Наймдугаар сарын 14-ний өдрийн байдлаар Балж, Онон голын усны түвшин өмнөх өдрөөс 10-20 см нэмэгдэж, Хархираа гол Тариалан сум, Балж гол Дадал сум орчимд үерийн түвшинг давсан. Мөн Улз гол Дашбалбар сум орчмоор үерийн аюултай түвшинг 5 см даван хүчтэй үерлэж байна.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд, малчид, тариаланчид, аж ахуй нэгж байгууллагууд, аялал зугаалгаар явж буй хүмүүсийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.