Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Владимир Путин Монголд юу үлдээгээд буцах вэ

2019-4-03
0
ЖИРГЭХ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монголд айлчлах нь цаг хугацааны асуудал болов. ОХУ-ыг гадаад төвшинд бүрэн төлөөлөх болсоор удсан сайд С.Лавровын орлогч И.В.Моргулов тэргүүтэй төлөөлөгчид Монголд албан томилолт хийж, ирэх наймдугаар сард тохиох Халх голын байлдааны ялалтын 80 жил болон бусад түүхэн ойг хамтран тэмдэглэх, өндөр, дээд төвшний айлчлалыг тогтмолжуулахаар санал солилцсон нь өнгөрсөн долоо хоногийн үйл явдал. Ямар ч байсан ОХУ-ын Төрийн тэргүүн энэ онд айлчлах нь тодорхой болж байх шиг.

2000, 2009, 2014 онд Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн хувиар Монголд үдлээд буцсан В.В.Путины энэ удаад хийх албан ёсны айлчлал өмнөхөөсөө илүү ач холбогдолтой, жин дарах нь мэдээж. Гагцхүү таван жилийн дараах тэр дундаа Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд хийх ОХУ-ын Төрийн тэргүүний айлчлалаас бидэнд юу үлдэх вэ. Үүнийг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын төвшинд зураглах гээд үзье.


Жүдогоор холбогдсон “андууд”

Улс төрийн хүрээнд өрнөдөг шүүмжлэл, зарим нэгнийх нь хардлагаар Монгол, ОХУ-ын Төрийн тэргүүнүүд өөр хоорондоо дотно, эчнээ танилууд. Х.Баттулга Төрийн тэргүүний тангараг өргөснийхөө дараа уламжлал болсон НҮБ-ын хурлыг алгасч Унгарын Будапештийг зорин ОХУ-ын Ерөнхийлөгчийн хамт жүдогийн насанд хүрэгчдийн ДАШТ-ийг үзсэн нь дээрх шүүмжлэл, хардлагыг илүү тодотгосон байж болох.

Удсан ч үгүй ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн чуулган өндөрлөсний дараа Жигоро Каногийн нэрэмжит 21 хүртэлх насны залуу жүдочдын олон улсын тэмцээний медалийн төлөөх барилдааныг дахин хамт үзсэн нь зүгээр ч нэг цаг хугацааны давхцал биш болов уу.

Эндээс харахад ОХУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит айлчлал Монголын Төрийн тэргүүний хувьд чухал. Тэдний уулзалтын үр дүнгээр Монгол, ОХУ-ын хооронд ямар хэлэлцээ үзэглэх, хоёр орны хамтын ажиллагаанд шинэ хуудас нээх нь сонирхолтой.

Дэлхийн хэмжээний лидерийн төрийн албан ёсны айлчлал гэдэг жүдо үзэхээс өөр учраас тэр шүү дээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч таван жилийн өмнө Монголд хийсэн айлчлалынхаа төгсгөлд Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойн хүрээнд ахмад дайчидтай үдийн зоог барьж, дараа нь Жуковын хөшөөнд цэцэг өргөсөн байдаг. Мөн тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хэд хэдэн хэлэлцээ хийж гарын үсэг зурцгаасан юм. Тэдгээр онцлохыг нь дурдвал:

-Иргэдийн харилцан зорчих нөхцөл

-Хууль бусаар байгаа иргэдийг буцаан шилжүүлэх

-Хууль бусаар байгаа иргэдийг буцаан шилжүүлэх

-Иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах

-Монгол Улсын Зам тээврийн яам болон ОХУ-ын "Оросын төмөр зам" НХН хоорондын Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэл

-Монгол Улсын иргэдийг газрын тосны "Роснефть" НХН-ийн түнш дээд сургуульд суралцахыг дэмжих

-"МИАТ" ХК болон "Аэрофлот" компани хооронд хамтран ажиллах зэрэг байв.

Эдгээрээс хоёр орны иргэд 30 хоногийн хугацаатай харилцан визгүй зорчдог болсноос эхлээд зарим хэлэлцээр нь бодит ажил хэргийн шугаманд яваа.

Тэгэхээр өмнөх Ерөнхийлөгчийн төвшинд ярьж үзэглэсэн гэрээ, хэлэлцээг ахиулах, хоёр улсын хамтын ажиллагаанд шинэ шат нээх эсэх нь жүдогоор холбогдсон “андууд” аман болон ажил хэргийн ямар тохиролцоо хийж, гэрээ үзэглэхээс хамаарах нь. Цаашлаад төмөр зам, Тавантолгой түүнээс хамаарах асуудал айлчлалын хүрээнд ямар нэгэн шийдэлд хүрч мэдэх.

Монгол, ОХУ, Хятад гурван улсын Төрийн тэргүүний хооронд байгуулсан Эдийн засгийн коридор байгуулах саналд дурдагдсан төсөл хөтөлбөрийг эрчимжүүлэх асуудал ч үүнд хамаарна.

Ташрамд сонирхуулахад, Халх голын байлдааны 80 жилийн ойн хүрээнд Халх голыг жишиг сум болгохоор Ерөнхийлөгч, Засгийн газрын төвшинд дэмжлэг үзүүлж буй учраас ирэх наймдугаар сараас урьтаж бодит ажил хэрэг болно. Тэр үед ОХУ-ын Ерөнхийлөгч Халх гол суманд очих магадлал нь өндөр.

Айчлалаас илүү ажилтай дарга

Ерөнхий сайд асан С.Баярын урилгаар Владимир Путин ОХУ-ын гүйцэтгэх засаглалын тэргүүний хувиар 2009 онд Монголд айлчлал хийхэд тэрбээр УИХ-ын гишүүнээр ажиллаж байв. Сүүлд Сү.Батболдын танхимд Гадаад харилцааны сайдаар ажиллах хугацаанд ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзаж байсан эсэхийг хэлж мэдэхүй ч энэ удаад парламентын спикерийн хувиар уулзах нь.

Гүйцэтгэх бус хууль тогтоох засаглалын дарга учраас төдийлөн гэрээ, хэлэлцээ хийхгүй болов уу.

Тэгээд ч ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалаас илүүтэй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт түүнийг тойрсон хэлэлцүүлгийг зохион байгуулах, шүүмжлэл, маргааныг зохицуулах, шалан дээр унасан парламентын нэр хүндийг сэргээх замаар сонгуультай золгуулах нь УИХ-ын даргад чухал. “Монголын улс  төрд цэгцрэх хөдөлгөөн эхэлж байна. Улс төрийн тогтворгүй байдал, талцал хуваагдлыг эцэс болгох хэрэгтэй байна” хэмээсэн түүний үг одоо ч хуучраагүй байна. Үндсэндээ энэ парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахад ердөө ганцхан жил, гурван чуулганы хугацаа үлдээд байна. Үүнээс энэ сарын 5-нд нээлтээ хийх хаврын чуулган бол амалснаа хийх хамгийн боломжит хугацаа, эцсийнх нь.

Чуулган хэрхэн нээлтээ хийхээс шалтгаалж, энэ хавар парламент юу хийж, ямар ажил амжуулж чадах эсэхийг тодорхойлно, хөрсийг нь тавих учиртай. Юу үнэн гэвэл энэ л үнэн.

Ерөнхий сайдад олдох алтан боломж

Магадгүй Монголын улстөрчдөөс ОХУ-ын Ерөнхийлөгчөөс хамгийн “хамаарал”-тай байж болох хүн нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх.

Хамааралтай гэдгийг зориуд хашилтад хийсэн нь У.Хүрэлсүхийн хэлж буй үг, хийж байгаа үйлдэл бүр ОХУ-ын Ерөнхийлөгчтэй ямар нэгэн байдлаар холбогддог учраас.

Гэхдээ энэ удаагийн Ерөнхийлөгч Владимир Путины айлчлал Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд олдож буй алтан боломж. Ирэх жил болох парламентын сонгуулиа бодсон ч ОХУ-ын Ерөнхийлөгчтэй тодорхой төвшинд гэрээ хэлэлцээ хийх нь чухал. Ядаж л сонгуулийн сурталчилгаандаа ашиглах хэдэн агшин татуулахаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрхбиш мэднэ.

Гэхдээ Монголд айлчлах ОХУ-ын Ерөнхийлөгчтэй Ерөнхий сайдын зүгээс утаа, агаар, хөрсний бохирдлын тухай ярихгүй нь мэдээж. Ярих ч шаардлага үгүй. Харин бүрэн хараат явж ирсэн шатахууны хилийн үнийг буулгах эсэх асуудлыг Төрийн тэргүүнээр нь дамжуулж “Роснефть”-ийнхэнтэй яриа хэлэлцээ хийх нь чухал. Нефтиэ өөрсдөө нэрэх өөдрөг төсөөлөлтэй яваа ч “Роснефть”-ийнхэн нуруугаа харуулахад, ОХУ крантаа хаахад Монголын амьдрал “таг” зогсоно. Адаглаад Дорноговь аймагт бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн нефть боловсруулах үйлдвэрийн ажлаа эрчимжүүлэхэд ОХУ-аас, “Роснефть”-ээс туршлага, технологийг нэвтрүүлэх эсэх талаар ярилцах нь Ерөнхий сайд, түүний танхимд хэрэгтэй. Энд Монгол, Оросын хувь нийлүүлсэн УБТЗ-ын асуудал ч хөндөгдөх талтай.

Түүнээс биш өнөөх л ОХУ, Хятадыг холбосон хийн хоолойг Монголоор дамжуулах тухай ярих нь шийдэл биш. Бид өөрсдөө хийн хоолойг Монголоор дайруулах ёстой хэмээн хөөрцөглөж, таамаг дэвшүүлж буйгаас ОХУ-ын Ерөнхийлөгчийн зүгээс тоймтой хариу өгөхгүй. “Судалж үзье” гэсэн хариу өгнө.

Үүний хажуугаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг бүрдүүлдэг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав нь санаа нэгдэж, “Монгол ялсан” нь үнэн л юм бол ШХАБ-д элсэх эсэх тухай яриа энэ удаагийн айлчлалын хүрээнд хөндөгдөх салшгүй нэг асуудал байх болов уу. Эцэст нь хэлэхэд ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд хойд хөршийн улс төр, бизнесийн салбарын томоохон төлөөллүүдээс хэн гэдэг эрхмүүд багтах мэдээж сонирхолтой.

Г.Сонор

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
Б.Найдалаа: Онцгой осол, аваар гарахгүй бол энэ өвөл цахилгаан хязгаарлахгүй, эсэн мэнд давна
Эвийг эрхэмлэж байгаа бол Ж.Энхбаярыг Б.Чойжилсүрэнгээр, Ц.Идэрбатыг М.Мандхайгаар сольж болохгүй!!!
Монголчуудын визгүй зорчиж болох улсууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (20)

  • Зочин (192.82.64.120)
    Путин юм өгч, үлдээж яахын луйварчин, дээрэмчин их хурлын гишүүд нь хувьдаа авчихана ш дээ дараа нь ядарсан бид ард түмэн нь өрийг нь татвараараа төлнө. больёо. Бусад улсын тэргүүнүүд манайд юм өгөх хэрэггүй ээ ард түмэнд наалдах биш.
    2019 оны 06 сарын 05 | Хариулах
  • зочин (150.129.143.213)
    Монгол маань Орос Хятадад юү өгөх вэ? гэж хэлэх цаг ирэх болов уу? Гарчигийг л харахад монгол хүн бүр гүйлгачин болчихож. Гуйлга гуйх, хүний гар харах, юм өгөхийг хүлээх нь цус маханд маань шингэчихсэн гэлтэй. Нэрээ, нөгөө Эзэн Чингисээ бодоод "айчлалаас юү хүлээх вэ" гэж нэрлэмээр юм... наандаж. Чааваас даа чааваас.
    2019 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.168.200)
    2009 онд Д.Медведев айлчилж байсан юм шүү. Судалгаатай бич
    2019 оны 04 сарын 19 | Хариулах
    • Зочин
      Өөрөө судал даа. 2009 оны 5 дугаар сард Ерөнхий сайдын хувиар ирж байсан юм шүү
      2019 оны 04 сарын 19
  • иргэн (103.57.95.93)
    зүгээр нэг харъяа л даа. 90 оноос хойш манай 3дагч хөршүүд ямар бүтээн байгуулалт хийсэн бэ? баахан хүн сургасан нь энэ үнэн, тэр хүмүүс Монголыг хөгжүүлэхгүй нь яасийн? бүгд л яаж хялбар аргаар мөнгө олохов гэдэг уралдаанд л оролцсон ш дээ. Харвардын ИС-ийн ЖКТЗСургууль төгссөн гээ л байна, тэр чинь зүгээр л дээхний ЗХУ-ын КНын дэргэдэх дээд курс ш дээ. төгссөн гээд байгаа хүмүүс нь Монголд юу хийсэн бэ? бүх хүн мэдэж байгаа ш дээ. нэг нь 7 сарын 1-ний хар өдөр юу боллоо? хүмүүс мартаагүй байгаа, нөгөөх нь 8 жилийн хугацаанд хууль хяналтын байгууллагаар яаж тоглов, ямархуу холин бантан хутгачаад одоо өөрөө бооож үхэх нь холгүй явж байна ш дээ. 90 оноос өмнө ЗХУ-ын тусламжтайгаар олон сургууль эмнэлэг, хот, үйлдвэрийн газар байгуулагдсан байдаг, өмнөд хөршийн тусламжаар ч олон үйлдвэр барилга боссон. би Оросын зарим бодлогыг таашаадаггүй, зүгээр л орос хэл, оросын утга зохиолд шимтдэг нэгэн.
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.161.48)
    Монгол Орос ах дүүгийн найрамдалт орон Хятадаас Монголыг хамгаалана ах шиг хандана.
    2019 оны 04 сарын 04 | Хариулах
    • Яг тэгж харагдана л даа! Одоогын Орос оронд Хятадын мөнгө Монголоос чухал. Тэр Сибирт Хятадуудыг яаж оруулж байгааг хар! Удахгүй Хятадтай хувааж идхээр Төвдийн хүүтэйгээ нийлж Монгол ялна гэж донгодоорой
      2019 оны 04 сарын 04
  • АРД (202.9.42.46)
    ГУЙЛАГЧИН ХУЛГАЙЧ МОНГОЛ ГЭЖ ДЭЛХИЙ ДАХИНД ХЭЛҮҮЛХЭЭСЭЭ ИЧЭЭ Ч ЦАГААНДАА ГАРЧИХСАН ЦАРАЙ АЛДАХААС ӨӨР ЮМ ЮУ ХИЙЖ ЧАДДАГАА Л ДЭЛХИЙ ДАХИНД ХАРУУЛЧИХ ...
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (5.67.20.252)
    Монголд өгсөнийхөө хариуг нугалж авч чаддаг улс. Төв Монголын тусгаар тогтнолын хариуд Өвөр Монголыг Хятадад, Буриадыг Орос өөрөө авч дараа нь Тагна Урианхайг салгаж 1960 онд Дархадын үзэсгэлэнт тайгыг Монголоос салгаж, Мардайн ураныг цөлмөсөн ч Монгол улс их өртэй хоцорсон байсан. Монгол дахь 1000 гаран түүхэн соёлын өв сүм хийд газрийн хөрстэй тэгшлэгдэж, олон мянган оюуны бүтээлүүд шатаагдаж, алтан ураг болон үндэсний сэхээтнүүд олон мянган гэмгүй иргэд хүйс тэмтрэгдсэн нь МонголынЗөвлөлт засагт төлсөн өр. Үүнээс урьд Хаант Оросод Монголын Барун хойд, Хойд хязгаарууд бүлаагдсан.
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (5.67.20.252)
    Монголд урьд нь хэд хэд айлчилж, Баяр ЕС тай тэврэлдэх нь холгүй байсан хүн. Гол төслүүд нь оролцогч талуудын ашиг сонирхолоос болж дандаа Монголыг тойрч ирсэн. Хийн хоолой, Шинэ торгоны зам Путинээс гадна Ши, Казахстаны тал болон бусад хөрөнгө оруулагчдын зөвшилцөлгүйгээр дан ганц Путины аман яриагаар Монгол хэрэгжихгүй, 700 тэрбумын Гашуунсуухайн овоолсон шороог дуусгахгүйгээр дахиад таван толгойгоос хэдэн зуун тэрбумын төмөр замын зээл тавьбал өр улам өснө. Японы талаас нүүрс авах тухай нэг ч гэрээ хэлцэл алга. Энд хамгийн гол яригдах зүйл бол Путин Женкогын нэр хүндийг өргөж Монголыг ШХАБ руу түлхэх Женкогын санаархалд гол дэмжлэг үзүүлэх болов уу? Ондоо багтаж Монгол улс хэмжээгүй эрхт ерөнхийлөгчийн засаглалтай Бээжин, Москвагын тоглоомын бүгд найрамдах улс Азийн Стануудын нэг болох нь баталгаажина.
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
  • иргэн (202.9.42.110)
    Орос улс монгол улсын хѳгжилд хувь нэмэр оруулж ирсэн.Одоогийнх шиг Оюутолгойг нь Английн хатан хааны луйврын компани шиг улс оронд ямарч ашиггүй гэрээ хийээгүй бах шүү.Эрдэнэт хот байна.Оюутолгой хэдэн гэр нүүдлийн хэдэн сууц байна.Ямарч дэд бүтэц байхгүй.Элбэгдорж С.Баяр С.Баярцогт хулгайчуудын 3-дагч хѳрш гэж далдагансаны гай иргэд ойлгож байна.3,4-хороололыг Орос тусламжаар барьсан шүү.Монгол улсыг байхгүй болгох гэсэн гадны цустай луйварчидаа.
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
    • Монголд өгсөнийхөө хариуг нугалж авч чаддаг улс. Төв Монголын тусгаар тогтнолын хариуд Өвөр Монголыг Хятадад, Буриадыг Орос өөрөө авч дараа нь Тагна Урианхайг салгаж 1960 онд Дархадын үзэсгэлэнт тайгыг Монголоос салгаж, Мардайн ураныг цөлмөсөн ч Монгол улс их өртэй хоцорсон байсан. Монгол дахь 1000 гаран түүхэн соёлын өв сүм хийд газрийн хөрстэй тэгшлэгдэж, олон мянган оюуны бүтээлүүд шатаагдаж, алтан ураг болон үндэсний сэхээтнүүд олон мянган гэмгүй иргэд хүйс тэмтрэгдсэн нь МонголынЗөвлөлт засагт төлсөн өр. Үүнээс урьд Хаант Оросод Монголын Барун хойд, Хойд хязгаарууд бүлаагдсан.
      2019 оны 04 сарын 03
  • П (202.126.89.68)
    Ах нар өгдөг юм шиг царай гаргаад дандаа шулж ирсэнийг түүх гэрчилнэ энэ удаа ч ялгаагүй
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
  • үнэн ийм л байна (192.82.65.120)
    Ойлгомжтой манай эх оронч ерөнхийлөгчийг маань ухаан муутай хэсэг ардтүмнийхээ тусламжтай олон зуун жил 2 хөршийн хар хайрцагны бодлого болох Монгол улсыг хагжүүлэхгүй баян орон болгохгүй дотооддоо хэрүүл тэмцэлтэй байлгах бодлогыг нь сайн хэрэгжүүлж байгааг нүдээр үзэх гэж ирж байгаа.
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
    • Хүргэн хүүгийнхээ Монгол дахь хорлон сүйтгэх ажилд рэдэмжлэг үзүүлэхээр ирж байгаа хэрэг
      2019 оны 04 сарын 03
  • ondor nastan (182.160.36.109)
    tomor zam..... manaid ogmoor yum
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (64.119.21.137)
    Их гүрнэ жижиг буурай хөршдөө хэзээ ч чин сэтгэлээс тусалдаггүй, аль болох нөлөөндөө оруулахыг л хүсдэг! Путин бол Их гүрний удирдагч. Монгол Улс 1990 оноос Оросын нөлөөнөөс хөндийрсэн "алдааг" одоогийн Их Орос гүрэн "засч залруулах" сонирхолтой!!! Одоогийн манай 3 "удирдагч" нар 1990 оноос хойшх хамгийн сул, барьцгүй, яаж ч мэдэх хүмүүс шүү!!!!
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
    • яг үнэн шүү
      2019 оны 04 сарын 03
  • Зочин (66.181.184.71)
    ЭНЭ ДУРДСАН ЖУЛ ЗҮЙЛҮҮДЭЭР ЯАХАВ ДЭЭ.ХОЙТ ХӨРТЭЙГЭЭ ДОРИУХАН ЮМААР ТОХИРОЛЦОХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ.ЭРДЭНЭТИЙН ҮЙЛДВЭР ШИГ.
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
    • Эрдэнэтийн 49% арбитроор ороод Монголд падгүй болж Оросод шилжих гэж байгаа! Монголд өгсөнийхөө хариуг нугалж авч чаддаг улс. Төв Монголын тусгаар тогтнолын хариуд Өвөр Монголыг Хятадад, Буриадыг Орос өөрөө авч дараа нь Тагна Урианхайг салгаж 1960 онд Дархадын үзэсгэлэнт тайгыг Монголоос салгаж, Мардайн ураныг цөлмөсөн ч Монгол улс их өртэй хоцорсон байсан. Монгол дахь 1000 гаран түүхэн соёлын өв сүм хийд газрийн хөрстэй тэгшлэгдэж, олон мянган оюуны бүтээлүүд шатаагдаж, алтан ураг болон үндэсний сэхээтнүүд олон мянган гэмгүй иргэд хүйс тэмтрэгдсэн нь МонголынЗөвлөлт засагт төлсөн өр. Үүнээс урьд Хаант Оросод Монголын Барун хойд, Хойд хязгаарууд бүлаагдсан.
      2019 оны 04 сарын 03
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    27 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    2 цаг 25 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    3 цаг 4 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    4 цаг 23 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    6 цаг 12 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    17 цаг 54 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    17 цаг 59 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК