Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр -1…+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11…+16 градус, бусад нутгаар +5…+10 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +13…+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +24…+29 градус, бусад нутгаар +17…+22 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, бага зэргийн бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +7…+9 градус, өдөртөө +15…+17 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, бага зэргийн бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +6…+8 градус, өдөртөө +16…+18 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, бага зэргийн бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр.. Шөнөдөө +2…+4 градус, өдөртөө +13…+15 градус дулаан байна.