
Өмнийн цэнхэр говийнхоо өргөн уудам газар нутагт үзэсгэлэнт байгаль, ус, ургамал, амьтан, соёлын өвийг хамгаалан экологийн тэнцвэр байдлыг хангахын төлөө сэтгэл зүрхээ зориулан ажилладаг нийт байгаль хамгаалагч нартаа дэлхийн байгаль хамгаалагчдын өдрийн мэндийг хүргэж, говьчуудынхаа өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Байгууллага, аж ахуйн нэгжүүд, иргэд үйл ажиллагаандаа байгаль ээлтэй байх зарчмыг баримтлан, байгаль хамгаалагчдын тавьж буй шаардлагыг биелүүлэх, тэдний ажлыг ойлгож, хүндэтгэлтэй хандаж, байгаль хамгаалах үйлсэд хамтран ажиллахыг уриалж байна.






















































