-
2015 оны 6 сарын 29
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улс дахь АНУ-ын Азийн Сангийн Дэд суурин Төлөөлөгч Тирза Тениссен-ийг “Найрамдал” медалиар шагнасныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл гардууллаа. Тирза Тениссен нь Азийн сангаас зохион байгуулсан хөтөлбөр, төслүүдийг Монгол Улсын хэмжээнд болон нийслэлд амжилттай зохион байгуулж, Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлт, их бүтээн байгуулалтад идэвхи зүтгэл гарган ажилласан юм. Тэрбээр Улаанбаатар хотын “Гэр хорооллын нийтийн үйлчилгээг сайжруулах төсөл”, Улаанбаатар хотын “Эдийн засгийн хөгжлийн төсөл”, “Налайх дүүргийн айл, өрхөөс гарч байгаа бохир усыг байгаль орчинд халгүй аргаар цэвэршүүлэх төсөл” хариуцан ажиллаж, хэрэгжүүлсэн.
Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран Улаанбаатар хотын “Гэр хорооллын нийтийн үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд гэр хорооллын амьдрах орчны зураглалыг хийсэн. Энэхүү зураглал нь гэр хорооллын иргэдэд тулгамдсан асуудлыг оршин суугчдынх нь оролцоотойгоор үнэн, зөв тогтоосноороо онцлогтой. Зураглалыг ашиглан асуудалд анализ, дүгнэлт хийх замаар хөрөнгө оруулалтын ажлын үр өгөөжийг сайжруулсан. Ингэснээр шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог ханган нийслэлийн иргэн бүр өөрийн амьдарч буй орчныг хөгжүүлэхэд санал бодлоо нэмэрлэж, нийслэлийн хөгжлийн стратеги төлөвлөгөөнд гар бие оролцох боломжийг бүрдүүлсэн давуу талтай.
Шагнал гардуулах ёслолын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “1990 оноос өмнө Монгол Улсад дарга нарт үйлчилдэг тогтолцоо үйлчилдэг байсан бол одоо иргэддээ үйлчилдэг болсон. Энэ үйлчилгээг иргэдэд хүргэхэд таны хариуцан ажилласан иргэдийн оролцоотой газрын зураглал их чухал үүрэгтэй. Гэр хорооллын оршин суугчдын амьдрах орчныг сайжруулахад чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж хэрэгжүүлэхэд гар бие оролцон, иргэдийн бүтээлч санаачлагыг дэмжин ажилласан танд баярлалаа гэж нийслэлчүүдийнхээ өмнөөс хэлье” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 6 сарын 29
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
-
2015 оны 6 сарын 29
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-д айлчлал хийж байгаа. Тэрээр АНУ-ын улс төр болон бизнесийн төлөөлөгчидтэй Монгол дахь гадаад хөрөнгө оруулалтыг сэргээхэд оролцох талаар санал тавих үедээ ярьсан мэдэгдлийг барууны хэвлэлүүд онцолж байна.
-
2015 оны 6 сарын 29
Ерөнхий сайд АНУ-д хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд дэлхийн улс төрийн томоохон төв болох НҮБ-ын зарим удирдлагуудтай уулзаж санал солилцлоо.
-
2015 оны 6 сарын 29
АТГ-ын хувьд мөрдөн байцаах эрх үүргээ бусдад шилжүүлж мэдэхээр болоод буй хүндхэн цаг үетэй тулгараад байгаа. Өөрөөр хэлбэл, энэхүү эрх үүрэг нь алга болвол АТГ гэдэг утгаа алдаж, оршин тогтноход ч хэцүү болно гэдгийг тус газрын удирдлагууд ч онцлоод байна.
Тэгвэл олон нийтийн зүгээс гомдол саналыг түлхүү авч, төрийн өндөрлөгүүдийн зүгээс ч банга хүртээд буй АТГ сүүлийн үед ямар хэрэг зөрчлүүдийг илрүүлж, хэчнээн хэргийг прокурорын шатанд шилжүүлэв гэдгийг тоймлон хүргэж байна.
-
2015 оны 6 сарын 29
Шаргаморьтын амны 2.5 км авто замын шинэчлэлийн хүрээнд Хандгайт-Шаргаморьтын уулзвараас Шаргаморьтын эцсийн буудал хүртэлх авто замын хөдөлгөөнийг энэ сарын 29-ний 22 цагаас 07 дугаар сарын 03-ны 22 цаг хүртэл бүрэн хааж хучилтын ажил хийнэ. Зам засварын үед түр зам гаргаж, тээврийн хэрэгслүүдийг хөдөлгөөнд оролцуулах аж.
-
2015 оны 6 сарын 29
Н.Энхбаяр намынхаа генсекийг солихоос өөр аргагүй нөхцөл байдалд хүрчээ
-
2015 оны 6 сарын 29
Хаврын чуулганыг ирэх сарын 10-нд хаана
-
2015 оны 6 сарын 29
”Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “PLAYTIME 2015” амьд хөгжмийн наадам өнөөдөр “Монгол шилтгээн”-д боллоо. Тус наадам нь 14 дэх жилдээ зохион байгуулагдаж буй бөгөөд наадмын гол зорилго нь Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэхэд оршиж байгаа юм.
-
2015 оны 6 сарын 29
Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн Монгол Улсад төрийн айлчлал хийхээр өнөөдөр орой Улаанбаатарт хүрэлцэн ирлээ.
-
2015 оны 6 сарын 29
2015.6.29, Даваа гараг / Билгийн тооллын: 12Зуны дунд хар морь сарОнгоц одтой, улаан хулгана өдөр
-
2015 оны 6 сарын 29
Өнөө маргаашдаа нутгийн өмнөд хэсгээр бороо орж, ихэнх нутгаар сэрүүвтэр байна.
-
2015 оны 6 сарын 28
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг хөгжүүлж, эрх зүйн орчныг сайжруулах нь” сэдэвт зүүн бүсийн аймгуудын ИТХ-ын байгууллагуудын онол практикийн бага хурал, туршлага солилцох чуулга уулзалтыг өнөөдөр /2015.06.27/ Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд зохион байгуулж байна.
-
2015 оны 6 сарын 28
Улсын драмын эрдмийн театр “Театр студи”-ийн жүжигчин сонгон шалгаруулахаар болсон байна.
-
2015 оны 6 сарын 28
Монгол Улсын аварга адуучин шалгаруулах ”Адуучин” наадам ирэх долдугаар сарын 14-нд ”Хүй долоон худаг”-т болох гэж байна.
-
2015 оны 6 сарын 28
Европын хамгийн нэр хүндтэй урлагийн тэмцээнүүдийн нэг болох 59 дэх удаагийн “Евровидение”-гийн ялагч, дуучин, сахалтай бүсгүй Кончита Вурст Австрийн “Rolling Stone” сэтгүүлийн шинэ дугаарын нүүрийг чимжээ.
-
2015 оны 6 сарын 28
“Хөсөгтөн” хамтлагийн уран бүтээлчид энэ жилийн наадмын тоглолтын нээлтэд уригджээ.
-
2015 оны 6 сарын 28
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр 12 цагт нийт гэр бүл, хүүхэд залууст зориулан WATER BALLOON FIGHT FESTIVAL OF MONGOLIA 2015 (усны баярын фестиваль)-ыг Прогресс Медиа Групп WE EVENT Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран зохион байгуулах гэж байна.
-
2015 оны 6 сарын 28
Монгол Улсад Автотээврийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд Автотээврийн үндэсний төвөөс олон шинэлэг ажлуудыг санаачлан зохион байгуулж салбарын ололт амжилтыг олон нийтэд сурталчилж байна.
-
2015 оны 6 сарын 28
“Мөнх тэнгэр оньс” ТББ-аас Их эзэн Чингис хааныг тодруулан залах ёслол, цэнгүүнийг өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгууллаа. Ёслол үнэ төлбөргүй болсон юм.