Улаанбаатар хотын ихэнх хэсгээр өнөөдрийн /2025.08.20/ 09.10 цагийн байдлаар бороо орж байна. Үдээс хойш 14.00 цагаас хойш бороо улам ширүүсч, ахиу хэмжээний бороо үргэлжлэн орох төлөвтэй байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Цаг уурын байгууллагаас Улаанбаатар, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутаг, Дундговийн хойд хэсгээр ахиухан хэмжээний усархаг бороо орох аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээллийг гаргаж, урьдчилан сэргийлэх зөвлөмжийг мэргэжлийн байгууллагаас хүргэн ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан ОБЕГ-ын Ажиллагааны Шуурхай штабаас төв, орон нутгийн Шуурхай штабтай цахим хурал хийж, мэргэжил, аргазүйн зөвлөмж, үүрэг чиглэлийг өгсөн байна. Иймд,
- Гэр, байшин, хашаагаа усанд автахаас сэргийлж суваг, шуудуу татах
- Аж ахуй нэгж байгууллагууд, орон сууцны хорооллууд зоорийн давхарыг ус орохоос сэргийлэн хамгаалалт татах, усыг соруулах
- Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналттай байлгахыг зөвлөж байна.
Иймд иргэд, малчид, аялагчид та бүхэн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тогтмол хүлээн авч, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.