Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Ч.Сайханбилэг ”Их улс төр биш их ажил хийцгээе”

2015-4-06
0
ЖИРГЭХ

        Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр олон нийтэд хандан мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ удаагийн мэдээллээрээ зүгээр л хандлагаа өөрчилье гэдгийг уриалав.

 

Ингээд түүний хэлсэн онцлох 24 ишлэлийг хүргэж байна.

 

1. Төсвийн зардлаа багасгасан, эдийн засгийн хүндрэлийг даван туулах төлөвлөгөө баталсан, чөлөөт худалдааны анхны гэрээг Япон улстай байгуулсан, МСС-н хоёр дахь төслийг хэрэгжүүлэхээр болсон гэх мэт 40-өөд том ажлыг 100 хоногтоо амжуулж хийж гүйцэтгэлээ.


2. Орилж хашгирч, жагсаж тэмцэж, огцруулж сольсноор бол  бид хөгжлийн манлайд хэдийн хүрсэн байх байлаа. Нүдээ нээж эргэн тойрноо нэг анзаарцгаая.


3. Их улс төр биш их ажил хийцгээе.


4. Оюутолгойн далд уурхайн их ажлыг эхлүүлэх амаргүй хэлэлцээг урт удаан хугацаанд хийж явууллаа. Хоёр тал маргаантай байсан үндсэн асуудлуудаар  зарчмын үндсэн тохиролцоонд хүрч чадлаа. Одоо дотоод шат дамжлагын шийдвэрлэвэл зохих ажлаа дуусгаад, үр дүнг ойрын үед олон улсад албан ёсоор зарлах болно. 


5. Оюутолгойн далд уурхайн ажлыг эхлүүлэх түүхэн шийдвэрийг гаргаснаар дэлхийн хамгийн том 14 банк 4,2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад оруулах үүд хаалгыг нээж өгч байна.

6. Таван толгойн төслийн хэлэлцээр төгсгөлийн шатандаа орлоо. Хоёр тал үндсэн зарчмын шийдлүүддээхүрч чадсаныг тэмдэглэхэд таатай байна. Засгийн газрын дараагийн ээлжит хурлаар хэлэлцэн зохих шийдвэрийг гаргаж, Таван Толгой төслөө албан ёсоор зарлан эхлүүлэх боломжтой боллоо.


7. Таван толгой төслийн их бүтээн байгуулалт зөвхөн яриа маргаан бус бодит ажил болж  эхэлснээр бүхэл бүтэн 6 жил гаруй цаасан дээрээ гацсан төмөр зам хөрсөн дээрээ баригдаж дуусна. Төсөвт зөвхөн энэ жил 200 гаруй сая ам.долларын урьдчилгаа оруулна. Төмөр замд оруулсан 300 гаруй сая доллараа эргүүлэн олж авна.


8. Хүмүүсийн хамгийн их асуудаг 1072 хувьцааны талаар зориуд тэмдэглэн  хэлэхэд хэрэв УИХ хэлэлцэн зөвшөөрвөл хувьцаа эзэмшиж байгаа 1 сая 800 мянган хүний ноогдол ашигт зөвхөн энэ жил  гэхэд урьдчилгаа мөнгөнөөс хүн тус бүрт 100 мянган төгрөгийг тусгай санд хуваарилах боломж байна.


9. Сонгодог парламентын засаглалдаа эргэлт буцалтгүй орох уу, сум дүүргийн даргаа иргэдээсээ шууд сонгох уу, их хурал дан эсвэл давхар танхимтай байх уу, Их хурал, Засгийн газрын гишүүн дан давхар дээлтэй байх уу, хот, нийслэлээ зааглах уу гээд олон асуудлаа нэг мөр болгох ажлаа нийгмээрээ нэг сайн хэлэлцье.


10. Улс төрийн намуудаа олон түмний хүсэн хүлээж байгаа эрүүл цэвэр, эрхэм шинж чанартай болгох, шинэчлэх, намын шинэ хуулийг батлах, намуудын санхүүжилтийг ил тод болгох, сонгуулийн шинэ хуулиа баталж гаргахын төлөө


11. Популистуудын амаар бол болж бүтэх юм, хэрэгжиж дуусах юм нэг ч байхгүй. Нэг бол гэрээ нь муу гэнэ, эсвэл төмөр зам нь биш гэнэ, эцэстээ уул, үхэр, булш... гээд л хөгжлийг гацаагч үгсийн энэ цуглуулга улам баяжих шинжиндээ орлоо. 


12. Засгийн газар орон нутгийн татварын шинэ тогтолцоог шийдвэрлэсэн хуулийг өргөн барина. Шинэ хуулиар уурхай үйлдвэрлэл явуулсан тохиолдолд ашигт малтмалын нөөцийн төлбөрийн 30 хүртэл хувийг орон нутгийн төсвийн татаасыг хасалгүйгээр тухайн нутагт нь үлдээж байх болно.


13. Гацууртын ордыг ашиглах эсэхийг Улаанбаатарт том том тэрэг хөлөглөсөн хүмүүс биш Мандал сумынхан өөрсдөө л шийдэг.


14. Ноён уул байгалиас заяасан төрхтэйгээ, түүхээс өвлөсөн өвтэйгээ үлдэнэ. Харин Гацууртын ордыг ашиглах болно. Энд төөрч будилах, мушгих гуйвуулах ямар ч шаардлага байхгүй.


15. Засгийн газар энэ оны 7 сарын 1-нээс эрчим хүчний үнэ чөлөөлөх ажлаа эхлэхээ зарлаж байна. Эхний ээлжинд системийн алдагдлаа бууруулах, удирдлагын шинэ арга барил нэвтрүүлэх, ухаалаг хэрэглээнд суурилсан шинэ аргачлалаа турших бэлтгэл ажлаа хийж байна.


16. Зах зээлийн зөв зарчим дээрээ суурилаагүй өнөөгийн байдал тариаланчдыг тариан талбай дээр бус Чингисийн талбай дээр ажлаа хийхэд хүргээд байна. Иймд ХХААЯ тариаланчид, үйлдвэрлэгчдийн саналыг авч сайтар судалсны үндсэн дээр гурил буудайн үнийг энэ жилээс эхлэн бирж болон зах зээлийн үнэ дээр тогтсон шинэ зөв зарчимд оруулах нь зүйтэй гэж үзэж байна.


17. Дэлхийд хямдарсан бензинийг Монголд үнэтэй байлгадаг нь популизм.


18. Эдийн засаг хүндхэн байгаа ч сар шинийн дараахан бид тэтгэврийн нэмэгдлээ шийдсэн. Одоо удахгүй цалингийн нэмэгдлээ шийдэх болно. 


19. 5-р цахилгаан станц төслийг гацаанаас гаргахаар боллоо. Нүүрснээс хий, шингэн түлш гаргах том төслийн хөрөнгө оруулагч шийдэгдлээ. Цементийн эх орны гэсэн тодотголтой дараагийн үйлдвэрүүд энэ зун ашиглалтад ороход бэлэн болж байна. Энэ жил бид алтны үйлдвэрлэлээ дэмжсэнээр урд өмнөх жилүүдээсээ илүү гарч 20 тн алт тушаана.


20. Орон сууцны ипотекийн 8%-н зээлийн хөтөлбөрөө энэ жил үргэлжлүүлнэ.


21. Татварын орчныг ойлгомжтой энгийн болгох, олон улсын жишиг стандартад нийцүүлэх, татварын хувь хэмжээг бууруулах, буцаан олгох, татварын маргааныг эрүүгийн гэхээсээ илүү иргэний журмаар шийддэг болгох 10 илүү багц хуулийн төслүүдийг Засгийн газраас Их хуралд өргөн барилаа.


22. Монголд ирж байгаа гадны хүмүүсийг бидний сайн сайхны төлөө мөнгөө энд үрэхээр ирсэн хүмүүс, хөрөнгөө энд үлдээхээр ирсэн хүмүүс гэж шинээр харж сурцгаая.


23. Жуулчид, хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор УИХ-д өргөн барьсан казино, морин тойруулгын уралдаан бооцооны хуулиудыг яаралтай батлах, битүү цэнгэлдэх хүрээлэн барих, хурал үзэсгэлэнгийн төв, кино үйлдвэр студи шинээр байгуулах төслүүдэд Засгийн газар онцгой анхаарах болно.


24.  “Марко поло” цувралын уран бүтээлчидтэй тус киноны 2-р цуврал дээр хамтрахаар тохиролцлоо. Монголд шинэ кино студийн барилга байгууламж барьсан тохиолдолд Марко Пологийн 3,4-р цуврал, дараагаар нь Чингис хааны цуврал кинонуудыг хамтран хийхээр тохиролцлоо. Чингисийн талбайд дэлхийн хэмжээний том уран бүтээлчийн концертыг зохион байгуулах болно гэдгээ амалж байна.

 

24tsag.mn

 

 

image

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр олон нийтэд хандан мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ удаагийн мэдээллээрээ зүгээр л хандлагаа өөрчилье гэдгийг уриалав.

Ингээд түүний хэлсэн онцлох 24 ишлэлийг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (23)

  • Зочин (202.179.20.85)
    Энэ эсэргүүцэж байгаа нөхдүүд өөрийгөө толинд нэг хараад би хэн бэ гэдгээ ойлгооч. Тэд лав хүн дүрстэй амьтан сэтгэхүйтэй дотор нь харанхуй өөрөө юу ч хийж чаддаггүй адгийн арчаагүй дандаа атаа жөтөө хор хогоор хоол хийдэг тийм л амьтад бололтой. Тэд ядаж сайханбилэгийн хэлдгээр нэг сар өөртөө салхи савир гэгээ оруулаасай
    2015 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (76.170.126.187)
    yum l bol ter ni boloxgui bna, tendees tiim bulsh garlaa, tiim geree ni boloogui, gadniixan shulax geed bna, bux suudaliig boloxgui talaas yarij uls torjuuleed jagsaad l olsood tsangaad soloirdogoo bolibol taarna, arai l xeterch bna daa,,, zun ni boloxoor zugaalaad obol ni boloxoor emneleg geed, xabar ni boloxoor mongo geed l jagsana, mongold ajil xiij baigaa xun bna uu
    2015 оны 04 сарын 10 | Хариулах
  • Saihanbileg (169.252.4.21)
    Edgeeriig heregjuulj chadsan uls torch ene uiin baatar, Mongoliin tuuhend gaviya baiguulj hoich ui ni sain nertei uldene de. Ard tumen iim l huniig husen huleej bn. Daanch namuudiin, fraktsiin, oligarhuudiin, reketchdiin shahaand orood heregjuulj chadahgui bhda.
    2015 оны 04 сарын 09 | Хариулах
  • nadaas (115.161.247.194)
    demjih l heregtei zaawal buruutgaj buruu tiish ni mushgih hereg bna uu? hiij bga hiih gesen temuulel bna,demjih ni iluu zuw shiidwer ,bid bosoh estoi Momgol uls udahgui undurt tsoilon garaasai hurai hurai hurai...muu amtai muu sanaatai humuus dandaa muugaar bodhoo boli
    2015 оны 04 сарын 08 | Хариулах
  • ОГЦРУУЛ (202.179.28.120)
    ЭХНЭЭСЭЭ ТОЛГОЙГҮЙ ХҮНЭЭР ЕРӨНХИЙ САЙД БОЛГОХООР ИЙМ Л БОЛЖ БАЙГАА ЮМ . БАГА БАЙГАА ДЭЭР НЬ ЗОГСОО ЗАЙЛУУЛ ЭНХБОЛДОО НЭГ ИХ МЕГА ТӨСӨЛ ЯРЬСАН БААТАРУУД ҮХСЭН ХОЙНОО ШАЛ ДЭМИЙ ЦАЛИН ХАНГАМЖ ЭДЛЭЭД БОЛИУЛ
    2015 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.21.106.163)
    yun gadaadiin oddiin toglolt ve
    2015 оны 04 сарын 07 | Хариулах
  • zochin (43.242.243.155)
    saihan shaaj bna da nadtai neg amidaar taarasai bi saihanbileg bayrtsogt 2 toi amia solij chadna a
    2015 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.26.195.131)
    Манайхан Баярыг ерөнхий сайд болоход улс даяар баяр хүргээд аймаар байсан Дараа нь Баяр яалаа даа Тэгээд Баяр шиг муу ерөнхий сайд байхгүй гэж нийтээрээ муулдаг болсон Сайханбилэгийн илтгэлд Баяр шиг сэтгэл хөдлөлөөр хандаж түүхээ давтаж байна шүү Илтгэлд Марко Поло кино Цаг урагшлуулах тухай жижиг хэрэггүй өгүүлбэрүүд байсан Сайханбилэгт итгэхгүй байна Шатахууны үйлдвэрээ босгоны дараа үнээ чөлөөл гэх байна Өөрөөр хэлбэл ард түмнээ ядуурахаас хамгаалах хамгаалалтаа хийж байж үнээ чөлөөл
    2015 оны 04 сарын 06 | Хариулах
  • Baigalmaa (103.229.121.109)
    Odoo populizmaa boliod ene hunii ajiliig ni hiilgej boldogguin bh daa, tas hevtej shavar haachaad suuld ni yu ch hiigeegui gej haraaj zuheh hereg bna u, haa haanaa, hen hen ni l hohirno shte.
    2015 оны 04 сарын 06 | Хариулах
  • 123 (202.179.28.120)
    одоо л энхболдоо нэрээ боддог ард түмнээ боддог цаг ирсэн шүү
    2015 оны 04 сарын 06 | Хариулах
  • Battogtokh (103.9.89.210)
    Hiigeegui met chimeegui baiwch, hsn n il bolj ehelj bn shu de, Mongolchuud bid yumiig ungutshun harj dugnedgee bolivol ymruu? Shiidliin zasgiin gazriig bi huwidaa demjdeg shu
    2015 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    Жэнко даярчлал гээд өдөржин бувтнасан Сайханбилэгийн мэдэглийг урьтаад байж амьдрал үүссэн үеэс даярчлал эхэлдгийг мэддийн болуу
    2015 оны 04 сарын 06 | Хариулах
  • Shinesuld (103.9.89.210)
    Erunhii saidaaa demjij ajlaad uzyeeee olnoorooo
    2015 оны 04 сарын 06 | Хариулах
  • Тодоо (103.9.89.210)
    Амаргүй ч гэлээ, улсад хэрэгтэй шийдвэр Засгийн газар энэ оны 7 дугаар сарын 1-нээс эрчим хүчний үнэ чөлөөлөх ажлаа эхэлнэ.
    2015 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    Сайханбилэг ЕС энэ ярьж бгаа бүх ажлынхаа ядаж 50-г хийхэд л түүхэнд алтан үсгээр бичигдэнэ дээ уг н
    2015 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    Хоёр толгой хөдлөнө гэсэн Сайханбилэг Дэмбэрэлтэй өдөр байна шүү
    2015 оны 04 сарын 06 | Хариулах
  • Шинээ (103.9.89.210)
    Хэн ч ерөнхий сайд болсон муулдаад байдаг хүмүүсийн Монголчууд гэнэ ккк
    2015 оны 04 сарын 06 | Хариулах
  • Өөдрөгөөр харъяаа (103.9.89.210)
    Ерөнхий сайдын хэлснээр 1 сар ч болтугай болж байгаа зүйлийг л олж харахыг хичээе.сайхан болчих ч юм билүү өөрдөг байя
    2015 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    Одоо тэмцэлдэгч хоёр удахгүй тулаанаа эхлүүлнэ. Мэдээж гар доорх АТГ, ТЕГ, цагдаа, прокурор, шүүхээ Фас! гээд л довтолгоонд оруулна даа.
    2015 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    Бид сэтгэлийн асар их хөдөлгөөнтэй ард түмэн. Хариуцлага үр дүн гэсэн асуудлыг хаядаг мартдаг, мартуулдаг. Одоо үр дүнг харах асуудал үлдлээ
    2015 оны 04 сарын 06 | Хариулах
  • үргэлжлэл (103.229.121.251)
    Луйварчид дээрэмчдийн бүлэг Монголоос зайлаа З Энхболдыг дэмжиж байна Түүнийг дэмжээрэй Түүнийг өнгөрсөн шөнө Энэбиш дарга Зоригт шигээр алчихаагүй нь яамай даа Өнгөрсөн шөнө их юм болохвий гэж айж байлаа АН -МАН-ын олигахиуд засгаас ИХ-аас зайл Сайханбилэгийн хуйвалдааны баячуудын олигархиудын засгийн газар зайл тар Сайханбилэг тэдний зарц хүүхэлдэй болохоос өөр зүйлгүй
    2015 оны 04 сарын 06 | Хариулах
  • зочин (103.229.121.251)
    АН МАН-ын дээрэмчид хувааж идэх гээд Эм Си Эс гэсэн нэг Монголын арандаг болсон компани нэмэгдээд Монголын олигахиуд хэрээ шиг тойрч гуугалалдаад , өнгөрсөн 20 гаруй жилд Монголын өнгөтэй өөдтэй бүхэнд эзэн суусан баячууд заналтай харцгааж ХАМГИЙН ЦӨВҮҮН ЦАГ яах аргагүй нүүрлэлээ дээ Иргэд минь бид нэг эх оронтой биш үү Тэдгээр байгалийн баялаг газартаа илрээгүй байхад бид өлсөж үхээгүй биш үү З Энхболдыг дэмжээрэй Ерөнхийлөгч Их хурал буруу шийдвэр гаргаж магадгүй тул Сайханбилэгт мэдэгдэл хийх үүрэг өгсөн үү Энхсайхан Баярцогт Сайханбилэг тэд нар 2 толгойг идлээ юу Их хурлын дарга огцорч Их хурал тарах уу Бидний сонгосон их хуралд ерөнхийлөгч засгийн газар итгэхгүй байгаа юм байна шүү Өөр юуг ч Сайханбилэгийн өчигдрийн дэмий балай тэнэсэн ярианаас ойлгосонгүй Иргэдээ популист гээд хавтгайруулаад дарамтлаад доромжлоод байдгийн цаад учир юу вэ Цаашид маш халуун зүйл болох уу ИХ дээр Сайханбилэг их сандарч байх чинь Хагас бүтэнд шийдсэн асуудал ч гэж юу байхав Нохойн явдал хэрэг биш үү
    2015 оны 04 сарын 06 | Хариулах
  • Irgen (122.201.24.172)
    Unuudur uhaan orj bn uu...yadag bilee
    2015 оны 04 сарын 06 | Хариулах
  • ХҮН (124.158.91.33)
    АРД ТҮМЭНД ДУРГҮЙ УЛС ТӨРЧӨӨР БИД ЯАХ ЮМ
    2015 оны 04 сарын 06 | Хариулах
  • ГАЖИГ (124.158.91.33)
    САЙХАНБИЛЭГ АРД ТҮМНИЙ АМЫГ БАРИХ ГЭЖ БАЙНА БҮХ ЮМ ТЭДНИЙ БИШ АРД ТҮМНИЙ БУРУУ ЮМ БАЙХАА
    2015 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (122.254.127.34)
    Монгол улс олигархуудын сонирхолд үйлчилж,төр нь тэдний эрх ашгийг хамгаалагч болж байгаа нь хоёр Толгойн асуудлаар яах аргагүй харагдаж байна.Харамсалтай,Украйн шиг гаднын удирдлагатай болчих бий дээ.
    2015 оны 04 сарын 06 | Хариулах
  • уур хүрмээр (202.180.220.72)
    амлаж бна ч гэх шиг чи, АН амласаар байгаад 2015 онтой золголоо, яах бэ хийсэн юмгүй хэдэн гөлөгнүүдийг АН очсон газар, хүрсэн хууль дүрэм бүх зүйлийг самарч, дампууруулж дууслаа.
    2015 оны 04 сарын 06 | Хариулах
  • Дур гутлаа (202.180.220.72)
    Унших сонирхол ч алга. ЯАГААД улс эх оронг минь толгойлж байгаа хүмүүс ийм ичих нүүргүй бдаг байна аа. Элбэгдоржийг дагаад одоо бас нэг худлаа уран үг хэлсэн гар удам дамжуулж аваад ярьдаг болохо нээ. Анхнаасаа та ерөнхий сайдыг хийх хэмжээний лидер чадвартай хүн биш шүү дэ. Зарим зүйлээс хүн хичнээн хүсэж бсан ч ухамсараараа татгалзаж сурах хэрэгтэй. Ямар ч жавхаа сүр сүлдгүй цаана л нэг айсан шинжтэй үлбэгэр болоод бгаа хоног ирэх тусам. Ийм байдал нь но-тойг харуулна. Та дутах юмгүй хүн битгий шуналдаа хөтлөгдөж амьдар. Амьдрал баялаг магадгүй та маргааш гуйлгачин болохыг үгүйсгэхгүй үр хүүхэд чинь эсвэл. Учир та эх орон ард түмнээ мартжээ. Зөвхөн мөнгө, албан тушаалын хэнхэг өвчинтэй болж. Ай даа, дэндүү хийморлог ард түмнээр тоглох осолтой. Арчих цаг ирээдүйд ирнэ. Худлаа ярихаа одоо зогсоо.
    2015 оны 04 сарын 06 | Хариулах
    • Зочин
      нэг л их ард түмний өмнөөс ярьдаг амьтад, битгий ингэж мулгуугаа хүнд гайхуулж бай, ард түмэн ард түмэн гэж ард түмний нэр барьж худлаа бурдаг чам шиг хоролмаа нар л харин ард түмний жинхэнэ дайсан байдаг юм даа
      2015 оны 04 сарын 06
  • ард түмний нэг (180.149.78.20)
    2012 оноос хэт улс төржилт замабараагаа алдаж хөшөө дурсгал нурааж зам талбайн нэр өөрчилж өс хонзон хэрээс хэтэрч өөр намынханыг барьж хоьж шоронд алж Энхбаярын бөгс рүү нь өөх чихэж хэлмэгдэл газар авч дэнзэнгүүд батүүлийн хүүхдүүд том том тендерт ялж хэт улс төржилт улс орны эдийн засгийг унагасныг оройтож ойлгов уу даа.
    2015 оны 04 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д FDA амттай цахилгаан тамхи худалдаалахыг зөвшөөрлөө
    30 мин
  • Барилгын салбарын 100 жилийн ойн туг орон даяар аялж байна
    31 мин
  • Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна
    48 мин
  • "Денвер" олон улсын нисэх буудлаас хөөрөх гэж байсан онгоц явган хүнийг мөргөн хөнөөсөн хэрэг гарчээ
    53 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
    1 цаг 33 мин
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
    1 цаг 52 мин
  • АНУ-ын Техас мужид хэт халалтын улмаас зургаан хүн вагонд нас барсан байдалтай олджээ
    2 цаг 2 мин
  • Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч А.Амартүвшингийн ХОМ
    2 цаг 4 мин
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
    2 цаг 10 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    2 цаг 29 мин
  • Намын бүлгүүд хуралдана
    2 цаг 37 мин
  • Монголбанк “Бүх нийтээр мод тарих өдөрлөг”-т оролцлоо
    2 цаг 48 мин
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
    2 цаг 54 мин
  • Хотын нэгдүгээр орлогчоор А.Амартүвшинг, хоёрдугаар орлогчоор Г.Жаргалсайханыг томилно
    2 цаг 55 мин
  • Дональд Трамп, Ши Жиньпин нар уулзаж эдийн засаг, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэнэ
    3 цаг 19 мин
  • Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
    3 цаг 45 мин
  • Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй
    3 цаг 51 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Өчигдөр 12 цаг 10 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 12 цаг 03 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК