-
2015 оны 6 сарын 04
Өнгөрсөн сард нийслэлд ослоор 141 хүн амиа алджээ
-
2015 оны 6 сарын 04
Сири, Иракын үлэмж нутгуудыг эзэлж, хяналтаа тогтоогоод буй “Исламын улс” бүлэглэлийн ахмад дайчид тагтааны үржүүлгийг хориглох захирамж гаргахыг хүссэн нь батлагджээ.
-
2015 оны 6 сарын 04
БГД-ийн нутаг Сөүлийн гудамж, Төмөр замын удирдах газрын хойд замд Х.Сонота маркийн авто машины жолооч Х нь явган зорчиг 31 настай эрэгтэй Ж-г дайрч амь насыг нь хохироосон байна.
-
2015 оны 6 сарын 04
“Монгол Модель” агентлагийн загвар өмсөгч Ч.Сүбээдэй энэ сарын нэгэнд зуурдаар нас баржээ.
Ч.Сүбээдэй загварын ертөнцөд хөл тавиад удаагүй ч хүн бүрийн хүндэтгэлийг хүлээж, эх орныхоо нэрийг гадаадын загвар ертөнцөд цуурайтуулж явсан бөгөөд эх орондоо түр ирэхдээ ийнхүү бурханы оронд оджээ.
Дөнгөж 22 насандаа хайртай дотны хүмүүсээ орхин одсон түүний араас агентлагийнхан нь ихэд гашуудан эмгэнэж байна. Ид хийж бүтээх насандаа ийн хорвоог орхисон талийгаачийн ар гэр, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Талийгаач загвар өмсөгч С.Төгстэй багагүй хугацаанд хамт амьдарч байсан бөгөөд С.Төгс фэйсбүүк хуудаснаа “Амьдралын минь нэг хэсэг байсанд баярлалаа. Амгалан нойрсдоо...” хэмээн эмгэнэл илэрхийлжээ.
-
2015 оны 6 сарын 04
2015 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 336 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 255 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 13 бүртгэгдэж 2 хүн нас барж, 19 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 1 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган зорчигч 2. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
-
2015 оны 6 сарын 04
ШӨХТГ-ын улсын байцаагч нар “...банкуудын зээл олгохдоо авч буй шимтгэл, хураамж гэх төлбөрийг давхардуулж авдаг, шимтгэлийг бодит зардалтай уялдуулаагүй буюу өндрөөр тооцдог, эдгээр шимтгэл, хураамжийн талаар төөрөгдүүлсэн мэдээллийг харилцагч нартаа өгдөг” гэх зөрчлийг тогтоон нэр бүхий 9 банкинд улсын байцаагчийн дүгнэлт, “...өөрийн банкны зээлийн үйлчилгээний шимтгэл, хураамжийн талаар мэдээллийг зээлдэгчдэд бүрэн, үнэн зөв өгч байх, зээлийн шимтгэл, хураамжийг давхардуулан авахгүй байх, зээл олгосны шимтгэлийг гарч буй зардалтай уялдуулан үндэслэлтэй тогтоох” албан шаардлага хүргүүлжээ.
-
2015 оны 6 сарын 04
АНУ-ын тагнуулын хөтөлбөрүүд болон засгийн газрын нууц гэрээнүүдийг олон нийтэд илчилж дэлхийд танигдсан “WikiLeaks” сайт дахин нэг дуулиан дэгдээлээ.
-
2015 оны 6 сарын 04
Хөрөнгө оруулах таатай орчны индексээр Монгол 84-т орлоо
-
2015 оны 6 сарын 04
Нийтийн тээврийн соёл манай улсад ингэж л хөгжиж байна. Цалин хөлсөө нэмүүлэхийг хүссэн нийтийн тээврийн ажилчид ажил хаяаад багагүй хугацааг өнгөрч байгаа.
-
2015 оны 6 сарын 04
Индонезид цаазлуулсан иргэдийн асуудал НҮБ-ын түвшинд хүртэл яригдаж эхэллээ
-
2015 оны 6 сарын 04
Нийслэлийн хэмжээнд жил бүр “Улаанбаатар-Марафон” олон улсын марафон гүйлтийг зохион байгуулахтай холбогдуулан 06 дугаар сарын эхний долоо хоногийн Бямба гарагийг “Автомашингүй өдөр” болгодог уламжлалтай. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын “Автомашингүй өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” А/472 тоот захирамжийн дагуу Чингис хааны талбай, Сөүлийн гудамж, Чоймболын гудамж, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Бээжингийн гудамж, Залуучуудын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чагдаржавын гудамж, Элчингийн гудамж, Олимпийн гудамжнаас дотогш замуудад 08.00-18.00 цагийн хооронд авто машины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахаар болсон.
-
2015 оны 6 сарын 04
“Хархорин” захын босс, “Чингэс трейд” ХХК-ны ерөнхий захирал Чүлтэмрэнцэнгийн Лхагвадоржийн хүү Л.Цэгцбаатар хар тамхины хэргээр цагдан хоригджээ. Түүнийг хамт явсан нөхдийнх нь хамт эрүүгийн хуулийн 192 дугаар зүйл ангиар хэрэг үүсгэн саатуулаад байгаа аж.
-
2015 оны 6 сарын 04
Хөрөнгө оруулах таатай орчны индексээр Монгол 84-т орлоо
-
2015 оны 6 сарын 04
“Хөгжил-Ардчилал” ТББ-аас цуврал болгон явуулж байгаа энэ удаагийн хэлэлцүүлэгт Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат хөгжлийн санхүүжилт, санхүүжилтийн эргэн төлөлтийн нөхцөл байдал болон бондын эргэн төлөлтийн төвлөгөөг танилцуулсан юм.
-
2015 оны 6 сарын 04
Жуков, Халдвартын орчимд өнөөдөр халуун ус өгнө
-
2015 оны 6 сарын 04
Жингээ барихад зөөхий тустай гэж дуулсан. Ялангуяа, өглөө болон өдөртөө хар талхан дээр тавиад идэхэд өег, цатгалан мэдрэмж төрүүлдэг, хамгийн гол нь бие махбодид уургийн тэжээлийг хангаж өгдөг юм байна.
-
2015 оны 6 сарын 04
ХӨСҮТ-д эмчлүүлж байсан зургаан сартай охин өчигдөр амиа алджээ. Охины биеэр улаан тууралт гарсан учраас өнгөсөн сарын дундуур ХӨСҮТ-д үзүүлж, эмчлүүлэхээр хэвтсэн аж. Тус төвийн эмч нар охиныг улаан бурхны халдвар авсан гэж оношлосон байна. Эмнэлэгт хэвтсэнээс хойш охины бие улам бүр хүндэрсээр байжээ. Улмаар ЭХЭМҮТ-өөс эмч дуудаж үзүүлэхэд ”Энэ хүүхэд чин хоёр уушгиндаа битүү хатгаатай байна” гэжээ. Ийн буруу онош тавьж, эмч нарыг дорвитой арга хэмжээ авахгүй байх зуур охин харамсалтайгаар амиа алджээ.
-
2015 оны 6 сарын 04
Дархан-Уул аймгийн прокурорын газраас Прокурорын байгууллагын 85 жилийн ойг угтаж аймгийн хууль хяналтын байгууллагуудтай хамтран “Хууль сурталчлах өдөрлөг” зохион байгуулсан ба энэхүү арга хэмжээгээ Дархан сумын “Дархан-50” цогцолбор дээр ажлын бус цагаар зохион байгуулсан нь үр дүнтэй ажил болж олон нийт өргөн хүрээтэй хамрагджээ.
-
2015 оны 6 сарын 04
Монголын англи хэлний академи нь аялал жуулчлалын “Ланд смайл” компанитай хамтран. Зорилготой завгүй залуусын жил бүр сэтгэл догдлон хүлээдэг “Аялангаа англи хэл сурцгаая-2015” уламжлалт төслийн 4 дэх жилийн бүртгэлийг эхлүүллээ. Өнөөдрөөс эхлэж байгаа бүртгэл ирэх сарын 16-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
-
2015 оны 6 сарын 04
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 9 дүгээр сарын 22 - ны өдрийн ээлжит XIX хуралдаанаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэлэлцэн баталсан. “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх чиг хандлагын баримт бичиг”-т тусгасны дагуу уг хөтөлбөрийг 3 үе шаттай хэрэгжүүлж байна.