэвэрлээд ашиглахад арчилгаа багатай гэв. Түүнээс зарим асуултад хариулт авлаа.

-Цүнхний загвар, хийц их гоё юм. Ажиглаад байх нь ээ, багагүй ажиллагаа ихтэй юм шиг санагдлаа?

-Гар ажиллагаа ихтэй. Яг л хувцас оёохтой адил. Анх цүнхний доторлогоогоо яаж хийхээ төдийлөн мэддэггүй байв. Янз бүрийн туршилт хийсэн. Өөрийнхөө цүнхнүүдийг ханзалж үзэн хэрхэн, яаж хийснийг нь харна. Интернэтээр цүнхний талаарх мэдээллийг хайж уншина. Судалгаа хийх гээд багагүй хичээж байж хийж сурсан даа.

-Авга эгчээсээ цүнх хийх санааг авсан гэсэн. Таны багш гэж ойлгож болох нь ээ?

-Тэгэлгүй яахав. Авга эгч маань миний багш шүү дээ. Нас сүүдэр 70 гарсан ч үйл урлахдаа хэнийг ч дагуулахгүй. Яг одоогоор цүнх оёхгүй байгаа. Бие нь жаахан чилээрхээд байна.

-Өнгө загварын өргөн сонголттой хийж байгаа юм байна. Захиалагчид ихэвчлэн ямар өнгөөр хийлгэдэг вэ?

-Ихэвчлэн бараан өнгөөр хийлгэдэг. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалдаг байх  л даа. Харин гадаадаас ирдэг захиалга нь голчлон тод өнгөөр байдаг. Олон төрлийн загвараар хийж байна. Хэрэглэгч захиалагчдынхаа саналыг сонсч, чанартай чамин цүнх хийж өгөхийг зорьдог.

-Мэргэжлээрээ ажиллахын хажуугаар өөрийн гэсэн өрхийн бизнес эрхлэж байна. Гурван хүүхэдтэй ээж энэ их ажлыг яаж амжуулдаг юм бэ?

-Миний хувьд нефтийн инженер мэргэжилтэй. 24 цаг ажиллаад гурван хоног амардаг. Гурван хоногийн амралт маань надад маш том боломжийг олгодог. Хүүхдүүдээ харж халамжлахын хажуугаар цүнхнийхээ захиалгыг авна. Эмэгтэйчүүд их бүтээлч болсон байна лээ. Интернэт орчныг зөв ашиглаж чадвал орлого олох боломжтой. Гэртээ хүүхдээ харангаа өөрийнхөө сонирхлыг хөгжүүлж, өрхийн орлого олдог олон ээж байдаг юм билээ. Тэднээр бахархаж, бас захиалгаар юм хийлгэдэг.

-“Уран шувуу” пэйж хуудсаараа захиалга авахаас гадна хийсэн бүтээлээ олон нийтэд түгээж байгаа. Цаашид өөрийн нэрийн брэндээ хэрхэн өргөжүүлэх төлөвлөгөөтэй байна вэ?

-Үйлдвэрлэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах төлөвлөгөө бий. Давхар ажил хийдэг учраас зав чөлөө муу гардаг. Гэрийн эзэгтэй хүний хувьд хийж хэрэгжүүлэх ажил ар араасаа л ундардаг шүү дээ. Бүгдийг нь зохицуулаад л амьдарч байна даа.

-Аливаа ажлыг эхлүүлэхэд санхүүгийн асуудал тулгардаг. Уг нь ЖДҮ-ийн зээл гэж байдаг ч зорилтот бүлэгтээ төдийлөн очдоггүй гэсэн шүүмжлэл бий. Та санхүүгийн асуудлаа хэрхэн шийдсэн бэ?

-Өөрөө зохицуулсан. Эмээгийн оёдлын гар машин надад их хэрэг болсон. Эхний нэг жил эмээгийн  машинаар цүнхээ оёсон. Олсон орлогоосоо хуримтлал үүсгээд машинаа шинэчилсэн.  Өрхийн үйлдвэрлэл эрхэлж, цаг наргүй хөдөлмөрлөдөг хүмүүсийг төр засаг дэмжээсэй гэж боддог. Гэртээ биш үйлдвэрлэлийн хэмжээнд байр түрээслээд хийвэл цүнхний үнэ дагаад л нэмэгдэнэ. Одоохондоо гэрээрээ үйлдвэрлээд худалдаалж байна.

-Бензинийн үнэ нэмэгдэхэд бусад бараа бүтээгдэхүүний үнэ дагаад өсдөг. Үүн шиг торгоны үнэ нэмэгддэг үү?

-Торгоны үнэ баярын үеэр огцом өсдөг. Хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад 3000-4000 төгрөгөөр нэмэгдсэн байна лээ. Торгоны үнэ нэмэгдсэн гээд цүнхнийхээ үнийг нэмдэггүй. Түрээсийн байр ашигладаггүй болохоор үнийнхээ дүнг барихыг хичээдэг. Үндэсний үйлдвэрлэл гэхээр үнэтэй зардаг гэсэн шүүмжлэх их байдаг шүү дээ. Харин би бол үнийн дүнгээ цаашид барьж, монгол хүний хүч хөдөлмөр сэтгэл шингэсэн цүнхийг олон хүн хэрэглээсэй гэж боддог юм.

-Цүнхээ хэдэн төгрөгөөр зардаг вэ?

-25-65 мянган төгрөгийн үнэлгээтэй зардаг. Загвар, хэмжээнээсээ шалтгаална. Сүүлийн үед цүнх хийж зардаг хүмүүс олон болсон байна лээ. Олон байгаа нь сайн ч саар зүйлс ажиглагдаж байна. Хүний загварыг хуулбарлах тохиолдол их гардаг. Хийж байгаа хүн бүр өөр өөрсдийнхөө загвараар хийж хүмүүсийн хэрэгцээг хангавал нэмүү өртөг шингэсэн гадаадаас импортоор орж ирсэн цүнхийг худалдан авах шаардлагагүй болно.

Арьс, торгийг хослуулан өвөрмөц шийдэлтэй цүнх хийдэг бүсгүйтэй ярилцахад ийм байлаа. Тэс ондоо бүр нефтийн инженер мэргэжилтэй ч авга эгчийнхээ зааж, зөвлөснөөр эмэгтэйчүүдийн өдөр тутмын хэрэглээ болсон цүнх урлаад хоёр жилийг үджээ. 24 цаг тасралтгүй ажилладаг ч амралтын гурав хоног нь түүний хувьд хоёр дахь ажлаа амжуулах хугацаа нь. Цаашид өөрийн гэсэн ажлын байртай болж, үйлдвэрлэлийн хэмжээнд цүнх хийх нь түүний ойрын зорилготой үйлчин бүсгүйдээ үйл нь уран байж, уран бүтээлийн олз омог арвин байхыг хүсэн ерөөе.

С.Ичинхорлоо

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • хайр шүү (203.23.49.170)
    эгчдээ улам их амжилт хүсье хайртай шүү
    2021 оны 10 сарын 13 | Хариулах
  • Азжаргал (202.55.188.36)
    ТИС-ийн ангийн охиндоо үйл нь уран байж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
    2021 оны 01 сарын 03 | Хариулах
  • Отгонжаргал (117.111.24.175)
    Ангийн охиноороо бахархлаа, үйл уран ,бүтээл арвин байг, амжилт хүсье
    2019 оны 03 сарын 25 | Хариулах
  • Chintogtokh (202.131.243.190)
    Anhnii zagvaraa gargaad zahialga avch baisniig ni sanaj bn.Bas bainga hugjuulseer l yvaa.Uneheer hudulmurch,bas shineleg zuil nevtruulsend bayrlalaa.Urgun hureegeer onlain shopuudtai hamtarch ajillaarai.Amjilt husiy
    2019 оны 03 сарын 25 | Хариулах
  • Түвшингэрэл (202.126.89.178)
    Үйл уран байг гэж ерөөе миний найзын урлан улам их амжилтаар дүүрэн байх болтугай мундаг шүү чи минь
    2019 оны 03 сарын 25 | Хариулах
  • Bayasal (202.21.109.132)
    Naizdaa ulam ih amjilt husiyee. Mundag eej mundag nz shu
    2019 оны 03 сарын 22 | Хариулах
  • Amarjargal (66.181.161.76)
    Hamt ajildag Odnotulgalagiihaa egchid amjil husie!
    2019 оны 03 сарын 22 | Хариулах
  • Сакура (66.181.161.90)
    Мундаг шүү амжилт
    2019 оны 03 сарын 22 | Хариулах
  • Tsolmon (66.181.184.114)
    Amjilt mundag shuu
    2019 оны 03 сарын 22 | Хариулах
  • Namuunaa (103.212.119.9)
    Bi ene busguigeed Tsunh avsan mundag uran hairtai busgui shuu uil ni uran baigee .neg yum helhed ene hiij bgaa tsunh buteeluudee litsenz garguulj avhaar yum bn le shuu tegehgui bol hun Bolgon duurailgaad hach hachin yum hiigeed bn le Za amjilt
    2019 оны 03 сарын 22 | Хариулах
  • Namsraijav oyunsvh (202.126.89.146)
    Bi 2 tsvnh avsan goe shvv odoo arisan tsvnh zahialah sanaatai bga
    2019 оны 03 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    1 цаг 9 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    3 цаг 7 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    3 цаг 46 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    5 цаг 5 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    6 цаг 54 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    18 цаг 36 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    18 цаг 41 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК