Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дуучин Л.Байзда: Аав минь байхад дэлхий дүүрэн байж, байх байхдаа дэндүү дүүрэн байж

2012-4-16
0
ЖИРГЭХ
baizda 24 tsag mn     Алтан циркийн манежнаа заларч инээхүй хэмээх эрхэм сайхан үйлсийн эзэн явсан Латифын хүү Байздатай уулзан ярилцлаа. Аавынхаа замыг үргэлжлүүлж урлагийн тайзнаас буугаагүй хоёр хүү эцгийнхээ нэрийг хэрхэн өргөж явааг бид мэднэ. Тэд "Латиф сан" байгуулж урлагийг дэмжигч хэн бүхэнтэй хамтран ажиллахаар хичээж явна.
     Алтан циркийн манежнаа заларч инээхүй хэмээх эрхэм сайхан үйлсийн эзэн явсан Латифын хүү Байздатай уулзан ярилцлаа. Аавынхаа замыг үргэлжлүүлж урлагийн тайзнаас буугаагүй хоёр хүү эцгийнхээ нэрийг хэрхэн өргөж явааг бид мэднэ. Тэд "Латиф сан" байгуулж урлагийг дэмжигч хэн бүхэнтэй хамтран ажиллахаар хичээж явна.

baizda 24 tsag mn-Аавдаа зориулсан уран бүтээл хэр хийв. Энэ тухай ярилцлагаа эхлэх үү?
-Би 1999 онд “Дэлхий дүүрэн инээд” нэртэй дуу хийсэн. Аавыг минь байхад дэлхий дүүрэн байж. Байх байхдаа дэндүү дүүрэн байж гэж боддог.
Алтан наран ээсэн
Ахин ирэх амьдралыг дуудсаар
Болор тунгалаг нэгэн зүрх
Бүхнийг тойрон эргэлдсээр
Таны эгэл явсан тал шиг уужим сэтгэл
Таны уярааж үлдээсэн тайз чинь инээдээр бас цэцгээр дүүрэн байна
Аз жаргалтай гэж дэлхий дүүрэн орчлон дүүрэн инээд бэлэглэсэн
Ариун цагаан сэтгэлд минь нулимс дүүрэн инээд бэлэглэсэн дэлхий дүүрэн инээд… гэж үгтэй. Шүлгийг нь Д.Дэлгэрсайхан бичиж ая данг нь би өөрөө хийсэн. Аялгуу нь жаахан гунигтай болчихсон юм. Удахгүй болох тоглолтдоо дуулна.

-Цагаан сараас илүү шинэ жилийг өргөн тэмдэглэдэг байх. Өөрийн тань хувьд хамгийн сайхан шинэ жил?
-Миний сэтгэлд тодорч үлдсэн ганцхан шинэ жил байдаг нь аавтай байхдаа тэмдэглэсэн шинэ жил. 1979-1983 оны хоорондох шинэ жилүүд. Түүнээс хойш тийм гайхалтай шинэ жил үзсэнгүй. Манайх чинь орос маягаар шинэ жил тэмдэглэдэг байлаа. Тэр үеийн сүлд модны чимэглэл, жүржийн амт ямар гоё байсан гэж санана. Цас, цаг агаар нь хүртэл өөр байсан. Улаанбаатар чинь үлгэрийн хот шиг л сайхан байлаа. Цирк дээр Б.Бадар-Ууган агсны найруулсан “Гайхамшигт цаг” гээд хөтөлбөр болдог байсан юм. Аавыгаа л их санах юм. Эцэг хүн гэдэг чинь том уул нөмөр байдаг юм билээ.

-Аавыг тань тал талын авьяастай хүн байсан гэж сонссон юм байна?
-Тэгэлгүй яахав. Миний аав байгалиас заяасан урлагийн мэдрэмжтэй. Домбор хөгжмийг их сайхан тоглоно. Бүтээсэн дүр, хөдөлгөөн алхаа гишгээ нь хүртэл ахин давтагдахааргүй гайхалтай хүн байсан. Ховдын Булган сумын уугуул шүү дээ. Намайг урлагийн бригадаар Ховдын Булганд очихоор нутгийн хөгшид манай өвөөгийн өвөлжөө, аавын минь хонь хариулдаг байсан газрыг зааж өгдөг юм.

latif 24 tsag mn-Ингэхэд аав тань хэдий үеэс урлагтай холбогдсон бэ?
-Багын л дуулдаг хүүхэд байсан юм билээ. Баян-Өлгийн Дэлүүн сумын 10 жилд сурч байхдаа дууны аварга болоод Унгар Улсын хүүхдийн зусланд амарч байсан. Аавтай хамт амарч байсан охин нь одоо Дорноговь аймгийн Анагаахын сургуулийн захирал эгч бий. Долдугаар ангид байхдаа хамт явж байсан гоё дурсамж ярьдаг юм.

-Аавынхаа нэрэмжит “Латиф сан” гэж байгуулсан. Сангийнхаа талаар товч яривал?
-Манай сан байгуулагдаад удаагүй ч удирдах зөвлөлийн хурлаараа ямар ажил хийх үү, Латиф гэдэг хүний Монголын урлагт бүтээсэн гол гол зүйлийг эрэлхийлж хошин урлагт нэмэр болох зорилт тавьсан. Аав минь бурхан болоод 20 гаруй жил болсон ч өнөөдрийг хүртэл дуу, тоглолтынх нь бичлэгүүд гарсаар л байна. “Латиф сан” байгуулагдлаа гэсэн ганц мэдээ сонин дээр гарахад л хүмүүс утасдаж санаа бодлоо илэрхийлж биднийг дэмжиж байсан. Энэ бол миний аав нэг ч үзэгчийг хуурч байгаагүй, чин сэтгэлээсээ тоглодог байсны гэрч байх. Аавын минь уран бүтээлийн алдаа оноо, бүтэц, хүн инээлгэх арга барил нь ямар байсан бэ гэдгийг судалж хойч үеийн жүжигчдэд гарын авлага болгож ном бүтээхээр ажиллаж байна. Хошин урлаг гэдэг одоогийнх шиг хараал, ерөөл хоёр хольж яриад хүн инээлгэдэг хэлбэр биш шүү дээ. Аав минь элэглэж, ёжилж инээлгэдэг байлаа.

-Аавтайгаа байсан дурсамжаас дэлгэвэл?
-Аавынхаа хэлсэн үгнээс би ганцхан жишээ хэлье. “Зарлал” гэж жижигхэн үзүүлбэр байдаг юм. “Би мянган төгрөгтэй түрийвчээ гээчихлээ. Миний түрийвч их үнэтэй. Энэ түрийвчийг минь олсон хүн ав. Би мянган төгрөгтэй нь хамт өгье. Харин дотор нь би дахин хэзээ ч бичиж чадахгүй ганцхан хувь бичигдсэн миний анхны хайрын захиа байгаа. Захиаг минь олж өгөөч” гэх жишээтэй. Энэ бүхнийг сонссон хүн ямар энерги авах уу гэдэг нь сонирхолтой биз. Манайх ам бүл тавуулаа. Аав минь тоглолтоор явах бүртээ намайг дагуулж явдаг байсан.

-Циркийнхэн өөрийг тань өхөөрдөн дууддаг нэр байв уу?
-Бүгдээрээ л “Латифын ботгон нүдэт” гэж дууддаг байсан. Би аавынхаа тоглолтыг дандаа л хөшигний араас үздэг. Миний муу аав ямар тоглолт үзүүлээд хүмүүс ингэж их инээгээд байгаа юм бол гэж бодоод л гайхдаг байсан. Тэгэхэд аав усан хулгана болтлоо хөлөрчихсөн тайзнаас бууж ирдэгсэн. Домбороо тоглоод л гоё гоё үзүүлбэр үзүүлээд л Цээеэ, Батсүх, Дан зан, Содном гээд л үеийхэнтэйгээ алиалагчийнхаа номерыг хийгээд л явдаг байсан даа хөөрхий.

-Танай гэр бүлийнхэн бүгд урлагийн хүмүүс. Хамтарч тоглолт хийх бодол байдаг л биз дээ?
-Миний дүү их олон уран бүтээл дээр ажиллаж хажуугаар нь магистрт сурч байна. Бид хоёр хамтарсан тоглолт хийх бодол байгаа. Өнгөрсөн үеүүдэд алдаж онох юм их л байлаа. Гэхдээ хүн унах нь чухал биш яаж босч ирэх нь л гол шүү дээ. Үзэгчид манай гэр бүлийн гишүүдэд их хайртай юм билээ. Ялангуяа манай Нураад их дуртай, өөрөө ч аавтайгаа их адилхан. Саяхан би цирк орж Пүрэвбадам гуайтай уулзсан. Тэгэхэд “Энэ өргөөний үүд хаалга миний хоёр дүүд нээлттэй шүү. Аавынхаа уран бүтээлийн тоглолтоо хийгээрэй” гэж хэлж байсан. Энэ сайхан сэтгэл шүү.

-Аавын тань шавь нар байдаг биз дээ, ямар хүмүүс байна?
latifiin huu 24 tsag mn-Миний аавын гарын шавь нь Хатанбаатар. Энэ хүн л өнөөдөр циркийн нүүрийг тахалж явна. Хатанбаатар чинь бүр багаасаа аав, Цээеэ гуай хоёрыг дагаж юм сурч байсан хүүхэд шүү дээ.

-Ээжийнхээ тухай ярихгүй юу? Латиф гуайн гэргий, та хоёрын ээж ямар хүн байв?
-Миний ээж аавтай минь 1967 онд ханилсан юм билээ. Аавыг минь унан унатал нэг насны сайхан хань байж чадсан. Одоо Баян-Өлгийд ач, зээгээ тойруулаад л сайхан амьдарч байна. -Өөрөө одоо хаана харьяалагдаж байна? -Баян-Өлгий аймагт харьяалагдаж байгаа. Ажил үйлс, хамт олон минь хотод байна. Аль алийг нь амжуулаад л явж байна даа. Казахстанд бас сангийнхаа талаар хүмүүстэй холбоо тогтоогоод эхэлчихсэн байгаа. Яваандаа сангийнхаа ажлыг өргөжүүлэх бодолтой шамдаж байна даа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • зочин (182.160.45.182)
    хүн муутай залуу. аавыгаа гэж бодож байсан юм бол эх орныг нь голоод казакстан яваад, амжилтгүй болохоор буцаад нутагт нь ирээд. сайн эцгийн нэрийг... гэдэг дээ.
    2012 оны 04 сарын 16 | Хариулах
  • sain hun (124.158.75.10)
    latif ch mundag hun shu, baga huu n l aaviihaa mergejliig urgeljluulj yavn.
    2012 оны 04 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    6 цаг 36 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    8 цаг 46 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    16 цаг 42 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК