Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Мөнхдэлгэр: Хорих захирамж гаргасан шүүгчийн асуудлаар зохих байгууллагад нь хандана

2012-5-02
0
ЖИРГЭХ
мөнхдэлгэрДолдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдан хоригдож буй цагдаагийн экс дарга нарын өмгөөлөгч О.Алтангэрэл, Т.Мөнхдэлгэр нарыг цагдан хорих 111 дүгээр төв хорьж, өнгөрсөн долоо хоногт сулласан.
    мөнхдэлгэрДолдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдан хоригдож буй цагдаагийн экс дарга нарын өмгөөлөгч О.Алтангэрэл, Т.Мөнхдэлгэр нарыг цагдан хорих 111 дүгээр төв хорьж, өнгөрсөн долоо хоногт сулласан. Тэднийг өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд болсон цагдаагийн экс дарга нарын шүүх хурлын үеэр шүүгчийн зөвшөөрөлгүйгээр хурлыг орхин гарсан хэмээн буруутган, 14 хоног захирамж гарсан билээ. Суллагдсаныхаа дараа О.Алтангэрэл өмгөөлөгч  Хүний эрхийн үндэсний комист хандахаа мэдэгдсэн юм. Ингээд тэдний баривчилгааны талаар өмгөөлөгч Т.Мөнхдэлгэртэй ярилцлаа.

-О.Алтангэрэл өмгөөлөгч та хоёрыг цагдан хорьсныг О.Алтангэрэл өмгөөлөгч хууль зүйн үндэслэлгүй гэсэн. Харин таны хувьд?

-Бид өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд болсон шүүх хурлын үеэр үйлчлүүлэгчдээсээ татгалзаж, шүүх хурлыг орхин гарсан. Гэтэл үүний дараа Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор мэдээлэл хийж, бидний гаргасан шийдвэрийг галзуу, солиотой хүний хийх ажил мэтээр тайлбарласан. Тэдний үйлдэлд үнэхээр харамсаж байна. Учир нь тэд биднийг буруутгаж байгаа шалтгаанаа олон нийтэд өмгөөлөгчид нь шүүх хурлын үеэр  ямар ч шалтгаангүй, өвчин туссан юм шиг гараад гүйчихсэн мэтээр ойлгуулсан. Тэгээд дараа нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдааныг орхин гарсан гэдэг үндэслэлээр 14 хоногийн баривчлах арга хэмжээ авсан. Уг нь бид үйлчлүүлэгчдээсээ татгалзах болсон шалтгаанаа шүүх бүрэлдэхүүнд тайлбарласан. Би 29 хавтаст хэргээс хоёртой нь л танилцсан. Тийм байж шүүх хуралд орж, улсын яллагчтай яаж мэтгэлцэх юм бэ, энэ хүндэтгэн үзэх шалтгаан. Бид үйлчлүүлэгчдээсээ татгалзсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан эрхээ эдэлсэн хэрэг. Бидний тавьсан  удаа  дараагийн үндэслэлүүдийг шүүх хүлээж аваагүй, дандаа татгалзаж байсан.

-Таны хувьд бусад өмгөөлөгчдөөс онцлогтой шүү дээ. Г.Ганбаатар хурандаад хууль зүйн туслалцаа үзүүлээд нэг их удаагүй байсан байх?

-Миний хувьд гуравдугаар сарын 21-ны өдрөөс эхлэн энэ хэрэг дээр ажиллаж эхэлсэн. Энэ хэрэг өөрөө 29 хавтаст хэрэгтэй. Эдгээрээс  ажлын дөрвөн өдөр бусад ажлаа хойш тавиад зогсоо зайгүй уншиж байж, хоёр хавтаст хэрэгтэй л танилцсан байсан. Гэтэл хэрэгтэй танилцсаны дөрөв дэх өдөр нь дараагийн шүүх хурал 28-нд товлогдсон гэдгийг мэдсэн. Уг нь шүүх хурлын товыг шүүх хуралд оролцох талууд бүгд сууж байгаад хэн хэнээсээ санал авсны дүнд зөвшилцөж байж гаргадаг. Өөрөөр хэлбэл, байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдын эрх ашиг хангагдсан, шүүх хуралдааныг товлон зарлахад саад болох ямар нэгэн зүйл алга гэж үзсэн цагт сая шүүх хурлын тов гарах ёстой. Гэтэл ийм процесс огт явагдалгүй хурал зарлагдсан байсан. Тэр бүү хэл хурлын тов гарсныг бидэнд албан ёсоор мэдэгдээгүй. Бид хүнээс дуулж, мэдсэн. Миний хувьд хурал зарлагдсаныг мэдсэн даруйдаа  хойшлуулж өгөх хүсэлтийг  шүүхэд албан ёсоор тавьсан. “Хэргийн материалтай танилцаж амжаагүй байна, Ийм учраас хуралд оролцох боломж алга” гэдгээ хэлсэн. Энэ хүсэлтийг 28-ны өдрийн шүүх хуралдааны өмнө буюу байцаан шийтгэх ажиллагааны хуулийн дагуу бусад өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хамтатган авч хэлэлцсэн. Ингээд миний тавьсан саналыг хүлээж авах боломжгүй гэж мэдэгдсэн. Бусад өмгөөлөгч нарын хүсэлтийг ч мөн авч үзээгүй. Ийм үед О.Алтангэрэл өмгөөлөгч бид хоёрын хувьд шүүх хуралдааныг орхиж гарахаас өөр арга байгаагүй. Өөрөөр хэлбэл, шүүх бүрэлдэхүүн дунд байгаа гурван шүүгч давуу эрхтэйгээр нэг талынхаа эрхийг зөрчсөн.

-Тэгэхээр өмгөөлөгчдийн эрх ашгийг зөрчсөн гэж хэлэх гэж байна уу?


-Яг л тийм зүйл болсон шүү дээ. Алив шүүх хуралдаанд өмгөөлөгч, улсын яллагч, шүүгч гээд бүх талууд адил тэгш эрхтэйгээр оролцох ёстой байдаг. Хэнд ч хуулиар олгогдсон давуу эрх байхгүй. Гэтэл бүхэл бүтэн 29 хавтаст хэргээс ердөө хоёрыг л уншсан өмгөөлөгч хэргийг хангалттай хугацаанд уншиж танилцаад, яллах дүгнэлтээ үйлдчихсэн улсын яллагчтай адил төвшинд мэтгэлцэж үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалах ямар ч боломж байгаагүй. Мэтгэлцэх болон тэгш эрхийн зарчмын талаар ЭБШХ-д тусгайлан заасан нь бий. Гэтэл энэ заалтуудыг шүүхээс  зөрчиж, удаа дараа хууль бус байцаан шийтгэх ажиллагаа явуулаад байгаа юм.

-Тэгэхээр та цаашид ямар нэгэн байгууллагад хандах уу?

-Хууль бус шийдвэрээр хоригдоод гарч ирсэндээ үнэхээр гомдолтой байгаа. Харин энэ шийдвэрийг гаргасан шүүгчдийн асуудлаар зохих байгууллагад нь хандах болно. Энэ хэрэгт оролцож байгаа шүүгчид өмгөөлөгчдийн тавьсан хүсэлтийг огт хүлээж авдаггүй, биднийг шүүх хуралд тэгш эрхтэйгээр оролцох эрхтэй хүмүүс гэж огт хүлээж авахгүй байгаа. Тиймээс  энэ хүмүүсийн асуудлыг гаргаж тавих болно.

-Өмгөөлөгчдийг хорьж, удаа дараа хууль бус гэж хэлүүлэх шийдвэр гаргаад байгаа нь эцэстээ ямар зорилготой юм бол?

-Өмгөөлөгчдийг ингээд хорьчихож байгаа юм чинь жирийн иргэн хэнийг ч болов яаж л бол яаж хорих юм байна гэдгийг өөрийн биеэр үзэж байж л мэдэрлээ. Энэ бүхэн бол хурандаа нарын хэрэгт томилогдсон цөөн тооны шүүгчдийн л хууль бус асуудал гэж үзэж байна.

-Ер нь өмнө өмгөөлөл үзүүлсэнийхээ төлөө хоригдсон тохиолдол байдаг юм болов уу? 


-Түүхэнд гэвэл хэтийдсэн болох байх. Ёстой ойрын хэдэн жилд өмгөөлөгчийн эрх зөрчигдөж, цагдан хоригдсон явдал боллоо гэж дуулаагүй. Хурандаа нарын хэргийн тухайд өмгөөлөгчдийн эрх ашиг зөрчигдөж, ингэснээр үйлчлүүлэгчдийн буюу хүний эрх ноцтойгоор зөрчигдсөн үйлдэл болж байжээ гэдгийг энэ хэрэгтэй танилцах богино хугацаанд олж мэдэрлээ. Тиймээс энэ явдалд цэг тавьж, зоригтойгоор дуугаран хэлэх нь зүйтэй юм байна гэж  үзсэн. Нөгөө талаар, байцаан шийтгэх ажиллагаа бол хуулийн дагуу явж байх ёстой. Энэ ажиллагаанд оролцож байгаа бүх субъектууд  болох хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурор, шүүх, өмгөөллийн  байгууллагууд бүгд хуулийг ягштал мөрдөж ажиллах ёстой. Харин хэн нэгэн хүн өөрийн зоргоор, өөрийн эрх ашигт нийцүүлж хуулийг хэрэглэх л юм бол хүний эрх зөрчигдөж, алдаа завхрал гардаг. Тийм учраас шүүхийн хууль бус хэрэглээг таслан зогсоох ёстой гэдгийг л байцаан шийтгэх ажиллагаанд хуулийн дагуу оролцож байгаа субъетуудад онцлон хэлмээр байгаа юм.

-Хоригдох хугацаанд нөхцөл байдал хэр байв?


-Дэнжийн мянгын саатуулах байр бол үнэхээр удсан барилга. Өмхий чийг ханхлаад л, хүндхэн л байлаа.

-Ярилцсанд баярлалаа                                                                        Б.Чимэг



 

    
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 9 (122.201.18.150)
    8888.ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ ААЛЗНЫ ТОРОНД ОРООЦОЛДСОН НОВШУУДЫГ ЭХ ОРОН БАЯЛАГАА ХАРИЙН ХУЛГАЙТАЙ НИЙЛЭЖ ТОНОЖ БАЯЖАЖ БАЙГАА МАНАН н ЛУЙВАРЧАД ДОТРООС ХАЙХ ХЭРЭГТЭЙ ОЮУТОЛГОЙН МОНГОЛД АШИГУЙ УРВАГЧЫН ГЭРЭЭ ХИЙЖ ХЭДЭН ЗУУН САЯ ДОЛЛАРЫН ХАХУУЛ АВСАН ГЭЖ СОНИН АМ ДАМЖИН ШУУГУУЛААД БАЙГАА ЭЛБЭГДОРЖ БАЯР БАТБОЛД ТОЛГОЙЛОГЧТОЙ 3 н ХУЖААГИЙН ЭРЛИЙЗ САЙД БАЯРЦОГТ ГАНСУХ ЗОРИГТ-- МОНГОЛ ЦУСТАЙ МОНГОЛОО ГЭЖ БОДДОГ ХУН ХЭЗЭЭЧ ХИЙХГУЙ--- БОРООГИЙН НАЯАН ТОНН АЛТЫГ ХАРИЙН ХАМСААТАНТАЙГАА ХУЛГАЙЛСАН БАТБОЛД, ЭЛБЭГДОРЖЫН БААВАРТАЙ ХИЙСЭН СЭРГЭЭН БОСГОЛТ БАНК ДАНПУУРУУЛЖ ОЛСОН ХЭДЭН ЗУУН САЯ ДОЛЛАР, УЛААНБААТАРЫН БУХ АШИГТАЙ ГАЗРЫГ ЗАРЖ ХЭДЭН ТЭР БУМААР ЯРИГДАХ ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОЛСОН ЭНХБОЛД БАДАМУНАЙ БОЛОН ХОТЫН ФРАКЦ, ХУРЭЛСУХЫН ЯДАРСАН АРДЫН ХАДАГЛАМЖ ТОНОЖ ОЛСОН ХЭДЭН АРВАН ТЭР БУМ, ДОРЛИГЖАВЫН ЭРДЭНЭТЭЭС ХУЛГАЙЙЛСАН ХЭДЭН АРВАН ТЭРБУМ, НЯМДОРЖЫН ЖИЖИГ ТАВАН ТОЛГОЙГООС ЧОЙЧЛСУРЭНГЭЭР ХАЛХАВЧ ХИЙЖ ТЭЭВРЭЭС АВГАЙХ НЬ БААР ДЭЛГУУРТ АРХНЫ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХДОО АВДАГ ХАХУУЛ ГЭЭД Л ОЛЖ БАЙГАА АСАР ИХ АШИГИЙН Х
    2012 оны 05 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үндэсний хорооны XIV хуралдаан боллоо
    5 мин
  • Улаанбаатарт 6 градус хүйтэн байна
    17 мин
  • Оюу толгой төслийн Монгол улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв
    24 мин
  • Үйл явдал: У.Шекспирийн "Ромео Жульетта" жүжгийг  Улсын хүүхэд залуучуудын театрын тайзнаа толилуулна
    32 мин
  • Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа
    41 мин
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    15 цаг 40 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    17 цаг 8 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    17 цаг 37 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    17 цаг 54 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    17 цаг 57 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    18 цаг 2 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    18 цаг 19 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    19 цаг 2 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    19 цаг 8 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    19 цаг 45 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    20 цаг 7 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    20 цаг 52 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    22 цаг 8 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    22 цаг 22 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    22 цаг 51 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК