НЕБ-ын 13-р сургуулийн Нийгмийн ажилтан н.Сугараа "Өөрсдийн хийсэн судалгаанаас харахад, 45 сурагчтай ангиас судалгаа авахад 25-26 нь электрон тамхи татдаг болон татаж үзсэн байна. Бодит нөхцөл байдал дээр электрон тамхины хэрэглээ нийт сургуулийн тулгамдсан асуудал болоод байна. Хүүхдүүд сэтгэл зүйн хувьд таагүй, тухгүй үедээ тайвшрах гэж этус тамхийг сонирхож татдаг. Нэг донтолт дараагийн донтолтыг үүсгэдэг учраас энэ асуудалд эцэг эхчүүд анхаарал хандуулж, багш нартай хамтарч ажиллах хэрэгтэй байна" гэдгийг дурдлаа.