-
2015 оны 7 сарын 17
Өнгөрсөн өдрүүдэд үргэлжлэн орсон хур борооны улмаас Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Хангай нурууны араас усжих Чулуут, Хойттамир, Урдтамир болон Орхон голын эхээр усны түвшин өмнөх өдрийнхөөс 25-65 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг давахын зэрэгцээ Хойттамир гол, Орхоны голын эхээр буюу Бат-Өлзий, Хархорин сум орчмоор үерийн түвшинг 5-25 см даваад байна. Мөн түүнчлэн Хангайн өврийн Завхан, Заг, Байдраг, Онги голын усны түвшин өмнөх өдрөөс 10-30 см нэмэгдснээр Байдраг, Онги голын эхээр үерийн түвшинг 10-20 см давсан болно.Энэ зуны турш элбэг устай байсан Ховд голын дагууд үерийн болон үерийн аюултай түвшинг 10-15 см давсан хэвээр байна. Иймд дээрх голуудын сав болон гол мөрний эрэг, татам дагуу суурьшиж, нутагшиж буй малчид, наадамчин олон, ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
-
2015 оны 7 сарын 17
Бид идсэн чихрийнхээ цаас, татсан тамхиныхаа иш, уусан ундааныхаа шил, лаазыг байгаль дэлхийдээ шууд л хаячихдаг. Гэтэл эдгээр хог хаягдлууд нь байгальдаа шингэж устдаггүй, өчнөөн жил болж байж арай гэж устдаг аж.
Тухайлбал, ундаа, архины шил дөрвөн мянган жил, хуванцар аяга мянган жил, нэг удаагийн аяга таван зуун жил, хуванцар сав дөрвөн зуун жил, лааз арван жил, хөнгөн цагаан сав зуун жил, асаагуур мөн зуун жил, тамхины иш хоёр жил, цаас гурван жилийн дараа байгальд уусч алга болдог байна.
-
2015 оны 7 сарын 17
Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, тангараг тавих, гэр байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
-
2015 оны 7 сарын 17
2015 оны 07 дугаар сарын 16-ны 21 цагаас 07 дугаар сарын 17-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус, Орхон-Сэлэнгэ саваар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Өмнөговийн зүүн хэсэг, Дорноговийн нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.
-
2015 оны 7 сарын 16
Гэдэсний халдварын нянгаар өвчлөгсдийн тоо нэмэгджээ
-
2015 оны 7 сарын 16
Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагддаг “Адуучин” тэмцээнийг энэ удаа “Монголын адуучдын холбоо” хамтран зохион байгууллаа. Монгол Улсын шилдгийн шилдэг уран уургач, бугуйлч, эмнэг, хангал сургагчийг шалгаруулдаг ”Адуучин-2015” тэмцээн 2015 оны 7 дугаар сарын 14-нд Хүйн долоо худагт амжилттай болж өндөрлөлөө.
-
2015 оны 7 сарын 16
<iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/uVtlunZKAVM” frameborder=”0” allowfullscreen></iframe>
-
2015 оны 7 сарын 16
БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭЭР УЛСЫН ХИЛИЙН ХЭСЭГТ ТҮЙМЭРТЭЙ БАЙЛАА
Баяр наадмын өдрүүдэд улсын хилийн хэсгээр хээрийн болон ой хээрийн түймэртэй байлаа. Тухайлбал, Дорнод аймаг буюу Хилийн 0306 ангийн хариуцсан хэсэг улсын хилээс 2,4 километрт энэ сарын 10-ны өдөр аянга буусны улмаас 13 км өргөн, 16 км урт нийт 20.800 га талбайг хамарсан тал хээрийн түймэр гарчээ. Хээрийн түймрийг унтраахад тус ангиас гурван бүлгийн 15 хүн, орон нутгаас мөн бүлэг гарч оройн 22.50 цагт бүрэн унтрааж цурманд оруулсан байна.
Мөн долдугаар сарын 9-ний өдөр Зэлтэрийн заставын чиглэлд гарсан ой хээрийн түймэр нь цурамнаас гарч дараах өдрийн 14.00 цагийн үед дахин гал асч улсын хилд 20 м тулжээ. Улмаар заставын сургалт эрхэлсэн орлогч, дэслэгч Б.Чинзоригоор ахлуулсан автомашин уналгатай есөн хүн, Түшиг сумын болон аймгийн Онцгой байдлын газраас 10 албан хаагч нэг автомашинтай нийт 36 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг түймрийн голомтод ажиллан оройн 18.00 цагт түймрийг дахин цурманд оруулсан байна. Уг түймрийн уршигаар ойролцоогоор 200 га талбай шатсан хохирол учраад байгаа юм.
Энэ сарын 15-ны өдөр Дорнод аймгийн хилийн хэсгээр буюу хилээс 23 км орчим зайд Хоёр мэлхийт нэртэй газарт хээрийн түймэр гарч байгааг хилийн дугаар заставын хилийн харуулын дарга, дэд түрүүч Д.Анхбаяр илрүүлж хилийн заставт яаралтай мэдэгдсэн байна. Ингээд хилийн анги болон заставаас хоёр бүлгийн 19 хүн, хоёр автомашинтайгаар түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймрийн өргөн нь 40 км, урт нь 30 км талбайг хамарч улсын хилээс 1-3 км зайтай хилийн дугаар тэмдгээр хилд тулсан байдалтай асч байсныг өнөө өглөөний байдлаар хилчид шуурхай ажилласны эцэст унтраалаа.
-
2015 оны 7 сарын 16
Сэлэнгэ аймгийн нутагт Старекс маркийн авто машин онхолдож 3 хүн нас барсан байна. Мөн Сэлэнгэ аймгийн нутагт Лексүс маркийн авто машин онхолдож 2 хүн нас баржээ. Дорноговь аймгийн нутагт Ландкрузер маркийн авто машины жолооч Г нь явган зорчигч М-ийг дайрч амь насыг нь хохироосон байна. Багануур дүүргийн нутаг дэвсгэрд Приүс маркийн авто машин онхолдож 1 хүн нас барсан. Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт Корса маркийн авто машин онхолдож 1 хүн нас барсан талаар Замын цагдаагийн газраас мэдээллээ.
-
2015 оны 7 сарын 16
СОГТУУГААР ХИЛ ЗӨРЧСӨН ИРГЭДИЙГ СААТУУЛАВ
-
2015 оны 7 сарын 16
Тахир дутуу иргэн барилгын ажил хийж байна. Энэ зураг эрүүл хүн таньд нэгийг бодогдуулах биз ээ.
-
2015 оны 7 сарын 16
наадмын нээлт
-
2015 оны 7 сарын 16
Гудамжны урлаг: 3D фото
-
2015 оны 7 сарын 16
“Адуучин 2015” тэмцээний үеэр хамгийн олон адуутай аймаг, сум, баг, хүнийг шалгаруулсан. Монгол түмний шүтээн болсон адуун сүргийнхээ тоо толгойг 1291-д хүргэсэн Дорнод аймгийн Сэргэлэн сумын хоёрдугаар багын малчин Н.Даваахүүтэй цөөн хором ярилцлаа.
-
2015 оны 7 сарын 16
Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг даалгалаа
-
2015 оны 7 сарын 16
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа. Энэ сарын 9-15-ны хооронд нийт 6100 цагдаагийн алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан юм. Энэ хугацаанд 29574 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнээс 370 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл байжээ. Үүнээс 80 гаруй хувийг нь илрүүлж ажилласан байна.
-
2015 оны 7 сарын 16
“Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид гэр бүлийн маргаанаас болж гэмтсэн гэв
-
2015 оны 7 сарын 16
Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг даалгалаа
-
2015 оны 7 сарын 16
Туркт амиа алдсан иргэний хэрэгт монгол иргэнийг сэжиглэж байна
-
2015 оны 7 сарын 16
Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг даалгалаа