Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
6157 6158 6159 6160 6161 6162 6163
  • Бээжин хотноо баярын парад эхэллээ
    2015 оны 9 сарын 03
    БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо 1945 оны чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн баярын парад эхэллээ.
  • 2331 жолоочийг 41.68 сая төгрөгөөр торгожээ
    2015 оны 9 сарын 03
    УИХ-ын хаврын чуулганаар батлагдсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хууль энэ сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн.
  • ”Мөнхийн реп”-ын дуунууд маргааш эгшиглэнэ
    2015 оны 9 сарын 03
    “Мөнхийн реп” фэнүүдтэйгээ “Crocus Event Hall”-д есдүгээр сарын 4-нд “Hit songs” тоглолтоороо фэнүүдээ дурсамжиндаа буцахыг урьж нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлэх гэж байгаа билээ.

    Тэд анх 2001 оны есдүгээр сарын 11-нд ”Нууцхан хайр” тоглолтоо хийж байжээ. Үүний дараа жилийн зургаадугаар сарын 10-нд ”Бурхан чөтгөр шидтэн” тоглолт, ”Хавар боллоо хайртдаа оч”, ”Чи хайрыг мэдэх үү”, ”Мичид рекордс-н 5 жилийн ой” , ”Мөнхийн реп таван жил”, ”Мөнхийн реп ABC цомог” зэрэг тоглолтуудаа жил болгон хийсээр ирсэн.

    Тус тоглолтын тасалбарын үнэ: 30.000 VIP Tax: 100.000 “Hi-Fi” CD Shop-ын салбаруудаас авах бөгөөд www.easyticket.mn сайтаар захиалах боломжтой. Мөн 1900-1188 -аас захиалан үнэгүй хүргүүлээрэй.
  • Уул уурхайн сайд дарга нараа ажлаас нь чөлөөлжээ
    2015 оны 9 сарын 03
    Уул уурхайн сайд
  • ДАШТ-д оролцох эрхээ авлаа
    2015 оны 9 сарын 03
    Сонирхогчдын боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсад үргэлжилж байна.
  • Галаас таван хүний амийг аварчээ
    2015 оны 9 сарын 03
    Налайх дүүргийн Замын цагдаагийн тасгийн ахлах ахлагч Ц.Энхбаатар, Хэв журам, эргүүл хамгаалалтын албаны ахлах ахлагч Ц.Эрхэмбаяр нар шөнийн эргүүлд ажил үүргээ гүйцэтгэж байгаад Налайх дүүргийн гуравдугаар хорооны дэнжид гал гарч байгааг мэдсэн байна.
  • “Дисковер Монголиа-2015” эхэллээ
    2015 оны 9 сарын 03
    Олон улсын хөрөнгө оруулагчдын “Дисковер Монголиа-2015” чуулга уулзалт өнөөдөр “Корпорэйт Конвеншн” төвд эхэллээ.

    13 дахь удаагийн чуулга уулзалтад гадаад дотоодын 700 гаруй төлөөлөгч оролцож байгаа аж. Уул уурхайн компаниуд, эдийн засагчид, хөрөнгө оруулагчид Монгол Улсад ажиллахад хууль эрх зүйн таатай орчин, засгийн газрын бодлого хийгээд өнөөгийн нөхцөл байдал гэх мэт олон асуудлын чуулганаар хөндөх болно.
  • Парламентийн спикерүүд тунхаглал батална
    2015 оны 9 сарын 03
    УИХ-ын дарга З.Энхболд Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хуралд оролцож байна. Бага хурал 3 дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд Бүгд хуралдаан-V, VI ерөнхий хэлэлцүүлгээр үргэлжилж байгаа юм.
  • “Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-ыг шинэчлэн баталлаа
    2015 оны 9 сарын 03
    Авлигатай тэмцэх газраас авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг төрийн байгууллага, албан тушаалтан хэрхэн дагаж мөрдөж байгаад хяналт тавих, төрийн байгууллагаас зохион байгуулж байгаа авлигын эсрэг үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор хэрэгжүүлж буй “Төрийн байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-ыг шинэчлэн баталлаа.

    Энэхүү аргачлалыг БНСУ-ын Авлигатай тэмцэх ба хүний эрхийн хорооны Авлигын эсрэг санал, санаачилгын үнэлгээ, Авлигын эсрэг өрсөлдөх чадварын үнэлгээний арга зүйд тулгуурлан Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлж боловсруулсан бөгөөд 2013 онд туршилтын журмаар хэрэгжүүлж, 2014 онд Авлигатай тэмцэх газрын даргын тушаалаар батлуулан ажилласан юм.

    Шинэчлэн боловсруулсан энэхүү аргачлалд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн авлигын эсрэг үйл ажиллагааг үнэлэх шалгуурыг төрийн захиргааны байгууллагаас тусад нь боловсруулсан, Шилэн дансны тухай хууль хэрэгжиж буйтай холбогдуулан төрийн байгууллагуудын төсөв, санхүүгийн ил тод байдалтай холбоотой шалгуурыг нэмж тусгасан зэрэг өөрчлөлтүүдийг тусгажээ.

    Аргачлалын дагуу жил бүр үнэлгээ хийх нь төрийн байгууллагуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээрх аливаа санал санаачилгыг дэлгэрүүлэхэд дэмжлэг болох төдийгүй өмнөх үнэлгээний дүнтэй харьцуулалт хийх, үйл ажиллагаагаа төлөвлөх, цаашид авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээг зохион байгуулахад чиглэсэн тусгайлсан арга хэмжээ авахад ач холбогдолтой юм.
  • АТГ-аас 6 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
    2015 оны 9 сарын 03
    Авлигатай тэмцэх газар 2015 оны 8 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 2 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 14 гомдол, мэдээллийг шалгаснаас 1 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэх, 5 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 3 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 5 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

    Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 56 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас шинээр эрүүгийн 1 хэрэг үүсгэх, эрүүгийн 6 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, эрүүгийн 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлж, одоогоор эрүүгийн 49 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
  • Тэнсэн, ял хойшилсон хүмүүст Өршөөлийн хууль үйлчлээд эхэллээ
    2015 оны 9 сарын 03
    Тэнсэн, ял хойшилсон хүмүүст Өршөөлийн хууль үйлчлээд эхэллээ
    Өршөөл үзүүлэх тухай хуулинд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хориг тавиад байгаа. Үүнээс болж хоригийг хэлэлцэж дуустал Өршөөлийн хуулийн бусад заалтыг мөрдөөд явах уу, аль эсвэл хуулийг бүхэлд нь хэрэгжүүлэхгүй байх ёстой юу гэх маргаантай асуудлууд ундарсаар байгаа.

    Тэгвэл ард иргэдийн энэ бүх эргэлзээг тайлахын тулд Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын хуралдаан болж, өршөөлийн хуулийг өнөөдрөөс хэрэгжүүлэх нь зөв юм байна гэх дүгнэлтэд хүрээд байгааг бид та бүхэнд мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн хориг тавьснаас бусад заалтыг хэрэгжүүлэх юм.
    Гэвч энгийн хүн ч уншаад ойлгохоор хоригийг ерөнхийлөгч тавьсан. Тодруулбал, одоо хоригдож байгаа бүх хоригдлыг суллахгүй гэдэг заалт хоригт тусгагдсан. Тэгэхээр ямар хүмүүс Өршөөлд хамрагдах ёстой вэ гэдэг дээр иргэд бас л ойлгохгүй будилж байгаа юм.
    Тэнсэн, ял хойшилсон хүмүүст Өршөөлийн хууль үйлчлээд эхэллээ
    ШШГЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Туулхүү “Ерөнхийлөгчийн хориг 4.1, 7-д тавигдсан. Тэгэхээр энэ хоригт ороогүй зүйлүүд хэлэлцэгдээд хэрэгжээд явах ёстой. Хуулийн 10.5-д энэ хуулийн хэрэгжүүлэхэд шүүхээс ямар нэгэн шийдвэр гарах шаардлагагүй бөгөөд цагдаагийн байгууллага энэ хуулийн заалтыг баримтлан хэрэгтний хувийн хэрэг, ял шийтгэлийн тухай тэмдэглэлд өршөөл үзүүлсэн тухай зохих тэмдэглэгээг хийнэ. Тэгэхээр ялгүй болох хугацаа, тэнсэн харгалзагдах үлдсэн хугацаа, хорих ангиас тэнсэн харгалзаж суллагдсан иргэний эдлээгүй үлдсэн хугацаа, бага насны хүүхэдтэй, жирэмсэн, ял хойшлуулсан иргэний ял эдлээгүй хугацаа хоригт хамааралгүй. Хүчин төгөлдөр болчихсон учраас өнөөдрөөс хэрэгжээд явна” гэх тайлбарыг өгсөн юм. Өөрөөр хэлбэл, тэнсэнтэй, ял хойшилсон хүмүүс харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад очиж Өршөөлд хамрагдсан тэмдэглэгээг хийлгэж болох юм.
    Тухайлбал, цагдаагийн байгууллагад захиргааны журмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 82 мянга орчим хүнд Өршөөлийн хууль үйлчилнэ.
    Ерөнхийлөгч эдгээр хоёр заалтад хориг тавив
    2015 оны наймдугаар сарын 11-ний өдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар хаалттай хэлэлцэн Өршөөлийн тухай хуулийг баталсан. Улмаар уг хуулийг 2015 оны наймдугаар сарын 14-ний орой Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Өршөөл үзүүлэх хуультай танилцаад хэсэгчлэн хориг тавих шаардлагатай гэж үзжээ. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 5, 7 дугаар зүйлд хэсэгчлэн хориг тавих шийдвэрийг УИХ-д хүргүүлсэн. Мөн Ерөнхийлөгчийн зүгээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасан Өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдалд Хээл хахууль авах, Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, Хууль бусаар хөрөнгөжих, Төсвийн хөрөнгийн хууль бусаар зарцуулах, Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах, Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх зэрэг гэмт хэргүүдийг нэмж тусгах нь зүйтэй гэсэн байр суурийг баримталж байгаа.
    Гэвч УИХ-аар Ерөнхийлөгчийн хориг одоог болтол хэлэлцээгүй байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар ээлжит бус чуулган зарлаад хоригийн асуудлыг хэлэлцэж магадгүй байгаа юм.

    Ерөнхийлөгчийн хоригийн асуудлыг хэлэлцсэний дараа ял эдэлж буй 730 хүн суллагдана
    Ерөнхийдөө Өршөөлийн хуулийн хоригийг хэлэлцээд дуусгавар болсон тохиолдолд ял эдэлж буй 730 орчим хүн суллагдах тооцоо байгааг ШШГЕГ-аас хэлж байна. Мөн 970 орчим хүнээс 2 жилийн хорих ял хасагдаад суллагдана гэж тооцоолохоор нийт 1700 орчим хүн хорих байгууллагаас суллагдан гарах юм байна.
    Мөн ялын зүйл заалтаас хамаараад дахин 770 орчим хүнээс 2 жилийн хорих ял нь хасагдаж, үлдсэн ялаа эдлэх судалгаа байгаа аж. Харин үлдсэн 4200 орчим хүнд өршөөлийн хууль үйлчлэхгүй гэнэ.

    Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авбал 161 хүн эс өршөөгдөнө
    161 орчим хүн өршөөлд хамрагдахаар орсон байсан боловч Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авбал энэ хуульд эдгээр 161 хүнд хаагдах юм. Мөн Ерөнхийлөгчөөс 91.1, 91.2, 147.2, 281.3 гэсэн зүйл ангиуддаа тодорхой хэмжээний ял хасаач гэж хориг дээрээ тавьсан байгаа. Энүүгээр бодвол 1700 орчим хүнээс 2 жилийн хорих ял хасагдана гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.
  • Хөвсгөлд гарсан түймрийг унтрааж чадаагүй байна
    2015 оны 9 сарын 03
    Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Цагааннуур сумын заагт байрлах Хоолойн зах багийн “Хар давааны-Ам” гэдэг газарт өнгөрсөн наймдугаар сарын 27-нд гарсан ой хээрийн түймрийг өнөөг хүртэл унтрааж чадаагүй байгаа талаар аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
  • Алтны шороон ордуудын усны эх үүсвэрүүдийг тоолууржуулж эхэлжээ
    2015 оны 9 сарын 03
    Туул голын сав газрын хэмжээнд анх удаа алтны шороон ордуудын усны эх үүсвэрүүдийг тоолууржуулж эхэлжээ.
  • Төлбөргүй саунд сууж илүү их жин хаях боломж
    2015 оны 9 сарын 03
    Хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт, төрсний дараах жин нэмэлт зэрэг олон шалтгаанаар бид таргалдаг. Жин нэмсэнээр дуртай хувцасаа өмсөж
  • Өнөөдөр болох зарим үйл явдал
    2015 оны 9 сарын 03
    өнөөдөр
  • Цахилгааны хязгаарлалт хийх газрууд
    2015 оны 9 сарын 03
    цахилгаан
  • Red Dance Friday 2015 ”Чингисийн өргөө”-д зохион байгуулагдана
    2015 оны 9 сарын 03
    2015 оны хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан их хотын өнгө төрхийг тодорхойлсон залуусдаа зориула
  • Өнөөдрөөс Хандгайтын замыг хаана
    2015 оны 9 сарын 03
    Хандгайтын уулзвар орчимд түр хугацаагаар зам хаана
  • Бээжинд болох цэргийн парад 11.00 цагт эхэлнэ
    2015 оны 9 сарын 03
    Бээжинд болох Цэргийн ёслолын жагсаал маргааш 11.00 цагаас эхэлнэ
    Өчигдөр 14 цаг 30 минут

    БНХАУ-ын Бээжин хотноо 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Эх сурвалжийн мэдээлснээр ойн арга хэмжээ Бээжин хотын цагаар 09.00 цагаас эхлэх бөгөөд БНХАУ-ын дарга Си Зиньпин гадаадын орнуудын удирдлага, олон улсын байгууллагын удирдлагуудтай энэ үеэр уулзах юм байна. Үүний дараа Бээжин хотын цагаар 10.00 цагаас цэргийн ёслолын жагсаал албан ёсоор эхэлнэ. Энэ нь Монголын цагаар 11.00 цаг юм.



    Цэргийн ёслолын жагсаал 70 минут үргэлжлэх бөгөөд БНХАУ-ын явган цэргүүд жагсаалын эхэнд алхсаны дараа гадаад орнуудын цэргүүд жагсах юм байна. Манай улсаас оролцох цэргийн бие бүрэлдэхүүн бэлтгэлээ амжилттай базаасан тухай жагсаалыг командлан алхах дэд хурандаа Б.Хаш-Эрдэнэ онцолж байгаа юм. Цэргийн ёслолын жагсаалд оролцох 16 орны цэргүүд үсэгийн дарааллаар жагсах бөгөөд монгол цэргүүдийн жагсаалын хайрцаг 10 дугаарт байгаа ажээ. Тодруулбал, Афганистан, Беларусь, Лаос, Мексик зэрэг 9 орны араас Монголын дайчид жагсана. Харин манай дайчдын араас Пакистан, Серби, ОХУ-ын цэргүүд жагсах юм байна. Жагсаалыг МҮОНРТ, TV9, 25TV, Eagle телевизүүд шууд дамжуулан хүргэхээр ажиллаж байгаа гэнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-д болох 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцохоор өнөөдөр мордлоо.Түүнийг дагалдаж Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа нарын албаныхан ажиллаж байна.

  • АТГ-ын хууль бус үйлдлийг илчлэх гол гэрч хаачив?
    2015 оны 9 сарын 03
    Өчигдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх байсан Л.Гансүхийн анхан шатны шүүх хурал болох байсан ч гэрчүүд ирээгүйн улмаас дахин хойшиллоо.
    Өмнө нь хоёр ч удаа хойшлогдсон уг шүүх хурлыг энэ удаад хэрхэн болох бол гэж харах хүн цөөнгүй байв. Мөн шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өөрийн биеэр ирж, гэрчээр суусан нь олон хүний анхаарлыг татаж байлаа.
    Гэвч шүүхийн байгууллагыг үл хүндэтгэсэн зарим гэрч, шинжээч нараас болоод шүүх хурал гурвантаа хойшилж, шүүгдэгч нар тодорхой шалтгаангүйгээр хоригдсон нь олон хүнийг бухимдлыг төрүүлснийг нуух юун. Тодруулбал, Аудитын дүгнэлтийг зохиомлоор гаргаж, АТГ-ын заавраар хөдөлсөн гэх Ичинхорлоо хийгээд “Багануур” ХХК-ийн захирал гэх Отгонбаяр нар шүүх хуралд ирээгүй юм.
    Тэдний хувьд шүүх хуралдааны хамгийн гол гэрчүүд юм. Тэд гурван удаа шүүхэд гэрчээр оролцох байсан ч ирээгүй бөгөөд Л.Гансүхийн өмгөөлөгч Ичинхорлоод заавал оролцох ёстой гэх хүсэлтийг тавьсан ч ийн хүлээж авсангүй.
    Улмаар ямар учраас шүүх хуралд ирээгүйг Эрүүгийн анхан шатны нэгдүгээр шүүхээс алба хаагчдаас тодруулахад олдохгүй байна гэх тайлбарыг тавьжээ.
    Үндэсний аудитын байцаагч ажилтай хүн яагаад шүүхэд олдохгүй, шүүхэд хүндэтгэлгүй хандаад байгаа нь их сонирхол татаж байгаа юм. Мөн шүүхийн байгууллагаас гэрчийг авчрах үүрэгтэй. Хуулинд ч шүүх гэрчээр дуудсан бол заавар ирэх ёстойг заасан байдаг. Гэтэл тэд шүүхийг үл тоомсорлон хүндэтгэлгүй хандаж байгаа нь ихэд сонин байгаа юм.
    Цаашлаад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 256-д зааснаар гэрчүүд шүүхэд ирэхгүй байгаа тохиолдолд хариуцлага хүлээлгэх, албадан ирүүлэх учиртай. Гэвч тэднийг олохгүй байгаа нь энэ хэрэгт маш их эргэлзээтэй зүйл байгааг харуулж байгаа юм.
    Үүнээс үүдэж гэрчүүд Монголд байгаа юу гэдэг асуудал хүртэл урган гарч байна.
    Угтаа Ичинхорлоо АТГ-ын хууль зөрчсөн үйлдлийн талаар мэдүүлэг өгөх ёстой гол гэрч. Гэтэл шүүх хурал гол гэрчийг яагаад оролцуулахгүй байна гэдэг яахын аргагүй хөндөх сэдэв мөн биз ээ.

6157 6158 6159 6160 6161 6162 6163
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
    8 мин
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
    10 мин
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
    25 мин
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
    30 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
    46 мин
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
    2 цаг 26 мин
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
    4 цаг 16 мин
  • Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
    5 цаг 2 мин
  • Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
    5 цаг 3 мин
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
    5 цаг 27 мин
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
    5 цаг 44 мин
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
    6 цаг 11 мин
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
    6 цаг 13 мин
  • Жил бүр 700 мянга гаруй хүүхэд уушгины хатгалгааны улмаас эндэж байна
    6 цаг 49 мин
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
    6 цаг 54 мин
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    6 цаг 57 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
    7 цаг 6 мин
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
    7 цаг 17 мин
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
    7 цаг 23 мин
  • Улаанбаатарт шөнөдөө ялимгүй цастай
    7 цаг 39 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Л.Мөнхбаясгалан: Манай Ерөнхийлөгч хэдэн зуун килограмм туухай өргөдөг мундаг гээд мангартаад байж болохгүй!!!
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
24 баримт
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК