Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хог хаягдлаар хүний хэрэгцээг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч

2019-3-26
0
ЖИРГЭХ

“БҮТЭЭЛЧ ЭЭЖ” цуврал нийтлэлдээ инженер, эдийн засагч, сэтгүүлч мэргэжилтэй П.Цэнд-Аюушийг урилаа. Тэрбээр хийж бүтээх хүсэл эрмэлзэл бүхий үе тэнгийн бүсгүйчдүүтэйгээ нэгдэж, хаягдал хогийг дахин  боловсруулж,  хүний амьдрал ахуйд хэрэгтэй олон бүтээлийг хийж эхлээд таван жил болжээ.

“Анх  бид интернэтээс бичлэг үзээд, хийж эхэлсэн. Хоорондоо ярилцаж, хамтдаа “Декупаж хөгжүүлэгч монголд” нэртэй групп байгуулж, өнөөдрийг хүртэл амжилттай ажиллуулж явна. Олон бүтээл хийснээс онцлох нь хаягдал сонингийн цаасаар ахуйн хэрэглээнд хэрэглэж болохуйц талхны сав, ээмэг бөгж, зүү утасны хайрцаг, нярай хүүхдийн ор, шүүгээ, төрөл бүрийн хэмжээтэй сагс, цүнх, сувинер зэргийг Декупаж урлалаар чимэглэж хийжээ. Хаягдал болсон сонингийн цаас хаа нэгтээ гудамжинд хөглөрөх нь бий. Үүнийг цуглуулж, зориулалтын будгаар будаж, чимэглэж, урлал болтол нь хөгжүүлж бүтээгдэхүүн болгоно гэдэг өнөө цагт өртөг багатай хэрнээ цаг үеэ мэдэрсэн бизнес.

Сонины цаасыг ашиглахаас гадна шил, лааз, ундааны сав, чулуу, арилгасан ногооны хальс зэргээр хүртэл будаг нь ханхалсан шинэ бүтээл хийдэг байна.  Тэрбээр “Гэртээ хүүхдээ харж байхдаа интернэтээс ийм урлал байдаг талаар мэдэж авсан. Бүтээгдэхүүн хийх материал худалдаж аваад бичлэг үзээд өөрийнхөө хэмжээнд олон удаа туршилт хийж, сурсан. Тухайн үед илүү ихийг хийхийн тулд интернэтээр Декупаж​​​​​​​ урлалтын талаарх мэдээллийг уншдаг байлаа. Тэгж яваад Тунгалаг багш сургалт заадаг талаар мэдэж авсан. Тодорхой хэмжээнд хийгээд сурсан ч Тунгалаг багшийн сургалтад хамрагдаж олон зүйлийг хийж сурсан даа” гэв.

Декупаж​​​​​​​ урлал нь Монгол гэлтгүй гаднын олон оронд хөгжиж байгаа гар урлал төдийгүй олон хүн хийж, орлого олдог нэг төрлийн үйлдвэрлэл болоод буй. Урлал болгохын хажуугаар ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн болгон ашиглана. Нэг бүрчлэн гараар хийдэг учир дэлхий дахинд өндөр үнэтэй зарагддаг гэдэг. Харин манайд хийсэн хөдөлмөрийнхөө хөлсийг ч үнэлж чадахгүй хямдхан борлуулдаг байна.

Нөгөөтэйгүүр гэртээ хүүхдээ хараад суудаг ээжүүд болон, ахмадын болон хүүхдийн асрамжийн газрынханд зааж өгч орлого олох боломжийг нээж өгдгөөрөө онцлог. Энэ хэрээр цагийг зөв боловсон өнгөрөөж бүтээлч амьдрах сэдлийг өгдөг аж.

 

Ингээд Декупаж​​​​​​​ урлалын Монголд хөгжүүлж яваа П.Цэнд-Аюуштай цөөн хором хөөрөлдсөн юм.


 

-Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр манай улсад төдийлөн хөгжөөгүй. Энэ үед эмэгтэйчүүд нэгдээд шил, лааз, сонины цаасаар бүтээл хийж байгааг харахад бахархаж байна. Танай гэрээс бараг хог гардаггүй байх даа?

-Тийм ээ, хог гардаггүй. Бид юмханаар юм хийдэг хүмүүс. Хог хаягдлаа хүртэл ашиглаад амьдарч байна. Сонирхол нэгтэй ээжүүд нэгдэж урлантай болж байлаа. Эмэгтэйчүүд ажилдаа явахдаа гоёдог бол бид хэд харин ч эсрэгээрээ шил лааз, ундааны сав зэрэг хэрэглэж болох зүйлсээ уутанд хийгээд чирж ирээд л ажлаа эхэлдэг байсан. Анх урлангаа нээж байхад эмч, орчуулагч, сэтгүүлч, багш, аялал жуулчлалын менежер зэрэг төрөл бүрийн мэргэжилтэй хүмүүс хамтраад эхлүүлж байсан. Бидний хийж бүтээх хүсэл нэг зүг рүү хөтөлсөн юм. Нас, хүйсийн хувьд ч харилцан адилгүй. 13 настай охиноос 80-тай буурай урланд ирж сургалтад хамрагддаг.

-Анх хэдүүлээ нийлж урлангаа байгуулж байв. Таван жилийн хугацаанд энэ урлалыг хэрхэн хөгжүүлж, хэдэн гишүүнтэй болсон бэ?

-Долуулаа нэгдэж урлан болон фэйсбүүк группээ нээж байсан. Харин одоо хэд дахин өргөжиж, 11 мянган гишүүнтэй болсон. Нэг гишүүн маань бүтээл хийгээд оруулахад бусад нь дагаж хийгээд туршдаг их идэвхтэй групп. Хийж чадахгүй нэгэндээ үргэлж, зааж зөвлөж тусалдаг.

-Таны анхны хийсэн бүтээл юу байсан бэ. Уусан дарсныхаа шилийг хүртэл гоё болгож, дахин хэрэглэх боломжтой юм билээ?

-Миний анхны бүтээл бол талхны сав болон хувцасны сагс байсан. Том, өндөр сандлаар хэв авч байгаад хийж байлаа. Таван жилийн өмнө будаг, лак олдоц муутай, өндөр үнэтэй байсан учраас нэг удаа хөнгөн будалт хийгээд Декупаж​​​​​​​ урлалынхаа сальфитика нааж байсан. Одоо ч хэрэглэсээр байгаа. Импортоор орж ирдэг сагснуудаас эдэлгээ сайтай санагдсан. Хагарч, хугарахгүй таван жилийн турш хэрэглэсээр байна. Импортыг орлох бүтээгдэхүүн гээд урлангийнхан маань дэлгүүрүүдэд сагс нийлүүлж, худалддаг. Сонины цаасаар маш олон бүтээгдэхүүн хийж байна. Цэцгийн ваар, төрөл бүрийн сагс,хайрцаг, бичгийн хэрэгсэл, бал, хавтас, дэвтэр, номны тавиур зэрэг олон зүйлийг хийдэг. Сонин гэлтгүй, ном, сэтгүүлийн цаасыг хүртэл ашиглаж байгаа. Гэртээ байгаа шил, савыг будаж, чимэглээд гоё болгох хоббитой байлаа. Зарим хүмүүс гайхдаг л даа. Зүгээр тунгалаг байгаа аягыг заавал будах шаардлага байгаа юм уу гэдэг. Хобби учираас харагдсан бүх зүйлээ гоё болгочих гээд л.

-Өнгөрсөн хугацаанд холбоо хүртлээ өргөжин тэлжээ. Улсдаа төдийгүй гаднын уралдаан, үзэсгэлэнд оролцдог гэсэн. Энэ талаараа тодорхой мэдээлэл өгнө үү?

-Хоёр жилийн өмнө Эко гар урлалын холбоо байгуулж, амьдрал ахуйд хэрэгтэй зүйлс хийж эхэлсэн. Холбоо нь дотор цаасан урлалынх ч гэж бий. Чимэглэл цаасан урлалын улсын уралдааныг таван жилийн турш зохион байгуулж байгаа. Орон нутгаас тэр дундаа Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгаас ч хүртэл ирж оролцдог. Бага ангийн багш нар ч оролцдог. Бага зардлаар бүтээлч байж болдгийг сурагчдадаа таниулан сурталчилж, зааж сургана.

-Сонины цаасаар ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн хийж байгаа нь зөв жишиг санагдлаа. Төрөл бүрийн бүтээл хийжээ. Хийхэд ажиллагаа ихтэй биз?

-Мод ховордож байгаль сүйдэж байна гэдэг. Модыг огтолж, зүй зохисгүй ашиглаж байгаа энэ үед бид байгальд ээлтэй бүтээл хийгээд байгаа гэж боддог. Тэгэхээр огтолж хаясан модыг дахин боловсруулж байна гэсэн үг. Цаасаа мод болгодог гэж ойлгож болно.

-Будаг лак нь эко бүтээгдэхүүн гэсэн. Жирэмсэн болон бага насны хүүхэд ч хийхэд хоргүй гэсэн үг үү?

-Тэгэлгүй яах вэ. 100 хувь эко бүтээгдэхүүн хэрэглэдэг. Ямар нэгэн үнэр байдаггүй учир, хүүхэд хөгшин хүн гэлтгүй жирэмсэн эмэгтэй ч ашиглаж, бүтээгдэхүүн хийх бүрэн боломжтой. Өндөгний сагсыг хүртэл ашиглаад хайрцаг хийж болно. Өөрсдийнхөө дуртай өнгөөр чимэглэж, будаж болно. Гарын доорхи бүхий л материалыг ашиглах боломжтой. Үзэг, бал, халбага сэрээний савыг хүртэл лааз ашиглаад хийж байна. Мөн мах, гурилын мод ч хийдэг. Ваар, гахайг төрөл бүрээр нь зурж чимэглэж, боломжийн үнэтэй зарж байна.

-Хийсэн бүтээлүүдээ хэдэн төгрөгөөр зарж, борлуулдаг вэ?

-Хүн бүхэн бүтээлээ харилцан адилгүй үнээр зарж борлуулдаг. Хэр их ажиллагаа, цаг хугацаа орсноос шалтгаална.

-Сонирхсон хүмүүс сургалтад хамрагдах боломжтой гэсэн. Сургалт хэр хугацаанд үргэлжилдэг вэ?

-Манай урлан сургалт зохион байгуулдаг. Тухайн хүн өөрөө суралцах өдрөө сонгох боломжтой. Мөн сард, болон улиралд хичээллэдэг сургалт ч бий. Боломжийн үнэтэй. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ахмадын асрамжийн газар болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулаад үнэ төлбөргүй сургалт зохион байгуулдаг. Тухайн хүмүүсээ сургалтад хамруулаад орхидоггүй. Эргэх холбоотой ажиллахыг эрхэмлэж, хийж бүтээсэн зүйл болон сонин байгаа эсэхийг байнга тодруулдаг. Сонины бэлдэц буюу саваа хийж бэлдэж зардаг ахмадууд бий. 300 ширхэг савааг 5000 төгрөгөөр зарна. Зарим завгүй хүмүүст сагс хийхэд нь их хэрэг болдог.

-Анх хийсэн сагс одоо хүртэл байж байгааг харахад чанар сайтай хийдэг гэж ойлгож болох уу?

-Мэдээж чанарыг эрхэмлэж хийдэг. Тэгэхгүй бол борлуулж байгаа юм чинь асуудал үүснэ шүү дээ. Урлангийнхаа хажууд лангуу ажиллуулж хийсэн бүтээлүүдээ худалддаг. Мөн дэлгүүрүүд мөнгөний гахай болон ваар, сав, сагсийг авч борлуулах боломжтой.Монгол бичгээр үг бичүүлж болно.

-Таван жилийн өмнөх Цэндээг өнөөдөртэй харьцуулахад хэр өндөрлөгт хүрсэн бэ?

-Анх бол хоббигоороо хийдэг байсан. Харин одоо хүрээгээ тэлж, ажиллахыг зорьж явна. Олон хүнийг сургаж, амьдрал ахуйд нь бага ч гэсэн хөрөнгө оруулалт хийдэг. Нөгөө талаар бол цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой. Түүнчлэн хогны хэрэглээг бууруулдаг. Манай холбооны зүгээс эко урлал хийдэг хүмүүсийн дунд хогны хэрэглээний талаар судалгаа явуулсан байдаг.

-Судалгаа хийсэн гэсэн. Хэр үр дүн гарсан бэ?

-Урлал хийдэг 10  эмэгтэйгээс судалгаа авсан.  Судалгаагаар гэрийн нийт хог хаягдлын 70-80 хувийг буцаагаад урлалдаа ашигладаг. Үүнд шил лаазны хаягдал 100, сонин картон 80, хуванцарын 90 хувийг буцааагаад урлалдаа ашигладаг гэсэн. Тэгэхээр хог гэж хаялгүй ашиглах боломжтой л гэсэн үг. Судалгаанд оролцсон айлуудаас сард дунджаар нэг айлаас таван шил, гурван лааз, хоёр хуванцар сав гардаг гэсэн байна лээ.

-Сургалтад багшилдаг хүмүүс мэргэжлийнх үү. Суралцасны давуу тал нь юу вэ?

-Сургалт явуулдаг багш нарын хувьд мэргэжлийн үнэмлэхтэй хүмүүс хичээл заадаг. Мэдээж олон давуу тал бий.  Бүх төрлийн техник орно. Нааж, будна. Зурж, хайчилж, имэрч, мэдэрнэ. Мөн стресс маш сайн тайлагддаг. Сэтгэл засалд хүртэл эерэг нөлөөтэй. Нас хүйс харгалзахгүй сургалтад хамрагдах боломжтой. Хүүхдүүд хүртэл суралцах сонирхолтой.

Гарын булчин хөгжүүлэхээс гадна хүүхдийн өнгөний, гоо зүйн мэдрэмж сайжирдаг. Мөн баруун, зүүн тархийг хөгжүүлдгээрээ давуу талтай. Зурж, чимэглэнэ. Жирэмсэн эмэгтэйчүүд хүртэл сургалтад сууж, бүтээл хийх дуртай байдаг. Учир нь стресстэй үедээ цагийг зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлдэг. Ер нь бол манай урлан дээр ирээд будаг, лак, чимэглэл ашиглаад нэг өдрийг зөв боловсон өнгөрүүлэх боломжтой. Хүмүүс зөвхөн хаягдал хогийг ашиглаж хийдэг гэсэн буруу ойлголттой байдаг. Заавал хаягдал бүтээгдэхүүн гэхгүй. Арьс, даавуу, мод, чулуу, тэр ч бүү хэл гэртээ байгаа эд хэрэгсэлээ чимж, өнгө зүсийг нь сайжруулаад ашиглаж болно.

 

С.Ичинхорлоо

 

Бүтээл
Бүтээл
0
ЖИРГЭХ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • С.Дэлгэрмаа (202.179.4.26)
    Гайхалтай Амжилт аз жаргал хүсье
    2023 оны 01 сарын 26 | Хариулах
  • А.ЦЭРЭНЛХАМ (43.242.243.253)
    Сайхан бүтээл хийсэн байна амжилт хүсьё охинтойгоо сургалтанд хамрагдах хүсэлтэй байна.Гэр оронд түүхий эд маш их гардаг шүү
    2019 оны 11 сарын 30 | Хариулах
  • Алтанхуяг (66.181.161.17)
    Бахархалтай санагдаж байна. Үнэндээ орлого олох аргаа олохгүй хэцүүл байна. Би 50 настай 3 настай ачаа хардаг. Зав гаргаж сургалтанд суух маш их хүсэлтэй байна. Хагас, бүтэн сайнд сургалтанд хамрагдах боломж юу байна.
    2019 оны 06 сарын 07 | Хариулах
  • мядагмаа (203.91.115.43)
    хаана байдаг юм вэ.сургалтанд суумаар байна
    2019 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (66.181.161.45)
    hayg ni bohiin urguu erhet hudaldaanii toviin 2 davhar 8 toot urlan
    2019 оны 03 сарын 28 | Хариулах
    • kln handmade
      tsendee purev egch maan yvuuldag
      2019 оны 03 сарын 28
  • Sherendawaa baasan (66.181.161.62)
    Sn bn uu bi gertee bdg 5hvvhedtei gar urlal hiih ih sonirholtoi baga zereg orolddog.heregsel matirialiig n haana zardag ym boloo bas heden tugrugnii vnetei bdg ym bol mun fs haygaa heleed uguush asuuh zvilee asuuj zuwluguu awj boloh bolow uu
    2019 оны 03 сарын 28 | Хариулах
    • 94044104 утас нь
      2019 оны 03 сарын 28
  • Зочин (202.179.6.46)
    saihan medee bna haygaa ogno uu
    2019 оны 03 сарын 27 | Хариулах
    • Бөхийн өргөөний урд байдаг
      2019 оны 03 сарын 27
  • Зочин (66.181.180.115)
    Estoi goe medee baina. Hayagiig ni harsangui
    2019 оны 03 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    43 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    47 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    53 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    59 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    1 цаг 23 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    22 цаг 59 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    22 цаг 59 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    23 цаг 3 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    23 цаг 16 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    23 цаг 23 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    23 цаг 31 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    23 цаг 38 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    23 цаг 44 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК