Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын АНУ-д хийсэн айлчлал өндөрлөв

2019-4-08
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд АНУ-д хийж байгаа албан ёсны айлчлалаар  АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Элчин сайд Ж.Болтонтой уулзаж, бүс нутгийн аюулгүй байдал, хоёр талын харилцааны асуудлаар харилцан ярилцлаа.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлэхэд үзүүлж байгаа АНУ-ын Засгийн газрын дэмжлэгт талархаж байдгаа илэрхийлж, цаашид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны оролцоогоо нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа дуулгаж, нэр бүхий гишүүдээс Конгрест өргөн барихаар бэлтгэж байгаа Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг батлах үйл ажиллагаанд дэмжлэг хүсэв. Элчин сайд Ж.Болтон Монгол Улсын олон улсын болон НҮБ-ын энхийг сахиулах үйл хэрэгт оруулж байгаа хүчин чармайлтыг өндрөөр үнэлж байдгаа илэрхийлэн “Монголын зэвсэгт хүчин Америк цэргүүдтэй олон жил мөр зэрэгцэн тэмцэж байгаа, хоёр талын харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байна” гэв.

Үүний дараа Батлан хамгаалахын сайд Н.Энхболд АНУ-ын Батлан хамгаалахын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Шанахантай уулзахаар Пентагон хүрэлцэн ирлээ. Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг Пентагонд хүрэлцэн ирэхэд ноён П.Шанахан АНУ-ын Нийслэл Вашингтоны цэргийн хүрээний хүндэт харуулын хамт угтан авч, хоёр орны Төрийн дуулал эгшиглүүлэн хүндэтгэлтэйгээр угтан авав. Уулзалтын эхэнд ноён П.Шанахан Монгол Улс ардчилалыг үлгэрлэгч орон, бүс нутгийн болон олон улсын түвшинд нээлттэй, чөлөөт орны эрх үүргээ хариуцлагатай хэрэгжүүлэгч улс, олон улсын болон НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд өөрийн чадах хэмжээнээсээ илүүгээр амжилттай үүрэг гүйцэтгэж байдагт АНУ-ын зүгээс машид ихээр талархаж байдаг, тиймээс ч АНУ-ын Дэд Ерөнхийлөгч М.Пенс, Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео нар  хоёр талын харилцаа шинэ түвшинд хүрснийг тэмдэглэж байсан, бид Монгол Улсын гуравдагч хөрш гэдгээрээ бахархдаг, цаашид энэхүү харилцаа, хамтын ажиллагаа өргөжинэ гэдэгт итгэж байна хэмээн халуун дотноор хүлээн авав.

Энэхүү уулзалтын дараагаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд АНУ-ын Үндэсний гвардын дарга генерал Ж.Генгиелтэй уулзаж, Мужийн түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд Аляска мужийн Үндэсний гвардтай хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж байгаа, цаашид Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийг хэрэгжүүлэхэд мужийн үндэсний гвардын үйл ажиллагаанаас суралцах, хамтран ажиллах хэрэгцээ байгааг талууд тэмдэглэв. Түүнчлэн өнөөгийн хүрсэн амжилтаа ахиулж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх шаардлага байгааг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд онцлов.

Айлчлалын үеэр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Арлингтон дахь нэр нь үл мэдэгдэх дайчны хөшөөнд цэцэг өргөв. Цэцэг өргөх ёслолд Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны бүрэлдэхүүн оролцож, хүндэтгэл үзүүлэв.

Энэхүү айлчлал нь Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын дөрөв дэх айлчлал бөгөөд хамгийн сүүлд буюу 2011 оноос хойш тасалдаад байсан юм.

Удаан хугацаагаар тасалдаад байсан батлан хамгаалахын сайдын айлчлалыг дахин сэргээж, өндөр дээд хэмжээнд  хүлээн авсан үр дүнтэй айлчлал болж өндөрлөлөө.

0
ЖИРГЭХ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    7 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    2 цаг 5 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    2 цаг 44 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    4 цаг 3 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    5 цаг 52 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    17 цаг 34 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    17 цаг 39 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК