Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Лувсанбалдан: Монгол банхар бол дэлхийн уугуул нохой

2012-5-01
0
ЖИРГЭХ
1 - 0001Монгол банхар сонирхогч Ц.Лувсанбалдантай ярилцлаа. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг эдийн засагч, эрх зүйч мэргэжлээр төгссөн тэрбээр сүүлийн 6 жил Монгол банхарын нутагшил, үүсэл гарвал, физиологийн талаар судалгаа хийжээ. Тэрбээр Монгол банхар гэдэг нь сүүлийн үед гарч ирсэн нэр. Уг нь "гарз" хэмээн нэрлэж байгаад олз, омог, гарз гэдэг үгийн утгаас болоод монголчууд "гарж" хэмээн нохойгоо нэрлэж байсан хэмээн яриагаа эхэлсэн юм.


   1 - 0001Монгол банхар сонирхогч Ц.Лувсанбалдантай ярилцлаа. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг эдийн засагч, эрх зүйч мэргэжлээр төгссөн тэрбээр сүүлийн 6 жил Монгол банхарын нутагшил, үүсэл гарвал, физиологийн талаар судалгаа хийжээ. Тэрбээр Монгол банхар гэдэг нь сүүлийн үед гарч ирсэн нэр. Уг нь "гарз" хэмээн нэрлэж байгаад олз, омог, гарз гэдэг үгийн утгаас болоод монголчууд "гарж" хэмээн нохойгоо нэрлэж байсан хэмээн яриагаа эхэлсэн юм.

 - Монгол банхарын үүсэл, гарвалын талаарх судалгааны ажлаасаа танилцуулна уу?

- Дэлхийн нохой судлалын холбоо гэж бий. Монголын нохой судлалын холбоо ч байдаг. Дэлхий дахинд нохойны үүсэл гарвалыг урдаасаа хойшоо чиглэсэн гэж түүхэнд бичсэн байдаг. Нохойны үүслийг Энэтхэгийн хар чоноос үүдэлтэй ч гэдэг. Непал, Гималайн өвөр, Төв Ази, манай Монгол нутгаар монгол банхар тархсан байдаг. Миний судалгаагаар бол бас Майскийн номд ч байдаг шүү дээ. Ертөнцийн тав дахь усан галав юүлсний дараа анхны эх газар Очирваань хайрхан, Отгонтэнгэр ил гарчээ. Дээрээс нь түүхэн баримтаас харж байхад бидний өвөг дээдэс нохойтой харьцах ёс заншил нь агуу байж. Та бид бүгд мэднэ. Айлаас гөлөг авахад өдөр судар харж, сүү бариад очдог биз дээ. Нохойгоо үхэхэд аманд нь шар тос үмхүүлээд сүүлийг нь тайрч хойдхийн буяныг үйлддэг. Айлын шинэ бэр хүртэл анхны шөнөө хоночихоод ургахын улаан нарнаас хамгийн түрүүнд нохойгоо хооллож, зул, хүжээ өргөж, хадам эцэг, эхдээ цайгаа чанаж барьдаг уламжлалтай. Судлаад байхаар дэлхий дахинд нохойг яг энэ улсаас, тэр үндэстнээс гаралтай гэсэн яв цав баримт байдаггүй ч логикийн хувьд бодоод үзэхээр Хүннү гүрний Атилла хаан, Чингис хаан хоёрыг дайн тулаанд нохой маш их ашигладаг байсан гэдэг. Дэлхийд хамгийн өндөр үнэтэйд ордог мастиф гэж Түвдийн нохой нь явж явж үүсэл гарвал нь Монгол нохой болж таарсан. Хамгийн өндөр үнэтэй 1 сая 500 мянган доллар, сая еврогоор зарагддаг. Түвд мастиф гэж англичууд л өгсөн нэр.

- Үнэтэй байдгийн гайхамшиг нь юу юм бэ?
- Түвдээс олж аваад Англид Виктория хаанд бэлэглэсэн. Тэгээд Түвд мастиф гэж нэрлэсэн. Хэрвээ Монголоос олоод аваачсан бол монгол мастиф л болсон байгаа шүү дээ. Тухайн үед Түвд мастиф гэж бүртгэгдэж байхад Монгол улс Манжийн дарлалаас гараагүй, манай улс бараг газрын зураг дээр байхгүй байсан үе. Судалгааны ажлаар Түвд, Буриалд, Тува, ӨМӨЗО, Монголын баруун аймгаар явлаа. Түвдийн нохой судлаачтай уулзаж түвд банхарын гарал үүслийн талаар нэлээд мэдэж авлаа. Гарал үүслийн талаар түүх шашдирт нарийн бичиж үлдсээсэн зүйл байдаггүй. Хамгийн анх түүхэнд бичигдэхдээ Чингис хаантай холбоотой бичигдсэн байна лээ. Чингис хаан монгол банхарыг дэлхийд алдаршуулсан. Улс орныг дайлаар мордохдоо 30 мянган монгол нохойтой, цэрэг армитай байж. Дайн тулаанд нохойг маш их ашиглаж байсан. Түвдийг эзэлсний дараа тэнд нохойныхоо баазыг байгуулсан гэж түүхэн баримт байна шүү дээ. Монголчууд арслантай авдар хэрэглэдэг шүү дээ. Нэг төгрөгт хүртэл арслан шиг зураг байдаг. Энэ бол арслан биш монгол нохой. Монгол зургийн зураачид ч үүнийг нотолдог. Нохойг эртний монгол зургийн аргаар гурван дугуй дүрсээр зурдаг. Эхнийх дугуй нь толгой, хоёр дахь нь цээж, гурав дахь нь сүүл. Маш эртнээс уламжилж ирсэн монгол зургийн арга. Монгол, Түвд банхар жаахан ялгаа бий. Энэ нь үүлдрийн ялгаа биш. Зөвхөн амьдрах орчноос үүссэн ялгаа гэж ойлгох хэрэгтэй. Нохой ярихаар заавал газар нутгийн нэр ус яригддаг. Хүн хаана амьдарч байна вэ, тэнд нохой байж л байдаг. Монголчууд ялангуяа удам судар ярих их дуртай улс шүү дээ. Генетикийн удмаа хадгалж явдаг байгалийн гуравхан амьтан байдаг. Хүн, нохой, морь. Хурдан удмын морины үр төл нь хурдан л байдаг. Анч нохойн удам анч, сайн нохойных хоточ, бөх хүний хүүхэд бөх, эрдэм номтой хүний хүүхэд хүртэл арай өөр байдаг шүү дээ. Тэр байтугай монголчууд малаа түмд хүрэхэд нь нохойн буян хишиг хэмээн нохойны эдүүрийг мөнгөлдөг байж. Хоточ нохой маань ерөнхийдөө малч нохой л  гэсэн үг л дээ. Оросын эрдэмтэн, нохой судлаач Галина Егорская гэж эмэгтэй 1978 оноос хойш Монголын аймаг бүрээс нохой аваад Санктпетербургт нохой үржүүлж байгаа юм билээ. Тэр хүн дэлхийд номер нэг Бельгийн цусны төвд монгол нохойн цусыг шинжлүүлж үзсэн байсан. Монгол нохой чонотой хамгийн адил үзүүлэлт гарсан. Яагаад чонотой тийм ойр байна вэ гэхээр хөдөө хээр гараад явахаар өөрөө идэш тэжээлээ олж иддэг. Ер нь манай Монголчуудын нохой тэжээх арга барил ч гадаадынхаас өөр. Одоогийнх шиг тусгайлан хоол хийж өгөөд байдаггүй. Тогооны угаадас, хусам өгдөг. Хөдөөний нохой өөрөө хээр явж оготоно, тарвага, зурам барьж иддэг. Мөн монгол банхарын бас нэг гайхамшиг нь байгалаасаа зөнч. Монголд 1957, 58, 59 онд баруун таван аймгийг дамнасан хүчтэй газар хөдлөлт болсон гэдэг. Би өөрөө 2009 онд Японы эрдэмтэдтэй хамт газар хөдлөлтөөс үлдсэн газрын гавыг судалж явсан. Нэг айлд ороход маш сонин түүх ярьсан л даа. Тухайн үед нутгийн айлд нэг муу монгол банхар малд явдаггүй, үс ноосондоо баригдчихсан, хотонд хуцдаггүй. Хөгширсөн идэхээс өөр юм мэддэггүй гээд адлагддаг байж. Тэгсэн гэнэт нэг өдөр нохой нь гэр рүү нь давхиж ороод орон дээр унтаж байсан өлгийтэй хүүхдийг зуугаад гараад давхисан байгаа юм. Гэрийнхэн хашгиралдаад бүгдээрээ нохойны араас том жижиггүй хашгираад гүйгээд байж. Гэтэл хэдхэн минутын дараа ард нь газрын гаваар гэр хот нь орсон гэдэг. Тэр айл ад үзээд байсан нохойныхоо ачаар бүгд амьд мэнд гарчээ. Бидний амийг аварсан ачтан гэж үхэн үхтэл нь хүндэлдэг болсон гэдэг.

- Монгол нохой дархлаа сайтай, зөнч гэж хэллээ. Өөр монгол нохойн ямар гайхамшиг байдаг юм бол?
- Монгол нохой өөрөө угаасаа гайхалтай. Аливаа орчинд дасан зохицох чадвартай. Сэтгэлзүйн хувьд мэлен холек тал руугаа. Юм сурахдаа гадны нохой шиг хурдан шалмаг сүрхий биш. Байгалаасаа зөнгөөрөө юмыг мэдэрдаг. Шаардлагатай үед л хүч чадлаа гаргадаг. Юм бүхэн рүү үсэрч цовхчоод байдаггүй. Аливаа зүйлийг зааж сургах гээд нэмэргүй. Өөрийн зөнгөөрөө амьдардаг нь уугуул шинжийг нь баталж өгдөг. Хүүхэд, хөгшид, малд ээлтэй. Ан гөрөө хийж хоол тэжээлээ олдог учраас тулаанч, арга зальтай. Монголчууд сайн нохойг дагуулаад гөлгөн нохойг нь тавьчихдаг. Сургадаг арга барил нь тэр. Түүнээс биш гадаадынхан шиг бүх зүйлийг заагаад байдаггүй. Гичий нохойны гөлгийг алчихаад цус нөжөн дээр нь ан хийлгэх амьтны арьс шир, баас, шээсийг нь шингээдэг. Гичий нохой өсөрхөөд үнэрийг нь авсан цагт тухайн анг хэзээ ч хаядаггүй. Яг л барихаас нааш салдаггүй. Нохойгоо үржүүлэхдээ хүртэл өөрийн гэсэн онцлогтой. Нохойг хэт хамаагүй үржүүлдэггүй. Эр нохойгоо авч үлдээд, ганц хоёр сайн охин гөлөг аваад бусдыг нь заазалдаг байж. 20, 30 эр нохойн дунд өссөн охин нохой яг чоно шиг болдог. Хоёрхон эм нохойг байгалийн шалгарлаар хамгийн хүчтэй эр нохой нийлж үр удмаа үлдээдэг. Харин сүүлийн үед манай хөдөөнийхөн эр нохойгоо өвөлжөөндөө буунгуут жингэр эргүүлээд явчихдаг гээд хөнгөлөөд засчихдаг. Эргээд чоно гэдэг амьтан чинь зассан, засаагүй нохойг дуугаар нь ялгадаг. Аким гуайн "Тэнгэрийн нохой" гэж номд байдаг даа. 10-аад хот айлын нэгээс бусдынх нь малыг чоно сэглээд хаячихсан. Нэг л айл зүгээр өнгөрч. Яагаад тэр айл үлдсэн бэ гэвэл нохойгоо хөнгөлөөгүй байсан юм билээ. Ер нь байгалийн хуулиараа нохойны үүлдэр сайжраад ирдэгийг манай цөлх өвгөчүүл мундаг мэддэг байж дээ.

- Та бүхэн "Монгол цус" гэж баримтат уран сайхны кино хийж байгаа гэсэн. Киногоороо юу өгүүлэх вэ?
- Нүүдэлчин Монголын ахуй амьдралд нохой гэдэг амьтан салшгүй холбоотой. Кино маань 40-65 минутын баримтат уран сайхны бүтээл. Яагаад кино хийх болов гэхээр сүүлийн үеийн хойч ирээдүй залуус маань монгол нохойгоо танихаа больсон. Нохой сонирхогчдын хооронд Түвд, Монгол банхар адил өөр гээд талцаж зөрчилддөг. Үүнийг газар дээр нь судалж байж нотлох шаардлагатай байлаа. Ер нь монгол банхарыг судлах хүсэлдээ хөтлөгдөж явсаар кино хийхэд хүрсэн.
   Дэлхийн аль ч өнцөг буланд Монгол хүн хүрсэн байна тэнд заалттай монгол банхар очсон байх юм билээ. Монгол банхарын гайхалтай чадварыг кинонд харуулна. Хонь сайн хариулдаг банхар байхад анч банхар бас байна. Урт холын замыг туулах чадвар, генетикийн онцлог, тайван амгалан ч хэрэгцээтэй үед хэнээс ч юунаас ч айхгүй хотоо айлыг хамгаалаад гарч байгаа зэрэг олон сайхан сонирхол татахуйц баримтыг манай киноноос үзэх болно. Бид судалгааны ажпаа хийх гэж олон ч газрын хаалга татаж гуйлга гуйсан. Бидэнд Батбилэг захиралтай "Тэгшт плант" компани санхүүгийн тусламж үзүүлсэн.
- Ярилцсанд баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
Шүүхээс “Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 сая төгрөгөөр торгосон торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэлээ
3 настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан, үйлдлээ нуун далдлах зорилгоор онц харгис, хэрцгийгээр зодож амь насыг нь хохироосон М.Э-д бүх насаар нь хорих ял оноолоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • БМВ (202.9.46.29)
    Энэ тэнд худлаа яриаад л ... Түвд банхаруудаа МОНГОЛ болгох гээд сайхан бурах юмаа энэ нөхөр.Нохой мэдэхгүй байж яах гэж ийм худлаа юм хийж явдагийн? Жинхэнэ Монгол нохойг муу хужаагийн түвдийн доор хийхгээд их хичээж байнаа.
    2022 оны 02 сарын 04 | Хариулах
  • хонгорзул (49.0.155.54)
    түвд 1 сартай банхарт ямар хоол яаж өгөх вэ? зөвөлгөө өгөөч
    2015 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.21.112.202)
    Монгол банхар Түвд нохой бол эрт салсан хоёр үүлдэр. Монгол нохойг Энэтхэг хар чононоос гаралтай гэдэг хуучны яриа байдаг. Гэвч тэр нь ямар чоно болохыг мэдэхгүй. Судалгаа муу. Ер нь Манжийн үед мөргөлөөр явсан монголчууд Түвд нохой авчирдаг байсан гэдэг. Бие томтой дуу сайтай, бараа сүртэй гэж. Хүнд сүртэй ч чононд бол муу, зүрх муутай нохой, хотонд муу учраас нэг их өсгөдөггүй байж. Харин монгол банхарыг бол мастиф биш овчарка буюу хоньч нохойд хамруулаад байна. Энэ нохой зөвхөн Халхад биш Шинжаанд, Буриадад, Халимагт, Тувад, Горьный Алтайд гээд нэлээд тархацтай ч бас л ховор үүлдрийн нохой болоод байна. Оросууд сүүлийн үед их сонирхоод байх шиг байна. Ленинградын орос эмэгтэй монгол нохойгоор дэд эрдэмтэн болдог. Тэр л овоо сурталчилдаг бололтой. Ер нь бол чоно муу ч долоон нохойндоо гэж үг бий. Чонотой нохойг яаж харьцуулах вэ? Гэхдээ хоточ, хоньч нохойн ганц өрсөлдөгч нь чоно л шүү дээ. Тиймээс айдас багатай л байдаг байх. Кавказ чонотой ноцолдуулж байгаад хайран нохойгоо алдчихсан хүн байна. Нухуулж нухуулж байгаад ганц л эргэсэн. Яг приткээр зүссэн юм шиг л гүрээг нь тас хазчихсан. Том нохойг хүчтэй гэж чононд ойртуулах хэрэггүй. Амины гарз бас хайран л юм болно шүү найзууд аа.
    2014 оны 05 сарын 07 | Хариулах
  • чингүүн (122.201.22.2)
    юм
    2013 оны 03 сарын 13 | Хариулах
  • чингүүн (122.201.22.2)
    юун хөөрхөн
    2013 оны 03 сарын 13 | Хариулах
  • Баянаа (202.126.89.214)
    Тvвд банхар барьчаад Монгол банхар яриад сууж байх юм даа
    2013 оны 12 сарын 30 | Хариулах
  • Баатар (122.201.18.170)
    Аан бас нэг тохиолдол хэлэх гэсэн юм.Манай цуг ажилладаг залуугийн найз нар ангийн хорхойтой хүмүүс байдаг гэсэн тэд нар чонын авд 3 жийптэй 2 кавказ овчаркатай арван хэдүүлээ явж л дээ тэгээд дурантай буугаар нэг чоно буудаад нөгөө хоёр кавказаа дагуулаад очсон чинь тэр хоёр нь ойртож чадахгүй гаслаад үхсэн чоныг тойрч зугтаад шээс алдаж чичрээд бөөн юм болсон гэж байгаа. Тэгээд тэд нар ойрохн айлд очиж дулаацаад цай уунгаа тэр айлд нь овоо хөөрхөн гоё банхартай байхаар нь гэрийн эзнээс зөвшөөрөл аваад хөлдөөсөн чоноо буулгаад нохойг нь ойртуулсан чинь нохой нь тэр чонын хүүрийг шиншилж байснаа тох ч үгүй дээрээс нь сариад хаясан гэсэн. Тэхээр Монгол нохой чоныг үхсэн гэдгийг нь сайн мэдэж айхгүй байна амьд байсан ч алалцах байх харин тэр хоёр кавказ бол банхарын хажууд нь ёстой аав нь юм шиг бяруу шиг том амьтад байсан гэсэн. Тэгээд чонын үнэр аваад гасалж шээс алдаад байна гэж байгаа
    2012 оны 10 сарын 28 | Хариулах
  • Баатар (122.201.18.175)
    Би энд нэг жишээ хэлэх гэсэн юм. Манай ах Завханаас эр эм 2 банхарын гөлөг авч ирэв ээ. 7 сартай гэсэн. Манай хашаанд 2 настай цэвэр немц овчарка байлаа. Ах хөдөөнөөс авч ирсэн идэшний махнаасаа чанаад шөлийг нь тэр 3 нохойд идүүрэнд хийж өгч. Их ч тостой шөл болж тэгээд нөгөө немц овчарк маань маргааш нөгөөдөр хоёр нь энд тэнд очин гаслаж оцойж суугаад дүлж дүлж үхсэн байсан гэдэс нь царцсан юм уу даа нөгөө хоёр банхарын гөлөг тэр тостой шөлнөөс жоохон долоогоод орхисон байсан. Тэгээд хамгийн сонин нь 2 хон хоногийн өмнө тэр овчаркийг үзэж чадахгүй бие биерүүгээ дайрч байсан ноход овчаркийг үхэх гэж байхад нь биеэрээ хоёр талаас нь налж хэвтээд эзнээ ойртуулахгүй архираад байсан
    2012 оны 10 сарын 27 | Хариулах
  • sain bna (202.55.186.20)
    Teneg gesen durak chi uuruu konserwnii laaz yaj hiidgiig meddeg ym uu. Chamaig bodowol bieiin bish ym aa gehed oyunii hurungu oruulaltaa mongoldoo oruulaad mongol banharaa sudalj ywaa hvm ym bishvv.Zarimdaa hvmvvs vgee joohon bodoj bichmeer ym
    2012 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (122.201.18.134)
    conservnii laaz hiideg shuu tenegee.chi muu harin yu vee
    2012 оны 05 сарын 01 | Хариулах
  • ichig 24 (202.55.182.82)
    ene chin ollooo deer LI HEDIIN GARSAN YRILTSLAGA SHDEE, huniii ymiiiiig huulsan bol eh survaljaa ydj bicheeeeeeeeeeeeeech, 24iiiiiiiiiinhuuuuuuuuun, ichihchgui
    2012 оны 05 сарын 01 | Хариулах
  • Тэнэг (203.194.115.30)
    Энэ нэг бүх юм монголоос гаралтай гэж хуцаж солиордогоо болимоор юм. Консервний лааз ч хийж чадахгүй байж, энэ манайх гээд орилоод хэвтчихдэг. Тэнэгүүд
    2012 оны 05 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    59 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан, бороо орохгүй
    1 цаг 30 мин
  • ФОТО: Криштану Роналду 20 жилийн хугацаанд зургаан ДАШТ-д гоолдсон анхны тоглогч боллоо
    1 цаг 41 мин
  • Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр БНХАУ-тай тохиролцов
    13 цаг 36 мин
  • Монгол дахь анхны No Brand дэлгүүрийн хамт олонд нэгдэхийг урьж байна
    13 цаг 45 мин
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
    13 цаг 47 мин
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
    14 цаг 15 мин
  • Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 10 гаруй хувьд муу байна
    15 цаг 59 мин
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
    16 цаг 23 мин
  • Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 30-ныг дуустал үргэлжилнэ
    16 цаг 35 мин
  • Электрон тамхийг хатуугаар зохицуулах нь өнөөдрийн нийгмийн бодит байдалтай нийцэхгүй
    19 цаг 4 мин
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
    19 цаг 19 мин
  • Монгол–Энэтхэгийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтаас ОНЦЛОХ шийдвэрүүд
    21 цаг 13 мин
  • Их Британийг удирдах хамгийн өндөр магадлалтай хотын эгэл дарга Энди Бурнхэм
    21 цаг 32 мин
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
    21 цаг 50 мин
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
    22 цаг 13 мин
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
    22 цаг 17 мин
  • Олон улсын спортын байгууллагын дээд удирдлагын хурал Монголд анх удаа болно
    22 цаг 30 мин
  • FIFA WORLD CUP: Месси, Мбаппе, Холанд нарын торыг хоёр хөдөлгөсөн ГАЛЗУУ шөнө
    22 цаг 36 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15 нэмэгджээ
    22 цаг 38 мин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
  • Улаанбаатар Их дуулга тэмцээний медальтнуудын БҮРЭН жагсаалт
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
  • Домогт Зиниден Зиданы хүү Лука Зидан Алжирын шигшээ багийн хаалгачаар тоглож байна
  • Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
  • Шүүхээс “Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 сая төгрөгөөр торгосон торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэлээ
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Домогт Зиниден Зиданы хүү Лука Зидан Алжирын шигшээ багийн хаалгачаар тоглож байна
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
  • "Улаанбаатар Их дуулга” маргааш эхэлнэ
  • Украины арми энэ долоо хоногт Москва хотын нефтийн үйлдвэрийг хоёр дахь удаагаа бөмбөгдөв
  • Хотын дарга Б.Пүрэвдагва амласандаа хүрчээ
  • СБД МИНУТАД 10.2ТН УС СОРУУЛАХ ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ ЗӨӨВРИЙН 3Ш МОТОПОМПЫГ БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖҮҮЛЭН БАЙРШУУЛЛАА
  • Статистик: Гэрлэлт буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
  • “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
24 баримт
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК