Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5449 5450 5451 5452 5453 5454 5455
  • Фото: Олны танил эрхмүүдийн наадмын гоёл
    2016 оны 7 сарын 15
    Олны танил эрхмүүдийн наадмын гоёлыг хамтдаа сонирхоцгооё.
  • Нутгийн зүүн хагаст бороо орох тул үер усны аюулаас болгоомжил
    2016 оны 7 сарын 15
    2016 оны 07 дугаар сарын 15-наас 07 дугаар сарын 19-нийг хүртэлх

    цаг агаарын урьдчилсан төлөв:

    16-нд баруун аймгуудын хойд, зүүн аймгуудын зүүн хэсгээр, 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-19-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.
  • Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой
    2016 оны 7 сарын 15
    Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой
  • Улаанбаатарт 22 хэмийн дулаан байна
    2016 оны 7 сарын 15
    2016 оны 07 дугаар сарын 14-ний 21 цагаас 07 дугаар сарын 15-ны 21 цаг

    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 4-9 градус, Алтайн өвөр говиор 14-19 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Хангайн уулархаг нутгаар 16-21 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 29-34 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Сэрүүсч шөнөдөө 11-16 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө түр зуурын бороо орно, өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дорноговийн нутгаар шөнөдөө 13-18 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө бүх нутгаар 21-26 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Сэрүүсч шөнөдөө 11-13 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.
  • Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Мухаммед Юсуф Каллаг хүлээн авч уулзлаа
    2016 оны 7 сарын 14
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Индонез Улсын Дэд Ерөнхийлөгч Мухаммед Юсуф Каллаг хүлээн авч уулзлаа
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев бараалхав
    2016 оны 7 сарын 14
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев бараалхав
  • БНХУ-ын Ерөнхийлөгч Колинда Грабар Китаровичтай уулзлаа
    2016 оны 7 сарын 14
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Хорват Улсын Ерөнхийлөгч Колинда Грабар Китаровичтай уулзлаа
  • Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Болгарын Ерөнхийлөгч Росен Плевнелиевтэй уулзлаа
    2016 оны 7 сарын 14
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиевтэй уулзлаа

  • Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Милош Земантай уулзав
    2016 оны 7 сарын 14
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Милош Земантай уулзав
  • Ш.Абэ: Улс төрийн байдлаас үл хамааран Япон-Монголын харилцаа хэвээр үргэлжилнэ
    2016 оны 7 сарын 14
    улс төрийн байдлаас үл хамааран Япон-Монголын харилцаа хэвээр үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Японы Ерөнхий сайдтай албан ёсны хэлэлцээ хийв
    2016 оны 7 сарын 14
    ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ш.АБЭ МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА
    Administrator 2016-07-14 16:45:00

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад оролцохоор өнөөдөр хүрэлцэн ирлээ.

    Төрийн ёслолын журмын дагуу Эзэн Хаант, Парламентын засаглалтай орны Ерөнхий сайдыг Ерөнхийлөгчийн хүндэт зочноор хүлээн авдаг уламжлалтай.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүндэт зочныг Эзэн Чингис хааны талбайд хүндэтгэн угтаж, Төрийн хүндэт харуул жагслаа. Үүний дараа Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлснээр Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэгийн албан ёсны айлчлал эхэллээ.

    Энэхүү айлчлал нь Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэгийн Монгол Улсад хийж буй гурав дахь удаагийн айлчлал бөгөөд 1990 оноос хойшхи Японы Ерөнхий сайдын 6 дахь удаагийн айлчлал болж байгаа юм.

    Угтах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй албан ёсны хэлэлцээ хийв.

    Албан ёсны хэлэлцээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайд Ш.Абэтэй дахин уулзсандаа баяртай байгаагаа тэмдэглэж, АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсад гурван удаа айлчилсан Япон улсын анхны Ерөнхий сайд болж байгаад нь баяр хүргэж, талархал илэрхийлэв.

    Хэлэлцээний үеэр Монгол, Японы харилцаа Стратегийн түншлэлийн зарчимд тулгуурлан эрчимтэй хөгжиж, хамтын ажиллагаа улам гүнзгийрч, итгэлцэл бэхжиж, хоёр талын төдийгүй бүс нутаг, олон улсын тавцанд идэвхтэй хамтран ажиллаж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа тэмдэглэхийн зэрэгцээ Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг нотлов.

    Мөн Монгол Улсын ардчилал, шинэчлэлийг гүнзгийрүүлэх, орчин үеийн хөгжлийн суурийг тавихад Япон улсын дэмжлэг, зээл, тусламж онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн. Цаашид ч энэхүү дэмжлэг, тусламж Монгол Улсын хөгжилд зайлшгүй шаардлагатай байгааг дурдаад харилцан ашигтай, урт хугацааны эдийн засгийн түншлэлийг хөгжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэлээ.

    Ерөнхий сайд Ш.Абэгийн дэвшүүлсэн “Эрч”, “Эрч нэмэх” санаачилга болон Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгааг мөн тэмдэглэж, Ерөнхий сайд Ш.Абэгийн зүгээс Монголд Улстай харилцах асуудалд онцгой ач холбогдол өгч ирсэнд гүн талархал илэрхийлсэн юм.

    Энэхүү айлчлал нь Монгол, Японы уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, стратегийн түншлэлийг бататган бэхжүүлэх дээд хэмжээний яриа хэлэлцээрийн давтамжийг хадгалахад ач холбогдолтой юм.
  • Шинзо Абэ бараалхлаа
    2016 оны 7 сарын 14
    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр /2016.07.14/ Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ бараалхлаа.

    Улсын Их Хурлын дарга М.Энхболд Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэтай уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд АСЕМ-ын дээд түвшний уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэнд талархаж буйгаа уламжилсан юм.

    Тэрбээр, хэдхэн хоногийн өмнө Японы Парламентын Зөвлөхүүдийн танхимын ээлжит сонгуульд Либерал Ардчилсан нам ялалт байгуулсанд баяр хүргээд энэ нь Ерөнхий сайд Шинзо Абэгийн хэрэгжүүлж байгаа бодлогыг японы ард түмэн өндрөөр үнэлж, дэмжиж байгаагийн илрэл хэмээн тэмдэглэн хэллээ. Түүнчлэн Улсын Их Хурлын дарга Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсын Дакка хотноо гарсан террорист халдлагын улмаас Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын долоон зөвлөх ажилтны амь нас эрсэдсэнд гүнээ харамсаж буйгаа илэрхийлээд Монгол Улс терроризмын бүхий л хэлбэрийг эрс буруушаахаас гадна Япон Улс болон Олон улсын хамтын нийгэмлэгтэй терроризмын эсрэг хамтран ажиллах болно хэмээлээ.

    Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Улсын Их Хурлын даргатай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө ажиллах болно гэлээ.

    Ноён Ерөнхий сайд Шинзо Абэ, Монгол Улсад Ерөнхий сайдын хувиар гурав дахь удаагаа айлчилж байна гээд эдгээр айлчлал хоёр орны харилцааг өргөжүүлэхэд ач холбогдолтой болохыг тэмдэглэв. Тэрбээр, “Хоёр улс дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой удахгүй болох гэж байна. Энэхүү харилцааг бэхжүүлэхийн тулд нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэж хэллээ.

    Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гээд УИХ-ын сонгуулиар Монгол ардын нам ялалт байгуулж, шинэ Засгийн газар эмхлэн байгуулагдах гэж байна. Япон Улстай харилцах манай бодлого, үйл ажиллагаанд сонгуулийн дүн нөлөөлөхгүй. Стратегийн түншлэлийн харилцааг цаашид бэхжүүлэхэд монголын төр, засаг тууштай анхаарч ажиллана гэв.

    Түүнчлэн тэрбээр, Монгол Улсын ардчилал, шинэчлэлийг гүнзгийрүүлэх, орчин үеийн хөгжлийн суурийг тавихад Япон Улсын дэмжлэг, зээл, тусламж онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн. Цаашид ч энэхүү дэмжлэг, тусламж Монгол Улсын хөгжилд зайлшгүй шаардлагатай. Үүний сацуу харилцан ашигтай, урт хугацааны эдийн засгийн түншлэлийг хөгжүүлэхийн төлөө байгаа хэмээсэн.

    Хоёр орны харилцаанд Япон Улсын Парламентын хоёр танхимын дарга нар, Парламентын гишүүд, Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн болон Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн гишүүд үнэтэй хувь нэмэр оруулж буйг Улсын Их Хурлын дарга дурдаад Японы Парламент дахь Япон, Монголын бүлэг Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /ЕРА/-г соёрхон батлуулах, монгол иргэдийн Японд зорчих визийн нөхцлийг хөнгөвчлөх асуудлыг шийдвэрлүүлэхэд дорвитой үүрэг гүйцэтгэсэнд талархаж байгаагаа мөн илэрхийллээ.

    Улсын Их Хурлын дарга М.Энхболд, “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хүчин төгөлдөр болж, саяхан тус хэлэлцээрийн Хамтарсан хороо анхдугаар хурлаа зохион байгуулсан. Цаашид энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд японы талтай нягт хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байна. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсанаар хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт тууштай өснө гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ. Мөн “Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр”-ийн биелэлт 90 хувьтай байгааг дурдаад дараагийн шатны Дунд хугацааны шинэ хөтөлбөрт Японтой хамтран хэрэгжүүлэх төслүүд, нэн ялангуяа төмөр зам, нүүрс, химийн аж үйлдвэр, аж үйлдвэрийн кластер байгуулах зэрэг мега төслүүдийг хэрэгжүүлэх асуудлыг тусгах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

    Японы Ерөнхий сайд Шинзо Абэ хоёр улсын харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа дахин илэрхийлж, хоёр улсын олон жилийн мөрөөдөл байсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хүчин төгөлдөр болсонд баяртай байна гээд АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад амжилт хүслээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн Японы Ерөнхий сайд Ш.Абэг угтан авлаа
    2016 оны 7 сарын 14
    ГАДААД ХЭРГИЙН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ш.АБЭ-Г УГТАН АВЛАА
  • Монгол улсад Италийн элчин сайдын яам нээгдлээ
    2016 оны 7 сарын 14
    МОНГОЛ УЛСАД ИТАЛИЙН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ НЭЭГДЛЭЭ
  • Европын комиссын ерөнхийлөгч Жан-Клод Юнкертэй уулзлаа
    2016 оны 7 сарын 14
    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Европын комиссын ерөнхийлөгч Жан-Клод Юнкертэй уулзлаа

  • Усны ослоос 3 хүний амь насыг аварчээ
    2016 оны 7 сарын 14
    Усны ослоос урдчилан сэргийлэх, завьт эргүүл 3 хүний амь насыг аварчээ
  • Хохирлын хэмжээг нарийвчлан тогтоохоор ажиллаж байна
    2016 оны 7 сарын 14
    Хохирлын хэмжээг нарийвчлан тогтоохоор ажиллаж байна
  • Шуурхай ажлын хэсэг Өлгий суманд ажиллаж байна
    2016 оны 7 сарын 14
    Шуурхай ажлын хэсэг Өлгий суманд ажиллаж байна
  • Ц.Элбэгдорж: Монгол бизнесийн хувьд зах зээлийн үндсэн зарчмуудыг хэрэгжүүлсэн харилцааг бий болгохын төлөө ажилладаг
    2016 оны 7 сарын 14
    Монгол Улсын хувь нээлттэй болдого явуулж, бизнесийн хувьд зах зээлийн үндсэн зарчмуудыг хэрэгжүүлсэн харилцааг бий болгохын төлөө ажилладаг.
  • Мальта Улстай хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллана
    2016 оны 7 сарын 14
    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бүгд Найрамдах Мальта Улсын Ерөнхий сайдтай уулзлаа
5449 5450 5451 5452 5453 5454 5455
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СЗХ-ны гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгууллаа
    9 цаг 44 мин
  • Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг ухаалаг болгожээ
    10 цаг 14 мин
  • Говь-Алтай аймагт 3.7 магнитудын газар хөдөлжээ
    10 цаг 40 мин
  • Электрон тамхи уушгины хорт хавдар үүсгэдэг үү? Шинжлэх ухаан юу хэлж байна вэ?
    11 цаг 21 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    11 цаг 57 мин
  • Б.Пүрэвдагва: Шөнө ажилладаг иргэддээ зориулж 22:00-02:00 цаг хүртэл явах шөнийн автобусыг  үйлчилгээнд гаргаад байна
    12 цаг 17 мин
  • Ши Жиньпин Трампыг очихоос өмнө В.Путинтэй уулзлаа
    12 цаг 29 мин
  • Сошиалд олны хайрыг татсан Фиона нэртэй усны үхэр сүлжмэл малгай залгисны улмаас эмнэлэгт очжээ
    12 цаг 44 мин
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
    13 цаг 15 мин
  • “Хятадын засаглал ба дэлхийн хөгжил” хэлэлцүүлэг боллоо
    13 цаг 25 мин
  • Б.Дамдинням: Шатахууны нийлүүлэлт, түгээлтийг хэвийн байлгахад анхаарна
    13 цаг 37 мин
  • Ц.Идэрбат: Монгол Улс 1990 оноос хойших хамгийн өндөр буюу 1.4 сая тонн ургац хураан авлаа
    13 цаг 50 мин
  • Тавантолгой Түлш ХХК-ийн бүтээгдэхүүн чанар, стандартын шаардлага хангаж буйг дахин баталгаажууллаа
    14 цаг 10 мин
  • Ц.Идэрбат: Малын вакцины асуудалд онцгой анхаарна
    14 цаг 10 мин
  • Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг хүлээн авч уулзжээ
    14 цаг 33 мин
  • "Нойрсож буй гоо бүсгүй" хүүхэлдэйн киноны хөдөлгөөний зураач Флойд Норман "Оскар" авчээ
    14 цаг 43 мин
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
    15 цаг 14 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
    15 цаг 44 мин
  • Н.Учрал: Төр эзгүйдэж болохгүй
    16 цаг 12 мин
  • Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ хэрхэн шийдвэрлэх вэ?
    16 цаг 45 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • СЗХ-ы даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудалыг хэлэлцэнэ
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 24 БАРИМТ: Дэлхийн гүнжүүдийн тухай сонирхолтой түүхүүд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК