
Дэлхийн хамгийн нөлөө бүхий технологийн бизнес эрхлэгчдийн нэг, “Фэйсбүүк”-ийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг өнөөдөр 42 нас хүрч байна.
Тэрбээр 1984 оны тавдугаар сарын 14-нд АНУ-ын Нью-Йорк мужид төрсөн бөгөөд Харвардын их сургуульд сурч байхдаа найзуудынхаа хамтаар “Фэйсбүүк” платформыг байгуулсан нь цахим ертөнцөд хувьсгал авчирсан.
Анх зөвхөн оюутнуудыг холбох зорилготой байсан уг платформ богино хугацаанд дэлхий даяар тархаж, өнөөдөр тэрбум гаруй хэрэглэгчтэй аварга сүлжээ болон хөгжжээ. Хожим компани нь “Мета” нэртэй болж, “Инстаграм”, “Уотсапп” зэрэг томоохон платформуудыг нэгтгэн ажиллуулах болсон юм.
Марк Цукерберг 23 настайдаа дэлхийн хамгийн залуу тэрбумтнуудын нэг болсон бөгөөд технологийн салбарын хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтсаар байна.
Тэрбээр зөвхөн бизнесээрээ бус буяны үйл ажиллагаагаараа ч танигдсан нэгэн. Эхнэр Присцилла Чантайгаа хамтран боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухааны салбарт чиглэсэн “Чан-Цукербергийн санаачилга” санг байгуулж, олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж байгаа юм.
Л.Баяр



















































