Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Жавхлан: Банкны зах зээл нь маш консерватив байх ёстой

2012-5-04
0
ЖИРГЭХ
javhlanХөрөнгийн зах зээл тэр дундаа үнэт цаасны зах зээл нь өөрөө маш либерал. Хөрөнгөтэй хэн боловч тоглож болдог. Нэг өдөр унана, нөгөө өдөр ашгаа өгнө. Дампуурч ч болно, хөгжиж ч болно. Тэгвэл эндээс ялгаатай нь банкны зах зээл нь маш консерватив байх ёстой.
javhlanБанкны үйлчилгээний өндөр зардал, валютын ханшийн хэлбэлзэл, мөнгөний тааламжгүй орчин зэргийг Монголбанктай холбон тайлбарладаг. Монголбанк улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч мөн үү, үнэхээр энэ субъектээс тийм олон хүчин зүйл хамаардаг уу? Мөнгөний бодлогыг тодорхойлогч, валютын дотоодын зах зээлийг зохицуулагч, санхүүгийн тогтвортой байдлыг хангагч Монголбанк нь арилжааны банкуудыг ерөнхийд нь удирдаж, харж, зохицуулж байдаг.

Энэ ч үүднээс Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Жавхлантай Монголын банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, цаашдын төлөв, төв банкны хараат бус байдал сэдвийн дор ярилцлаа.

Төв банк хэний ч өмнө хариуцлага хүлээдэггүй, хэнээр ч удирдуулдаггүй институци гэдэгтэй санал нийлэх үү? Төв банк хараат бус ажиллаж чадаж байна уу?

Энэ бол маш энгийнээр хэлсэн тодорхойлолт байна. Төв банкны бодлого бие даасан байх ёстой. Манай улсын улс төрийн нөхцөл байдал, эдийн засгийн бодлого 4 жил, түүнээс бага хугацаатайгаар тодорхойлогддог. Хэрвээ манай улсын эдийн засгийн цогц бодлого нь тийм богино хугацаанд өөрчлөгддөг, тогтворгүй байх юм бол хөгжил гэж ярих ямар ч утгагүй.

    Ингэхээр улс орны хөгжлийг урагшлуулахад оролцож буй нэг институци болох Төв банк нь ямар нэг улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдэд харъяалагдаж богино хугацааны улс төр, эдийн засгийн ашиг сонирхолд автахгүй байх ёстой. Магадгүй богино хугацаанд төрийн бодлоготой зөрж байж магадгүй. Энэ утгаараа зөрчилдөлдөх, шүүмжлүүлэх, Төв банк руу дайрах явдал зөндөө ажиглагддаг. Төв банкны хараат бус байдал 90 хувьтай байна гэж үздэг. Би тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилогдоод хоёр жил болж байна. Энэ хугацаанд харьцангуй хараат бус байж чадсан, ямар нэгэн улс төрийн дарамт алга.

Монголын банк, санхүүгийн системийн өнөөгийн байдлыг тодорхойлж хэлбэл?

Манай санхүүгийн зах зээл өөрөө энгийн бүтэцтэй. Энэ зах зээлийн 95 хувийг банкны систем эзэлж, 5 хувийг хөрөнгийн зах зээл бүрдүүлж байна. Барууны орнуудад санхүүгийн зах зээлийн 60 гаруй нь банкны систем, 40 хувь нь хөрөнгийн зах зээл, даатгал, бусад хөрөнгө оруулалтын сангууд гэх зэргээр хоёрдахь зах зээл нь маш сайн хөгжсөн, төрөлжиж чадсан. Хорин жилийн өмнө манайд хоёр шатлалтай банкны систем бүрэлдэн тогтож, санхүүгийн зах зээлийн гараа 100  хувь банкны системээр эхэлсэн.

    Энэ хугацаанд 5 хувийг л бусад зах зээл эзэлдэг боллоо. Хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох боломж маш хомс. Хөрөнгийн биржийг хөгжүүлэх гэж 10 гаруй жил зүтгэж байна. Манай банкны систем өөрөө бие даан хөгжиж, хувь хүн, компанид санхүүжилт хэрэгтэй боллоо гэхэд зөвхөн банкнаас зээл авах сонголттой, бусад эх үүсвэрээс хөрөнгө босгох нь маш хязгаарлагдмал. Хоорондоо уялдаа холбоотой санхүүгийн зах зээлийн төрөлжилт маш хангалтгүй байна.

2527_3672Арилжааны банкуудын чадавхи одоогоор хэр байна, төрөөс мөнгөний бодлогын 2012 онд баримтлах үндсэн чиглэлд чадавхийг нь дээшлүүлнэ гэсэн байна. Яаж?

Банкуудын өөрийн хөрөнгийн хэмжээ нь одоогоор 12 хувиас харьцангуй дээгүүр байна. 2008 оны хямралын нөхцөл байдалтай харьцуулахад дээрдэж, эрүүл банкны системтэйгээр явж байна. Гэсэн ч АНУ, Европын эдийн засгийн тогтворгүй, тодорхойгүй байдал үргэжиллээ гэхэд манай банкууд энэ сөрөг байдлын нөлөөг сөрөх чадвартай эсэхийг урьдчилан тооцоолж үзсэн. Ингээд одоо байгаа 12 хувиа 14 хүртэл болгож, дүрмийн сангаа нэмэгдүүлж, чадавхиа дээшлүүлэх шаардлагыг арилжааны банкуудад тавьсан. Банкууд эдгээр шаардлагыг хүлээж авч ажиллаж байна.

    Манай банкны системийн 80 хувийг 3 банк эзэлдэг. Ялангуяа эдгээр том банк санхүүгийн үйлчилгээнд давамгайлж буй нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, чадамжаа нэмэгдүүлэх нь зүйтэй. Дүрмийн сангаа нэмэгдүүлэхийн тулд хувьцаа гаргаж олон нийтээс хөрөнгө татах, урт хугацаатай тогтвортой эх үүсвэр буюу хоёрдагч өглөг гэсэн хувилбарыг сонгох, үйл ажиллагааны ашиг орлогыг ихэсгэх зэрэг хэд, хэдэн арга бий.

Банкны салбар дотроо 70-80 хувийг 3 банк эзэлдэг гэхээр эрүүл, шударга өрсөлдөөн явагддаг уу?

Монголд банкны систем бүрэлдсэн 20 жилийн хугацаанд Төв банкнаас 30 гаруй тусгай зөвшөөрөл олгоод байна. Тэдгээрээс шалгарах нь шалгарч, дампуурах нь дампуурч одоо 14 банк үлдсэн. Тэр дотроо 70-80 хувийг бүрдүүлж буй 3 банк нь зах зээлийн шуурга, олон хямрал, саадыг давж чадсан, харьцангуй дархлаатай болсон ахмад банкууд. Тэгэхээр өрсөлдөөн гэдгийг зөвхөн хүүгээрээ өрсөлдөх гэж үзвэл учир дутагдалтай. Нүдэнд үл үзэгдэх оршин тогтнох дархлаагаар нь харьцуулбал банкууд хоорондоо харилцан адилгүй. Тэрхүү дархлаа, чадавхиараа өрсөлдөж байна уу гэдгийг харах хэрэгтэй.

Банкны үйлчилгээний өндөр зардлыг бууруулж, санхүүгийн зах зээлийн төрөлжилтийг хангахад Монголбанкны шууд болон шууд бус оролцоо?

Манай арилжааны банкууд зээлийн хүүгээ тогтоохдоо хадгаламжийн хүү, инфляцийн алдагдал, эрсдлийн хувь, ашиг нэмж тооцдог. Ингэснээр хадгаламжийн хүү 10 хувь гэж үзвэл дээр бүгд нэмэгдээд зээлийн хүү 17-18 хувь болдог. Энэ нь өөрөө маш институциональ асуудал. Манай санхүүгийн зах зээл нь ерөөсөө банкин дээр тогтож, банк нь нийтлэг үйлчилгээ үзүүлж байна. Зөвхөн хадгаламж, харилцахын эх үүсвэр дээр тогтдог, өндөр өртөгтэй банкны одоогийн системийг халах хэрэгтэй. Энэ бол богино биш дунд, урт хугацаанд хийх бодлогын чанартай маш том ажил. Ингэснээр санхүүгийн зах зээл төрөлжих нэг нөхцөл бүрэлдэнэ.
    Санхүүгийн зах зээлийг төрөлжүүлэхэд шууд оролцдог институци нь төв банк биш. Засгийн газраас Хөрөнгийн бирж, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх үүднээс урт хугацааны том төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Өнөөдөр, маргаашдаа хийгдэх асуудал биш ч одооноос зөв голдрилоор хөгжүүлж эхэлж байгаа нь том алхам. Даатгалын сангуудыг хөгжүүлэх, хувийн нийгмийн даатгалын сангуудад зохицуулалт хийх тухай яригдаж, Засгийн газрын үнэт цаасны зах зээл 2 жилийн өмнөхөөс харьцангуй хөгжиж байна. Эдгээр үйл явцад Төв банк оролцох сувгууд бий. Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих үүднээс бодлогоор оролцож болно. Тухайлбал, Засгийн газрын үнэт цаасыг худалдаж авсан банкинд санхүүжилт шаардлагатай үед 7-14 хоног хүртэл түр хугацаанд тухайн бондыг Төв банкнаас мөнгөжүүлж өгдөг. 

9060ae539397e6bfbigТэгвэл арилжааны банкуудыг хөрөнгийн зах зээлд ямар замаар оролцдог вэ?
 
 Банкууд хөрөнгийн зах зээл ялангуяа үнэт цаасны зах зээл рүү орох боломжгүй. Хөрөнгийн зах зээл тэр дундаа үнэт цаасны зах зээл нь өөрөө маш либерал. Хөрөнгөтэй хэн боловч тоглож болдог. Нэг өдөр унана, нөгөө өдөр ашгаа өгнө. Дампуурч ч болно, хөгжиж ч болно. Тэгвэл эндээс ялгаатай нь банкны зах зээл нь маш консерватив байх ёстой. Иргэд, аж ахуйн нэгжийн мөнгө, хөрөнгийг хадгалж байгаа учраас маш найдвартай зүйлд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Өндөр ашиг олох гэж хэт их савлагаатай зах зээл рүү орж болохгүй. Хөрөнгийн зах зээл дээр тоглож буй банкуудын мөнгө нь өөр эх үүсвэрээс олсон байх ёстой гэж хуулиар заагласан.

    Банкны систем нь Хөрөнгийн зах зээлээ дэмжиж байна гээд иргэд, аж ахуйн нэгжийн хадгаламжийн мөнгөөр тоглож болохгүй. Харин иргэд, аж ахуйн нэгжээс харилцах, хадгаламж авдаггүй тусгай чиглэлийн банкууд, итгэлцлийн болон хөрөнгө оруулалтын сангуудаар дамжуулан хуримтлалаараа Хөрөнгийн биржид хөрөнгө оруулалт хийж болно. Хөрөнгө оруулалтын банкны зах зээлийг шинээр нээж өгөх хэрэгтэй. Харин шинээр энгийн үйлчилгээтэй, хувийн банк байгуулагдвал хадгаламжийн хүү өснө, дагаад зээлийн хүү өснө.

Арилжааны банкууд Засгийн газрын бондыг худалдаж авдаг тухайд?


 Монголын хөрөнгийн биржээр Засгийн газрын үнэт цаасны арилжаа явагдаж байх үед би анхааралтай ажигласан.Энэ арилжаанд манай банкууд, брокерийн пүүсүүд, гадаадын иргэд ч оролцсон, хувь хүн ороход нээлттэй байсан ч харамсалтай нь орсонгүй. Нэг гацаагаад байгаа хүчин зүйл нь 3 жилийн хугацаатай Засгийн газрын үнэт цаас авчихлаа гэж бодъё. Гэтэл 3 жилийн дотор санхүүжилт хэрэгтэй болоход худалдаж авсан бондоо мөнгөжүүлэх боломжгүй, хөрөнгийн зах зээлд хөрвөх чадвар байдаггүй. Бондоо барьцаалаад зээл авъя, хөрөнгө босгоё гэхээр түүнийг нь тоодог санхүүгийн байгууллага үгүй, шууд худалдах боломжгүй.

Одоогийн эдийн засгийн нөхцөл байдал банкны салбарын хөгжлийг ухрааж байна уу эсвэл?

Би эдийн засагч хүний хувьд 1990 оноос хойшхи 20 жилийг хоёр хувааж хардаг. Эхний 10 жилд шинэ систем рүү орох гэж учраа олохгүй бужигнасан. Жаахан учраа олж байтал 1997-2000 онуудад  хямарсан. Сүүлийн 10 жилийн хугацаанд манай эдийн засгийн салбаруудаас хамгийн хурдацтай хөгжсөн нь банкны салбар гэж боддог. Банкны систем нь боловсон хүчний хангалт сайн, тэр утгаараа бүтээмж өндөртэй, нийгмийн өмнө хүлээх буй үүрэг, хариуцлага нь өндөр,гадаад харилцаа сайн хөгжсөн, өндөр технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд хурдтай нэвтэрүүлсэн. Манай ДНБ 10 их наядад хүрсэн.
 Банкны салбар ДНБ-ийн 80 хувьтай тэнцэх санхүүгийн үйлчилгээг нийгэмд хүргэж байна. Манай банкны системд нийтдээ 8 их наяд төгрөг эргэлдэж байдаг. Энэ ч утгаараа эдийн засагт нилээн чухал, том үүрэг гүйцэтгэдэг.

Дэлхийн санхүүгийн зах зээлийн тогтворгүй боллоо гэхэд Төв банк үүнийг урьдчилан харж бодлогоо тодорхойлж чадаж байна уу?

Дэлхийн эдийн засагт гарч болзошгүй асуудал, түүнээс үүдэх эрсдлийг сөрөх чадвартай, эдийн засгийн дархлаатай байж чадах бодлогыг явуулах хэрэгтэй байна. Европ, АНУ-ын зах зээл маш тодорхойгүй болж эхэллээ. Энэ байдлаас болж төмрийн хүдрийн үнэ хэлбэлзэж байна. Нүүрсний ханш олон улсын зах зээлд буурч эхэллээ. Энэ нь манай гадаад худалдааны эргэлтэд шууд нөлөөлдөг. Ингэснээр манай арилжааны банкууд дотоодын хөрөнгө оруулалтандаа маш болгоомжтой хандаж эхэллээ. Дотоодын хөрөнгө оруулагчдад ч гэсэн том, том хөрөнгө оруулалт хийхээсэй болгоомжилж байна.

Ярилцсан: Г.Мөнхтуяа
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үндэсний хорооны XIV хуралдаан боллоо
    3 мин
  • Улаанбаатарт 4 градус хүйтэн байна
    15 мин
  • Оюу толгой төслийн Монгол улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв
    21 мин
  • Үйл явдал: У.Шекспирийн "Ромео Жульетта" жүжгийг  Улсын хүүхэд залуучуудын театрын тайзнаа толилуулна
    30 мин
  • Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа
    39 мин
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    15 цаг 38 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    17 цаг 5 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    17 цаг 35 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    17 цаг 52 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    17 цаг 54 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    18 цаг 0 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    18 цаг 17 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    19 цаг 0 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    19 цаг 5 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    19 цаг 42 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    20 цаг 5 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    20 цаг 49 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    22 цаг 6 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    22 цаг 20 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    22 цаг 49 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК