-
2015 оны 4 сарын 03
Францын засгийн газар өчигдөр хэт туранхай, тэжээлийн дутагдалтай загвар өмсөгчдийг тэмцэх хуулийг баталлаа. Социалист намын гишүүн Оливиер Вераны эрүүл мэндийн хуульд шинэчлэл хийхээр өргөн барьсан энэхүү хуулиар дараах зохицуулалтыг хийх болжээ.
-
2015 оны 4 сарын 03
Монголын Үндэсний Уул Уурхайн Ассоциацийн Ерөнхийлөгч Д.Алагаатай Эдийн засагийн форумаар хэлэлцэгдэж бус асуудлаар байр суурийг нь сонслоо.
-
2015 оны 4 сарын 03
Монгол үндэсний спортыг дэмжигч “Аварга Хадбаатар сан”-гаас зохион байгуулдаг “Аваргын гараа-6” өсвөрийн бага наадам орон даяар эхэллээ. Уг наадмыг “Аварга Хадбаатар сан” зургаа дахь жилдээ зохион байгуулж байна. Өсвөр үеийг үндэсний спортод сонирхолтой болгох, цаашдын залгамж халааг бэлтгэх зорилготой юм.
Наадмын шалгаруулалт үндэсний бөх, шагайн харваа гэсэн үндсэн хоёр төрлөөр явагдана. 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд зохиогдох өсвөрийн бага наадам нь долдугаар сарын 04-нийг хүртэл үргэлжилэх аж. 05-16 насны нийт 5000 гаруй хүүхэд залуус оролцох юм.
-
2015 оны 4 сарын 03
Монголын Үндэсний Уул Уурхайн Ассоциацийн Ерөнхийлөгч Д.Алагаа:
-Сая хуралдаан дээр хамгийн тогтворгүй байсан Аж ахуйн нэгжийн татварын болон тусгай зөвшөөрлийн хуулиудыг хамгийн тогтворгүй байсан хуулиуд гэдгийг нэрлэсэн. Тийм л байж ирсэн. Одоо бид нар тогтвортой байдлыг хүсч байна. Тогтвортой байдлыг хангахын тулд хууль санаачилж боловсруулах нь л чухал. Гэхдээ энэ нь бие биедээ итгэсэн, тогтвортой байдлаар л явах ёстой юм. Хөрөнгө оруулагчдыг татсан шийдвэрийг 2012 оноос гаргаж, засаад л яваад байна. Гэхдээ дээд түвшинд засаад байгаа ч гэсэн дунд, доод түвшиндээ хэвээрээ байна. Энэ чуулганаас бид юуг хүлээж байна вэ гэхээр асуудлыг яриад байгаа хэрнээ хэрэгжихгүй их уддаг, хоёрдугаарт яриад байгаа асуудлууд нь хол зөрүүтэй, дандаа бие биенээсээ буруу хайсан маягаар ханддаг. Өнөөдрийн энэ ярилцлаган дээр бол хүмүүс голлох буруутан нь бид нар өөрсдөө юм байна гэдэгт санал нийлж байна. Тэгэхээр энэ бол нэгдүгээр алхам. Энэ форум Итгэлцэл гээн уриан дор явагдаж байгаа. Тэгэхээр ойлголцол чинь өөрөө итгэлцэлд хүргэж байна. Итгэлд хүрэх юм бол зөвшилцөл явагдана. Тэгээд зөвшилцөх юм бол дараа нь түншлэл бий болох юм байна гэж харж байна.
-
2015 оны 4 сарын 03
Үйлдвэрлэлийн аль чиглэлийг илүү хөгжүүлэхээ тодорхой болгох хэрэгтэй гэв
-
2015 оны 4 сарын 03
“Глобал хурд” ХХК барилгын ажлыг зогсоож лацдалаа
-
2015 оны 4 сарын 03
Алан хядах Аль-Кайдагийн дайчид Йемений зүүн өмнөд хэсэгт орших шоронг эзэлсэн тухай “Telegraph” агентлаг мэдээллээ. Зэвсэгт этгээдүүд халдлагыг пүрэв гарагт үйлдсэн бөгөөд өөрсдийн хоригдсон хүмүүсээс гадна 300 гаруй хоригдлыг сулласан байна.
-
2015 оны 4 сарын 03
“Монголын эдийн засгийн чуулган-2015” Төрийн ордны Их танхимд хоёр өдөр үргэлжлэн өнөөдөр өндөрлөх гэж байна. “Итгэлцэл” нэрийн дор зохион байгуулагдаж буй энэ удаагийн чуулганы үйл ажиллагааг хааж Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд үг хэлнэ.
-
2015 оны 4 сарын 03
Хүүхдийн төлөө гэрэлт хөшөө, ногоон төгөл байгуулахаар болжээ
-
2015 оны 4 сарын 03
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын урилгаар аялал жуулчлалын салбартаа Нобелийн шагнал хэмээн нэрлэгддэг “Үлисс”-ийн шагналт судлаач, Хонконгийн Политехникийн их сургуулийн Зочид буудал, аялал жуулчлалын тэнхимийн эрхлэгч, профессор Кайе Чон Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ. Тэрээр өнөөдөр “Нийтийн үйлчилгээний чанар ба соёл” сургалтыг зохион байгуулсан юм.
-
2015 оны 4 сарын 03
24цаг сайт Барби царайт Халкын сонирхолтой 24 фотог ”Сенсааци 24” булангаараа хүргэж байна
-
2015 оны 4 сарын 03
Эмч, эмнэлэгийн ажилтнуудад сургалт явуулжээ
-
2015 оны 4 сарын 03
Тэгвэл дэлхий нийтэд байдаг энэ жишгийн дагуу “Эмоци” продакшн, “Кистоун” фильмстэй хамтран “3 найз: Яасан байх нь уу?” бүрэн хэмжээний уран сайхны киногоор тун удахгүй үзэгчдийг хөгжөөхөд бэлэн болоод байна.
Өнгөрсөн жил хайр дурлал, ажил амьдралын олон адармаатай асуудалтай тулгарч байсан Төгөлдөр, Санчир, Цэрэндалай гурав энэ удаад аль хэдийн тогтсон амьдралтай болсон байх болно. Хар багаасаа найзалж ирсэн тэд нөхөрлөлийнхөө ойг нижгэр тэмдэглэдэг уламжлалтай. Энэ удаад 22 жилийнхээ ойгоор ямар адал явдлуудтай учрахыг, “3 найз: Яасан байх нь уу?” гэдгийг энэхүү бүрэн хэмжээний уран сайхны кинонд харуулах нь ээ.
Инээдмийн төрлийн энэ киноны гурван найзын дүрийг “Эмоци” продакшны жүжигчин О.Тэмүүжин, Д.Түвшинтөр болон жүжигчин Г.Анхбаяр нар дахин бүтээжээ. Мөн цуврал киноны жүжигчид болох Г.Нарансолонго, Ш.Алтанцэцэг, Л.Дэмидбаатар, Б.Баярмаа, Б.Ариунцэцэг нарын жүжигчдээс гадна “Эмоци” продакшны жүжигчин Б.Баатархүү, “Икс Түц” продакшны жүжигчин А.Туяа, Т.Бархүү, дуучин Мино буюу Т.Номин, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Д.Баттөмөр буюу Батаа, “Шинэ үе”-ийн Ц.Ганбаяр буюу Ганбаа, “Маск” продакшны Д.Дэлгэрсайхан нар оролцон тогложээ.
Киноны зохиолыг жүжигчин О.Тэмүүжин, кино зохиолч Ж.Оргил бичиж, найруулагчаар кино найруулагч Ч.Ганзориг ажиллажээ. Ийнхүү олон хүний бүрэлдэхүүнтэй жүжигчдийг баг бүрдүүлж, олон уран бүтээлчдийн хөлс хөдөлмөр шингэсэн уран сайхны киног бүтээхэд нийт 250 сая төгрөг зарцуулсан байна.
-
2015 оны 4 сарын 03
Прокурор: Жолооны курсуудын чанаргүй сургалт осолд нөлөөлж байна
-
2015 оны 4 сарын 03
Бельгийн цагдаагийн газар нэртэй улстөрч Стив Стеваертийн цогцсыг Альбертийн сувгаас олсон тухай “BBC” мэдээллээ. Түүний цогцсыг олохоос хэдхэн цагийн өмнө тэрээр хүчирхийллийн хэрэгт буруутай нь нотлогдсон тухай мэдсэн байжээ.
-
2015 оны 4 сарын 03
Монгол Ардын Намын дарга, Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймагт ажиллаж, иргэдтэй уулзалт хийлээ. Энэ үеэр Улсын Их Хурлын намрын чуулганаар хэлэлцсэн асуудал, хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын талаар тодорхой мэдээлэл хийж, орон нутгийн тулгамдсан асуудалтай газар дээр нь танилцсан байна.
-
2015 оны 4 сарын 03
Баянхонгор аймагт хөдөлгөөний аюулгүй байдлын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа
-
2015 оны 4 сарын 03
шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
-
2015 оны 4 сарын 03
Арабын нэгдсэн Эмират улс шороон шуурганд дарагдсан тухай “BBC” агентлаг мэдээллээ. Цөлөөс ирсэн шороон шуурганы улмаас Дубай хотын дэлхийд алдартай тэнгэр баганадсан барилгууд ч үзэгдэхгүй болоход хүрсэн байна.
-
2015 оны 4 сарын 03
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдлаа. Тус хурлаар үндэсний болон салбар хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, салбар хороодын ажлын төлөвлөгөө, баяр наадмын төсвийн төслийг давхар хэлэлцсэн юм. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах үндэсний хороо 9 салбар хороодод хуваагдаж ажиллана. Тухайлбал, үндэсний бөх, сур харваа, хурдан морь, шагай, тохижилт-засвар, худалдаа үйлчилгээ, төрийн ёслолын үйлчилгээ, урлаг соёл, хэв журам сахиулах болон хэвлэл мэдээлэл, сурталчилгааны гэсэн чиглэлээр салбарлаж ажиллана. Баяр наадмыг Зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Ү.Хүрэлсүх зохион байгуулалтын ажил хэлэлцэж дуусаад, ”Өнөөдөр салбар хороодын бүрэлдэхүүнийг баталлаа. Иймд салбар хороод ойрын үед тус тусдаа хуралдах хэрэгтэй. Баяр наадам хүртэл 3 сар орчмын хугацаа байна. Иймд баяр наадмын бэлтгэл ажлыг эртнээс хангах бололцоотой гэсэн үг. Хариуцсан ажлынхаа хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг болон бусад газруудад очиж ажилла. Түүний зэрэгцээ энэ сарын 15 гэхэд нэгдсэн төсөв гаргах нь зүйтэй. Дараагийн хурлаар тодорхой чиглэлийн ажлуудыг төлөвлөгөөндөө тусгаж оруулж ирэх хэрэгтэй” гэлээ. Мөн тэрбээр Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хороо одооноос хэвлэл мэдээллийнхэнтэй, ялангуяа телевизийнхэнтэй уулзаж, ямар зохион байгуулалтаар наадмыг үзэгч олонд хүргэх талаар зөвшилцөх нь зүйтэй гэсэн бодолтой байгаагаа хэлсэн. Түүнчлэн баяр наадмаа гадаадад сурталчлах ажлыг Гадаад хэргийн яамны холбогдох албаныхантай хамтарч хийх нь зүйтэй гэсэн санал энэ үеэр гарч байв. Chat conversation end