Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хохирлын хэмжээг нарийвчлан тогтоохоор ажиллаж байна

2016-7-14
0
ЖИРГЭХ

        Баян-Өлгий аймгийн Өлгий суманд ажиллаж байгаа шуурхай ажлын хэсгээс мэдээлэл ирүүллээ. 2016 оны 07 дугаар сарын 10-нд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хэмжээнд хүчтэй аадар бороо, мөндөр 15-20 минут үргэлжлэгн орсны улмаас 1, 6, 9, 11, 13 дугаар багийн нутаг дэвсгэр үерийн усанд автагдсан. Аадар борооны үеэр үер усны холбогдолтой 132 удаагийн дуудлагаар Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллажээ.

Аврагчид аврах шат ашиглан шөнийн турш үерт боогдсон 159 иргэнийг аюулгүй газарт нүүлгэн, гал түймрийн аюул гарахаас урьдчилан сэргийлж, Өлгий сумын 6, 9 дүгээр багийн цахилгааныг түр таслуулж, хязгаарлалт хийсэн байна. Нурсан байшинд дарагдсан таван иргэнийг гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлэн эмнэлэгт хүргэжээ.Тус сумын 6, 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт ус зайлуулах суваг байхгүй тул 150-160 см хүртэл гүн ус тогтсоныг 1500 м орчим урт суваг татаж, сувгийн хоёр талын айлуудыг хамгаалах зорилгоор шинээр далан босгон, үерийн ус тулсан авто замыг сэтэлж урсгах арга хэмжээ авсан байна. Аврах ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Зэвсэгт хүчин, Цахилгаан түгээх сүлжээний газрын нийт 170 гаруй албан хаагч, мөн Зэвсэгт хүчний 340 дүгээр анги, “Жол” ХК, “Суат” зэрэг компаниас туулах чадвар сайтай автомашин, хүч хэрэгслүүдийг дайчлан ажиллуулаад байна.

 

Урьдчилсан байдлаар хүчтэй аадар борооны үерт Өлгий сумын 160 гаруй айл өртөж, 105 байшин нурсан, 70 байшин нурах аюултай байгаа тооцоог гаргажээ.

 

Аймгийн Онцгой комиссоос үерт өртсөн айлуудад шинээр газар олгох, орон байраар хангах, иргэдийг түр хоргодох байраар хангах, хохирлын хэмжээг нарийвчлан тогтоохоор ажиллаж байна.

 

Одоогийн байдлаар түр хоргодох байранд 29 өрхийн 107 хүнийг байрлуулан 45 айлыг нүүлгэн аюулгүй газарт шилжүүлж, үерт нэрвэгдсэн 104 айлд шинээр газар олгоод байна.

 

Мөн нийт 350 тонн ус соруулж, 216 м3 элс буулгаж далан босгосон байна.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын байрлал үер усны аюулд өртөх магадлал ихтэй, Өлгий сумын хэмжээнд ус зайлуулах суваг байхгүй. Бусад сумдын байршил голдуу Ховд голын ай савыг дагаж байрласан байрлалтай байдаг байна. Айл бүр хашаандаа худаг ухдаг нь үерийн үед нурж, нүх, цооног үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Газар олголтын асуудлыг зөв төлөвлөөгүй, үерийн аюултай бүсэд иргэдэд газар олгосон, иргэд өөрсдийн дураар аюултай бүсэд суурьшсан нь аюулыг нэмэгдүүлэх нөхцөл болж байна.

 

Мөн зарим иргэд стандарт бус, шар шавраар хийсэн, усанд тэсвэргүй блокоор байшин барьсан нь бороонд норж, нурах үндэслэл болж байгаа мэдээллийг Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас ирүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ШИЙДВЭР (202.9.40.39)
    стандарт бус шавар блокуудыг одоо л хорих хэрэгтэй. Өлгий гэлтгүй казар иргэд оршин суудаг бусад аймагт ч аймшгийн үзэмжгүй, хашаандаа зүгээр л тоглоом шиг цутгачихсан шавар тоглоомоор яах ийхийн зуургүй том том хашаа байшин барьчихдаг юм байналээ.
    2016 оны 07 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СЗХ-ны гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгууллаа
    9 цаг 52 мин
  • Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг ухаалаг болгожээ
    10 цаг 22 мин
  • Говь-Алтай аймагт 3.7 магнитудын газар хөдөлжээ
    10 цаг 48 мин
  • Электрон тамхи уушгины хорт хавдар үүсгэдэг үү? Шинжлэх ухаан юу хэлж байна вэ?
    11 цаг 29 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    12 цаг 5 мин
  • Б.Пүрэвдагва: Шөнө ажилладаг иргэддээ зориулж 22:00-02:00 цаг хүртэл явах шөнийн автобусыг  үйлчилгээнд гаргаад байна
    12 цаг 25 мин
  • Ши Жиньпин Трампыг очихоос өмнө В.Путинтэй уулзлаа
    12 цаг 37 мин
  • Сошиалд олны хайрыг татсан Фиона нэртэй усны үхэр сүлжмэл малгай залгисны улмаас эмнэлэгт очжээ
    12 цаг 52 мин
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
    13 цаг 23 мин
  • “Хятадын засаглал ба дэлхийн хөгжил” хэлэлцүүлэг боллоо
    13 цаг 33 мин
  • Б.Дамдинням: Шатахууны нийлүүлэлт, түгээлтийг хэвийн байлгахад анхаарна
    13 цаг 45 мин
  • Ц.Идэрбат: Монгол Улс 1990 оноос хойших хамгийн өндөр буюу 1.4 сая тонн ургац хураан авлаа
    13 цаг 58 мин
  • Тавантолгой Түлш ХХК-ийн бүтээгдэхүүн чанар, стандартын шаардлага хангаж буйг дахин баталгаажууллаа
    14 цаг 18 мин
  • Ц.Идэрбат: Малын вакцины асуудалд онцгой анхаарна
    14 цаг 18 мин
  • Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг хүлээн авч уулзжээ
    14 цаг 41 мин
  • "Нойрсож буй гоо бүсгүй" хүүхэлдэйн киноны хөдөлгөөний зураач Флойд Норман "Оскар" авчээ
    14 цаг 51 мин
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
    15 цаг 22 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
    15 цаг 52 мин
  • Н.Учрал: Төр эзгүйдэж болохгүй
    16 цаг 20 мин
  • Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ хэрхэн шийдвэрлэх вэ?
    16 цаг 53 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • СЗХ-ы даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудалыг хэлэлцэнэ
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 24 БАРИМТ: Дэлхийн гүнжүүдийн тухай сонирхолтой түүхүүд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК