Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Амгалан: Хууль, эрх зүйн шинэчлэл хийснээр Улаанбаатар хот тэлж хөгжих боломжтой болсон

2025-8-13
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Дулааны улиралд нийслэлд бүтээн байгуулалтын ажил нэлээд өрнөдөг шүү дээ.  Энэ зун ямар онцлогтой болж байна. Дэд бүтэц, бүтээн байгуулалтын ямар ямар ажил өрнөж байна вэ. Энэ талаар яриагаа эхэлье?

-Өнгөрсөн жилээс эхлүүлээд нийслэлийнхээ иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлээд байна.

Энэ талаар иргэд маань мэдэж байгаа. Онцолж түгжрэлийг бууруулах хүрээнд хийгдэж буй ажлуудаас дурдвал Туулын хурдны замын тендер шалгарч гэрээ байгуулагдсан. Одоо ажлын талбайн бэлтгэл ажил явагдах гэж байгаа. Цаашлаад энэ жилдээ багтаагаад тойрог хурдны замын нээлттэй тендерийг зарлахаар ажиллаж байгаа. Мөн авто замтай холбоотойгоор нийслэлд энэ зун 83 байршилд  нийт 192 км авто зам шинээр барих, засвар шинэчлэлтийн ажил хийгдэж есдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө дуусгахаар ажиллаж байна. 14 байршилд 58км явган хүний замын ажлыг хийж байгаа. 168 сургууль, цэцэрлэг шинээр барих, засварлах төсөл, арга хэмжээг эхлүүлсэн. Одоогоор 12 сургууль, цэцэрлэгийн барилга шинээр ашиглалтад оруулсан, цаашлаад энэ ондоо багтаагаад 24 сургууль, 45 цэцэрлэг, 14 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Ингээд эдгээр сургууль, цэцэрлэгүүд маань ашиглалтад орсноор сургуулийн суудал 16000, цэцэрлэгийн хүртээмж 9180-аар энэ жилдээ нэмэгдэж байгаа гэж ойлгож болно.

За мөн нийслэл агаар орчны бохирдлыг бууруулах, орон сууцжуулах зорилгоор Сэлбэ, Баянхошуу, Дамбадаржаа, Толгойт, Дэнжийн мянгад дэд төв буюу өөрөөр хэлбэл гэр хорооллыг орон сууцжуулах суурь дэд бүтэц, нийгмийн барилга байгууламжуудыг барих ажил хэрэгжүүлсэн. Үүн дээрээ тулгуурлаад томоохон жишиг болгож Сэлбэ дэд төвд өнгөрсөн жил нийслэл анх удаа бонд гаргаж, 2206 айлын газрыг чөлөөлж 12000 айлын орон сууцжуулах цогцолбор хорооллыг эхлүүлсэн. За мөн Хүннү хотын логистикийн төв, цэвэрлэх байгууламж, шугам хоолой, дэд бүтцийн ажлууд эхэлж байна. Эрчим хүчний салбарын хүрээнд ТЭЦ-5, хог шатааж эрчим хүч гаргах станцууд татвар төлөгчдөөс нэг ч төгрөг гаргахгүйгээр төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэхээр сонгон шалгаруулалтын ажил явагдаж байна. За мөн нийтийн тээврийн салбарт бид 600 автобус шинэчилж парк шинэчлэлт хийсэн, дүүжин тээврийн барилга угсралтын ажил энэ жилээс хийгдэж байна. Цаашлаад Метро, трамвай төслийг хэрэгжүүлэхээр санхүүжилтийн асуудлууд олон улсын хүрээнд яригдаад эрчимтэй явж байгаа. Бизнес эрхлэгчдээ дэмжих, татварын суурь баазыг сайжруулах зорилгоор Эмээлт, Налайх, Багахангай, Багануур дүүргүүдэд аж үйлдвэрийн парк байгуулах ажил үргэлжилж байгаа гэх зэрэг дурдвал өчнөөн ажил бид эхлүүлээд байгаа.

-Сүүлийн үед цахим орчинд явган хүний замын ажил сонгон шалгаруулалтын ажил дүрмийн дагуу явагдаагүй, үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэнгүй гэдэг асуудал яригдаж байх шиг байна?

-Энэ ажлыг Монголын чулуу үйлдвэрлэгчдийн холбооныхон өөрсдийн хүчин чадлын хүрээнд түүхий эдээ нийлүүлж, хийж гүйцэтгэж байгаа. Бидний зүгээс дотоодын чулуу үйлдвэрлэгчдэд үйлдвэрийн техник, технологи хүчин чадлаа нэмэгдүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгох бүхий л талын дэмжлэг үзүүлсэн. Тухайлбал,  Саппорогоос Баруун дөрвөн зам хүртэлх замыг үндэсний үйлдвэрлэгчид хариуцаад чулуугаараа хийж байгаа шүү дээ. Мэдээж хэрэг үйлдвэрлэлийн хүчин чадлаас хамаарч, цаг хугацаа орж байна.  Энэ асуудалд нийслэл бодлогоо гаргаж,  хөрөнгөө шийдээд, нээлттэй сонгон шалгаруулалт явуулсан.  Түүнээс биш нийслэлийн захиргааныхан өөрсдөө хийгээд байгаа юм биш шүү дээ. Энэ ажил зөвхөн явган замын ажил биш, энэ замтай уялдуулаад зарим байршилд шилэн кабелын утсыг газар доогуур сувагчилж, далдлах ажил давхар хийгдэж байгаа.  Манай хувийн хэвшлийнхэн болоод төрийн байгууллагууд шилэн кабель, цахилгааны утсаа маш замбараагүй татаж, хэрсэн утас нийслэлийн энд тэндгүй л харагдаж байгаа. Мөн энэ ажилд Барилгын мэргэжлийн холбооноос тусгай зөвшөөрөл авсан энэ чиглэлийн инженер, техникийн ажилчид хэдэн метр квадрат урттай кабелын утсыг хэдэн метр квадрат талбайд хучих юм гэх зэргээр арга зүйн талаас зөвлөн ажиллаж байна.  Зураг төсвийн ажлыг Барилгын хөгжлийн төвийнхөн магадлан гаргаад эцэслэчихсэн.  Өөрөөр хэлбэл,  төсөв нь бүгд дүрэм журмынхаа дагуу явж байна.  Хэн нэгэн зохиогоод гаргаад ирчихсэн асуудал байхгүй.  Мэргэжлийн байгууллагаас нь ирүүлсэн төсөв магадлалын дагуу нийслэл нээлттэй сонгон шалгаруулалт зарласан гэдгийг иргэд маань ойлгох хэрэгтэй.  Хотын төвийн замын ажлаас гарч байгаа хуучин хавтангуудыг мэдээж хаяхгүй. Захын дүүргүүдийн явган хүний замын тохижилтод ашиглаж байна.   Дэлхийн хотуудын зам ч нэг л стандарттай, нэг л хэлбэрийн байдаг шүү дээ.  Тэгэхээр манай нийслэл ч чулуун хавтангаар тохижуулж байна. Чулуун хавтангийн давуу тал нь цаашид бид явган замын хавтангаа сольж байгаа нь гээд жил болгон газар ухаж сэндийчээд байхгүй байна.  Тэгэхээр иргэд маань энэ асуудалд хүлээцтэй хандаасай.  Ажлыг гүйцэтгэж байгаа компаниуд маань гэрээгээр хүлээсэн хугацаандаа хийгээд дуусгачихвал бид  ойрын 20, 30 жилдээ чулуун хавтанг солих ажил хийхгүй гэсэн үг.

- Нийслэлийн томоохон бүтээн байгуулалтын нэг нь Туулын хурдны замын ажил шүү дээ. Энэ ажил ямар шатандаа явна вэ?

-Туулын хурдны замын тендер нээгдэж гүйцэтгэх компани шалгарсан.  Гэрээ, хэлэлцээр байгуулах ажил дууссан. Энэ  замыг маш өндөр өртгөөр барих гэж байна гээд шүүмжлээд эхэлсэн байна. Туулын хурдны зам Дархан, Эмээлтийн салдаг уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэл 6 эгнээтэй 34км урттай экспресс зам юм. Үүний 10 км нь Туул гол дагуу, хотын төв хэсгээр гүүрэн байгууламж хэлбэрээр баригдах юм. Тэгээд дээшээ хурдны зам руугаа гардаг 7 орц, гарцын асуудлыг технологийн шийдлийг дагуу бас  хийнэ. Энэ гүүрэн байгууламжгүйгээр энгийн далантай шороон замаар Улаанбааарыг 2 хувааж огт болохгүй. Хот байгуулалт талаасаа ч тэр, байгаль орчин талаасаа ч тэр. Тэгэхээр эдгээр гүүрэн байгууламжийг энгийн замын өртөгтэй харьцуулах нь утгагүй хэрэг. Туулын хурдны замын төсөв дээр “Замын хөгжлийн төв”, Зам тээврийн сайдын дэргэдэх Шинжлэх ухаан технологийн зөвлөл ажилласан. Бүх л мэргэжлийн хүмүүс нь ажиллаад явж байгаа чухал төсөл. Ер нь томоохон төсөл амжилттай болох нэг том шалтгаан нь иргэд нь ойлгож, дэмжиж урагш түлхэж эрчимжүүлдэг байх чухал байдаг.

-Төсөв нь бондын хөрөнгөөр шийдэгдэх үү.  Хэзээ ашиглалтад орно гэж төлөвлөсөн бэ?

-Туулын хурдны зам нийслэлийн төсвөөр баригдана. Хурдны зам өөрөө төлбөртэй байдаг онцлогтой шүү дээ. Тэр онцлогоороо долоон жилийн хугацаанд өртгөө нөхөж, цаашдаа нийслэлд орлого нь төвлөрч, зам засвар,арчлалтаа хийгээд ингээд явна гэсэн үг. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод бүртгэлтэй 787 мянган тээврийн хэрэгсэл, хоногт ойролцоогоор 1.8 сая зорчилт явагдаж байгаа. Улаанбаатар хотыг хөндлөн чиглэлд зорчиход ойролцоогоор 2-3 цагийг зарцуулдаг бол “Туулын хурдны зам” ашиглалтад орсноор баруунаас зүүн хөндлөн чиглэлд нэвтрэхэд 20-25 минут зарцуулах, Улаанбаатар хотын гол болон туслах гудамж замын сүлжээний түгжрэл 20 хувиар буурч сүлжээний дундаж хурд 7-10км/цаг байгааг 10-25км/цаг болгон нэмэгдүүлэх урьдчилсан тооцоолол гарсан. Мөн ТЭЗҮ-ын тооцооллоор Улаанбаатар хот 2024 онд түгжрэлийн улмаас үүссэн алдагдсан боломжийн өртөг 894 сая ам.доллар хүрсэн бол цаашид арга хэмжээ авахгүй байснаар 2040 он гэхэд алдагдсан боломжийн өртөг хуримтлагдсан дүнгээр 18 тэрбум ам.долларт хүрэх судалгаа гарсан. 

Бүтээн байгуулалтын төсөв мөнгөтэй холбоотой асуудлууд бүгд Төсвийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын холбогдох журмын дагуу явж байна.  Ерөнхийдөө төсөв нь өндөр байгаагийн нэг шалтгаан нь гүүрэн байгууламж юм.  Ашиглалтад орохын хувьд гэрээ байгуулснаас хойш хоёр жил  гэж төлөвлөж байна.  Гэхдээ бидний зүгээс хугацаа ярих бас тийм оновчтой биш.  Яагаад гэхээр гүйцэтгэгч компаниуд хийнэ. Нийслэлийн зүгээс өнгөрсөн хугацаанд зургаан сарын дотор гүүр барьж болдгийг харуулсан шүү дээ.  Зайсангийн шинэ гүүрийг өвөл үер усгүй үед хуучныг буулгаад бэлтгэл ажлаа сайн хангасан  учраас зургаан сарын дотор барьж байгуулж чадсан.  Мөн манай багийг ажлаа авахад Яармагийн шинэ гүүрний ажил эхэлсэн ч цаг хугацаа алдсан байсан.  Гүйцэтгэгч компанийг нь шахаж, камер тавьж,  лайв хийж ажилласан шүү дээ.

-Нийслэлээс явуулж байгаа бодлого шийдвэрийг эсэргүүцэгч хүмүүс байдаг.  Нөгөө талаас та бүхэн гүйцэтгэгч компаниудтайгаа учраа олно.  Ер нь улстөржсөн хандлагууд бүтээн байгуулалтуудад хэрхэн нөлөөлж байна вэ? 

-Аливааг хийж бүтээе гэж байгаа хүмүүсийн урам зоригийг зүгээр л мохоож байдаг.  Мөн нийгэмд, иргэдэд дандаа буруу ойлголт өгдөг. Тэр нь бүтээн байгуулалтын ажилд маш хортой.  Ер нь ажлаа дөнгөж эхэлж байхад шүүмжлээд эхэлдэг.  Үүний нэг жишээ бол Сэлбийн далангийн ажил байна.  Одоо далангаа босгож дуусаж байгаа. Тэгээд мэдээж голын голдирлоо засна.  Тохижилтоо хийж,  зүлэг, ногоо чулуугаа тавина.  Ингээд иргэдийн явган хүний зам, дугуйн замаа шийднэ.  Ажлуудаа дуусаагүй байхад л болохгүй болчихлоо гэдэг зүйлийг ярьж эхэлдэг хэсэг бүлэг хүн байх шиг байна.  Нэг хэсэг нь гараа хөдөлгөж байхад нөгөө хэсэг хүмүүсийн шүлс нь үсчиж байдаг гэдэг шиг нийгэм өөрөө олон байр суурьтай, үзэл санаатай хүмүүсийн нэгдэл юм даа.  Нийслэлийн удирдлагын баг өнгөрсөн нэг жил есөн сарын хугацаанд чамгүй олон ажил амжуулсан байна.  Мөн Х.Нямбаатар даргыг ажлаа авахад нийгмийн барилга байгууламжид жилд маш бага хэмжээний хөрөнгө оруулалт тавьдаг байсан.  Тэр төсвөөр ямар ч асуудал шийдэхээргүй байсан. Харин бид урсгал зардлыг нь багасгаад сургууль, цэцэрлэг шинээр барих, эмнэлгийн их засвар, тоног төхөөрөмжийг шинэчлэх гэх зэрэг хөрөнгө оруулалтуудыг нэмэх бодлого барьсан. Туулын хурдны зам дээр гэхэд нэлээд том тоогоор хөрөнгө оруулалт хийж нийслэлийн асуудлыг шийдэж байна.   Бид ямар нэгэн дарга удирдлагад зориулж ажил хийдэггүй, нийслэлийн иргэдэд зориулж ажилладаг.

-Түгжрэл иргэдийг нэлээд бухимдуулдаг.  Холын шийдэлд Туулын хурдны зам орох байх.  Ойрын хугацаандаа замаа засаж,  сургууль цэцэрлэг шинээр барьж байгаа гэж ойлголоо. Түгжрэлийн асуудалд өөр ямар механик зохицуулалтууд хийх вэ?

-Өнгөрсөн хугацаанд хууль тогтоомжийн шинэчлэл хийж, нийслэлд шинээр автомашины дугаар олгохыг хориглосон.   Энэ ч түр хугацааны арга хэмжээ юм.  Түгжрэлийг бууруулах хүрээнд Туулын хурдны замаас гадна  тойрог хурдны зам, дүүжин тээвэр,  трамвай нэвтрүүлнэ. Улаанбаатар хотын газрыг анх удаа хууль гаргаж тэлж чадсан хүн нь Х.Нямбаатар дарга юм.  31 мянган га газарт Улаанбаатар хот дагуул хоттой болж, урагшаа тэлнэ. Улаанбаатар ерөөсөө урд хойноо уулаараа түгжигдсэн.  Баруун, зүүн тийшээ сунаж дийлэхээ байчихсан,  дэд бүтэц нь хүрэхээ байчихсан, ийм байдалтай байгаа.   Харин Х.Нямбаатар дарга хууль батлуулж, тэлж хөгжих боломжтой болсон.  Өмнө нь ямар ч Засаг дарга ийм шийдвэр гаргуулж чадаагүй шүү дээ. Хүннү хот буюу шинэ нисэхийг тойрсон төлөвлөлт,  хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдчихсан. Корпорацыг нь байгуулчихсан.  Одоо ЗТЯ салбар төмөр зам барьж байна.  Тэнд  логистикийн төв ашиглалтад орсноор Хүннү хот  маань манай улсын эдийн засаг, санхүүгийн томоохон хот болно.  Мөн  Зүүн Азидаа томд тооцогдох логистикийн төв болох амбийц, алсын хараатай байна.  Эрдэм шинжилгээ, судалгааны төвүүд, экологид ээлтэй худалдаа, үйлчилгээтэй,  эдийн засгийн чөлөөт бүстэй, Засаг захиргааны байгууллагууд ч очно гэж бид тооцож байгаа. Нийслэлийн зүгээс цэвэрлэх байгууламж, цахилгаан станц гээд үндсэн дэд бүтцийн ажлуудыг хариуцаж хийж байгаа.  Харин бүтээн байгуулалтыг нь төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийж гүйцэтгэнэ.  Төмөр замын бүтээн байгуулалт гэхэд ирэх аравдугаар сард ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа.   Энэ нь түгжрэлийг бууруулах бас нэг чухал арга хэмжээ болно.  Улаанбаатарт төмөр замын ачаа тээвэр орж ирэхгүйгээр шууд Хүннү хотын логистикийн төв рүү шилжих юм.

Мөн бид өнгөрсөн жил бид замын бүх уулзваруудыг бүрэн камержуулж, хиймэл оюун ухаанаар ажилладаг дэд төв байгуулсан. Ер нь аливаа хотын иргэд дундаа мөрддөг дүрэм, журамтай түүнийг дагаж мөрддөг хүмүүсийн нэгдэл байх ёстой. Энэ ч утгаараа нэлээдгүй ажил эхлүүлж заримыг нь гараас гаргажээ.

-Нийслэл эрчим хүчний дутагдалтай байсаар ирсэн.  Хотын удирдлагын зүгээс өнгөрсөн хугацаанд энэ асуудалд ямар арга хэмжээ авч ажилласан бэ?

- Өнгөрсөн жил нийслэл зарим холбогдох хууль тогтоомжид өөрчлөлд оруулж, санхүүжилтийн олон эх үүсвэрийг бүрдүүлснээр нийслэл өөрөө үнэт цаас гаргах боломжтой болсон.  Энэ хүрээнд үнэт цаас гаргаж,  түүгээрээ “Бөөрөлжүүт”-ийн цахилгаан станцад хөрөнгө оруулалт хийж, одоогоор тэндээс 150 мвт-ын цахилгаан авч байна.  Энэ намраас дахиад 150 мвт-ыг нийлүүлж эхэлнэ.  Тэгэхээр нийслэл эрчим хүчний асуудлаа ерөнхийд нь шийдсэн гэж болно.  Багануурт дүүрэгт байрлах 50 мвт-ын батарей хуримтлалуурын станц ашиглалтад орсон. Улаанбаатар хот жилд нийтдээ 1600 орчим мегаватт эрчим хүч ашигладаг. Эдийн засгийн өсөлттэйгөө уялдуулаад жил бүр 10-20 хувь өсөх хэрэгцээ шаардлагууд үүсдэг гэсэн үг. Тэгэхээр дээрх эх үүсвэрүүдээс гадна  дулааны тавдугаар цахилгаан станцыг  төр хувийн хэвшлийн түншлэлээр барьж, ашиглалтад оруулж чадвал асуудал бүрэн шийдэгдэх боломжтой.  Одоогоор тавдугаар цахилгаан станцын ТЭЗҮ-г боловсруулаад дуусчихсан.  Үнэлгээ хийх,  гүйцэтгэгч компаниа сонгон шалгаруулах ажил эхэлсэн.  Бүх зүйл яг хууль, дүрмийнхээ дагуу  нээлттэй сонгон шалгаруулалтаар явж байна. Бидэнд “Чи үүнийг хий, би энийг хийе” гэх эрх байхгүй шүү дээ.  Тэгэхээр бүгдийг хуулийн дагуу сонгон шалгаруулна.  Цахилгаан станцыг барихад нийслэлээс хөрөнгө гарахгүй, татвар төлөгчдийн мөнгийг ашиглахгүй, хувийн хэвшлийг дэмжих замаар Улаанбаатар хотын цахилгаан дулааны асуудлыг шийднэ гэсэн үг.  Сонгон шалгаруулалт дээр хуулийн шаардлагуудыг хангасан байх ёстой.   Үүнийг  үнэлгээний хороо шалгаруулж гаргаж ирдэг.   Энэ мэтчилэн олон шат дамжлагыг давж Иргэдийн хурлаар хэлэлцүүлж, төр хувийн хэвшлийн түншлэлийн хуулийн дагуу явж байгаа олон ажил бий.  Хотын цэвэрлэх байгууламж ирэх аравдугаар сард ашиглалтад орж байна. Туршилт, тохируулгын ажлууд хийгдээд  эхэлчихсэн.  Ингэснээр цэвэрлэх байгууламжийн үнэр гардаг асуудал эрс багасна. Үргэлжлүүлээд бид цэвэрлэх байгууламжаас гарах лагийг шатааж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх төслийг мөн төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөөд ажиллаж байна. Мөн “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийг байгуулж байгаа. Монгол Улс жилдээ 20 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулдаг.  Түүнээс хаягдаж байгаа арьс ширийг экспортлох хотын иргэдэд гэлтгүй орон нутгийн иргэдэд ч эдийн засгийн өндөр ач холбогдолтой. 

-Удахгүй утааны улирал эхлэх гэж байна.  Энэ жил нийслэлийн хэмжээнд хагас коксожсон түлш хэрэглэхээр төлөвлөөд байгаа шүү дээ.  Агаарын бохирдлыг хэдэн хувь буурна гэж тооцоолсон бэ?

-Манай урд хөршийн нийслэл Бээжин хот саяхан л агаарын бохирдлоороо ямар түвшинд байлаа. Бүх хүн мэдэж байгаа. Тэд асуудлаа хагас коксожсон түлшээр шийдэж байна. Тэр түлшийг манай улс худалдан авч энэ жил өвөлжчихье гэж байгаа.

2018 онд Засгийн газрын 62 дугаар тогтоол гарч, Улаанбаатар хотод түүхий нүүрс түлэхийг хориглосон. Гэтэл энэ тогтоолын хэрэгжилт өнгөрсөн хугацаанд хангалтгүй байсан.  Учир нь  Улаанбаатарт  дулаан үйлдвэрлэдэг бага оврын 174 зуух нүүрс түлсээр байсан.   Түүнийг угааж цэвэршүүлсэн нүүрс буюу мидлинг рүү шилжүүлсэн.  Харин одоо жилд шахмал түлш үйлдвэрлэж байгаа зардлаар арай илүү дэвшилтэт чанартай түлшийг хэрэглүүлэхээр шийдвэрлээд байгаа. Шахмал түлш утааг шийдвэрлэхэд онцгой ач холбогдол өгсөн. Шахмал түлш технологийн дэвшил байсан уу, байсан. Тэгэхдээ одоо үүнийг дараагийн шатанд нь шилжүүлэх ёстой.  Дараагийн шатны бодлого бол ерөөсөө цахилгаан хийн шингэрүүлсэн газ, хийн түлшний шилжилт байх юм. Гэхдээ энэ дунд цахилгаан,  газанд шилжүүлнэ гээд зүгээр суугаад байж болохгүй. Дунд богино хугацааны шийдлүүдийг хайсаар байх ёстой юм.  Цаашид мэдээж орон сууцжуулах дэд бүтцийг сайжруулах чиглэлд ажиллана.  Гэр хорооллыг орон сууцжуулах сан, баримтлах хуультай болсон.

-Хууль, эрх зүйн хувьд ямар шинэчлэл хийж ажиллаж байна вэ?

- Өнгөрсөн хугацаанд 66 хууль, Улсын их хурлын зургаан тогтоол батлуулсан байна. Бас нэг том хууль батлуулсан нь Хүннү хот буюу урагшаа тэлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлж ажилласан.  Мөн хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулахад манлайлж ажилласан.  Ер нь Улаанбаатар маань хотуудаас бүрдсэн байх ёстой юм байна. Тэгээд хотынхоо удирдлагыг иргэд өөрсдөө сонгодог болох эрх зүйн орчныг нь бүрдүүллээ.  Энэ хууль ирэх оны зургаадугаар сараас хэрэгжиж эхэлнэ.  Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Өрийн удирдлагын тухай хуульд мөн нэмэлт өөрчлөлт оруулсан. Бас нэг чухал хууль бол гэр хорооллыг орон сууцжуулах сан байгуулах хуультай болсон.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сонгинохайрхан, Чингэлтэй, Зуслан хэрэглэгчид цахилгааны төлбөрөө сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлдөг боллоо
Үерийн эрсдэлтэй бүсэд зорчихгүй байхыг анхаарууллаа
Экспорт өмнөх оны мөн үеэс 57.5 хувиар өсжээ
Тэгш, сондгой дугаараар шатахуун олгох зохицуулалт бямба гарагт хүчингүй болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • vs07jkm@gmail.com (102.91.105.239)
    Finding out if your partner is cheating on you can be very difficult so you need the assistance of an experienced phone monitoring expert at kelvinethicalhackr@gmail.com, who can help you easily retrieve proof and evidence off your cheating spouse phone with ease..
    2025 оны 08 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сонгинохайрхан, Чингэлтэй, Зуслан хэрэглэгчид цахилгааны төлбөрөө сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлдөг боллоо
    37 мин
  • Үерийн эрсдэлтэй бүсэд зорчихгүй байхыг анхаарууллаа
    1 цаг 12 мин
  • Хятадын эдийн засгийн шинэчлэлийн гол архитектор Жу Рунжи 97 насандаа таалал төгслөө
    1 цаг 20 мин
  • Сирийн шүүх экс ерөнхийлөгч Башар аль-Асаддаа цаазаар авах ял оноолоо
    1 цаг 35 мин
  • Дональд Трампын хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролайн Левитт өөрийн хүсэлтээр албан тушаалаа өглөө
    2 цаг 35 мин
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 57.5 хувиар өсжээ
    2 цаг 46 мин
  • “Хайрын хүч” тоглолт энэ сарын 15-нд SocialPay Park-д болно
    2 цаг 55 мин
  • ФОТО: Залуус Сүхбаатарын талбайг угаалаа
    2 цаг 56 мин
  • Үндэсний стандартын үнийг чөлөөллөө
    3 цаг 0 мин
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
    3 цаг 20 мин
  • В.Зеленский: АНУ "Patriot" пуужингийн нөөцөөсөө ердөө 5 хувийг нь бидэнд өгвөл Украин энэ өвлийг давна
    3 цаг 45 мин
  • ​​​​​​​Лионель Месси талийгч аавдаа захидал бичиж, хөлбөмбөгийн замналдаа итгэлгүй байгаагаа илэрхийлжээ
    4 цаг 6 мин
  • Д.Трампын хүргэний төрсөн дүү Лос Анжелес Лэйкерс багийг 12.5 тэрбум ам.доллараар худалдан авлаа
    4 цаг 16 мин
  • Тэгш, сондгой дугаараар шатахуун олгох зохицуулалт бямба гарагт хүчингүй болно
    5 цаг 9 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    5 цаг 12 мин
  • ӨНӨӨДӨР: Гаалийн ерөнхий газраас мэдээлэл хийнэ
    5 цаг 15 мин
  • Өглөөний аяга кофе нь хүний өөртөө төлөвшүүлж болох САЙН дадал уу?
    6 цаг 15 мин
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
    6 цаг 20 мин
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
    20 цаг 35 мин
  • Баянгол дүүргийн 7-р хороо, 25-р байрны гадна фасад дулаалгын ажил 70 хувьтай үргэлжилж байна
    20 цаг 48 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Жинхэнэ амаргүй цаг үеийг нь Ерөнхий сайд Н.Учрал туулж байна
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
24 баримт
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК