Нийслэл хотод цэцэрлэгт явах хүүхдийн цахим бүртгэл гурав дахь өдрөө үргэлжилж байна. Нийслэлийн хүүхдийн цэцэрлэгийн бүртгэлийн системд өнөөдрийн 17:00 цагийн байдлаар 80,490 эцэг эх, асран хамгаалагч хандаж, хүүхдийнхээ цахим бүртгэлийг баталгаажуулжээ. Эдгээрээс таван настнууд хамгийн олон буюу 22 мянга гаруй байна.
Цэцэрлэгийн бүртгэлд 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүд хамрагдах бөгөөд 135,582 хүүхэд цэцэрлэгт явах судалгаа гарсан байна. Бүртгэл наймдугаар сарын 18-ны өдрийг хүртэл EMongolia системээр дамжуулан бүртгэнэ.