Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Уулзалт

2019-3-23
0
ЖИРГЭХ


Үгүй тэгээд тэр буудлын люкс өрөөнийх нь нэг түлхүүр мань хүнд байдаг бололтой. Шууд онгойлгож орлоо. Төдөлгүй буудлын эрхлэгч нь ч ирж хоол унд бэлдэх юм боллоо.
Тэгээд дарга бид хоёр сум орны ажил байдал, бороо хур, газрын гарц, малын тарга хүчний тухай юухан хээхнийг ярилцжээ байтал дарсан хөмүүлийн үнэр хан хийж, хоол оруулж ирлээ.
Гараар хөшиглөсөн бөөн бөөн махтай, тасалсан гурилтай энэ эгэл бор шөл, дарсан хөмүүл эгээ л ээжийн минь хийдэг гарын хоол санагдаж Хатанбулаг гэсэн нэр дуулдах төдий сэтгэлд овос хийдэг багын дуртгал маань дахиад л хэнзлэн амиллаа. (хөгжим)
... Намайг Хөвсгөл сумын дунд сургуульд байхад Хатанбулагийн бага сургуульд төгссөн хэдэн хүүхэд тавдугаар ангиас манайд шилжин ирж надтай нэг ангид орсны дотор Баттогтох гэж нэг жижигхээн бор охин байсан юм.
Өөр сумнаас ирсэн хүүхдүүдийг нэг хэсэгтээ харилхаж гадуурхдаг нь ёс юм газар, би ч бас яаж ч зүгээр байхав эхэндээ шоглоод уйлуулчихдаг л байлаа.
Тэгэхнээ хоёрдугаар улирлаас ангийн багш суудал дахин хуваарилахдаа Баттогтох бид хоёрыг нэг паартанд суулгачихлаа.


Баттогтох дотуур байранд суух. Ээж маань сургуулийн галч. Дотуур байр, хичээлийн байрны арван хэдэн пийшинг галлана. Ээж бид хоёр өглөө зургаан цагт босоод л ажилдаа орно шүү дээ. Өчигдрийн бэлдсэн түлээгээрээ ээж пийшингүүдээ галлаж, би түлээний хашаанаас заг үүрнэ. Ээж бүх пийшингээ галлаж дуусаад цайгаа чанахаар гэр рүүгээ явахад би түлээ хагалах, пийшинд гал нэмэх ажилтай үлдэнэ.
Өвлийн нэг өглөө нар битүүгээр загаа хагалж байгаад загны үсэрсэн хугархайг дагуулан хараадахсан хажууханд маань нэг хув ишиг шиг юм сүүтийгээд зогсож байна. Цочсон гэж юухэв. Үгүй тэгэхнээ Баттогтох.
- "Хүүе чи яаж яваа юм бэ" гэвэл дуугарсан ч үгүй. Тэгээд намайг заг хагалдаг чулуу руугаа алхахад май гээд бээлийгээ сарвайж байна. Уг нь ч шуургатай өглөө цанатай чулуу нүцгэн гараар барина гэдэг тийм ч таатай ажил биш боловч үгүй одоо эмэгчиндээ гайхуулах нэг муу эр амьтны байгалийн сэрэл хатгасан уу яасан, онц сурлагатан, пионерийн бүлгийн дарга миний манлайлал дууриалал, нөлөөлсөн үү бээлийг нь авсан ч үгүй.
Баттогтох бээлийгээ сарвайсан хэвээрээ хэсэг зогссоноо гэнэтхэн шийдэв бололтой ухасхийгээд баахан заг тэврээд байшин руу орлоо.
Төдхөн миний хагалсан түлээг цөмийг нь зөөгөөд пийшингүүдийн үүдэнд хуваарилан тавьжээ.
Түлээгээ хагалж дуусаад орж шалгавал үгүй тэр хожуул, мөчрийг нь тэнцүүлэн хурааж тавьсан нь надаас хамаагүй илүү байсанд гайхаж тэр жижигхэн бор охиныг анх удаа тоож билээ.
Тэрнээс хойш Баттогтох маань өглөө болгон л ээжийг гэр рүүгээ оров уу үгүй юу л гүйгээд ирнэ. Бид хоёр түлээгээ оруулчихаад хэдэн пийшингийн гал нэмэж өрдөнгөө, хоёр хүн тэврээд ч хүрмээргүй бүдүүн хар пийшингийн хананд алгаа нааж хэр халж байгааг нь шалгана. Тэгээд бүлээсч эхлэж байгаа пийшингийн хананд нуруугаараа наалдаж зогсоод ярьж гарна даа. 
Үгүй тэгэхэд чухам юу ярьдаг байсныг одоо сайн санадаггүй юм. За лав хайр дурлалын яриа байгаагүй. Гэхдээ тийм яриаг орлох нэгэн зүйл байсан нь одоо болтол сэтгэлийн мухарт гэгээн хөндүүр болон үлдэж дээ.
Бид хоёрыг тэгээд пийшин налаад зогсож байхад хоёр гар маань чанга атгаастай, бүр хөлөрчихсөн байдаг сан.
Бид хоёрын хэн нь хэнийхээ гарт эхлэж хүрснийг бас мэддэггүй юм. За бодвол хоёр гар л өөд өөдөөсөө явсан, тэр нь бидний хүсэл биш гарны л ажил мэт санагддаг байлаа.
За ямар ч л гэсэн тэр хоёр жаалхан гар бидний мэдэхгүйг мэдэж, ярихгүйг ярьж байж дээ л гэж бодогддог юм.
Хавар тийшээгээ Баттогтохын ногоон даалимбан дээлийн энгэр сэмрээд ирэхэд "за даа энэ ч заг тэвэрснээс л боллоо доо" гэдгийг би сайн мэдэж байсан ч гэсэн "за яахав, хожим том болж байгаад торго авч өгнө дөө" гэсэн шүү юм бодон сэтгэлээ зогоож, хүний хүүхдийн дээл уруулсан нүглээ нимгэлдэг байсан шүү юм болов уу даа.
Хавар болж хичээл тараад, өөр сумын хүүхдүүд шуудангийн машинд суугаад дуулалдаад яваад өглөө. Харвасан сум шиг өнгөрдөг зуны амралтын гурван сар үгүй тэр жил барагддаг юм биш. Үгүй тэгээд сургууль цуглахыг тэсэн ядан хүлээсэн маань эрдэм номондоо цангасандаа ч биш Баттогтохыг л санасан хэрэг байсныг хичээл цугласанаас хойш бүр ч сайн мэдлээ.
Хатанбулгийн хүүхдүүд есөн сарын таван гэхэд бүгдээрээ ирчихээд байхад ганц Баттогтох л байдаггүй. Нутгийн хүүхдүүдээс нь асуухлаар "зун уулзалдаагүй, мэдэхгүй" гэсэн хоёрхон үгээр л хариулна.
Зургадугаар ангийн хичээл амаргүй ээ. Дээр нь Баттогтохыг бодох өвчин толгойноос салахгүй болохлоор хичээл дээр ч гэсэн машин дуугараад байгаа юм шиг санагдаад л байн байн цонх руу өндөлздөгсөн.
Тэгтэл намар тийшээгээ харин сураг дуулдлаа. Зайлуул эмээ нь нас бараад ээжтэйгээ хоёулахнаа үлдсэн болохоор аргагүйн эрхэнд мал дээр гарсан байна билээ л дээ. (хөгжим)
... Сум нэгдлийн дарга буудлын эрхлэгчээр хармагны коньяк нэг лонхыг авчруулж задалж уугаад өглөө ирэхээр тохиролцож гарлаа.
Хажуугийн өрөөнд түрүүчийн хүмүүс найрласаар. Үгүй, нөгөө шар хүүхний эрээ цээргүй муухай инээд ясанд хадаж, зэвүү хүргэсээр байсан ч аян замын ядаргаа, нутгийн хатуу дарсны ааг хоёр хэргийг нь хийв бололтой нам унтчихаж.
Өглөө эртээ босоод өчигдөрийнхөө ажил явдлыг тэмдэглэн бичиж дуустал дарга ч ирлээ, цай цүй ч бэлэн боллоо. Тэгээд цай ууж суунгаа "Үгүй танай суманд юу Лимбийн Баттогтох гэж нэг эмэгтэй байх ёстой" гэж намайг үгээ зөөж ядан хэлэхэд дарга "За тэгээд" гэсэн харцаар над руу ширтэн дараачийн үгүүлбэрийг адган хүлээлээ. Би ч шалавхан "Үгүй үгүй, юу надтай хамт нэг ангид сурч байсан юм аа" гээд чимээгүй боллоо.
Сумын дарга ухасхийн босоод хаалга онгойлгож, цээжээ гадагш цухуйлгаад, "Баттогтох оо, хөөе Баттогтох" гэж хашгирвал цаана нь хөлийн чимээ гарч "юу вэ" гэх бүсгүй хүний дуу дуулдлаа.
Тэгсэн даргыг дагаад өнөөх муухай инээдэг шар хүүхэн чинь нүд нь бүлцийчихсэн юм оржирдэг ийн. Лээ?
Дарга, "За Баттогтох оо ангийн чинь хүүхэд ирчихээд байна даа. Таньж байна уу" гэвэл өнөөх шар хүүхэн учиргүй тас тас хөхөрснөө, гэнэт, гэнэт царай нь хувьсан дөлгөөн болж намайг хэсэг ширтээд, "-Үгүй энэ чинь Лхагва аа юу даа? гэж сулхан дуугарлаа. Би ч сая Баттогтохоо танилаа. Инээхгүй байхдаа, сулхан дуугарахдаа багын Баттогтохоос үлдсэн өчүүхэн төс нь сэтгэлд эргэж буулаа.
Миний сэтгэлийн гүнгэрваанд гучин хэдэн жил залаастай явсан зул дальдчин "еэ халаг уулздаггүй л байж дээ. Тэгсэн бол миний багын Баттогтох энгэр нь сэмэрсэн ногоон дээлтэй, номхон бор охин хэвээрээ. Хар пийшин налаад гараа атгалцан зогсож байсан тэр янзаараа насан туршид сэтгэлд минь мөнхрөх байсан даа" гэж бид бодож амжлаа.
Харин Баттогтохын хувьд миний тухайд юу гэж бодож суусныг хэн мэдлээ. Тэгээд яахав бид хоёр хүний ёсоор таван үг сольж, өглөөний цай хамт уугаад саллаа.
Хүүхдүүддээ өгөөрэй гэж цүнхнээсээ чихэр атгаж өгсөн маань нөгөө багад заг тэврүүлж урсан дээлнийх нь оронд торго авч өгнө дөө гэж бодож явсан багынхаа хүслийг яавч гүйцсэнгүй.

Зохиолч: Жагдалын Лхагва

0
ЖИРГЭХ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    1 цаг 2 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    2 цаг 59 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    3 цаг 38 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    4 цаг 57 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    6 цаг 46 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    18 цаг 28 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    18 цаг 34 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК