-
2015 оны 4 сарын 03
НИТХ-ын 25 дугаар ээлжит хуралдаан 3 дугаар сарын 27-ны өдөр болж Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах тухай асуудлыг хэлэлцэх байсан ч НИТХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс Эвсэл”-ээс 5 хоног завсарлага авсан тул Хуралдааны дэгийн дагуу уг асуудлыг 4 дүгээр сарын 3-ны өдөр буюу өнөөдрийг хүртэл хойшлуулсан. Үүний дагуу НИТХ-ын ээлжит хуралдаан 09:00 цагаас эхэлж, дээрх дүүргүүдэд хот байгуулах тухай асуудлыг хэлэлцэнэ.
-
2015 оны 4 сарын 03
2015 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдөр цахилгааны засвар хийх газрууд. Засвар хийх хугацаанд цахилгаан эрчим хүчийг түр таслах тул та бүхэн хэрэглээгээ зохицуулна уу.
-
2015 оны 4 сарын 03
Улсын дээд шүүхийн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаад байсан.
-
2015 оны 4 сарын 03
Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжиний “нялх амраг” гэгдэж байсан Г.Сарангэрэл өнөөдөр суллагдана.
-
2015 оны 4 сарын 03
/БААСАН ГАРИГ/
08:00-9:00 Бүртгэл, мандат олголт
09:00 -9:30 Нээлтийн үйл ажиллагаа: МУ-ын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ
НЭГДСЭН ХУРАЛДААН
09:30-11:00 Их танхим: Монгол Улсын алсын хараа
11:00-11:30 Цайны завсарлага
САЛБАР ХУРАЛДААН:
11:30-13:00
Их танхим: Өрсөлдөх чадвар, орон нутгийн бүсчилсэн хөгжил
А танхим: Маргаан таслах мэргэжлийн байгууллага (мэргэшсэн шүүх, мэргэшсэн арбитр) ба бизнесийн харилцаа
Б танхим: Эрүүл мэндийн салбарын менежмент
13:00-14:00
Их танхим: Ажил хэрэгч үдийн зоог: /TBC/
14:00-15:30
Их танхим: Эдийн засгийн түншлэл: Хамтын ажиллагаагаар дамжуулан экспортыг нэмэгдүүлэх нь
А танхим: Хууль тогтоомжийн тогтвортой, тодорхой байдал ба бизнес
Б танхим: МУ-ын худалдаа, аж үйлдвэрийн хөгжил
15:30-16:00 Цайны завсарлага
16:00-17:30
Их танхим: Найрсаг Улаанбаатар
А танхим: МУ-ын Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх
Б танхим: Уул уурхайн салбар хаашаа чиглэнэ вэ?
НЭГДСЭН ХУРАЛДААН
17:30-18:00 Их танхим: МУ-ын УИХ-ын дарга Зандаахүүгийн ЭНХБОЛД
-
2015 оны 4 сарын 03
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нар хүүхэд, өсвөр үеийхэнд эх оронч үзэл төлөвшүүлэх, эр зоригийн чадваруудыг эзэмшүүлэх ”Эх орон 36” хөтөлбөрийг санаачилж, 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Улсын хүүхдийн ”Найрамдал” зуслан, Хил хамгаалах 151-р анги, Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Монголын Скаутын холбоо, Онцгой байдлын Ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулдаг.
Энэ жилээс Нийслэлийн Замын цагдаагийн газар хамтран зохион байгуулж, хүүхэд өсвөр үеийхэнд замын хөдөлгөөнд хэрхэн аюулгүй оролцох тухай мэдлэг, чадвар өгөх юм.
-
2015 оны 4 сарын 03
Монгол Улсын Эрчим Хүчний Яам болон БНСУ-ын “Korea Gas Safety” корпорацийн хооронд 2014 онд байгуулсан Санамж бичгийн төлөвлөгөөний хүрээнд Монгол Улсын хийн стандарт, норм дүрмийг шинэчлэн боловсруулах, хийн аюулгүй байдлын асуудлаар 2015 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэх, тодорхойлох зорилгоор энэ оны гуравдугаар сарын сүүлчээр ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтыг зохицуулах газрын мэргэжилтэн Д. Алтанчимэг, Хяналт шинжилгээ үнэлгээний газрын мэргэжилтэн Х. Бекболат, “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” ТӨҮГ-ын захирал Б. Амарсанаа нарын зэрэг мэргэжилтнүүд БНСУ-д албан томилолтоор ажилалаа.
-
2015 оны 4 сарын 03
Тав дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж буй “Эдийн засгийн форум-2015” арга хэмжээ Төрийн ордноо үргэлжилж байна. Итгэлцэл уриалгын дор зохион байгуулагдаж буй энэ удаагийн форумын анхны өдөр олон сэдвээр салбар хуралдаан боллоо.
-
2015 оны 4 сарын 03
Түүний Рио Тинтог өмгөөлж хэлсэн үг бүрийг ажиглавал тэрбээр Оюутолгойгоос 30 сая ам.доллараа авахгүй байхаар Сэм Уолштой тохиролцсоных гэх хардлага олон нийтэд төрөөд байна.
-
2015 оны 4 сарын 03
2012 онд “Universe Best Songs” наадамд оролцсон нь миний хувьд жүжигчнийхээ мэргэжлээр ажиллах боломж олгосон юм. Би 2010 онд КУДС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн ч өөрийнхөө сонирхлын дагуу “Солонго” хамтлагт дуулж байсан.
-
2015 оны 4 сарын 03
Өнөөдөр болох үйл явдлыг танилцуулж байна.
-
2015 оны 4 сарын 03
Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар 2015 оны 4 дүгээр сарын 1-нээс Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийж байна.
-
2015 оны 4 сарын 03
Хүнс, хөдөө аж ахуйн яам, ХААИС, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи, мөн салбарын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд хамтран хөдөө аж ахуйн салбарын дээд боловсролын сургалтын хөтөлбөрийг хэрхэн шинэчлэх болон энэ салбарт хэрэгтэй хүний нөөцийг хэрхэн бэлтгэх асуудлаар зөвлөлдөж байна.
-
2015 оны 4 сарын 03
Монголын Оюун Ухааны АКАДЕМИ-аас санаачлан зохион байгуулж буй “Ой тогтоолтын улсын аварга-2015” оюуны спортын 5 дахь удаагийн тэмцээн нь 2 үе шаттай явагдаж байгаа ба эхний шалгаруулалт 2015.03.20-ны өдөр нийт 120 тамирчин ой тогтоолтын 8 төрлөөр өрсөлдсөнөөс 4 дүгээр сарын 4-нд эцсийн шалгаруулалтад оролцох бага, дунд, насанд хүрэгчдийн ангиллын 50 тамирчин тодорсон билээ.
-
2015 оны 4 сарын 03
“Гал үндэстэн холбоо”, ”Хамаг монгол төсөл”, ”ДМ” нэгдэлийн төлөөлөгчид мэдээлэл хийлээ. Тэд төрийн өндөрлөгүүд сонгууль болоход түмэн олнийг дууддаг, тэр бүхэнд нь түмэн олон очдог. Гэтэл ард түмэн бид нэг удаа тэднийг дуудсан боловч тэд ирсэнгүй. Харин тэднийг ёс зүйгүй байна гэсэн шүүмжлэлийг авчээ.
-
2015 оны 4 сарын 03
Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл Багануур дүүрэгт ажиллаж байна. Гишүүн ажлын хэсгийн хамт Багануур дүүргийн Өмч, Газрын харилцааны албанд ажилласнаар тойрогт хийх ээлжит ажил эхэллээ.
-
2015 оны 4 сарын 03
Оросын Холбооны улсын Свердловск хотын их, дээд сургуульд сурч байсан оюутнууд хамтран 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “Уралын хавар-2015” наадмыг Соёлын төв өргөөнд зохион байгуулах гэж байна.
-
2015 оны 4 сарын 03
2008 оны сонгууль хаяанд ирэх яг тэр мөнчид төрийн өндөр алба буюу Монгол Улсын Тэргүүн шадар сайдын суудал руу улангасан зүтгэж байсан У.Хүрэлсүхийн үг, үйлдлийг хүн бүр санаж байгаа биз ээ.
Харин өнөөдөр түүний эрмэлзлэл биелэлээ олчихоод сууж байна. Улс төрд У.Хүрэлсүхтэй хонь, чоно шиг харилцаатай хүмүүс байхад хойд урдахаа мэдэлцсэн дотны андууд ч их. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх Монголын улстөрийн ууган хүчин гэгддэг МАН-д өөрийн гэсэн хүчирхэг фракцыг бий болгоод аль хэдийнэ амжсан нэгэн. Мөн дайснууд ч цөөнгүй болсон.
-
2015 оны 4 сарын 03
Аргын тооллын 4 сарын 3. Өдрийн наран 6 цаг 37 минутад мандан, 19 цаг 22 минутад жаргана.
-
2015 оны 4 сарын 03
Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан