Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
6522 6523 6524 6525 6526 6527 6528
  • Ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ
    2015 оны 4 сарын 21
    Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Бригадын генерал Т.Бадрал, Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү нар зарим аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

  • Маргааш Төрийн ордонд мюзиклийн нээлт болно
    2015 оны 4 сарын 21
    Маргааш Төрийн ордонд мюзиклийн нээлт болно
  • УИХ-ын дарга Тавантолгойн гэрээний төслийг буцаалаа
    2015 оны 4 сарын 21
    Үүнийг би тэнэглэлийн туйл гэж харж байна. Даргын зөвлөх юу зөвлөөд байгаад миний мэдлэг хүрэхгүй байх. Засгийн газрын 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний 181 дүгээр тогтоолын 3-р заалтын дагуу хоёрдогч зах зээлийн арилжаа эхлэх хүртэл хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг саналын эрхгүй, худалдахгүй, бусдад шилжүүлэхгүй, өөрөөр хэлбэл, аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байх нөхцөлтэйгээр иргэдэд эзэмшүүлэхээр заасан байдаг. Тиймээс Засгийн газар дийлэнх хувьцаа эзэмшигчийнхээ хувьд их хэмжээний хэлцэл байгуулах эрхийг Гүйцэтгэх удирдлагад олгох бүрэн эрхтэй юм байна.

    Энэ нь юу гэсэн үг вэ? гэвэл “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа олон улсын хөрөнгийн зах зээлд арилжаалагдаагүй нөхцөлд Монголын хоёр сая хүний эзэмшиж байгаа “1072 ширхэг хувьцаа саналын эрхгүй гэж ойлгож болно. Тэгэхээр саналын эрхгүй хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрлийг авах ямар ч боломж байхгүй. Харин “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа олон улсын хөрөнгийн бирж дээр арилжаалагдсан тохиолдолд санал авах, бусдад шилжүүлэх, худалдах эрх нь нээгдэнэ.
  • Л.Гансүх ”Цензургүй яриа” нэвтрүүлэгт ингэж ярив
    2015 оны 4 сарын 21
    <iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/uteUDal4Nsg” frameborder=”0” allowfullscreen></iframe>
  • Г.Тэмүүлэн эсэргүүцлээ илэрхийлж ”Оюутолгой”-н ТУЗ-аас татгалзав
    2015 оны 4 сарын 21
    Г.Тэмүүлэн Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээс татгалзав

    Tuesday, Apr 21 2015
    Бичсэн Б.Туул

    Хэвлэх
    Email
    Г.Тэмүүлэн Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээс татгалзав

    Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээс татгалзаж, чөлөөлөгдөх өргөдөл өгчээ.

    Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн хэлэхдээ ”2010 онд анхлан хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа бид 8 төрлийн татварыг тогтвортой байхаар тогтоож, нэг татварын хуулийг хүчингүй болгосон. Ингэж Монголын тал хөрөнгө оруулагч талд татварын болоод үйл ажиллагааны тогтвортой орчныг бүрдүүлж өгсөн. Нөгөө тал санхүүжилтийг бүрдүүлэх, өөрсдийн боловсруулсан ТЭЗҮ-д суурилж менежментийг сайн ажиллуулах үүрэг хүлээсэн. Ингэж хоёр тал хүртэх үр ашгаа баталгаажуулсан хэрэг. Цаашдын яриа хэлэлцээ энэ л зарчимд суурилах ёстой. Яах гэж бид тогтвортой орчин бүрдүүлсэн юм бэ гэвэл үр өгөөжөө баталгаажуулах л гэж тэр. Хоёр талын хүртэх үр өгөөж буурах юм бол түүнийгээ нөхөх хувилбар, шийдэл, гарцыг олох ёстой. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчтай хийх одоогийн болон ирээдүйн аливаа хэлэлцээг манай талаас үр өгөөжөө нэрлэсэн үнэ цэнээр 53 хувийг баталгаажуулж байж эцэслэх ёстой. Мөн тухайн үед Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлж хийж байсан. Дараа дараагийн гэрээний өөрчлөлтийг хийхдээ энэ зарчмаа ягштал баримтлах ёстой. Хуулиас болон байгуулсан гэрээнээс давсан зүйл байх ёсгүй. Гэтэл одоо хийж байгаа хэлэлцээрээр ийм зарчмыг мөрдөж чадахгүй байгаа учраас би чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан” гэжээ.
  • Фото: Луи Витоны ”амьтанлаг” долоо хоног
    2015 оны 4 сарын 21
    Дэлхийн хамгийн алдартай брэнд Луи Витон жил бүр загварын долоо хоногийн шоугаа зохион байгуулдаг билээ. Энэ жилийн шоу хэдхэн хоногийн өмнө зохион байгуулагдсан юм. Луи Витон гэхээр л цүнх, мөн эрээн мяраан LV гэсэн бичиг, одын зураг санаанд бууж ирдэг. Тэгвэл 2015 оны шоу илүү ”амьтанлаг” болсон гэдгээрээ онцлогдож байна. Алдарт брэндийн дизайнерүүдийн зохион бүтээсэн гайхалтай цүнхнүүдийн фотог хүргэе.
  • Зургаан балчир хүүхдээ хөнөөсөн ээжийг бүх насаар нь хорино
    2015 оны 4 сарын 21
    АНУ-ын баруун хэсэгт орших Юта муж улсын Прово хотын шүүх өчигдөр нэгэн эмэгтэйд ялын дээд хэмжээ оноожээ. 40 настай Меган Ханцмэн гэх бүсгүйг зургаан балчир хүүхдээ харгисаар хөнөөсөн хэргээр буруутгасан байна.
  • Байгалийн зүрхэн хэлбэртэй бүтээлүүд
    2015 оны 4 сарын 21
    Гадны ямар ч засвар нөлөө ороогүй байгалийн дурсгалт зүйлс их. Өвөрмөц сонин хэлбэртэй онцгой содон газрууд ч байдаг. Харин энэ удаад байгалийн зүрхийг сонирхуулж байна.
  • Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    2015 оны 4 сарын 21
    Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2015.04.21/ хуралдаанаар Ерөнхийлөгчийн 2014.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

    Байнгын хорооны хуралдаан 52,6 хувийн ирцтэй эхэлж, хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлого, иргэний оролцооны зөвлөх Л.Дашдорж танилцуулав.

    Тэрээр танилцуулгадаа, Монгол Улсад эрдэс баялгаас бий болсон их хэмжээний орлогыг ирээдүй хойч үеийнхэндээ үлдээх, урт хугацаанд баялгийг хуримтлуулах, арвижуулах бодлого, тогтолцоо үгүйлэгдэж байна. Монгол Улсын газрын хэвлийд байгаа их хэмжээний ашигт малтмал, эрдэс баялгийн олборлолтоос бий болох төсвийн орлогоос зарим хэсгийг ирээдүй хойч үеийнхэн, үр хүүхдүүддээ үлдээх ёс суртахууны үүрэг, хариуцлага бидэнд байх ёстой гэж үзэж байгаа бөгөөд Ухаалаг төр, эдийн засгийн шинэтгэл, бүтцийн өөрчлөлтийн өргөн хүрээтэй бодлогын хүрээнд энэхүү харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх цаг нь нэгэнт бий болсон байна.



    Энэ зорилгоор урт хугацааны хуримтлал, хадгаламж бүрдүүлэх үндсэн зорилго бүхий Баялгийн сан буюу “Ирээдүйн өв сан”-гийн тухай хуулийн төслийг боловсруулж энэхүү санг ямар эх үүсвэрээр бүрдүүлэх, хэрхэн арвижуулах, хөрөнгө оруулалт болон хөрөнгийн удирдлагын ямар зарчмыг үндэс болгон баримтлах зэрэг асуудлуудыг зохицуулахаар хуулийн төслийг боловсрууллаа. Дэлхий дахинаа Баялгийн сан нь улс орон бүрт өөрийн оноосон нэртэй байдаг бөгөөд энэ жишгийн дагуу Монгол Улсын Баялгийн сан нь “Ирээдүйн өв сан” гэсэн нэртэй байх юм гэв.

    Уг хууль батлагдсанаар Хүний хөгжлийн сангийн үйл ажиллагаа дуусгавар болох бөгөөд тус санг олон улсын баялгийн сангуудын туршлагад нийцүүлэн өөрчлөн байгуулах, удирдлага, зохион байгуулалтын асуудлуудыг нарийвчлан хуульчлах, 2018 оноос буюу Хүний хөгжил сангийн өр, төлбөрийг барагдуулж дуусах үед орлогыг шинээр байгуулагдах баялгийн санд хуримтлуулахаар хуулийн төсөлд тусгажээ.

    Сангийн хөрөнгийн эх үүсвэр нь ашигт малтмал олборлох, боловсруулах үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу тэнцвэржүүлсэн журмаар тооцсон, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 70 хувь, төрд ногдох хувьцааны ногдол ашиг, төрийн өмчийн хувьцаа борлуулсны орлого, 2018 оноос эхлэн улсын төсөвт орох эрдэс баялгийн орлогын суурь жилийн орлогоос давсан хэсгийн орлогын 20 хувь болон бусад орлогоос бүрдэхээр, Сангийн хөрөнгийг 2030 оноос эхлэн сангийн цэвэр орлогын 20 хувийг улсын төсөвт шилжүүлэх замаар зарцуулахаар тус тус тусгасан байна. Мөн хуулийн төсөл 7 бүлэг, 37 зүйлтэй, Ирээдүйн өв сангийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л харилцааг зохицуулах юм.

    Хууль санаачлагчийн илтгэлийн дараа гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, тодруулга авав. Тухайлбал, Ч.Хүрэлбаатар гишүүн өнөөгийн нөхцөлд уг хууль тулгамдаад байгаа асуудал мөн үү, ЭЗ-ийн уналттай байгаа энэ үед хуулийн төслийг хойшлуулах нь зүйтэй, түүний оронд өрийн асуудлаа ярилцаж шийдмээр байна гэв. Түүний энэхүү асуултад Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж, өрийн асуудал санаа зовоож байгаа асуудал боловч баялгийн сангийн тухай хуулийг хамтад нь мөрдөөд явбал илүү зохистой механизм болох юм. Өрийн дарамт 2016, 2017 онуудад хурцаар тавигдана. Иймээс ч бид 2018 оноос уг хуулийн үйлчлэлийг эхлүүлэхээр төлөвлөсөн байгаа. Харин 2018 он хүртэлх хугацаанд үйл ажиллагаа явуулахад шаардлагатай дүрэм журам, институцийг бүрдүүлэхээр ажиллана. Үүнд тодорхой хугацаа шаардагдах юм хэмээв. Уг асуудлаар Сангийн дэд сайд С.Пүрэв хариулахдаа, Сангийн яам өрийн асуудлыг хэрхэн шийдэх талаар дунд хугацааны өрийн стратегийн талаар санал боловсруулж байгаа, удахгүй танилцуулна. Хэлэлцэж буй хуулийн төслийн тухайд өнөөдөр зайлшгүй шийдэх асуудал юм. Өнөөдөр бид өртэй байж болох ч байгалийн баялгийг зарцуулах нь зөвхөн энэ үеийнхэний асуудал биш юмаа. Баялгийг үе хооронд тэнцүү хуваарилаж ирээдүйн үр хойчдоо зохих хувийг үлдээх зайлшгүй шаардлагатай юм гэв.

    Түүнчлэн Д.Дэмбэрэл, Д.Сумъяабазар, Д.Батцогт, Д.Ганхуяг, Б.Чойжилсүрэн, Ч.Улаан нарын гишүүд хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж хариулт авсан бөгөөд мөн өөрсдийн саналаа илэрхийлсэн юм.

    Ингээд гишүүд үг хэлж дууссаны дараа санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэнээр Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан шийдвэрлэхээр тогтлоо. Мөн байнгын хорооны хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Р.Амаржаргал гишүүнээр ахлуулан байгуулсан юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
  • Гадаад залуу ”Үлэмжийн чанар”-ыг үлэмжийн сайхан дуулжээ
    2015 оны 4 сарын 21
    Европ залуу монгол дууг ингэж сайхан дуулжээ. Фэйсбүүк цахим сүлжээнд хүчтэй хандалтыг авч байгаа эл оюутан ”Үлэмжийн чанар” монгол ардын дууг үлэмжийн сайхан дуулжээ.
  • Олон улсын чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүллээ
    2015 оны 4 сарын 21
    Монгол улсын Засгийн газраас хүнсний салбарыг хөгжүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, импортын хүнсний хамаарлыг бууруулах, хүн амаа эрүүл, аюулгүй, шим тэжээллэг хүнсээр тогтвортой, хүртээмжтэй хангах бодлого баримтлаж байгаа. Энэхүү бодлогын хүрээнд манай хүнсний үйлдвэрүүд шинэ технологи, олон улсын стандартыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байна.
  • Жүжигчин Д.Оюунтуул түлэгдсэн хүүд туслах аян эхлүүллээ
    2015 оны 4 сарын 21
    “Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул түлэгдсэн хүүд туслах аян эхлүүлжээ.
  • Авлига авсан хэмээгдэж буй БНСУ-ын Ерөнхий сайд ажлаа өгөхийг хүсэв
    2015 оны 4 сарын 21
    БНСУ-ын Ерөнхий сайд Ли Ван-Ко авлига авсан хэмээх буруутгалтай нүүр тулсны дараа ажлаа өгөх хүсэлт гаргажээ. Одоогоор Ерөнхийлөгч Пак Кын Хе түүнийг ажлаа өгөхийг хүлээн зөвшөөрөх эсэхээ шийдээгүй байгаа юм.


  • Тавантолгойн хувьцааны асуудлыг шийдвэрлэжээ
    2015 оны 4 сарын 21
    Тавантолгойн хувьцааны асуудлыг шийдвэрлэжээ
  • Х.Золжаргал хуульд заасан үүргээ биелүүлжээ
    2015 оны 4 сарын 21
    2014 оны 09 сарын 18-ны өдөр манай сайтад нийтлэгдсэн “Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалтай хамааралтай тендерийн маргааныг АТГ шалгахгүй байгаа нь шударга уу” гэх нийтлэлтэй холбогдуулан энэхүү залруулгыг гаргаж байна.
  • Хууль сахиулах байгууллагуудын сэтгэл судлаачдын сургалт болно
    2015 оны 4 сарын 21
    Хууль саxиулаxын их сургуулиас санаачлан сэтгэл судлалын салбарын практикт тулгамдаж буй асуудал, түүнийг хэлэлцэx, практикт ашиглаx мэдээллээр мэдлэгийн санг нь нэмэx, харилцан санал солилцоx зорилго бүxий сургалт, зөвлөгөөнийг тус салбарын сэтгэл судлаачдад зориулан 4 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд зоxион байгуулна.
  • М.Энхсайхан: Таван жилийн өмнөх популизм одоо моод болжээ
    2015 оны 4 сарын 21
    Монгол улсын сайд М.Энхсайхантай ярилцлаа
  • 24 баримт: Л.Гансүх “Намайг улс төрийн зорилгоор яллах гэж 3.6 тэрбум төгрөгийг зохиомлоор гаргаж ирсэн”
    2015 оны 4 сарын 21

    Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийг 3.6 тэрбум төгрөг хувьдаа завшсан хэргээр буруутгаж хорьсон. Тэрээр өлсгөлөн зарлаж биеийн байдал нь муудсанаас болж батлан даалтаар гараад байгаа. Л.Гансүх өчигдөр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцсон юм. Түүнийг барьж хорьсон асуудал бол улстөрийн зорилготой, зохиомол хэрэг гэдгийг тэрбээр онцолсон нь өнөөдөр сошиал ертөнцөд дуулиан болоод буй. Түүний хэлсэн 24 баримтыг хүргэе.
  • Хамтарсан зөвлөгөөн зохион байгуулжээ
    2015 оны 4 сарын 21
    Сэлэнгэ аймгийн прокурорын газраас санаачлан сум дундын 20 дугаар шүүхийн шүүгч нар, прокурорууд, цагдаагийн газрын удирдлага, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарыг оролцуулан ” Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлье” сэдэвт хамтарсан зөвлөгөөнийг 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр аймгийн прокурорын газарт зохион байгуулсан байна.
  • Нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийг ирэх долоо хоногоос бүртгэнэ
    2015 оны 4 сарын 21
    Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх сурагчдыг ирэх долоо хоногоос бүртгэж эхлэхээр Нийслэлийн боловсролын газраас элсүүлэх журмыг гаргажээ. Энэ жил 26 мянган хүүхэд элсэх урьдчилсан судалгаа байгаа аж. 2009 онд төрсөн, оноороо зургаан нас хүрсэн хүүхдүүдийг сургуульд бүртгэх юм байна.
6522 6523 6524 6525 6526 6527 6528
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
    18 цаг 24 мин
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
    19 цаг 17 мин
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
    19 цаг 19 мин
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
    19 цаг 33 мин
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
    19 цаг 38 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
    19 цаг 55 мин
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
    21 цаг 35 мин
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
    23 цаг 25 мин
  • Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
    Өчигдөр 11 цаг 34 мин
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
    Өчигдөр 11 цаг 17 мин
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
    Өчигдөр 10 цаг 50 мин
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
    Өчигдөр 10 цаг 48 мин
  • Жил бүр 700 мянга гаруй хүүхэд уушгины хатгалгааны улмаас эндэж байна
    Өчигдөр 10 цаг 11 мин
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
    Өчигдөр 10 цаг 07 мин
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    Өчигдөр 10 цаг 04 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
    Өчигдөр 09 цаг 55 мин
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
    Өчигдөр 09 цаг 38 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Л.Мөнхбаясгалан: Манай Ерөнхийлөгч хэдэн зуун килограмм туухай өргөдөг мундаг гээд мангартаад байж болохгүй!!!
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
24 баримт
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК