Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ХЗБХ: Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайлантай танилцлаа

2026-3-31
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2026.03.31) тус Байнгын хорооны 27 гишүүнээс 18 нь хүрэлцэн ирснээр 66.7 хувийн ирцтэй эхэллээ. Энэ өдрийн хуралдаанаар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2025 оны тайланг хэлэлцэв.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг жил бүрийн эхний улиралд Хууль зүйн байнгын хороонд танилцуулж, хэвлэн нийтэлнэ.” гэж заасны дагуу Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2025 оны тайланг Хууль зүйн байнгын хороонд 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр танилцуулсан талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн хуралдаанд илтгэсэн юм.

Тэрбээр, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны хүрээнд 2025 онд хийж хэрэгжүүлсэн эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хяналт шинжилгээ, сургалт, сурталчилгаа, хамтын ажиллагаа, төрийн байгууллагуудын албан ёсны мэдээлэл, олон улсын байгууллагын дүгнэлтэд үндэслэн дөрөв дэх тайлангаа найман бүлэг, 14 саналтайгаар боловсруулсан гэв. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа 2025 оны тайлант хугацаанд 11,000 километр зам туулж, урьдчилан сэргийлэх хяналт шинжилгээг 65 удаа, ганцаарчилсан ярилцлага, асуумжийг 1,709 иргэнээс авсан, 474 заалт бүхий 51 зөвлөмжийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хүргүүлсэн. Зөвлөмжийн биелэлт 85.0 хувьтай байгаа. 

Хяналт шинжилгээний явцад хорих байрны орчны эрүүл ахуйн шаардлага хангахгүй байдал, амьдрах байрны стандарт зөрчигдөх, хүмүүсийг нэг байрлалд удаан хугацаагаар суулгах нөхцөл бүрдэх, эм, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж хангалтгүй байх, алба хаагчдын зүй бус харилцаа, хандлага, ёс зүйн зөрчил, өргөдөл, гомдол гаргах боломж бодитоор хэрэгжихгүй байх, хяналтын камерын бүртгэл, мэдээллийн сангийн хадгалалттай холбоотой доголдол зэрэг асуудал илэрсэн. Алба хаагч болон эрх чөлөө нь хязгаарлагдсан хүмүүсийн хооронд илрэн гарч буй таагүй харилцаа, ёс зүйгүй байдал, бүдүүлэг үг хэллэг хэрэглэн айлган сүрдүүлэх, шахалт, дарамт үзүүлэх, сэтгэл санааг шаналган зовоох шинжтэй харилцаа, хандлага ярилцлага, асуумжаар давтамжтай илэрсэн. Эдгээр нөхцөл байдалтай холбогдуулан 2022 оноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад нийт 46 зөвлөмж хүргүүлж, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй зарим тохиолдлыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шалгуулахаар шилжүүлсэн гэв.  

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх хүний эрх зөрчигдсөн талаар 229 өргөдөл, гомдол, мэдээлэл ирсэн. 

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2022-2025 онд 96 190 хүнд, нийт 605 удаа сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан. Харин 2025 онд эрүү шүүлтээс ангид байх эрхийг таниулах сургалтыг 386 удаа зохион байгуулж, 55 335 хүнийг хамруулсан. НҮБ-аас найман удаагийн зөвлөмжийг Монгол Улсад өгсөн хэмээн Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн танилцууллаа.

Түүнчлэн Монгол Улс 2015 онд эрүүгийн хуульдаа эрүү шүүлт тулгах гэмт хэргийг төрийн бүх албан хаагчид хамаарах байдлаар гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тодорхойлсон боловч хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчид л хамаатай гэсэн уламжлалт ойлголт амь бөхтэй оршсоор байна. Хуулийг иргэдэд таниулах, үр дагавар, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх чиглэлээр үр дүнтэй үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажил дутмаг байгаа бөгөөд гэмт хэрэг, зөрчлийг үйлдэгдсэний дараах шалгах, шийдвэрлэх ажилд хэт анхаарч, төсөв хөрөнгө, хүний нөөцийг хуваарилж байгаа ч үр дүн сул, иргэдийн хохирол бодитой барагдахгүй, зөрчигдсөн эрх боломжит байдлаар сэргээгдэхгүй хэвээр байгаад дүгнэлт хийх цаг болсон хэмээн тайлагнав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Ц.Сандаг-Очир, Б.Тулга, С.Одонтуяа, Дам.Цогтбаатар, Х.Баасанжаргал, П.Сайнзориг, Х.Тэмүүжин, Д.Ганбат, Л.Соронзонболд нар асуулт асууж, үг хэлэв. 

Улсын Их Хурлын гишүүн Б.Тулга, тайланд хүний эрх, эрх чөлөөг хангах, эрүүдэн шүүлтээс ангид байх эрхийн талаарх Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийг Засгийн газраас анхаарч, хэрэгжүүлэх нь хангалтгүй байна гэснийг тодруулав. Олон улсын стандартыг хэрхэн хангах талаар асууж байлаа. Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, бид бүх зүйлийг монголчлох гээд байдаг зуршилтай. Эрүүдэн шүүлтийн эсрэг үндэсний үйл ажиллагааны статусыг дахин ярилцах хэрэгтэй. Гэнэтийн шалгалт хийх, хараат бус, бие даасан үндэсний механизмыг утгаар нь ажиллуулах шаардлагатай. Наймхан хүний орон тоотой гэхэд сайн ажилласан байна гэсэн бол ХЭҮК-тойгоо хамтарч, ажлын уялдаа холбоотой ажиллах шаардлагатайг Ц.Сандаг-Очир гишүүн санууллаа.

Байнгын хорооны дарга Дам.Цогтбаатар, эс үйлдэхүй бол хүний эрхийн зөрчил, гэмт хэргийг хүлээн зөвшөөрсөнтэй утга дүйх учраас манай байгууллага хүүхдийн эсрэг хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтын асуудлаар ажлын хэсэг байгуулаад хамтран ажиллах шаардлагатай хэмээв. Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нэгж тайлангаа үр дүнд суурилсан байдлаар гаргаж хэвшмээр байна. Энэ талаар Байнгын хорооны тогтоолын төсөлд тусгах нь зүйтэй гээд, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байгаа эсэхийг тодруулав. Бие даасан, хараат бус хүний эрхийн үндэсний байгууллагаасаа хараат бус байх зорилго нь ямар учиртайг лавласан.

Улсын Их Хурлын Тамгын газраас “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2025 оны тайлан”-д хийсэн шинжилгээний танилцуулгыг УИХ-ын Тамгын газрын дэд дарга Г.Эрдэнэбат товч танилцууллаа. Тэрбээр, төлөвлөлт нь үр дүнгүй учраас тайлан нь ингэж гараад байна. Тиймээс учир шалтгааныг арилгахад чиглэсэн ажлууд хийгээч, тэгвэл үр дүн гарна. НҮБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу төлөвлөж ажиллавал үр дүнтэй. Олон талт хамтын ажиллагаанд үндэслэн сургалт, нөлөөллийг явуулах, эрүү шүүлтийн шалтгаан болоод байгаа нөхцлийг арилгавал бодит үр дүнд хүрнэ гэв.

Төрийг данхайлгаж, хувийн үзэл бодлоороо Хүний эрхийн Үндэсний Комиссоос салангид, тусдаа гарахаар хуулийг гуйвуулж болохгүй хэмээн Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг шүүмжилж, хараат бус, бие даасан байдал нь гүйцэтгэх засаглалаас ангид ажиллах тухай болохоос хүний эрхийн үндэсний байгууллагаас хараат бус, хил хязгаар тогтоох асуудал биш гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин онцлов.

Хууль зүйн байнгын хорооны дарга Дам.Цогтбаатар, хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог бүрдүүлэхийн төлөө үе үеийн парламент хүчин зүтгэж, шийдвэрээ гаргаж ирсэн талаар тодотгоод, өнөөдөр эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилласан тайланг хэлэлцээд сууж байгаа нь нэг үр дүн болохыг, цаашид улам хичээж, үндэсний хэмжээнд том зургаар, хүний эрхийг хамгаалахын төлөө ажиллахыг Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд захилаа.

Байнгын хороо Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2025 оны тайлантай танилцаж, ийн хэлэлцэв гэж Монгол Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Мөнх-Эрдэнэ С.Чулууны нэр төрд халдаж, гүтгэсэн асуудлаарх нэхэмжлэлийг Дээд шүүх хангаж шийдвэрлэлээ
"Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ТАЛААР...
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    1 цаг 26 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    13 цаг 7 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    13 цаг 13 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    23 цаг 39 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК