Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
6366 6367 6368 6369 6370 6371 6372
  • Олон улсын хэмжээнд нүүрсний хэрэглээгээ хязгаарлаж эхэллээ
    2015 оны 6 сарын 12
    Олон улсын хэмжээнд нүүрсний хэрэглээгээ хязгаарлаж эхэллээ
  • Үдээс хойшхи хуралдаан эхэллээ
    2015 оны 6 сарын 12
    УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Нийслэл хотын албан татварын тухай хуулийг хэлэлцэж байна. Өнгөрсөн хавао Нийслэл хот тусдаа татвартай байх ёстой саналын дагуу тус хуулийг Нийслэлийн удирдлагууд санаачлан, боловсруулж УИХ-д өргөн барьсан юм. Зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж байна.
    Хуралдааны дэлгэрэнгүйг удахгүй хүргэнэ.
  • Газрын тос олборлолтоор АНУ тэргүүлж, Саудын Араб аман хүзүүдэв
    2015 оны 6 сарын 12
    Их Британийн газрын тосны томоохон компани ВР дэлхийн эрчим хүчний талаарх нэгдсэн тайлан гаргажээ.

  • Ерөнхий сайд асуулгад хариулах хугацаагаа хойшлуулав
    2015 оны 6 сарын 12
    Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг хойшлуулав

    Баасан, 6 сарын 12 2015
    Бичсэн Ч.Ариунболд

    Хэвлэх
    Email
    Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг хойшлуулав

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанд оролцож, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нарын гишүүдийн Оюутолгой төслийн явцын талаарх асуулгад хариу өгөхөөр төлөвлөсөн байсан.

    Чуулганы үдээс өмнөх хуралдааны төгсгөлд Ерөнхий сайд өнөөдрийн хуралдаанд оролцож чадахгүй болсон тул асуулгыг хариуг ирэх долоо хоногийн баасан гараг хүртэл хойшлуулах хүсэлт ирүүлснийг УИХ-ын дарга З.Энхболд танилцуулав.

    Ц.Даваасүрэн нарын гишүүд энэ оны тавдугаар сарын 01-нд Ерөнхий сайдад асуулга хүргүүлсэн байна. Уг асуулгад “Оюутолгой” ХХК үйл ажилгаагаа эхэлснээс хойш хичнээн төгрөгийн борлуулалт хийж, Монгол Улсад хэдэн төгрөгийн татвар төлснийг тодруулахыг хүсчээ. Түүнчлэн Ерөнхий сайдын 2012 оны 45 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах талаар Рио тинто компанитай хийж буй хэлцлийн агуулга, үр дүн ямар байгааг асуусан байна. Мөн Шадар сайд, Сангийн сайд, Уул уурхайн сайдын хамтарсан тушаалаар байгуулсан Оюутолгой компанийн зардлын хэтрэлтийг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийн талаар болон Засгийн газар хөрөнгө оруулагчтай “Эвлэрлийн гэрээ” байгуулж, 2 тэрбум ам.долларын хэтрэлтийг цайруулах санал тавьсан эсэхэд хариу өгөхийг хүсчээ.

    УИХ-ын чуулганы хуралдаан 14.00 цагт Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилнэ.
  • Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг өргөн барилаа
    2015 оны 6 сарын 12
    Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг өргөн барилаа
  • БНХАУ: Альцхаймерын шинэ эмийг хүн дээр туршина
    2015 оны 6 сарын 12
    БНХАУ-ын эрдэмтэн судлаачдын бүтээсэн шинэ эмийн бүтээгдэхүүнийг сүүлийн шатны туршилтанд оруулж эхлээд байна.
  • Энэ жилийн наадмын гоёл хэвшмэл хэв маягийг эвдэнэ
    2015 оны 6 сарын 12
    Үндэсний их баяр наадам айсуй. Монголчуудын хувьд үндэсний баяр наадам, сар шинийн баяраар Монгол үндэсний хувцсаараа гоёдог уламжлалтай. Өнгөрсөн хоёр жилд хүннү захтай, торгон, даавуун материал бүхий дээл зонхилж байсан. Тэгвэл энэ жилийн наадмын загвар үндэсний шинжийг агуулсан хэрнээ байнга давтагддаг, өмнөх хэвшмэл хэв маягийг эвдэх нь.

  • Ч.Хүрэлбаатар : Чингис Самурай бондоос мөнгө хуссан хулгайч нарыг үүгээр өршөөх гэж байна
    2015 оны 6 сарын 12
    Ч.Хүрэлбаатар : Чингис Самурай бондоос мөнгө хуссан хулгайч нарыг үүгээр өршөөх гэж байна
  • Төслийн зохицуулагчийн сонгон шалгаруулалтад урьж байна
    2015 оны 6 сарын 12
    ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА
  • Үндсэн хуулийн Цэцтэй холбоотой хуулиудыг өргөн барив
    2015 оны 6 сарын 12
    Үндсэн хуулийн Цэцийн тухай болон Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барив
  • Бичлэг: Газрын гэрчилгээ олгох асуудал сайд, гишүүдийг хэрэлдүүлэв
    2015 оны 6 сарын 12
    <iframe width=”420” height=”315” src=”https://www.youtube.com/embed/8eXT_ywUuZg” frameborder=”0” allowfullscreen></iframe>
  • Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүдийг хэлэлцээд завсарлалаа
    2015 оны 6 сарын 12
    Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүдийг хэлэлцэв

    Баасан, 6 сарын 12 2015
    Бичсэн Б.Туул

    Хэвлэх
    Email
    Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүдийг хэлэлцэв

    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн энэ оны 08 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.

    Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоо, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нар танилцуулав. Дээрх танилцуулгатай холбогдуулж гишүүдийн зүгээс ямар нэг асууж тодруулах зүйл гараагүй тул санал хураалт явуулсан юм. Мөн үеэр Хуульчийн эрх зүйн байдлын тухай болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн энэ оны 09 дүгээр дүгнэлтийг авч хэлэлцэж, санал хураалт явуулав. Үүний дараагаар Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлсэн ч цайны цаг болсон тул хуралдаан түр завсарлалаа. Чуулганы үдээс хойшхи хуралдаан 14 цагаас эхлэх бөгөөд Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ.
  • Захиргааны ерөнхий хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
    2015 оны 6 сарын 12
    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.06.12/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилж, байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол болон ажлын хэсгээс гаргасан найруулгын саналаар санал хураалт явуулав.

    Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин асуултдаа, хуулийн төсөлд субьектив зүйл их байна. Жишээ нь “гадагшаа, дотогшоо” чиглэсэн, “ялимгүй” зэрэг үгнүүдийг юу гэж ойлгох юм бэ. “Улс төрийн шийдвэр гаргах ажиллагаа” гэж байгаа нь мөн ойлгомжгүй байна. Түүнчлэн захиргааны шийдвэр гаргах хугацаа тодорхойгүй байгаагийн зэрэгцээ “шуурхай” гэж байгааг яг ямар хугацаанд гэж ойлгох вэ гээд ойлгомжгүй зүйлүүд их байна гэсэн шүүмжлэлийг хэлсэн юм.

    Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, “гадагшаа” болон “дотогшоо” чиглэсэн гэдэг ойлголт 2003 оноос хойш маш тодорхой болсон ойлголт. Захиргааны үйл ажиллагааны тухай ерөнхий хуулиар захиргааны байгууллага хувь хүний асуудлыг зохицуулахгүй. Зөвхөн иргэнтэй гадагш чиглэсэн, иргэнтэй харилцаанд орж байгаа харилцаан дээр захиргааны албан тушаалтан, захиргааны байгууллага үйл ажиллагаагаа хэрхэн яаж явуулахыг нарийвчлан зохицуулж өгч байгаа. Энэ хууль хэрэгжээд эхэлбэл дараа дараагийн асуудал амьдралын хэрэгцээнээс шалтгаалаад зохицуулаад явах боломжтой. Хуулиар анх удаа захиргааны үйл ажиллагаа тодорхойлогддог тогтолцоо руу шилжиж байгаа гэсэн тайлбарыг өгөв.

    Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, хуулийн хэрэгжилтийн асуудлыг яаж зохион байгуулах талаар гишүүд ихээхэн анхаарал хандуулсан. Энэ хууль 2016 оны 7 дугаар сарын 1-нд хүчин өгөлдөр үйлчилж эхэлнэ. Хууль хүчин төгөлдөр болж үйлчилж эхлэх хүртэлх хугацаанд хуулийн хэрэгжилтийн бэлтгэлийг хангах асуудал дээр тодорхой ажил хийгдэх ёстой гэлээ.

    Гишүүд асуулт асууж хариулт авсны дараа Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.
  • Зуслангийн айлуудын аюулгүй байдлыг хангана
    2015 оны 6 сарын 12
    Зусланд гарсан иргэдийн аюулгүй байдлыг хангана
  • “Твиттер”-ийн гүйцэтгэх захирал яагаад ажлаа өгөх болов?
    2015 оны 6 сарын 12
    Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй нийгмийн сүлжээнүүдийг нэг “Твиттер”-ийн Гүйцэтгэх захирал Дик Костоло ажлаа өгч байгаа тухай компанийн зүгээс албан ёсоор мэдээллээ.
  • Цагдаагийн албан хаагчид хуурамч 17 сая төгрөгийг илрүүллээ
    2015 оны 6 сарын 12
    Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн 17 сая төгрөг хуурамчаар үйлдсэнийг илрүүллээ. Тодруулбал, манай улсын иргэн У, Г нарын бүлэг этгээдүүдсүүлийн 2-3 жилийн хугацаанд их хэмжээний хуурамч мөнгөн дэвсгэрт үйлдэж арилжаанд нэвтрүүлсэн нь тогтоогджээ. Хэдийгээр мөрдөн байцаалтын явцад тэд 17 сая төгрөг хуурамчаар үйлдсэнээ хүлээгээд байгаа ч ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст “хуурамч төгрөг илэрлээ” гэсэн гомдол, мэдээлэл нэмэгдэн ирсээр байгаа аж. Тэгэхээр дээрх этгээдүүд 17 саяас ч илүү хэмжээний хуурамч мөнгө нийлүүлсэн байх магадлалтай учир хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
  • Дуучин Сарантуяа, Ганхуяг нар дахин хамт дуулна
    2015 оны 6 сарын 12
    Зууны манлай дуучин, МУГЖ Б.Сарантуяа, дуучин Н.Ганхуяг нар 1990-ээд оны үед хамтран “Чиний үгүйд”, “Хавар” нэртэй дуунуудаа дуулж олны таашаалд хүрч байсан. Тэд Хөх тэнгэр хамтлагт байхдаа хамтран амьдарч байсан ч тус тусынхаа амьдралыг хөөн салж байсан түүхтэй. Салснаасаа хойш нэг тайзан дээр гарч хамтран дуу дуулалгүй 20 гаран жил болсон тэднийг үзэгчид дахин хамтран дуулахыг хүлээсээр ирсэн.
  • Тэнсэн суллагдсан, захиргааны хяналтад байгаа этгээдүүдтэй уулзалт хийлээ
    2015 оны 6 сарын 12
    Дүүргийн 2 дугаар прокурорын газраас Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүргийн Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Иргэний бүртгэлийн тасагтай хамтран тус дүүрэгт оршин сууж байгаа хорих ял нь тэнсэгдсэн болон хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан захиргааны хяналтад байгаа этгээдүүдтэй уулзалт, өдөрлөгийг 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “Соёмбо” кино театрт зохион байгуулсан байна.
  • Эмийн хяналтын лаборатори олон улсын итгэмжлэлийн үнэлгээнд хамрагдлаа
    2015 оны 6 сарын 12
    Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ЭМЯ-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4” төслийн хүрээнд Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори /ХАБҮЛЛ/-ийн Эмийн хяналтын лабораторийг “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторид тавих ерөнхий шаардлага MNS ISO/IEC 17025 стандарт”-ын дагуу итгэмжлүүлэхээр АНУ-ын ANAB (ANSI-ASQ) үндэсний итгэмжлэлийн байгууллагатай 2015 оны 1-р сард гэрээ байгуулсан билээ.
  • Хэрэглээний ус хязгаарлана, хязгаарлахгүй: Б.Бадрал VS С.Үнэн
    2015 оны 6 сарын 12
    Төв цэвэрлэх байгууламжийг засварлахын тулд нийслэлийнхний хэрэглээний усыг гурав хоног таслах, эсвэл Туул гол руу бохироо хийхээс өөр аргагүй нөхцөл байдал бий болсон тухай Ус сувгийн удирдах газрьн дарга С.Үнэн хэд хоногийн өмнө мэдэгдсэн. Дараахан нь Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал хэрэглээний усыг хязгаарлахгүй. Туул гол руу бохир урсгахгүй хэмээн мэдэгдсэн. Цэвэрлэх байгууламжийн засварын ажил маргааш эхлэх гэж байхад албаны хүмүүс зөрүүтэй байр суурь илэрхийлсэн хэвээр байна.
6366 6367 6368 6369 6370 6371 6372
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
    10 цаг 31 мин
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
    11 цаг 23 мин
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
    11 цаг 25 мин
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
    11 цаг 40 мин
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
    11 цаг 45 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
    12 цаг 1 мин
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
    13 цаг 41 мин
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
    15 цаг 31 мин
  • Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
    16 цаг 17 мин
  • Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
    16 цаг 17 мин
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
    16 цаг 42 мин
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
    16 цаг 59 мин
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
    17 цаг 26 мин
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
    17 цаг 28 мин
  • Жил бүр 700 мянга гаруй хүүхэд уушгины хатгалгааны улмаас эндэж байна
    18 цаг 4 мин
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
    18 цаг 9 мин
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    18 цаг 12 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
    18 цаг 20 мин
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
    18 цаг 32 мин
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
    18 цаг 38 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Л.Мөнхбаясгалан: Манай Ерөнхийлөгч хэдэн зуун килограмм туухай өргөдөг мундаг гээд мангартаад байж болохгүй!!!
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
24 баримт
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК