Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эдийн засгийн форумын анхны өдөр: Анхаарал татсан 24 ишлэл

2015-4-03
0
ЖИРГЭХ

        Тав дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж буй “Эдийн засгийн форум-2015” арга хэмжээ Төрийн ордноо үргэлжилж байна. "Итгэлцэл" уриалгын дор зохион байгуулагдаж буй энэ удаагийн форумын анхны өдөр олон сэдвээр салбар хуралдаан боллоо.

 

Тодруулбал, өчигдөр Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдал нэгдсэн хуралдаан болсон. Мөн Институцийн засаглал ба хамтын ажиллагаа, Уур амьсгалын өөрчлөлт ба эдийн засаг, нийгмийн хөгжил, Мэдээллийн ёс зүй /хариуцлага/, Төрийн хяналт-шалгалт, түүний эдийн засагт үзүүлэх нөлөө, Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, Санхүүгийн салбарын хөгжил, Xөрөнгө оруулалтын орчин, сайжруулах арга зам, Монгол Улсын зээлжих зэрэглэл, Үндэсний корпорациудыг бий болгох сэдвээр салбар хуралдаанууд болсон байна.

Эдгээр хуралдаануудад тавьсан илтгэлүүдээс олны анхаарал татсан 24 ишлэлийг “24 баримт” булангаараа хүргэж байна.

 

1.“Сео” клубын ерөнхийлөгч, UFC группын ерөнхийлөгч О.Амартүвшин: Итгэлцэл хаана алдарч байна вэ гэхээр төрийн хяналт шалгалтын тэр цэгийг хөндөхөөс аргагүйд хүрч байна.


2. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Оюутолгойн далд уурхай төслийг урагшлуулахад бидэнд дахиад нөгөө итгэлцэл одоо хэрэг болж байна.  Бид сөргөлдөгч биш бид хамтрагчид. Хоёр тал нэг завин дээр явж байгаа хамтрагчид.


3. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Бид цаашдаа дахин алдахгүйн тулд алдаанаасаа суралцах хэрэгтэй


4. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Ердөө хэдхэн өдрийн өмнө Ерөнхий сайдын хувьд Рио Тинтогийн Ерөнхий захирал ноён Сэм Уолштой энд уулзахдаа ч итгэлцэл хэрэгтэйг харилцан хүлээн зөвшөөрсөн, ойлголцсон.


5. Баабар: ХЭРЭЭГ “ХЭРЭЭ” Л ГЭДГЭЭС, “БҮРГЭД” ГЭЖ ӨРГӨМЖИЛДӨГГҮЙ илтгэл олны анхаарлыг ихэд татлаа.


6. Баабар: Одоо Монгол банкны албан нөөц 60%-иар, өөрийн нөөц 150%-иар буулаа.  Улсын нөөц бүрэн шавхагдсан ба өнөөдөр тулсан төлөх өр, своп болон бусдын байршуулсан мөнгийг хасаад тооцохоор огт мөнгөгүйгээр барахгүй хасах 1,5 тэрбум доллар болчихоод байна.


7. Баабар: Монгол улсын ДНБ 2004 оноос 2012 оны хооронд яг 10 дахин буюу мянган хувь өсчээ. Ийм богино хугацаанд эдийн засаг нь ингэж огцом сэргэх явдал ерөөс хүний түүхэнд ховор тохиолдол. Энэ нь монголчууд гэнэт ажилсаг болсон хэрэг биш, ердөө л түүхий эдийн үнэ дэлхий даяар гэнэт өссөнтэй холбоотой. Чухам үүнийг дагаад олон жил гуйж гувшаад олдохгүй байсан гадаадын хөрөнгө оруулалт огцом нэмэгдсэн юм.


8. Баабар: Өнөөгийн бизнесийн ертөнцийн томоохон хар ангал болсон сүрдүүлэгчид, ард түмний нэрээр дарамтлагчдын армийг манай бизнесийн ертөнцийнхэн өөрснөө л бүтээлцсэн. Тэд тэнгэрээс унаагүй, эрэг гуунаас ургаагүй.


9. Дэлхийд алдартай Фитч рейтингс, Ази номхон далайн зээлжих зэрэглэлийн дэд захирал Андрю Фэннэл: Монгол улсын зээлжих зэрэглэл зэрэглэл В болж буурсан төдийгүй хандлага нь сөрөг гэсэн дүгнэлт гаргасан байгаа нь гадаад орчны итгэл тун маруухан байгааг харуулж байна.


10. Андрю Фэннэл: Монголын хувьд улсын өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээ 50 хувьтай байна. Энэ нь Египет болон зарим орнуудаас доогуур байгаа боловч үүнээс ч бага хувь хэмжээтэй орнууд байгаа. 


11. Монголбанкны төлөөлөл н.Батсуурь “Гадаад валютын нөөцийн хэмжээ 1.3 тэрбум ам доллартай тэнцэж байгаа


12. Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Нямаа “Зээлжих зэрэглэл тогтоодог байгууллагуудын зүгээс Монгол Улс бодлогын хувьд тогтворгүй байна гэдгийг үргэлж хэлж байгаа.

 

13. МҮИС-ийн Инноваци, эрдэм шинжилгээний асуудал эрхэлсэн дэд захирал Д.Нэргүй: Өнөөдөр Монгол Улсын орон сууцны нэг оршин суугч өдөрт 240 литр ус хэрэглэж буй бол 20 жилийн дараа 10 дахин бага буюу 20 литр ус л хэрэглэх боломжтой болох юм гэж үзжээ.


14. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт: Ардчилал тогтсон 25 жилийн хугацаанд 14 Засгийн газар солигджээ. Засгийн газар солигдох бүрийд яамдын бүтэц өөрчлөгддөг. Энэ нь эргээд төрийн тогтвортой бодлогод нөлөөлж байгаа учраас Монгол Улсын парламентын засаглалыг боловсронгуй болгох, Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсч байна.


15. УИХ-ын гишүүн М.Батчимэг: Герман улс 1992 оноос хойш гурван Ерөнхий сайдыг томилсон бол Монголын хувьд 10 гаруй Ерөнхий сайдын нүүр үзсэн. Тиймээс УИХ нь Засгийн газраа байгуулдаг тогтолцоог өөрчилж, зөвхөн Ерөнхий сайдыг томилоод, Ерөнхий сайд нь Засгийн газраа бүрдүүлдэг тогтолцоо руу шилжих нь бодлого тогтвортой үргэлжлэх суурь болно.


16. Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар: Байрны урьдчилгааг 10 хувь болгон бууруулж, үлдэж байгаа 20 хувийг Зээлийн батлан даалтын сангаас баталгаа гаргаж шийдвэрлэхээр болсон.


17. Гадаад Хэргийн дэд сайд Н.Оюундарь: 18 телевиз, 25 сайт, 14 өдөр тутмын сонины нийтлэлийг судлахад нийт 85 мянган мэдээллийн 14,435 нь уул уурхайн сэдэвтэй. Уул уурхайн сэдэвтэй мэдээллийн гурван мянга нь Хөрөнгө оруулалттай холбоотой мэдээллүүд байна. Цацагдаж байгаа мэдээллийн сөрөг нь эергээсээ хоёр дахин илүү байна.


18. МСНЭ-ийн тэргүүн Б.Галаарид: Хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар манайхан голдуу улс төржөөд байна. Улс төрчид нь өөрөө эх сурвалж болоод хувирчих жишээтэй. Манайхан өөрсдөө хөрөнгө оруулагчид, бусад субъектээс мэдээлэл авахаасаа илүүтэй улс төрчдийг эх сурвалжаа болгоод байна.


19. Б.Галаарид: "Оюу Толгой"-той холбоотой мэдээллийн сөрөг мэдээлэл нь эергээсээ гурав дахин бага байна. Мөн өнгөрсөн онд 812 субъект энэ сэдвээр мэдээлэл өгсөн байна.


20. Монголиан Майнинг Журнал сэтгүүлийн редактор Л.Болормаа: Сэтгүүлчид мэргэших хэрэгтэй.


21. Гадаад Хэргийн дэд сайд Н.Оюундарь: Өмнө нь төрийн байгууллагууд дээр олон нийттэй харилцах алба байсан. Одоо бүсээ чангалаад тийм хэлтэс, нэгжгүй болсон. Тийм болохоор мэдээллийн эх сурвалж нь улс төрчид болчихлоо. 


22. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал: 2015 онд макро эдийн засаг тогтвортой байх болов уу гэсэн хүлээлттэй байна.


23. Монгол Улсын сайд М.Энхсайхан: ОТ-оос авсан 150 сая ам. долларын урдчилгаа, Чалко компаниас авсан 350 сая ам. долларын зээл цөм “ард түмний халаасанд” орсон.


24. Монгол Улсын сайд М.Энхсайхан: ЭТТ компанид 150 сая ам. долларын зээлээ нүүрсээр төлөхийн тулд 150 сая ам.долларын зарлага гаргах шаардлагатай болсон байх жишээтэй.

Г.Үжин

24tsag.mn

 

image

Тав дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж буй “Эдийн засгийн форум-2015” арга хэмжээ Төрийн ордноо үргэлжилж байна. Итгэлцэл уриалгын дор зохион байгуулагдаж буй энэ удаагийн форумын анхны өдөр олон сэдвээр салбар хуралдаан боллоо.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • үг (103.229.121.251)
    хуралд цугларсан эдгээр хүмүүсээс хэзээ хаанаас ямар хөрөнгө мөнгө олж цуглуулсныг нь асуугаад өгдөг ч болоосой Оролцогчид нь өөрсдөө хэзээ хаанаас ямар хөрөнгө мөнгө хэрхэн цохисноо илээр хэлээд өгдөг ч болоосой доо Шударга сайн үйлстэнг нь өршөөгөөд бусдыг нь байх ёстой газар руу нь явуулчихдаг бол мөн ч сайхнаа Тэгвэл ч хоолгүй хэд хоног явсан ч сэтгэл санаа өөдрөг л байх байх даа Цаанаасааа баяр хөөртэй гэхүү дээ Шударга үнэний цааз гэж бурхан бууж ирдэг ч болоосой
    2015 оны 04 сарын 03 | Хариулах
  • зочин (103.229.121.251)
    Эдийн засгийг сүйрүүлэгчдийн форум болсон юм уу Энэ одоо хэдэн оныхны АН-ын цуглаан вэ Дээрэмчид өнгө өнгөөрөө суучихаад хуралдаад байгаа юм шиг харагдлаа Ардчиллын эхэнд нийтийн хөрөнгийг гайгүй сайн хувааж завшсан хүмүүсийн цуглаан болж байгаа юм уу Хэрхэн идээд юунд хүрснээ үнэнээр нь харж байгаа гэдэгт ёстой итгэхгүй Харин аль нам буюу АН их идсэн үү МАН илүү идэвүү яачихав даа Яагаад бидний идээд болоод божийгоод байсан мөнгөнүүд хаашаа алга болчихов гээд л хэрэлдэж хэлэлцэхийн хооронд хэн хэнээ тандаад байгаа нэг тийм цуглаанархуу юмуу даа Эсвэл орчин үеийн хэллэгээр олигархиудыын цуглаан ч гэх юмуу Сууж байгаа хүмүүсийг нь хараад өөрийн эрхгүй л санаагаар унах юм байна Хуучин хуучин бүх зүйл хуучнаараа Гадаадынхан ч үүнийг шууд мэдэрсэн байгаа л даа Найдлага алгаа Чоно махнаас гарахгүй гэдэг үгийг л санагдуулав шив дээ хуралд цугларсан эдгээр хүмүүсээс хэзээ хаанаас ямар хөрөнгө мөнгө олж цуглуулсныг нь асуугаад өгдөг ч болоосой Оролцогчид нь өөрсдөө хэзээ хаанаас ямар хөрөнгө
    2015 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    Өнөөдрийн та бидний оролцох энэ форум ч хөрөнгө оруулалт, хөгжил дэвшлийг хүлээж байгаа Монгол оронд итгэж болох итгэлийг нэмэгдүүлсэн арга хэмжээ болохыг ерөөж байна. Харилцан яриа, ойлголцол дээр суурилсан итгэлцэл, түншлэл хамгаас их үгүйлэгдэж буй энэ цаг үед энэ жилийн Форум ажлаа эхэлж байгаа нь шийдэл, гарцыг авчрахын билэгдэл биз ээ.
    2015 оны 04 сарын 03 | Хариулах
  • Нямдаваа (103.9.89.210)
    Монгол Улсын зүгээс гарах ар араасаа цуврах сайн мэдээнүүд Монголд итгэх итгэлийг эргэлт буцалтгүй дахин бий болгоно гэдэгт эргэлзэхгүй байна.
    2015 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    БИД УЛС ДАЯАРАА НИНЖА БОЛЖЭЭ. БАЯЛАГ БҮТЭЭЦГЭЭЕ.
    2015 оны 04 сарын 03 | Хариулах
  • Төвчимэг (103.9.89.210)
    Төр засгаа дэмжие. Бид өөрсдөө сонгосон шүү дээ. Итгэх хэрэгтэй.
    2015 оны 04 сарын 03 | Хариулах
  • Okoo (103.9.89.210)
    сайханбилэг уул уурхайгаа эргэлтэнд оруулж эдийг засгийн хямралаас гарахыг хүссэн энэ зөв уул уурхай ДНБ-ны хэдэн хувийг эзэлдэг билээдээ энэ том өв хөрөнгөө хөдөлгөх цаг болсон гэж үзэж байна
    2015 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    Ene forum dr shine sanaa zuil gruul tsag aldalgui oruularai
    2015 оны 04 сарын 03 | Хариулах
  • Duulga (103.9.89.210)
    Эдийн засаг уналтад орох шахаад бгаа энэ үед энэ асуудал др маш нухацтай л ажиллах хэрэгтэй дээ
    2015 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    Энэнхүү эдийн засгийн чуулганаар нэр нөлөө бүхий хүмүүс маань нэгдэж эдийн засгийн талаар ярилцана гэдэг нь маш зөв хэрэг шүү бүгдээрээ хэлэлцвэл буруугүй бүлээн усаар угаавал хиргүй гдг бх аа
    2015 оны 04 сарын 03 | Хариулах
  • Zochin (116.84.121.249)
    Mongol ulsyg hogjuuleh talaar gants ch oligtoi sanaa alga. Yostoi hereg alga araichdee
    2015 оны 04 сарын 03 | Хариулах
  • Эдийн засгийг сүйрүүлэгчдийн форум болсон юм уу (103.229.121.251)
    Эдийн засгийг сүйрүүлэгчдийн форум болсон юм уу Энэ одоо хэдэн оныхны АН-ын цуглаан вэ Дээрэмчид өнгө өнгөөрөө суучихаад хуралдаад байгаа юм шиг харагдлаа Ардчиллын эхэнд нийтийн хөрөнгийг гайгүй сайн хувааж завшсан хүмүүсийн цуглаан болж байгаа юм уу Хэрхэн идээд юунд хүрснээ үнэнээр нь харж байгаа гэдэгт ёстой итгэхгүй Харин аль нам буюу АН их идсэн үү МАН илүү идэвүү яачихав даа Яагаад бидний идээд болоод божийгоод байсан мөнгөнүүд хаашаа алга болчихов гээд л хэрэлдэж хэлэлцэхийн хооронд хэн хэнээ тандаад байгаа нэг тийм цуглаанархуу юмуу даа Эсвэл орчин үеийн хэллэгээр олигархиудыын цуглаан ч гэх юмуу Сууж байгаа хүмүүсигй хараад өөрийн эрхгүй л санаагаар унах юм байна Хуучин хуучин бүх зүйл хуучнаараа Гадаадынхан ч үүнийг шууд мэдэрсэн байгаа л даа Найдлага алгаа Чоно махнаас гарахгүй гэдэг үгийг л санагдуулав шив дээ
    2015 оны 04 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д FDA амттай цахилгаан тамхи худалдаалахыг зөвшөөрлөө
    30 мин
  • Барилгын салбарын 100 жилийн ойн туг орон даяар аялж байна
    31 мин
  • Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна
    48 мин
  • "Денвер" олон улсын нисэх буудлаас хөөрөх гэж байсан онгоц явган хүнийг мөргөн хөнөөсөн хэрэг гарчээ
    53 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
    1 цаг 33 мин
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
    1 цаг 52 мин
  • АНУ-ын Техас мужид хэт халалтын улмаас зургаан хүн вагонд нас барсан байдалтай олджээ
    2 цаг 2 мин
  • Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч А.Амартүвшингийн ХОМ
    2 цаг 4 мин
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
    2 цаг 10 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    2 цаг 29 мин
  • Намын бүлгүүд хуралдана
    2 цаг 37 мин
  • Монголбанк “Бүх нийтээр мод тарих өдөрлөг”-т оролцлоо
    2 цаг 48 мин
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
    2 цаг 54 мин
  • Хотын нэгдүгээр орлогчоор А.Амартүвшинг, хоёрдугаар орлогчоор Г.Жаргалсайханыг томилно
    2 цаг 55 мин
  • Дональд Трамп, Ши Жиньпин нар уулзаж эдийн засаг, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэнэ
    3 цаг 19 мин
  • Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
    3 цаг 45 мин
  • Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй
    3 цаг 51 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Өчигдөр 12 цаг 10 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 12 цаг 03 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК