Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хонин жилийн босгон дээр улс төрд өрнөсөн хөгийн, хөгжилтэй багцууд

2015-2-25
0
ЖИРГЭХ
Хонин жилийн босгон дээр Монголын улс төрийн амьдралд болсон хөгтэй, хөгийн, хөгжилтэй үйл явдлуудыг www.24tsag.mn багцлан хүргэж байна. “Багц 24” булангийн энэ удаагийн дугаарт хэл бичиг “судлаач” Д.Ганбат, чихмэл туулай намнаач Д.Эрдэнэчимэг, Сельфичин Б.Бат-Эрдэнэ, массажист С.Баярцогтоос эхлээд ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, экс ерөнхий сайд Н.Энхбаяр хүртэл багтаж байна.

Хонин жилийн босгон дээр Монголын улс төрийн амьдралд болсон хөгтэй, хөгийн, хөгжилтэй үйл явдлуудыг www.24tsag.mn багцлан хүргэж байна. “Багц 24” булангийн энэ удаагийн дугаарт хэл бичиг “судлаач” Д.Ганбат, чихмэл туулай намнаач Д.Эрдэнэчимэг, Сельфичин Б.Бат-Эрдэнэ, массажист С.Баярцогтоос эхлээд ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, экс ерөнхийлөгч Н.Энхбаяр хүртэл багтаж байна.

3baa5d7a9c0ab7d0original
1. Д.ГАНБАТ: МОНГОЛ БИЧИГ ЧИНЬ АРАБ ХЭЛНЭЭС ҮҮСЭЛТЭЙ, ХӨӨЕ
Парламентын нэгдсэн чуулганд Монгол хэлний тухай хуулийн төсөл хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “Араб бичгээс эх аваад, Уйгаржингаар дамжаад ирсэн бичгийг Монгол бичиг гэж ойлгож болох уу” гэж хэлсэн. Үүнээс болоод олны өмнө ранк нь унасан тэрээр хойш өдий хүртэл телевизээр тоймтой гарч, парламентад үг хэлэх нь бараг үгүй болж.

watermark
2. Д.ЭРДЭНЭЧИМЭГ: ТЭР ТУУЛАЙ ЧИНЬ ЧИХМЭЛ БАЙСАН ЮМ
Баруун аймгуудаар ажиллаж-аялж явахдаа бүргэд ба туулайтай хамт патиар татуулсан нь бүхний эх болсон. Эх хүн байж туулай алчихаад бахтай нь аргагүй барьж зогсоод инээсэн зураг нь сошиал ертөнцөд тархангуут “"Бүргэдийг анд сургахын тулд туулайны чихмэл хийж мориороо чирээд давхидаг. Бидний авахуулсан зураг дээр сургуулилт хийдэг туулайны чихмэл байгаа шүү" гэж тайлбарлав. Бээнзийн паянг давтсан хэрэг энэ болов.

Untitled-3
3. Б.БАТ-ЭРДЭНЭ: СЭЛЬФИ ХИЙЖ ЧАДАХ УУ, ЯАЖ ХИЙДГИЙГ ХАРАХ УУ...
Сүүлийн үед Монгол Улсын далай даян, дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хаа сайгүй сэльфидэж явах болж. Хамгийн сүүлд Сар шинийн барилдаанд түрүүлсэн Ц.Санжаадамбатай нүүрнийхээ зургийг авчээ.

3baa5d7a9c0ab7d0original
4. С.БАЯРЦОГТ: БИ БУРУУГҮЙ ЭЭ, ХОЁРХОН САРЫН ӨМНӨ Л САЙД БОЛСОН
Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэх үед Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтоос УИХ-ын гишүүн Г.Уянга олон асуулт асуусан. Г.Уянга Ашигт малтмалын хууль монголд юугаараа ашигтай тухайасуухад тэрээр  “Би мэдэхгүй, энэ миний буруу биш. Би хоёрхон сарын өмнө л сайд болсон” хэмээн амыг нь тагласан юм. 20 мянган хувьсагчтай гэрээ байгуулсан хүн хоёр сарын дотор ажилтайгаа танилцаж амжаагүй байна.

3baa5d7a9c0ab7d0original
5. Г.УЯНГА: БАЯРЦОГТ ОО, ТА ЯАГААД ОГЦОРЧИХГҮЙ БАЙГАА ЮМ БЭ?
УИХ дахь Том, Жерри хоёр бол яах аргагүй Г.Уянга, С.Баярцогт нар юм. Г.Уянга гишүүн түүнийг огцруулах чин хүсэлтэй. Асуусан асуултуудад нь хойрог хариуллаа хэмээн үг хэлэхдээ “Та яагаад огцорчихгүй байгаа юм бэ?” гээд л хэд хэд асууна, уурлана. Өмнө нь С.Баярцогтыг Сангийн сайд байхад ч Г.Уянга түүнийг огцруулах тухай дандаа ярьдаг байсан. Гэхдээ заримдаа буцаад л эвлэрчихнэ. Сайндаж, мууддаг хорвоод хэн нь дайсан, хэн нь найз нөхөр гэдгийг ялгахад хэцүү юм.



6. С.БАЯРЦОГТ: ЗАЛУУ ХАРАГДАХ НУУЦ БОЛ АЖИЛ ДЭЭРЭЭ Ч НҮҮРЭЭ МАССАЖЛАХ
УИХ-ын намрын чуулганы хаалтаас хэдхэн хоногийн өмнө Гачууртын ордыг стратегийн орд болгон ашиглах тухай хуулийн төслийг хэлэлцэх үед Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт массаж хийгээд эхэлсэн. Г.Уянгын угсраа дайралтуудаас шантарсан тэрээр дипломат хэлээр дургүйцлээ илэрхийлж нүүрээ массажилсанд жиргээчид дээрх тайлбарыг өгөв.

3baa5d7a9c0ab7d0original
7.  С.ДЭМБЭРЭЛ: ХОЦРОХ АЛБАГҮЙ Л ДЭЭ, БИ ХОЦОРДЫН УГААСАА
“ТМ” телевиз УИХ-ын гишүүдийн цаг барьдаггүй, чуулганаасаа хоцордог тухай асуудлаар газар дээрээс нь сурвалжилж байв. Цаг орчим хоцорсон С.Дэмбэрэл гишүүнтэй таараад учир шалтгааныг нь асуухад тэрээр ингэж хариулсан юм. Энэ үг сүүлдээ цагаа барьдаггүй хүмүүсийн уриа үг болжээ. Харин нийгмийн сүлжээ хэрэглэгчид Цагаан сараар түүний зурганд "Хоцрох албагүй л дээ, гэхдээ зочид угаасаа хоцордын" хэмээн шогложээ.


8. С.АЛТАНХУЯГ: САЙХАНБИЛЭГ ЭЭ, ЧИ ПОПУЛИЗМАА БОЛЬ... ХҮНД ХЭЦҮҮ ГЭЧИХЭЭД ХҮМҮҮСИЙН ХАЛААСЫГ УХААД...
Өнгөрсөн нэгдүгээр сарын 21-нд БНСУ-д эмчлүүлж байгаад ирсэн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт ихээхэн дургүйцлээ илэрхийлсэн. Тэрээр хүүхэд, эхчүүдийн мөнгийг хасахыг эсэргүүцэж дээрх хатуухан үгсийг дотны дүүдээ шулуудсан юм. Харин дараахан хэвлэлүүд Н.Алтанхуягийг унагаахад С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар гар бие оролцсоныг нь мэдээд хариугаа авч эхэллээ гэж бичиж байв.

3baa5d7a9c0ab7d0original
9.  Н.ЭНХБАЯР: ЭХ ОРОНДОО СЭТГЭЛЭЭ ЭМЧЛҮҮЛНЭ
Экс ерөнхийлөгч суллагдсанаасаа хойш хоёр дахь удаагаа эх орондоо ирлээ. Өмнө нь ирээд АН-тай гэрээ байгуулж, Н.Алтанхуягийг огцроход хувь нэмрээ оруулсан тул түүнийг энэ удаа зүгээр эх орондоо ирээгүй гэж хардана. Сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа Н.Энхбаяр эх орондоо сэтгэлээ эмчлүүлэх гэж ирсэн гэжээ. Харин түүнийг сэтгэл юугаар эмчлэгдэх нь нууц хэвээр байна.

index
10. Ц.ЭЛБЭГДОРЖ: ТЭР БАРУУН ХАТАВЧИНД ЮУ БОЛООД БАЙНА, ГОНЧИГ ОО???
Хонин жилийн Цагаан сарын барилдааны тавын давааны үеэр Н.Энхбаяр бөхийн өргөөнд орж ирлээ. Н.Энхбаярыг эх орондоо ирэх тухай мэдээлэл хэвлэлүүдээр зөндөө гарсан тул ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үүнийг мэдэж байсан нь лавтай. Харин тэрээр Н.Энхбаярыг бөхийн барилдааны дундуур орж ирээд хүмүүсийг хуйлруулна гэж бодоогүй биз. Энэ явдлаас хойш хоёр хоногийн хугацаанд Монголын нийгмийн сүлжээгээр дүүрэн ерөнхийлөгчийн нүд харагдана лээ.


0
ЖИРГЭХ
Санал болгох
Багц 24: МУ-ын Хөдөлмөрийн баатар нэгээр нэмэгдэж, улс төр томилгоогоор “амьсгалав”
Байр суурь: Уулын спортыг хэрхэн хөгжүүлэх талаар хэн юу хэлэв
Багц 24: Амиа алдсан иргэдийн тоо 10 боллоо
Багц 24: У.Хүрэлсүхийн кабинетынхан тодорч, Г.Дэнзэнгийн хэрэг дэнслэгдэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (112.72.11.124)
    Ene Uyanga avgai Bayartsogtod durlachihsan bololtoi. Tegeed l yanz bureer uduud baigaa yum bish uu
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.229.121.45)
    Altankhuyag nokhion gulug yugeed bn aa bitgii uliad bai
    2015 оны 02 сарын 25 | Хариулах
  • unshigch (182.160.36.206)
    N.Enhbajar dargig hundleh olon bii shuu dee!!Ter hun nuluu buhii uls tur ch shuu dee!!!!
    2015 оны 02 сарын 25 | Хариулах
  • uragsh (182.160.41.194)
    bi ter Ganbat gedeg huniig demjij bn,ugaasaa mongol bichgeer buchlee geed mongol hugjih uu shal hudlaa helber huutsguuguud l baih um,huuhed ch zovoogood,ternii orond shinjleh uhaan l sain sudluulmaar bn,muhar susegtei mongolchuud mini
    2015 оны 02 сарын 25 | Хариулах
  • irgen (103.229.122.60)
    iim humuuseer ulsaa udirduulj ybaa gej bodhoor aih uym daa. haa gazraas garch irsen muu luibarchin hudalch nohod be ene chin
    2015 оны 02 сарын 25 | Хариулах
  • монгол улсын иргэн (112.72.13.239)
    хөгийн гэхэд дэндсэн хүмүүс юмаа хар машин ахиад гаргаад ирэх байхдаа хар машинаас бүгд татгалзах уу сайн бодцогоо болохгүй юм гэж байхгүй бидний чин зориг мэднэ
    2015 оны 02 сарын 25 | Хариулах
  • zochin (203.91.118.162)
    baga ch gesen ineej stress taillaa
    2015 оны 02 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.72.246.142)
    Дхаахах хөгиин хөгиин гаруудаар улсын их хурал дүүрчээ дүүрч манай улсч дүүрчээ дүүрч
    2015 оны 02 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    erdenechimeg, ganbat 2 emgenel shuu
    2015 оны 02 сарын 25 | Хариулах
  • Зочин (112.72.13.254)
    хаах баярцогт ямар инээдтэй юм бэ хөөрхйи бухимдахаараа ийм үлйдэл хйидэг юм ажээ тагжгар эби болохоор айхдаа нүдээ бүлтийлгэж малгайгаа өмсөж үздэг юм байна лээ хаха
    2015 оны 02 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
    Өчигдөр 17 цаг 45 мин
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
    Өчигдөр 16 цаг 53 мин
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
    Өчигдөр 16 цаг 51 мин
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
    Өчигдөр 16 цаг 31 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
    Өчигдөр 16 цаг 14 мин
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
    Өчигдөр 14 цаг 34 мин
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
    Өчигдөр 12 цаг 45 мин
  • Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
    Өчигдөр 11 цаг 34 мин
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
    Өчигдөр 11 цаг 17 мин
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
    Өчигдөр 10 цаг 50 мин
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
    Өчигдөр 10 цаг 48 мин
  • Жил бүр 700 мянга гаруй хүүхэд уушгины хатгалгааны улмаас эндэж байна
    Өчигдөр 10 цаг 11 мин
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
    Өчигдөр 10 цаг 07 мин
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    Өчигдөр 10 цаг 04 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
    Өчигдөр 09 цаг 55 мин
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
    Өчигдөр 09 цаг 38 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Л.Мөнхбаясгалан: Манай Ерөнхийлөгч хэдэн зуун килограмм туухай өргөдөг мундаг гээд мангартаад байж болохгүй!!!
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
24 баримт
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК