Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Н.Энхбаяр маш том аалзны торны сүлжээг задлах гэрч болж байгаа. Тиймээс хорлогдох вий гэж айж байна

2012-4-24
0
ЖИРГЭХ
тэмүүжин.1   УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин улс төрч, хуульч, иргэн хүнийхээ хувьд МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсан, түүнээс урган гарсан үйл явдлуудын талаар өөрийн байр сууриа илэрхийллээ. Улс төрийн халуун тогоонд болж байгаа үйл явдлын талаар тэрбээр өөр нэг өнцөгөөр “Ntv” телевизийн “Чухал яриа” нэвтрүүлгийн сэтгүүлчтэй ярилцжээ.
тэмүүжин.1   УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин улс төрч, хуульч, иргэн хүнийхээ хувьд МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсан, түүнээс урган гарсан үйл явдлуудын талаар өөрийн байр сууриа илэрхийллээ. Улс төрийн халуун тогоонд болж байгаа үйл явдлын талаар тэрбээр өөр нэг өнцөгөөр “Ntv” телевизийн “Чухал яриа” нэвтрүүлгийн сэтгүүлчтэй ярилцжээ.

- Х.Баттулга, Ц.Нямдорж нарын сөргөлдөөнөөс эхлээд олон эгзэгтэй үйл явдлууд үргэлжлэх боллоо. Таны хувьд МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсан үйл явдлыг хэрхэн дүгнэж байгаа вэ?

- Би бүтэн оройжин үйл явдлыг зурагтаар харсан л даа. Мэдээж хэрэг олон талаас нь үнэлж дүгнэх хэрэгтэй байх. Болсон процессийг би гурван хэсэгт хуваах ёстой гэж харж байгаа. Нэгдүгээрт, жил хагасын өмнөөс эхлээд Н.Энхбаяр гэдэг хүнийг авлигын хэргээр шалгаж байна гээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч гарсан, хуулийн байгууллага ч тодорхой ярьж байсан. Экс ерөнхийлөгч ч өөрөө “хэрэв энэ жүжиг бол би очихгүй, намайг улс төрийн зорилгоор хэлмэгдүүлэх гэж байна” гэсэн үгийг хэвлэлээр дайж байсан. Би нэг уулзалт дээр өөрөөс нь тодруулж асууж байсан юм. Хоёрт, баривчилгааг тусад нь салгаж үзэх ёстой. Гуравт, гишүүдийн халдашгүй байдалтай холбоотой үйл явдал, Ц.Нямдорж сайдыг огцруулах уу, үгүй юу гэдгийг салгаж харах ёстой.

- Энд энгийн иргэнээс эхлээд хэн ч хууль биелүүлэх ёстой гэсэн ойлголт их яригдаж байна?
- Ямар ч нөхцөлд бид Үндсэн хуулиа дээдэлнэ гэж хорин жил явлаа шүү дээ. Албан тушаалтай байна уу, түүнээсээ буусан байна уу, жирийн иргэн байна уу ялгаагүй хуулийн өмнө эрх тэгш байх ёстой. Шүүх эрх мэдэл бол бие даасан, хараат бус байдаг. Тэнд УИХ-ын гишүүн, ерөнхийлөгч хэнбугай ч нөлөөлөх эрхгүй. Шүүхийн шийдвэр гарсан бол биелүүлэх ёстой. Буруу шийдвэр гаргасан гэж үзэж байгаа бол хуулийн процессоор өмгөөлөгчөөр дамжуулж ярих газраа ярих ёстой гэсэн зарчим байгаа. Энэ үүднээс харах юм бол гурав дахь ерөнхийлөгчийг баривчилсан шүүхийн шийдвэр явагдаж байна. Арван удаа дуудахад ирээгүй гэснийг харах юм бол шүүхийн шүүн таслах үйл ажиллагааны эсрэг гэмт хэрэг болно. Дуудсан үед очиж мэдүүлэг өгөх ёстой. Тэгээд эрх нь зөрчигдөж байвал хамгаалуулах эрхтэй. Би Н.Энхбаяр гэдэг хүнтэй бололцоо гараад уулзаж байсан. Ямар үед хууль биелүүлэх ёстой гэдэг, ямар нөхцөлд хууль биелүүлэхгүй, надад падгүй гэж хэлдэг юм бэ? Энэ чинь хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг эвдээд байна. Шүүхэд дуудаж байхад би очихгүй ээ гэж хэлэх эрхгүй. Таны байр суурь ч ерөөсөө ойлгогдохгүй байна гэж би хэлж байсан. Манай хүн хариуд нь “Англичуудыг М.Ганди ямар зөөлөн аргаар эсэргүүцэж байсан, би тийм тэмцлийн аргыг сонгож байна” гэсэн. Энэ тэмцлийн арга бол ардчиллын зарчим болохоос хуулийн зарчим биш. Ардчиллыг бол хуульчилж болдог, хуулийг ардчилж болдоггүй.

- Гэхдээ сая шүүх биш АТГ-аас баривчилсан юм биш үү?
- Шүүхийн шийдвэр гарсан. АТГ-ын мөрдөн байцаалтын үйл ажиллагааг тасалдуулаад байгаа учраас шүүхэд асуудлыг тавьсан. Шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага баривчлаад, прокурорын хяналтанд явж байна л даа.

- Зарим УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдлаа гээд байна. Энэ талаар юу хэлэх вэ?

- Эхлээд бид УИХ-ын гишүүний халдашгүй байдлын тухай ярихгүй. Харин Үндсэн хуулиар олгосон иргэний халдашгүй байдал, орон байрны халдашгүй байдлын талаар ярьдаг юм. Гишүүдийн халдашгүй эрхтэй, эрхгүй тухай асуудал энд байхгүй. Ямар нэгэн хуулийн байгууллагын хууль ёсны шийдвэр журмаар энэ халдашгүй байдалд халдах ёстой болохоос биш, дураараа халдаж болохгүй ээ. Тийм учраас саяны баривчилгаа энэ журмыг зөрчсөн үү, үгүй юу гэдэг дээр асуудал хөндөгдөнө. Баривчлах үедээ айл андуураад орж байгаа нь өөр асуудал. Яагаад гэвэл прокурор болон шүүхийн шийдвэргүй бол хэний ч гэр рүү нэвтэрч орохгүй, хэний ч биед халдах учиргүй. Андуураад байх ч учиргүй. Манай цагдаагийн байгууллага арга барилын хувьд үнэхээр хоцрогдсон байна. Бас мэдээллээ үнэлээд, мэргэжлийн түвшинд ажиллаж чаддаггүй юм байна гэдгийг харуулж байгаа юм. Гэхдээ хууль зөрчсөн үү гэдэг өөр асуудал. Зурагт үзээд сууж байхад Э.Амарбат эхлээд шүүхийн шийдвэрийг  танилцуулаад дараа нь гэр рүү нь нэвтэрсэн. Энэ бүхэн дээр зөв задаргааг нь хийгээд үнэлэх ёстой юм.

- Хүчнийхэн бас хариуцлагагүй ажилласан гэж шүүмжлээд байгаа?

- Хамгийн том эмгэнэл бол маргааш өглөө нь Хууль зүйн сайд нь “Би мэдсэнгүй, унтчихсан байна” гэсэн. Хуулийн байгууллага ямар үйл ажиллагаа явуулж байгаагаа Хууль зүйн сайдад тайлагнах албагүй. Гэхдээ тэр салбарыг хариуцаж байгаа хүний хувьд энэ салбарт юу болж байна вэ гэдгийг мэдэж байж, бодлогоо тодохойлж, тэр салбарыг авч явах ёстой. Яахав, нэг шөнө телевизор үзэхгүй унтсан юм шиг байна. Гэхдээ энэ хүн хууль зүйн салбарт ажиллахдаа салбарыг өөрийг нь ийм унтаа байдалд оруулжээ. Цагдаагийнхан албан үйл ажиллагаа явуулахдаа яагаад хааш яайш, эргэлзээ төрлүүлэм ажил хийдэг юм бэ? Нарийвчилан дүрэм журам байна уу? Долдугаар сарын нэгэнд ч ийм асуудал гарсан. Сая ч гэсэн гарлаа.

- Дүрэмт хувцастай хүмүүсийн дунд энгийн хувцастай хүмүүс бусдыгаа шахаж, дундуур нь дайрч жижигхэн үймээн дэгдээгээд яваад байгаа юм. Ямар нэгэн зохион байгуулалтай үйл ажиллагааг үймээн болгох гэж оролддог байдал харагдаад байна?

- Тийм. Энэ чинь осолтой бөгөөд аюул дагуулсан үйл явдал. Хэн нэгэн хүнийг баривчлах үйл ажиллагаанд энгийн хувцастай, хэн бэ гэдгийг ялгах бололцоогүй үед дунд нь өөр нэг хүн баривчлах гэж байгаа хүнийг жийчихвэл яах вэ? Үгүйсгэх аргагүй. Дараа нь цагдаа нар ингэлээ гээд ярина. Тэнд байгаа хэвлэлийнхэн ч бас ажлын тэмдэгтэй хувцсаа өмсчихсөн байх ёстой. Бас нэг камер барьчихсан хэрэгтэн явж байхыг үгүйсгэхгүй. Ийм нөхцөл байдлыг шийдэхийн тулд би гурван жил явсан. Одоо цагдаагаа мөрдөхөөс салгаж аваад мөрдөгчдийн статус, ялгарах онцлогыг нь тогтооё. Тухайлбал, АТГ-ын мөрдөгч очоод яг юу үзүүлсэн юм? Байгууллагын тэмдэг үзүүлэн юм уу, эсвэл тусгай статустай тэмдэг үзүүлсэн юм уу? Ялгах ёстой.

- Хэн үүнийг тогтоох ёстой юм бэ?

- Прокурор шалгаж тогтоох ёстой байх. Яг процессийн хүрээнд УИХ-д нэг боломж байгаа. УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдсан эсэх талаар ажлын хэсгийн Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргаж болно.

- 7-р сарын нэгнээс хойш цагдаа руу их дайрдаг болсон. Яагаад АТГ, шүүх рүү биш үүрэг гүйцэтгэж байсан цагдаа нар руу дайраад байна вэ?
- 7-р сарын нэгэн, энэ үйл явдал хоёрыг жишиж болохгүй. Энд бол шүүхийн шийдвэр гарчихсан, эрүүгийн байцаан шийтгэх хуулийн харилцаа үүссэн асуудал. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй гэж байгаа тул албадлагын арга хэмжээ авахын тулд цагдаа татагдах орж байна. Шүүгчийн үйл ажиллагаанд хэн ч хөндлөнгөөс оролцох эрхгүй. Энэ дотор улс төрийн нам, жирийн иргэн ч гэсэн орно. Энэ дотор Н.Энхбаяр гэдэг иргэн ч бас орно. Шүүхийн шийдвэрийг танилцуулж байгаа бол босоод, хувцсаа өмсөөд гарах ёстой. Гэтэл хүмүүсийг авчирч жагсаагаад хаалгаа цоожлоод, зурагтаа хараад тайлбар хийгээд суух эрхгүй. Гээндээ ч байна, гоондоо ч байна гэдэг шиг аль алиндаа асуудал байна. Цагдаагийн дарга нар ч, Н.Энхбаяр гэдэг иргэн ч шүүхээр тогтоолгох ёстой. Тэгэхээс  шүүхэд очихгүй гэж цааргалах ёсгүй.

- Энэ үйл явдалд ёс зүй гэдэг ойлголтыг ярьж болох уу? Ёс зүйг хаана ярих ёстой вэ? Монгол улсын ерөнхийлөгч байсан хүнийг хүндэтгэлтэйгээр аваад явах боломж байсан биз дээ?
- Ийм өндөр албан тушаалд байсан хүн өөрөө хуулиа хүндэтгээд гараад ирэх ёс зүйтэй байх ёстой. Аавынхаа байранд хаалгаа цоожлоод сууж болохгүй. Нөгөө талаас хуулийн байгууллагууд урьдчилаад шүүхийн бичгээ танилцуулсан, тэр нь илүү тодорхой байх ёстой. Төрийн тусгай хамгаалалт руу үнэхээр албан бичиг явуулсан уу гэдгийг тодруулах хэрэгтэй. Тэрнээс энгийн хувцастай хэдэн хүн үг дуугүй машиных нь цонхыг хагалаад байвал асуудалтай. АТГ-ынхны хэлж байгаагаар шийдвэрийг танилцуулаад байхад эсэргүүцсэн бол асуудал үүснэ.

- Тэнд байсан зарим гишүүдийн бүрэн эрхэд халдсан гэж үзэх үндэслэл бий юу?
- АНУ-д УИХ-ын гишүүний дархан эрхээ хэн нэгэнд эсвэл өөрийн ашиг сонирхолд ашиглахгүй гэсэн тангарга өргөдөг. Монголд ийм заалт байхгүй ч УИХ-ын тухай хуулинд байдаг. Дөрвөн гишүүн бол халдашүй байдлыг нь зөрчсөн гэж үзэж байгаа. Яг хуулийн заалт, нөхцөл байдлыг зэрэгцүүлээд харахад асуудал гарч байна. Ер нь тэр дөрөв дархан эрхээ Н.Энхбаяр гэдэг хүнд ашиглуулчихсан юм биш биз? Байцаан шийтгэх хуульд байхгүй учраас хууль тогтоогч нь зохимжгүй авирлаад сууж байгаа нөхцөлд бол харин ч гомдол гаргасан хүмүүсийн эсрэг болж магадгүй юм биш үү. Тухайн өдөр хэвлэлээр гарсан мэдээллээс харахад зуун хувь тэр дөрвийн талд байгаа юм шиг харагдаж байсан. Харин хуулийн дагуу үнэлээд ирэхээр 50, 50 хувь болно шүү. Яагаад гэвэл халдашгүй байдал гэдэг ойлголт тодор УИХ-ын гишүүний ажлаа хийж байх явцад нь хэрэг үүсгээд, шалгахаас нь хамгаалдаг юм. Тэр хэдийн биед шалгалт, үзлэг хийсэн үү, баривчлах гэж оролдсон уу, шүүхэд татсан уу? Энд л халдашгүй байдлын тухай яригдана. Тусгай ажиллагаа явуулж байгаа үед иргэдийн халдашгүй байдлын тухай ярихаас биш УИХ-ын гишүүний тухай ярихгүй.

- Найзыг нь баривчлах гэхээр очсон гэсэн тайлбар өгөөд байгаа шүү дээ. Хүн чанарын асуудал гээд?

- Хувь хүний хувьд очсон бол иргэний эрх гэдэг л яригдана. Гэхдээ цагдаа ажлаа хийж байхад хүлээн зөвшөөрөхгүй гээд урдаас нь салаавч гаргасан, хаалга хаагаад зогсож байгаа бол эсэргүүцсэн гэж үзэх үү?  УИХ-ын гишүүний бүрэн эрх юугаар хязгаарлагддаг юм, хаана байж болно, болохгүй гэдэг тодорно. Мөрдөн байцаалтанд өмгөөлөгч орох болохоос хэн дуртай нь орохыг зөвшөөрдөггүй.

- Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэдэг хүн Б.Хурцыг Германаас авчраад АТГ-ын дарга болгосныхоо дараа Н.Энхбаярыг шалгуулах болсон. АН-ын хувьд ч сонгуульд ашигтай гэж үзээд байна?
- Нийгэм угаасаа хардах эрхтэй. Би бол мэдэхгүй гэж хэлнэ. Надад нэг сонин дүр зураг харагдаад байна. НИТХ-ын дарга Билэгт гадагшаа явчихаад одоо хүртэл ирээгүй л байна. Тухайн үед нийслэлийн засаг дарга байсан, өмнө нь Н.Энхбаярын үед Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга байсан энэ хүн өмч хувьчлал, авлигын хэрэгтэй холбоотой мэдээлэлтэй. Яагаад Монголд ирэхгүй байна. Би ч гэсэн хардах эрхтэй.

- Б.Хурцын хувьд?

- Б.Хурц гэдэг хүний хувьд би нэг л байр суурьтай байдаг. Надад Д.Энхбат гэдэг хүний ар гэр, Санжаасүрэн гэдэг өмгөөлөгчийн гомдол одоо хүртэл байна. Францаас хулгайлж ирсэн Монгол улсын иргэний амь насыг бусниулсан нэг тийм хэрэг болсон. Яг энэ үйл явдалд Б.Хурц гэдэг хүн гүйцэтгэгчээр оролцсон. Яг 7-р сарын нэгэнд иргэдийг буудсан цагдаа нартай адилхан байр суурьтай байгаа. Хоёулаа тушаал гүйцэтгэгч. Цаад тушаал өгсөн хүнийг ирүүлэхийн тулд цагдаа ч тэр, Б.Хурц ч тэр хэн тушаал өгсөн гэдгийг хэлэх ёстой. Н.Энхбаяр бол үүнтэй адил. Миний нэг хатуу итгэл үнэмшил бол буусан албан тушаалтнаас буугаагүй албан тушаалтны авлига илүү аюултай. Өнөөдөр албан тушаал дээр байгаа хүмүүс, эсвэл тухайн үед өөр албан тушаал дээр байсан хүмүүсийн хувьд жижигхэн байж магадгүй. Н.Энхбаяр өөрөө хэлж байсан юм. Ү.Хүрэлсүх гэдэг хүн орж ирээд нэг хүнийг албан тушаал дээр тавихыг гуйсан гэсэн. “Тэр хүнийг би албан тушаал дээр нь тавьж өгсөн” гэж байсан. Манай нам мөнгөтэй болох хэрэгтэй байна гэсэн гуйлт байсан гэсэн. Тэр Хэрлэн гэдэг залууг нь кадастрын албаны дарга болгосон юм билээ. Харин Хэрлэн гэдэг хүн кадастрын албанд орохын тулд намдаа хэдэн сая төгрөг өгсөн гэдгийг мэдэхгүй. Сонин сэтгүүлээр яригдаж байснаас харвал долларын саятан болсон юм шиг. Өнөөдрийн энэ бүх лицензийн наймааг эхлүүсэн хүн байхгүй юу. Энэ үйлдэлд Н.Энхбаяр гэрч болох ёстой.

- Н.Энхбаяр хууль бус томилгоо хийсэн байна шүү дээ?
- Н.Энхбаярыг авлигын хэрэгт буруутгахаас илүү маш том аалзны торны сүлжээг задлах гэрч болж байгаа юм.  Гэрчийнхээ хувьд хорлогдох вий гэж би айж байгаа. Тэгэхээс улс төрд эргээд орох тухай ярих гэж байгаа юм биш. Маш олон албан тушаалын наймаа, маш олон авлигын хэрэг, маш олон төсвийн хулгайг гэрчилж чадах хүн байхгүй юу. Гудамжид явж байхаас илүү хуулийн байгууллагын хяналтанд тэндээ байвал аюулгүй байж магад. Ямар олон хүн “за нөгөөдөх чинь хамаг юмаа ярьчих вий” гэж цаана нь сандарч байгаа гэж бодож байна? Н.Энхбаярыг шоронд суулгаж яах юм бэ? Харин хэрсэн аалзны торыг бид задлах нь гол зорилго. Би бол Н.Энхбаяр гэдэг хүнийг үнэнээ хэлээсэй гэж бодож байна. Шүүхээс зугтах биш, хэлэхгүй гэж адгах биш, хуулиас тойрч гүйх биш. Харин тэр уулзалт дээр Хэрлэнгийн тухай ярьж байсан шигээ Сү.Батболд, Ц.Нямдоржийн тухай ч мэдэж байгаа зүйлээ хэлээд Монгол улсыг цэвэрлээч ээ.

- Тэгвэл Н.Энхбаярын хувьд аюултай байдал үүсэх байх?
- Би хоёр жил хагасын өмнө хэлж байсан. Монгол улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаярын Монгол улсад хийх хамгийн гол зүйл бол авлигын хар дэвтрийг бичих байна. Н.Энхбаяр өөрөө “Миний бөгсийг долоож байсан хүмүүс өнөөдөр миний дээрээс нулимж байна” гэж хэлсэн. Тэр долоож байсан хүмүүсийг нэр, он сар,  хэмжигдэж байгаа мөнгөн дүнтэй нь дэлгэсэн ном бичих юм бол АТГ-т маш сайн гарын авлага болно. Үүнийх нь төлөө оросууд Ельцинд халдашгүй эрх өгсөн. Н.Энхбаяр бол одоо халдашгүй эрхгүй, төрийн тусгай хамгаалалтанд байгаа. Төрийн тусгай хамгаалалт гэдэг бол гэмт хэрэгтнээс хамгаалдаг болохоос шүүхээс хамгаалахад зориулагдаагүй. Тиймээс Н.Энхбаярыг өмнө нь үйлдсэн хэрэгтэй нь холбож ахиж шүүхэд дуудахгүй гэж гэрч хамгаалах системийг тогтооё л доо. Авлигын том хэргүүдийг гэрчилж байгаагын хувьд өмнө нь хийсэн хэрэг байвал цайруулъя. Гэхдээ 2,5 жилийн өмнө хэлж байсан санааг минь хэн ч дэмжээгүй. Ингэвэл яах вэ гээд өөрт нь хэлсэн чинь уурлаж байна лээ. Яагаад гэвэл өөрийгөө огт буруугүй гэж үзэж байгаа юм билээ. Би бол хардаж байгаа юм. Аалзны тор гэдэг цуврал нийтлэл дээр Худалдаа хөгжлийн банкнаас эхлээд энэ хүний нэр маш олон зүйлд холбогдсон шүү дээ.
-  Ярилцсанд баярлалаа.
24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • (202.126.91.156)
    Н Энхбаяр ярьж байсан зүйлээ хийх хэрэгтэй. Цэвэрлэнэ эд нараас айхгүй гэж хэлж байсан. Одоо бүгдийг илчил. Яагаад дуугай болчихвоо. Тэгж хэлж байхыг чинь монгол даяараа харж байсан шүү.
    2012 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.179.23.172)
    ZAABAL HURTS ATG DARGA BOLDOG NI YAMAR ONISOGO GEECH YUM BOL DOO...
    2012 оны 05 сарын 11 | Хариулах
  • YU KELNE (202.179.23.172)
    HORLUULAH BII GEJ HUULICH KUNII AMNAAS GARMAARGUI UG BAIH CHIN...
    2012 оны 05 сарын 11 | Хариулах
  • temuujin gishuund (78.26.128.150)
    temuujin gishuun ene huniig darga boloh tal deer eserguitsej bsan uu, demjisen uu, ene ni huulid niitsej bgaa yu,,, ali esvel heseg buleg gishuuded niitsej bgaa yu,
    2012 оны 04 сарын 25 | Хариулах
  • mongol (78.26.128.150)
    za daa medehgui, hurts yagaad gemt hereg hiisen murtluu undur alban tushaal hashaad bnaa, ene hun enhbat gedeg huniig alah uil ajilgaag gardan guitsetgesen yum bol odo yagaad dargiin suudald suugaad bna, bas l asuudal, germani shorongoos yerunhiilugchiin ongotsoor nisej irdeg ni bas yu ve, ene bugd no toi,,, odoo tegvel yerunhiilugch maani yaagaad huuchin yerunhiilugch ni hun aminii hergeer bish avilgiin heregeer suuj bhad ni shorongoos ni ochood uuriin mashindaa suulgaad avahgui bna, ingeed neg dugnelt hiiye, Hurts gedeg hun yamar neg bolzoltoigoor sullagdssan, ter ni enhbayariig archih,,,ene yerunhiilugch elbegdorjid yamar ashig bna,,, neg l asuudal bna,,, tuunees bish hurts gedeg hun, hun hulgailj gadnii orond 17 jil suuh bsan bizde, tegeed mongold yagaad dargiin suudald suugaad bgaa yum , harin ch shuud shoron yavah bsan yum bish uu..,mongol tur aimar yumaaa, yaj tseverleh ve,,
    2012 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (112.72.14.6)
    Ene temuujin gishuuniig muulah geed buur ug ni sedev ni oldohgui unenhuu yaduuhan yum bichij ee ene MAH heden nuhud hehehe
    2012 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (49.0.153.2)
    202 179 20 r ehelj baigaa IP dugaaruudaas comment bichij baigaa nuhud ordoniihon l bna shdee
    2012 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (49.0.153.2)
    Үнэн. Энхбаяр одоо улсдаа нэг том буян хийгээд хамаг юмыг ярьж хойшдын нэрээ бага болтугай цэвэрлэх боломж
    2012 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (140.97.239.43)
    temuujin horlogdoh gej baigaag ni medej baigaa boltoy um tegvel hen horlohyg ni medej bna uuriinh talyn hun biz
    2012 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (182.160.63.99)
    ene bas shouchin garaa
    2012 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.179.20.249)
    salbaadai min barij horiuljaad yu gej jujigleed bgaa chi songuuld dahij garhuu malnuud heer belcheerdee bai ordond ta nar iluu za salbaadai min
    2012 оны 04 сарын 24 | Хариулах
  • irgen (202.72.245.98)
    Avligalyn akul oorteigee holbootoi humuusiin neriig ilchleh bolno ter uyd ni ard tumen medeh bolno.
    2012 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.180.218.254)
    энхбаярыг нэг л их өрөвдсөн хүн байна цаана чинь Элбэгээ эгэж том акул сууж байна тэрийгээ илчлээчээ
    2012 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.180.218.254)
    тэмүүжин ч гэсэн өөрөө үнэнийг хэлээсэй. ерөнхийлөгч, хурцад нөлөөлсөн эсэхийг мэдэж л байгаа шүү дээ өөрөө
    2012 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (182.160.6.96)
    бөөрөнхийлөөд АН-аа хамгаалаад арчаагүй бас нэг сонин шидэл. ббөрөнхий тэмүжин
    2012 оны 04 сарын 24 | Хариулах
  • Temuujind (122.201.28.4)
    Yagaad Khurtsiin tukhai oligtoi yg khelj chadakhgui torood bna.chi chine khelemgii dolomgii khundee Khurtsiin khurungu abilgal ene ter bugd chinii khubid u ch bish l um bna l daa.Chi 1 tald yilchildeg khun muutai khun gedeg chine kharagdaj bna.Kurstiin asuudliig khuuliin daguu bolgoj ugbul tanid itgie dee.
    2012 оны 04 сарын 24 | Хариулах
  • zaza (124.158.64.130)
    yaxlaaraa Temuujin ta Enkhbayariig xorlogdox vii gej aigaad baigaa yum be Ta xorlox gej baigaagiig medej baigaa yum yy
    2012 оны 04 сарын 24 | Хариулах
  • hongio (202.179.11.98)
    unen hongio gardaa
    2012 оны 04 сарын 24 | Хариулах
  • zochin (202.170.68.162)
    Хууль мэддэг хүн болж ярих гээд хичээгээд байгаа нь харагдаад байна,хуулийн ангид суралцдаг 1-р курсийн оюутаны ярьдаг зүйлийг л хэлээд байна.Түүхий байна,нялх байна,болоогүй байна!
    2012 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    нямдоржид байдаг хэр дэвтэр нь дууссан юм шиг байна лээ одоо энхбаярын хар дэвтэр гарч ирэх ёстой
    2012 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.179.7.6)
    Энхбаяр ч үнэнээ хэлээд улс төрчидийн булхайг дэлгэвэл Монголын түүхэнд томоос том түүхэнд тэмдэглэх үйл хэрэг болнодоо. Ард иргэд хүртэл энэ зоригийг чинь үнэлж уучилах болно . Улс төрчийн хувьд иргээд нэр хүндээ олох том боломж бнадаа. Нийгэмд үзүүлэх асар том нөлөө шээ.Юун тэр Оюутолгой. Том удирдагч гэдэгээ одоо л харуулаха хэрэгтэй тэгэж чадахгүй бол адгийн луйварчин нэрээрээ хойч үедээ үлдэх болно
    2012 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (203.194.115.11)
    2005on baihaa gaaliin baatriin hereg gej aimaar hereg bn sh de heden zuun terbumiin teriig enhbayar ulaan nar l hussan shu de baatar n uuruu gerchileed bhad l baatriigaa shorond oruulaad uursduu usnaas tseverhen garsan
    2012 оны 04 сарын 24 | Хариулах
  • unennee hel (203.194.115.11)
    enhbayar guai anh mongold vailgaliig hugjuulsen nuhur shu de ghde ene hund bolomj bn buh unennnee helvel mongoliin ard tumen ur huuhdiig chin taiwan amidruulah bolno shu zagalmailsan etseg minee
    2012 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    хууль зүйн талаас нь сайн тайлбарлаж байгаа ч өөрийн үзлээр л ярьж байна даа
    2012 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    энэ одоо бас юу яриад байнаа 7 сарын нэгний судлаачаа
    2012 оны 04 сарын 24 | Хариулах
  • 65489 (182.160.28.225)
    Тэмүүжин гэгч хүн бол Цоорхой хуулийн цуурхай хуульч юмдаа.
    2012 оны 04 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үндэсний хорооны XIV хуралдаан боллоо
    1 мин
  • Цаг агаарын мэдээ
    13 мин
  • Оюу толгой төслийн Монгол улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв
    20 мин
  • Үйл явдал: У.Шекспирийн "Ромео Жульетта" жүжгийг  Улсын хүүхэд залуучуудын театрын тайзнаа толилуулна
    28 мин
  • Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа
    37 мин
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    15 цаг 36 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    17 цаг 4 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    17 цаг 33 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    17 цаг 50 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    17 цаг 53 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    17 цаг 58 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    18 цаг 16 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    18 цаг 59 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    19 цаг 4 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    19 цаг 41 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    20 цаг 3 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    20 цаг 48 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    22 цаг 4 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    22 цаг 18 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    22 цаг 47 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК