-
2015 оны 6 сарын 13
Спортын мэргэжилтнүүд гурван өдөр чуулна
-
2015 оны 6 сарын 13
Чингисийн талбайд тоглох дуурийн гол дүрийг сонгон шалгаруулна
-
2015 оны 6 сарын 13
Орон сууцны үнэ буурчээ - 5,4 хувиар
-
2015 оны 6 сарын 13
УИХ-ын шинэ долоо хоногийн үйл ажиллагааны хуваарь гарчээ. Ингээд ирэх долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлуудтай танилцана уу.
-
2015 оны 6 сарын 13
”Төвөргөөн” уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийнэ
-
2015 оны 6 сарын 13
Энэ талаар Улсын Бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга Р.Даваадорж хэлэхдээ “10 жилийн дотор хүний нүүр царай өөрчлөгдөнө. 2005 онд 13 настай паспорт авсан хүүхэд одоо 23 настай болсон гэхээр аргагүй юм” гэжээ.
-
2015 оны 6 сарын 13
Тусгай салаа киноны Түвшингийн дүрээр олны танил болсон жүжигчин П.Баттөр өнөө цагийн хамгийн сайхан залуугаар нэрлэгдээд буй.
Тоглосон дүрээрээ ч, булчинлаг биеэрээ, царайлаг төрхөөрөө ч бүсгүйчүүдийн анхаарлын төвд байдаг тэрбээр Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаалаа.
Түүний хувьд эрх чөлөөний оронд хэсэг хугацаанд амьдраад ирснийхээ дараа “Донор”, “Зангараг” зэрэг киногоор үзэгчидтэйгээ мэндчилээд байгаа билээ. Нэгэн цагт “Хөх толбот хүмүүс” кинонд тоглосноор Төрийн ордны тайзан дээрээс энгэрээ мялааж байсан тэрбээр энэ удаа кино театрын тайзан дээрээс эрхэм цолтойгоор буулаа.
-
2015 оны 6 сарын 13
<iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/ZTTNTDqk72I” frameborder=”0” allowfullscreen></iframe>
-
2015 оны 6 сарын 13
Өмнөд Солонгост “MERS”-ээр нас барагсдын тоо 13 боллоо
-
2015 оны 6 сарын 13
Монголын хошин урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэгд зүй ёсоор ордог бүсгүй боло “Шинэ-Үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа. Царай зүс сайтайн дээр өв тэгш бие хаатай сайхан бүсгүй гэж үзэгчид дуу нэгтэй хэлдэг. Үе үехэн хагас нүцгэн зургаа цахим хуудаснаа оруулдаг тэрээр бүрэн нүцгэн зураг нь ил болж шуугиан тариад байна. Түүний энэ бүрэн нүцгэн зураг нь ямар нэг кино, сэтгүүлийн зураг эсэх нь тодорхойгүй ч олны анхаарлыг ихэд татаж байна.
-
2015 оны 6 сарын 13
18 метр урттай автобус Монголд орж иржээ
-
2015 оны 6 сарын 13
УИХ дээр гацаад байсан Тавантолгойн гэрээний төслийг ирэх долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр болжээ. Уг төслийг 14 хоногийн дотор яаралтай хэлэлцэж, шийдвэрлэж өгөхийг Ерөнхий сайд бараг 2 сар гаруйн өмнө УИХ-ын дарга З.Энхболдоос хүссэн ч хэлэлцэлгүй өнөөдрийг хүрсэн юм.
Учир нь УИХ-аас Л.Эрдэнэчимэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гарч Тавантолгойн гэрээний төслийг УИХ-аар хэлэлцэх, эсэх талаар дүгнэлт гаргахыг хүлээсээр цаг хугацаа алдсан юм. Уг ажлын хэсгийн хувьд Засгийн газрыг уг тогтоолын төслөө буцаан авч сайжруулах хэрэгтэй. Цаашлаад уг төсөл дээр дахин тендер зарлана. Тендерт ялсан компани нь төмөр замын асуудлаа давхар шийдэх ёстой гэсэн дүгнэлтийг гаргасан.
Тэгвэл ямартай ч Тавантолгойн асуудлыг ирэх долоо хоногийн байнгын хороо, чуулганы хуралдааны хэлэлцэх нь тодорхой болсон байна. Тодруулбал, ирэх мягмар гаригийн Эдийн засгийн байнгын хороогоор уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэх аж. Мөн пүрэв гаригийн чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын хоёрт тус асуудлыг эрэмбэлэсэн байна.
Ингэснээр иргэд болон улс төрчдийн дунд хүлээлт үүсгээд байсан Тавантолгойн асуудал хэлэлцэгдэж эхлэх нь. УИХ-ын зарим гишүүд Тавантолгойн асуудлыг хаврын чуулган завсарлахаас өмнө яаралтай УИХ-аар хэлэлцэж зөв, бурууг тогтооё гэсэн саналтай байгаа билээ.
Т.Энхэлээ
-
2015 оны 6 сарын 13
<iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/WDlzAIkvW2M” frameborder=”0” allowfullscreen></iframe>
-
2015 оны 6 сарын 13
Бүхэл өдрийн турш ганцхан удаа биш 5 удаа хооллох хэрэгтэй. Өглөө өндөг, жимсгэнэ идсэн бол өдрийн хоолны өмнө шинэ ногооны салатаа идэх хэрэгтэй. Мөн үдийн хоолны өмнө ногооны салатаа иднэ.
-
2015 оны 6 сарын 13
Цэцэг төвийн уулзварыг 12 цагаар хаана
21 цаг 32 минутын өмнө Print Zasag and PDF
ShareThis Facebook Tweet LinkedIn Email
Энхтайвны өргөн чөлөөнд хийгдэж байгаа олон жилийн насжилттай 3А,Б магистраль шугамыг Ф600/500 болгон өргөтгөх ажлын хүрээнд Цэцэг төвийн 4 замын уулзварын голд байгаа дулааны худагт дулааны шугамын үл хөдлөх тулгуурыг суурилуулахтай холбогдуулан автозамын хөдөлгөөнийг 2015 оны 06 дугаар сарын 12-ны 20:00 цагаас 06 дугаар сарын 13-ны 08:00 цаг хүртэл хааж, 12 цагийн хугацаанд худгийн ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
- See more at: http://zasag.mn/m/ulaanbaatar/view/10108#sthash.Y8kJ59bq.dpuf
-
2015 оны 6 сарын 13
Нийслэлийн ИТХ-ын 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Нийслэлийн дагуул хот байгуулах тухай” 25/07 дугаар тогтоол, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Сонгууль товлон зарлах тухай” 77 дугаар тогтоолын дагуу нийслэлийн Налайх дүүрэгт хот байгуулж, хотын Захирагчийн сонгох сонгуулийг 06 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулах гэж байна. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 05 сарын 18-ны өдрийн “Нэгдсэн хороог байгуулж, нутаг дэвсгэрийнг сонгуулийн хэсэгт хуваах тухай” 87 дугаар тогтоолын дагуу Налайх хотын Захирагчийн сонгуулийг зохион байгуулах Нэгдсэн хороог 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж байна. Захирагчийн сонгуулийг Налайх дүүргийн 1, 2, 3, 4, 5, 7-р хорооны хэсэгт хороо тус бүрт байгуулсан бөгөөд хэсгийн хороог тухайн хорооны нутаг дэвсгэрийн хилийн цэс, Налайх хотын эдэлбэр газрын заагаар хязгаарлаж тогтоожээ. Налайх дүүргийн Захирагчийн сонгуульд найман нэр дэвшигч дэвшиж байна. 6 хэсгийн хорооны нэрсийн жагсаалтад орсон 20 263 иргэн сонгуульд оролцох эрхтэй бөгөөд сонгууль 2015 оны 06 дугаар сарын 14-ний ням гарагт 07-22 цагийн хооронд болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 6 сарын 13
Өнөөдөр сэтгүүлчид Туул голтой танилцлаа. Шувуун фабрик орчмоор Туул голын бохирдол дээд цэгтээ хүрсэн байгааг энэ үеэр харав. Гол руу ойртох бүр хамар сэтлэм үмхий үнэр сэнгэнэх аж. Харин голын ус ногооноороо эргэж байгааг та доорх зурагнаас харж болно.
-
2015 оны 6 сарын 13
Улиастай – Гачуурт чиглэлийн авто замыг 16 хоног хаана
-
2015 оны 6 сарын 13
Ц.Нямдорж : АН-ынхан өөрсдөдөө зориулж өршөөлийн хууль батлаж байна
-
2015 оны 6 сарын 13
14-нд баруун болон төвийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн хойд, 15-нд төвийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр,16-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 17-нд баруун зүгийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Их нууруудын хотгор болон говийн нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 17-нд баруун зүгийн нутгаар сэрүүснэ.