Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Увсын цэнхэр хязгаараас улс даяар тархсан уухайн түрлэг эв нэгдлийг илтгэнэ

2025-8-14
0
ЖИРГЭХ

Жил бүрийн наадмаар “Увс нуур” дуугаа дуулна гэж сошиалд мэтгэлцэж, инээд наргиа хийдэг уламжлал тогтсоор, манай, танай бөх тэглээ, ингэлээ гэж итэр, татар гилдсээр цөөнгүй жилийг угтаж, үдлээ, монголчууд бид. Өнөө жил цань гагц аймаг 100 жилээн ойтай байсан нь Увсынхан. “Аа, жигтээ, яарам болж оддым, нам. Ой кийклээр кийдүүз“ гэлцсээр “Увс-100” нэгдсэн шинэ жилээр Улаанбаатар дахь нутгийн зон олны төлөөллийг цуглуулан эхэлсэн түүхт ойн бэлтгэл хаврын сүүл, зуны эхэн сард хандивын уулзалтаар үргэлжлэн хүн нэг бүрийн нутгаа тэмүүлэх сэтгэлийг сэрээж, Хүн чулууны хонхорт төрж өссөн салаа шидмэс, мөчир, мөндөл юугаа нэхэн сурвалжилж, сануулан уриалсаар намрын эхэнтэй золгов оо. “Танай нутгийнхан ажилсаг, айхтар, санаа, бодол алс онцлогтой” гэхийг урьд өмнө бишгүй сонссон ч энэ удаа жил бүр очдог Улаангомын угтах хаалгаар орохдоо хөгсөн хөөрсөн бодолд гайхширал, бишрэлийг хамтад нь уусгаад, өөрийн эрхгүй дуу алдан явлаа. 

Ойд хандив өргөсөн нөхдийг “Хурд” ХХК 500 сая төгрөг, “Дөнөн хөх” мөн төдийг, “Тэсо” 400 саяыг өгснөөр тэргүүлж, “Тэс петролиум” гэхэд л 50 сая дээр,литр тутмын шатахуунаа 100 төгрөгөөр хөнгөлж, “Газар шим” ХХК-ийнхан бүтээгдэхүүний шошгоо эздийнхээ нутгийн ойн логогоор гоёод, гангар шаазангийн брэнддээ иргэн Б.Цэцэг кофены шинэ сэт гарган бэлэг барьжээ. “Дөнөн хөх”-ийн Г.Батсүх гэж даруухан дөлгөөн, эгэл боргил эр түрүү бөхөд Лексус-600 автомашин бэлэглэхээ амлаж, алдарт уяач Ц.Дамдин-Ядам шөвөгт үлдсэн бөхөд нэг өрөө байр  хандивлав.Нэгнээ даган хөгссөн хандивын аян найр сошиалд хэдэн сарын турш халуурч, тив дэлхийгээр нэг тархан, нөхөр бид хоёр ч нэг мэдэхэд тус тусын төгсөлтдөө хагас саяудыг хандивлаад, баярланхан сууцгаалаа. Тэдний 1998 оны төгсөлт аймгийн төвд цэцэрлэгт хүрээлэн байгуулсан бол манай “Увс-97 төгсөгчдийн холбоо” 20 жилийнхээ ойгоор аймгийн эмнэлэгт мэдрэлийн яаралтай тусламжийн хоёр ортой кабинет байгуулаад өгчихсөн гэдэгтээ эрдээд энэ удаа 10 саяыг л хандивлав. Гэхдээ бидний дундаас гавьяат дуучин С.Жавхлан маань шилдэг 100 дуугаа шигшин байж “Монгол тансаглал”-аараа аархав. Увс аймгийн Засаг даргын орлогч Э.Баатарсан Увс100 жилийн ойг зохион байгуулах комиссын даргаар томилогдон ажиллаад, “Цэнхэр тэнгэрийн орон”, “Буурал даргын нутаг” зэрэг дууны шүлгийг бичсэн, хилийн цэргийн хурандаа У.Пүрэвсүрэн яруу найргийн цоморлогоо төв талбайд их аваргуудтай зэрэгцэн нээж, улс даяараа “Далай, далай нуураар баян нутаг аа” хэмээн давалгааллаа. 

Анх удаа Үндсэн хуулийг нутгийн удирдлагын ордноо залсан аймгаар бүртгэгдэн, УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн мэндчилгээг наадмын нээлтэд уншиж зогсох УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Барсүрэнгийн Баасандорж, Улаангом хот руу орох замд Зостын хөндийд нээлтээ хийсэн “Цэнхэр тэнгэрийн хүлэг” хөшөөт цогцолборыг гэр бүлээрээ барьж байгуулсан УИХ-ын гишүүн Далайн Батбаяр тэргүүтэй үе тэнгийн нөхдийн ихээхэн хүчин зүтгэл, өглөг буян тасралтгүй үргэлжилсэн юм. Зөвхөн нэг төгсөлтийн оролцоог дурдахад ийм билээ. Цаана нь хэдэн зуун мянган Увс нутгаа гэсэн сэтгэл улс орон даяар давалгаалж, эв нэгдлийн уухайн түрлэг хүч аван хэдэн өдрийн турш хуйларсныг хотод үлдсэн хэд ч мэдэрсэн гэнэм. 

Эртний далайн арлах сэжүүр Ихэр Тагнын өвөр бэлээсихэлийн хэмээр цацлан цалгисан эцэг тэнгэрийн буурал хувилгаан уул, усны диваажин Увсын цэнхэр хязгаар нутгийн тэмдэглэлт ойд айл өрх бүр, иргэн бүр сэтгэл хаяж оролцов. Улаангомынхон наадмын талбайдаа суух завгүй, гадна дотны зочдын хөлд дарагдаж, хашаа, хороогоо будаж, зосдоод, жилийн ургацаа ахиухан тарьж ургуулж, ааруул, идээгээ элээд зэхсэн нь илт. Хурдан морьдоо холоос ирэгсэдтэй барьцаж шандас сорьё гэсэнгүй. Монголд ганцхан цоож, цуургагүй малч удмын ухаанаа урдаа барьсан нь хэчнээн сайхан юм бэ. Сул орхисон ноход ч үзэгдсэнгүй. Гудам бүр нь гэрэлтэй. Хүн бүрийн нүүрэнд баяр баяслын оч гийж, намрын халуунтай нэгдээд хөлс урсгах ч “Арай гоёым” гэдэг үгийг амнаасаа унагах нь аатай. Хүүхэд, хөгшид, ер ирж болох хүн бүгдэд зориулсан үйлчилгээг наадмын зохион байгуулагчид төлөвлөн эртнээс бэлтгэсэн тул их, бага, баян, ядуугийн ялгарал огт байсангүй. Зам түгжирсэнд машинаа орхиод дээлийнхээ хормойг шууж бариад “Далай, далай”-гаа аялаад алхацгаана. 

Улаангомд айл бүрийн хашаанд үхрийн нүд, гүзээлзгэнэ, алим, чацаргана, өргөст хэмх, улаан лооль ургаж байна. Чацарганаа түүхэд амаргүй, үнэ багатай гээд жаахан адлах маягтай, бага тарьдаг болсон сурагтай. Аймгийн төвийн айлуудын нэлээд нь төвийн шугамд холбогдсон. Халуун, хүйтэн ус хананаасаа аваад ханагар баян сууна аа. Гэхдээ тэд бүр 20-иод жилийн өмнө л хэн нэгнээс, төр засгаас ямар нэг зүйл гуйдаггүй, омог бардам явж ирсэн  хүмүүс. Байгаль, цаг агаарын эрс тэс уур амьсгалтай нутагт хэзээ мөдгүй намар хаяанд иржээ. Энэ зун зуншлага тааруу, гантай байсан ч элс шороо байсан газарт өнгийн цэцэгс алаглуулан тарьж, наадамчдаа угтсан нь хэчнээн дулаахан санагдав аа. Ёстой л “цементэн дээр цэцэг ургуулах”-тай агаар нэг, Гомын улаан шороо үржил шим тааруухан ч ажилсаг хүмүүс юухан хээхнийг эс үлдээн сайтар тооцоолж их хөдөлмөрлөжээ. Ерээд оны гэх их зуднаар нутгаа сахин үлдсэн шигээ тэсвэр, тэвчээртэй юм, тэд. Хөрш зэргэлдээ тувачууд аймгийн төвд шулганалдан хоол хүнс, ойр зуурын хэрэгцээний зүйлсээ захуудаас нь цуглуулж явахтай үе үе таарна. Ойгоо угтаад аялал жуулчлалын зориулалтаар энд тэнд гэр, дүнзэн шовгорууд босгож, үеэлүүд минь гэхэд л “Тоонот” ресторанаа нээжээ. Тэдний минь ашиг, орлого бусад үед ч булаг шиг ундарч байг дээ. Баяраас хойших иргэдийн амьдрал баян байгаасай. Зовлоо гэж дуу үл гарах хүлцэнгүй, тайван хүн зоны нуруу тэнэгэр явах болтугай гэх мэтийг эргэцүүлсээр эргэн тойрны бүтээн байгуулалтуудыг харж баяссаар наадмын хэдхэн өдөр нүд ирмэхийн завдалгүй өнгөрөв. Энэ өдрүүдэд Хаан банкны цахим машинаар гэхэд л хэдэн тэрбумын гүйлгээ хийгдэж, тэр хэрээр арилжаа явагдсан гэх чихэнд чимэгтэй мэдээ баярлуулна. 

Наадмын нээлт дөрвөд, баяд, хотон, халх угсаатны онцлог, түүхээс сэдэвлээд, дуу хуураар бялхан сайн жишиг тогтоов. Өнөө муу улсын начин Гэлэгийн ач, Намсрайжав харцагын голомт залгах ганц хүү, дархан аварга Батсуурь түрүүлж, аймгийн цэнгэлдэхэд “Увс нуур”-ыг хоороороо дуулцгааж, нар хүртэл хоргодоод жаргаж төвдөхгүй хэсэг саатав аа. Наадам өндөрлөхтэй зэрэгцэн Увс нутагт тоглолтоо хийхээр ирсэн дэлхийд данстай Монгол рок хамтлаг “The Hu”-г үүсгэн байгуулагч, хөгжмийн зохиолч, “Чингис хаан” одонт, гавьяат жүжигчин Б.Дашдондогт “Увс аймгийн Хүндэт иргэн” тэмдгийг гардуулах үеэр тэрбээр нагацын нутагт нь саяхан сүндэрлэсэн дуучин Г.Түмэндэмбэрэл агсны хөшөөнд хамтлагаараа хүндэтгэл үзүүлэх учиртайг илтгээд, тоглолтынхоо өмнөхөн цэцгэн эрих өргөлөө. Халх даяараа алдартай Төв театрын Түмэндэмбэрэл гуайн аялгуу эгшгээр угжуулж хүн болсноо тодотгон ярихдаа түүний нүд гэрэлтэж байв. Ойн хандивын уулзалтаар 200 саяар төсөвлөгдсөн ч өртөг, зардал хэд нугарч өсөхөд, анх санаачлан эхлүүлснээрээ “шаварт унасан шарын эзэн” УИХ-ын ЕНБД Б.Баасандорж Өндөрхангай сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлтэйгээ хамтраад “Увсын сэтгүүлчид”-ийг ч татан оролцуулж, нэлээд шаргуу хөөцөлдсөний хүчинд сая нэг бодит биеллээ олсон гэрэлт хөшөө бол бүсгүй хүнд зориулсан Монголдоо анхдагч бүрэн хэмжээний баримал гэх юм билээ. Цээж баримлан хөшөөнүүд байдаг ч уран барималч Ж.Түмэнчулуун алдарт дуучин эмэгтэйн гэрэл зургаас эх авч, төрсөн үрсэд нь таацуулан бүтээснийг үзэх нь ээ, аргагүй л олон хүний сэтгэл, зүтгэл эвцэлдэн нийлсний илрэл ажээ. 

“Хү, хү, хү” хэмээн хүч түрэн дуулах үдэш Улаангомчууд хийморийн сан тавиулах мэт, хол, ойроос ирсэн олны дунд Эгшү-г оруулаад 10 гаруй эр, эм мото спортын клуб тэнд цухалзан, талбайн гадна хааз гишгэж, тайзны өмнө төмөр хүлгүүдээ ирийтэл жагсаасан нь сүр жавхлантай. 1300 гаруй км замыг хоёр хоногт туулсан гэх цоглог бүсгүйчүүдтэй дөрөө харшуулмаар санагдтал хийморьлог санж. Хү-гийн тоглолтын бэлтгэлд нэг тэрбумыг хэдийн зарцуулсан, 100 сая төгрөг дутахад л бид ашигтай ажиллалаа гэж тооцно хэмээн уугуул нутгийн ах, угсаатны соёлыг дэмжин түгээгч Ж.Батсүх тасалбарт хяналт тавих зууртаа сэтгэл догдлон хуучилж байв. Төв цэнгэлдэхэд орсон, ороогүй “Хү”-г бүгд сонслоо. Үзэгчдийн дунд алгаа хавсран залбирч суух нөхөд цөөн бус харагдах нь сониуч занг хөдөлгөөд, хожим асуух нь ээ. Энэ хамтлагийг дэлхий нийтэд “Тэнгэрийн элч нар” хэмээдэг. Тэд манай нутгийн уул, уснаа эздээс, өвөг дээдсийн сүнснээс адис аван цэнэглэгдэхээр ирсэн улс гэлцэнэ. Дуу хоолой нь бөөлөхтэй ижил сонсогдох нь гайхалтай... Маргааш нь хачин хөнгөн сэрэв. Тэд үзэгчдээ цэнэглэдэг юм байна...

Увс аймгийг 1925 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр Чандмань уулын аймаг нэртэй байгуулж, аймгийн төвийг Улаангомд суурьшуулжээ. 1931 оноос Дөрвөдийн аймаг, 1933 онд Увс аймаг хэмээх одоогийн нэрээ олжээ. 19 сумын долоо нь хойд хөрштэй хиллэдэг. Аймгийн нийт газар нутаг 69585 км². Монголорны баруун хэсэгт Хан Хөхий, Хархираа, Түргэний уулс, Увс нуурын ай сав их нууруудын хотгор, говь нутгийг эзэлж оршдог. Залуу атираат уулс гэгдэх Хархираа, Түргэний уулс, Монгол төрийн удирдагч Ю.Цэдэнбал агсны төрсөн нутагт жамц давсан Шүдэн уул ч бий. Таван Тэсийн гол, Завхан, Ховд  голууд, Увс, Хяргас, Үүрэг, Ачит нууруудтай. Уул, усны диваажин гэхийн учир ийм. 

Төв суурин бараадан амьдрахуйн эрхээр хот газрыг зорин нүүдэллэсэн хүмүүсийн үр хүүхдүүд өвөг дээдсийн буйр бууц, төрсөн ус нутгийг санан ирэхэд эгээ л төрөл садан мэт дотно, халуун хүлээн авсан нь хэдэн жилдээ дурсан ярих баяр, баясал гэлтэй. Өгөө, аваа, өнгө, мөнгөндөө бус эвлэлдэн нэгдээд нэгэн үйлийн төлөө хүчээ зориулваас бүтэхгүй, чадахгүй зүйлгүйг яруу тодоор харуулсан том наадмыг өнөө “муу нэртэй, луу данстай” УИХ-ын хэдэн гишүүд тэдний дундаас хувиасаа ч, хувьсгалаас ч хамгийн өндөр дүнтэй хөрөнгө оруулалтыг хийсэн, гардан зохион байгуулагч гэгдэн цахимд чичлүүлж буй Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн тэргүүтэнд сонгогчид нь ам сайтай, хир тусгахгүй юм билээ. Сум хооронд авто замаар холбох, цахилгаан шугамын асуудлыг гишүүд эхнээсээ шийдвэрлэхэд анхаарч, Улаангом-Увс нуур хүртэлх 25 км замыг хүртэл хусаж, засаад, замаа тавиад эхэлжээ. Энэ тойргоос сонгогдсон УИХ-ын дарга ч зүгээр суусангүй. Нутгийнханд хандсан мэндчилгээндээ “Аймаг, улс орны хөгжлийн гол хэмжүүр нь хүний хөгжил буюу иргэний төлөвшил” хэмээгээд “Шинэ монгол хүн бий болсон нь өнгөрсөн зууны хамгийн том ололт. Үүний нэгэн нотолгоо нь Увсын ард иргэд” гэсэн бол Монгол Улсыгн Ерөнхийлөгч өөрийн биеэр очиж тус аймгийг Д.Сүхбаатарын одонгоор шагнаж, хүндэтгэл үзүүлэв. Ингээд бодохоор наадам дөнгөж эхэлж байна уу даа... Хүнээ бодсон шийдвэр, хүн хүнээ дагаж хөгжиж дэвжихийн чухлыг төр төмбөгөр, ёс ёмбогороороо илтгэчихлээ. Автомашины тоогоор 130 гаруй мянган наадамчид цугларсан гэх наадмын маргаашаас “Уул усны диваажин” ТББ, нутгийн удирдлагууд ойн хандивын хөрөнгийг хэрхэн зарцуулсан, зарцуулахаа нээлттэй тайлагнахаа илэрхийлнэ лээ. Туйлын ухаалаг шийдлээр хүч сорин ажилласан аймгийн удирдлагуудыг магтууштай. Бэлгийн морины шүдийг үздэггүй гэдэг ч нутгаа сахин үлдсэн иргэдийн амьдралд өчүүхэн ч атугай нэмэрээ өгөөсэй. Хөрөнгө бэлээс илүү хүний хөгжил, хандлага чухал гэдгийг хаана хаанаа ухаараад, сэрчих шиг санагдсан. Тэд хөдөлмөрлөж байна. Намар хаяанд ирсэн ч хөдөлмөрч түмэн хэн нэгнээс үл хамааран ахуй, амьжиргаагаа аваад явчихдаг гэдгийг яруу тодоор харуулаад, зочилж ирсэндээ нуур далай шигээ халгиж цалгин дайлж цайлаад явууллаа. ...Далай, далай, нуураар баян нутагт хүн зон өнөр өтгөн, баяр баясалтай, мал сүрэг налайж байх болтугай. 

Сэтгүүлч З.Бадмаараг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуадтай уулзав
Жайка болон Мэдээллийн технологийн Үндэсний парк "Мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх" төслийг хэрэгжүүлж эхэллээ
С.Мөнхбаатар: Цаашид утаагүй хот болохын тулд хийн болон цахилгаан халаалтын системд шилжих шаардлагатай
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 25 нэмэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дархан Могулс баг Үндэсний дээд лигт өрсөлдсөн эхний жилдээ хүрэл медалийн эзэд боллоо
    12 цаг 41 мин
  • Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуадтай уулзав
    14 цаг 3 мин
  • Жайка болон Мэдээллийн технологийн Үндэсний парк "Мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх" төслийг хэрэгжүүлж эхэллээ
    14 цаг 37 мин
  • С.Мөнхбаатар: Цаашид утаагүй хот болохын тулд хийн болон цахилгаан халаалтын системд шилжих шаардлагатай
    15 цаг 3 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 25 нэмэгджээ
    15 цаг 15 мин
  • 658,563 сая ам.долларын өртөгтэй "ТЭЦ 5" цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэ
    15 цаг 55 мин
  • Д.Рэнцэндорж: Хийн түлш утаа тортоггүй, ашиглахад хялбар, үнийн хувьд боломжийн байна
    15 цаг 56 мин
  • Д.Трампын хүсэлтээр хэрэгжсэн “хүйтний долоо хоногт Украинд халдахгүй байх” гэрээ дуусгавар болсныг ОХУ-ын тал бөмбөгдөж гэрчлэв
    16 цаг 5 мин
  • Визийн хугацаа хэтрүүлсэн Гана улсын иргэнийг албадан гаргалаа
    16 цаг 32 мин
  • Эрүүл мэндийн салбарын бодлогыг хөгжлийн төлөвлөлттэй нийцүүлнэ
    17 цаг 17 мин
  • Хуванцар хог хаягдлын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө өссөөр байна
    17 цаг 29 мин
  • Могойн чихмэл, Р.Чойномын зурсан зурагтай “Өнө мөнхийн молор эрдэнэ” тусгай үзэсгэлэн олны хүртээл боллоо
    17 цаг 43 мин
  • Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна
    17 цаг 56 мин
  • БНХАУ цахим гэмт хэрэгтнүүддээ хоёр дахин чанга ял оноодог болно
    18 цаг 6 мин
  • Зөрчил багасаж, уулзварын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгджээ
    18 цаг 37 мин
  • Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөлтийн олон улсын сургалт эхэллээ
    18 цаг 43 мин
  • Норвегийн хааны гэр бүлийг ичгүүрт хутгасан гүнж, түүний дагавар хүү нарын ДУУЛИАН
    18 цаг 44 мин
  • Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
    19 цаг 43 мин
  • Эпштейний файлууд ба Ц.Элбэгдоржийн "хэрэг"
    20 цаг 16 мин
  • Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг долоон байршилд зохион байгуулж байна
    20 цаг 23 мин
  • О.Гүндэгмаа: Спортоос өөр авьяас байдаг шүү гэдгээ харуулахыг зорьж, гэнэтийн бэлэг бэлдсэн
  • "Аа"-тай явсан Улсын заан Ц.Мягмарсүрэнгийн тухай сонирхолтой 16 баримт
  • Ардчилсан намын мэдээллээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • ТАНИЛЦ: Өнөөдөр халз барилдах Улсын арслангуудын амжилт, биеийн ХАРЬЦАА
  • УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн “ЯАЖ” подкастад дурдагдсан ОНЦЛОХ баримтууд
  • ТАНИЛЦ: Сар шинийн цуврал барилдаануудын ХУВААРЬ
  • Н.Өсөхбаярт унасан "тэдний эрэмбэ" хэрхэн дээшлэх вэ?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Б.Солонгоо: Хоёр тэрбумаар гэрээлсэн мэргэжилтнүүд Оюутолгойн асуудлаар зохицуулах байгууллагуудтай хамтран ажиллаж, мэдээлэл өгч байсан
  • Дэлхий тэдний ичгүүрийг үеийн үед мартахгүй
  • "Насны хишиг" анх удаа авах болон өмнө нь хамрагдаагүй ахмадуудын бүртгэл эхэллээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэлийн “Нээлттэй, цэгцтэй - Ардчилсан Нам” аяны нээлтэд хэлсэн онцлох 5 эшлэл
  • Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
  • Амралтын өдрийн жор: Дэлгэмэл бууз
  • Улсын заан Ц.Мягмарсүрэнгийн нэрэмжит бөхийн барилдаанд улсын аварга О.Хангай тэргүүтэй хүчит 128 бөх зодоглоно
  • АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫГ ХӨГЖЛИЙН НЭГДСЭН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТТЭЙ НИЙЦҮҮЛЭН ХӨГЖҮҮЛНЭ
  • Монголын эдийн засгийн гагнаас нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн гангийн үйлдвэр болно
  • Допингтой бөхчүүдэд "тонгоруулсан" Цэргийн арслан Б.Өлзийсайхан яах вэ?
  • Байгаль орчны салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг хүсэв
  • Тун удахгүй эхлэх "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Байгаль орчны салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг хүсэв
  • Кино календарь: 2026 онд нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд
  • "Аа"-тай явсан Улсын заан Ц.Мягмарсүрэнгийн тухай сонирхолтой 16 баримт
  • Б.Солонгоо: С.Баярцогтод хувь улс төрчийн амбиц байж болох ч Монгол Улсын, монголчуудын эрх ашгаас давсан улс төрийн амбиц, эрх ашиг байх ёсгүй
  • Амралтын өдрийн жор: Дэлгэмэл бууз
  • Эпштейний файлууд ба Ц.Элбэгдоржийн "хэрэг"
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ТАНИЛЦ: Өнөөдөр халз барилдах Улсын арслангуудын амжилт, биеийн ХАРЬЦАА
  • Б.Солонгоо: Хоёр тэрбумаар гэрээлсэн мэргэжилтнүүд Оюутолгойн асуудлаар зохицуулах байгууллагуудтай хамтран ажиллаж, мэдээлэл өгч байсан
  • “Гэртээ Ганцаараа” киноны ээжийн дүрээр монголчуудын мэдэх Кэтрин О’Хара 71 насандаа таалал төгслөө
  • Ардчилсан намын мэдээллээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • Дуу суръя: Энгэрийн ганц улиас шиг энд чамайг би санан хүлээсээр
  • Ардчилсан намын шинэчлэлээс бид юу хүлээх вэ?
  • Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна
  • Эрүүл мэндийн салбарын бодлогыг хөгжлийн төлөвлөлттэй нийцүүлнэ
  • О.Гүндэгмаа: Спортоос өөр авьяас байдаг шүү гэдгээ харуулахыг зорьж, гэнэтийн бэлэг бэлдсэн
  • Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
  • "Насны хишиг" анх удаа авах болон өмнө нь хамрагдаагүй ахмадуудын бүртгэл эхэллээ
  • Амжилттай зохион байгуулсан “СОР17”-оос л эерэг үр дүн хүлээнэ
  • АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫГ ХӨГЖЛИЙН НЭГДСЭН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТТЭЙ НИЙЦҮҮЛЭН ХӨГЖҮҮЛНЭ
24 баримт
  • УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн “ЯАЖ” подкастад дурдагдсан ОНЦЛОХ баримтууд
  • АН-ын дарга О.Цогтгэрэлийн “Нээлттэй, цэгцтэй - Ардчилсан Нам” аяны нээлтэд хэлсэн онцлох 5 эшлэл
  • Тун удахгүй эхлэх "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • "Аа"-тай явсан Улсын заан Ц.Мягмарсүрэнгийн тухай сонирхолтой 16 баримт
  • Ардчилсан намын мэдээллээс ОНЦЛОХ эшлэлүүд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК