Цаг үеийн асуудлаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Багш нарыг цомхотголд хамруулахгүй гэдгийг олон удаа мэдэгдсэн. Чиг үүргийн давхардлууд боловсролын захиргааны байгууллагуудад бий. Мөн байхгүй албан тушаалд хүн томилсон асуудал бий. Тухайлбал, зарим сургууль орлогч захиралтай байдаг. Энэ бол зөрчил. Үүнийг арилгана. Багшийн тоонд гар хүрэхгүй. Сургууль, цэцэрлэгийн албан хаагчдын нийгмийн асуудлыг хөндөхгүй” гэв.