Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголчуудын цайлах ЁСОН

2025-8-08
0
ЖИРГЭХ

Монгол орны нүүдэлчин ард түмний өдөр тутмын хэрэглээ болсон цай нь эрт үеэс эхлэлтэй. Монгол цайны урлаг нь оюун сэтгэлгээ, ур ухаан, хүндэтгэл хүмүүжил, ёс заншилтай билээ. Монгол эмэгтэй бүр өглөө босоод цайгаа чанаж тэнгэр, бурхандаа дээжийг нь өргөөд халуун саванд хийж тавьснаар гэр бүлийн гүшүүд өдрийн турш үргэлжлүүлэн уух нөхцөлийг бүрдүүлдэг. Мөн үдийн хоолны үед дахин шинээр цай чанаж тэр нь орой болтол хүртээлтэй байхаар тасралтгүй уухад бэлэн байлгадаг заншилтай юм. Монголчууд голчлон ногоон, малынхаа сүүгээр сүлсэн цай уудаг. Тэгвэл Монгол цайны урлагийн Цайны ёслол, Цайны ёс, Цайны жорыг хүргэе.

-Цай чанах ёсон-

Цай чанах ёс нь гал дээр тогоогоо хэрхэн тавихаас эхэлнэ.Тогоог гал дээр тавихдаа үүд рүү буюу урд зүг рүү хазгай тавихыг цээрлэдэг. Тогоог хойд зүг рүү үл ялиг хэлтгий тавина. Ус буцалсны дараа идээ, сүү хийх бөгөөд түрүүлж давс хийж болохгүй. Учир нь үгүйрч хоосорно гэж цээрлэдэг ёстой.

-Цай аягалах ёсон-

Цай аягалахдаа данхны цорго болон халуун савны амыг үүд рүү харуулахгүй, нар зөв эргүүлэгтэй аягалах бөгөөд эхлээд дээжийг нь авч өргөл өргөсний дараа бурхандаа тавьдаг. Өглөө чанасан эхний цайны дээжийг гадагш гарч тэнгэр хангайдаа өргөдөг уламжлалтай. Дээж өргөхдөө толгой нүцгэн байхыг цээрлэнэ. Дээжээ өргөсний дараа гэрийн эзэнд цайгаа эхэлж аягалж барьдаг. Дараа нь зочдодоо насны эрэмбээр аягална.

-Цайгаар дайлах ёсон-

Цайгаар дайлахдаа баруун гараар аягатай цайгаа барьж зүүн гараар баруун гарын тохойг дэмжин хүндэтгэлтэй барих эсвэл хоёр гараар аягатай цайг барина. Мөн ханцуйгаа нугалсан бол буулгах, аяганы амсар дээр хуруугаа давуулахгүй барих, үс гэзгээ задгайлж цайн дээгүүр сэвэхийг цээрлэдэг.

-Цайг хүндэтгэх ёсон-

Сүүгээр сүлэхийн өмнө заавал духандаа хүргэх учиртай. Ингэснээр элдэв хэл ам, хараалыг ариусгадаг хэмээн үздэг байна. Цайны идээг дээш залах хэрэгтэй бөгөөд чанасан данхтай цайг зуухныхаа хойно тавих хэрэгтэй.

-Цайны ёслол-

Монгол зан заншлын нэгэн онцлог нь цайг дээдлэн төрөл бүрийн ёслолын ундаа болгон хэрэглэдэг явдал юм. Үүнд:

  • Цайны дээж өргөх ёслол
  • Бэр буулгах ёслол
  • Хүүхдийн угаалга
  • Бөө мөргөл дэх цайны ёслол

Зуны улиралд монголчууд хэрхэн хооллож, цайлах хэрэгтэй вэ?

Зуны дэлгэр цагт Монгол орны цаг уурын онцлогоос хамааран хүний бие хөлсөөр шингэнээ алддаг, халуунд ядарч сульддаг нь түгээмэл үзэгдэл. Тиймээс энэ улиралд тохирсон зөв хооллолт, ундны дэглэм нь бие махбодыг сэргээж, эрүүл байдлаа хадгалахад чухал үүрэгтэй.

Зуны халуунд шингэний хэрэгцээ эрс нэмэгддэг тул монголчууд уламжлалт ундаагаа уух нь үр дүнтэй байдаг. Айраг, хярам, тараг зэрэг сүүн бүтээгдэхүүнүүд нь хүний биед шаардлагатай пробиотик, амин дэмээр баялаг бөгөөд исэлдэлтийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Мөн өдөрт 2-3 литр ус тогтмол уух нь биеийн дулааныг бууруулах, хөлсөөр алдсан шингэнийг нөхөхөд тустай.

Цай уух уламжлалт дэглэмээ орчин үеийн мэдлэгтэй хослуулвал: Монголчуудын цайлах соёл нь зүгээр нэг унд уух биш, эрүүл мэндээ дэмжих уламжлалт арга билээ. Зуны улиралд айраг, хярам нь хоол шингээлтийг дэмждэг тул цайлах үедээ хослуулж болно. 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдрийн байдлаар 70,283 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлжээ
Сонгинохайрхан, Чингэлтэй, Зуслан хэрэглэгчид цахилгааны төлбөрөө сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлдөг боллоо
Үерийн эрсдэлтэй бүсэд зорчихгүй байхыг анхаарууллаа
Экспорт өмнөх оны мөн үеэс 57.5 хувиар өсжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Япон улс Путин маргаантай арлуудад айлчилсныг эрс эсэргүүцэв
    2 мин
  • Өнөөдрийн байдлаар 70,283 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлжээ
    5 мин
  • Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ
    15 мин
  • С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал
    51 мин
  • Сонгинохайрхан, Чингэлтэй, Зуслан хэрэглэгчид цахилгааны төлбөрөө сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлдөг боллоо
    1 цаг 45 мин
  • Үерийн эрсдэлтэй бүсэд зорчихгүй байхыг анхаарууллаа
    2 цаг 21 мин
  • Хятадын эдийн засгийн шинэчлэлийн гол архитектор Жу Рунжи 97 насандаа таалал төгслөө
    2 цаг 29 мин
  • Сирийн шүүх экс ерөнхийлөгч Башар аль-Асаддаа цаазаар авах ял оноолоо
    2 цаг 43 мин
  • Дональд Трампын хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролайн Левитт өөрийн хүсэлтээр албан тушаалаа өглөө
    3 цаг 43 мин
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 57.5 хувиар өсжээ
    3 цаг 54 мин
  • “Хайрын хүч” тоглолт энэ сарын 15-нд SocialPay Park-д болно
    4 цаг 3 мин
  • ФОТО: Залуус Сүхбаатарын талбайг угаалаа
    4 цаг 5 мин
  • Үндэсний стандартын үнийг чөлөөллөө
    4 цаг 8 мин
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
    4 цаг 29 мин
  • В.Зеленский: АНУ "Patriot" пуужингийн нөөцөөсөө ердөө 5 хувийг нь бидэнд өгвөл Украин энэ өвлийг давна
    4 цаг 54 мин
  • ​​​​​​​Лионель Месси талийгч аавдаа захидал бичиж, хөлбөмбөгийн замналдаа итгэлгүй байгаагаа илэрхийлжээ
    5 цаг 15 мин
  • Д.Трампын хүргэний төрсөн дүү Лос Анжелес Лэйкерс багийг 12.5 тэрбум ам.доллараар худалдан авлаа
    5 цаг 25 мин
  • Тэгш, сондгой дугаараар шатахуун олгох зохицуулалт бямба гарагт хүчингүй болно
    6 цаг 18 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    6 цаг 20 мин
  • ӨНӨӨДӨР: Гаалийн ерөнхий газраас мэдээлэл хийнэ
    6 цаг 24 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Жинхэнэ амаргүй цаг үеийг нь Ерөнхий сайд Н.Учрал туулж байна
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
24 баримт
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК