Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Ц.Элбэгдорж ”Монгол Улсын төрийн замнал цусгүй байх ёстой”

2015-4-10
0
ЖИРГЭХ

        УИХ-ын чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, ирэх хугацаанд хийх ажлаа тайлагналаа.


Ерөнхийлөгчийн ажлаа тайлагнахдаа тавьсан илтгэлээс “24 баримт” буландаа онцолж байна. Тэрээр хийсэн ажлуудаа дараах үндсэн есөн чиглэлд хуваан танилцуулсан юм.

 

•    Иргэдийн оролцоо
•    Орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх
•    Хууль, шударга ёсыг бэхжүүлэх
•    Монгол, Монголоо бүтээгчдээ дэмжих
•    Байгальд ээлтэй ажлыг дэмжих
•    Монгол хүн монголын түүх ёс заншил, түүнийг дэлгэрүүлэх түгээх
•    Гадаад бодлого буюу нэр хүндийг өсгөх
•    Олон нийтийн санал санаачлагыг дэмжих
•    Цаашид юу хийх вэ гэдэг чиглэлээр ярина хэмээн тодорхойлов.

 

1.  Дэлхий өөрчлөгдөж байна. Улс орныг удирдах тал дээр эргэлт хийх хэрэгтэй. Өмнөх шигээ ажиллаж болохгүй. Хүний эрхийн, өмчийн эрхийн, гэрээний эрхийн хуулиудыг боловсруулж батлах шаардлагатай байгаа. Иргэний оролцооны тухай хуулийн төслийг боловсруулж байгаа. Удахгүй УИХ-д өргөн барина. Энэ хуулийг батлах шаардлагатай байгаа.


2. Монгол Улс НҮБ-д нэгдэхээр нэрээ дэвшүүлээд олон жил болж байгаа. Энэ онд багтаад нэгдэх болно.


3. Бизнес эрхлэгчид алдаа гаргавал хариуцлагаа өөрөө үүрдэг. Харин улс төрчид алдаа гаргавал хариуцлагыг нь ард түмэн хүлээдэг. Цаашид алдаа гаргасан улс төрч хариуцлагаа өөрөө хүлээдэг байх жишиг тогтооно.


4. Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа нийт 1200 орчим арга хэмжээнд оролцсон байна. Бүрэн эрхийн үлдсэн хугацаандаа 30 гаруй хуулийн төсөл санаачилж, өргөн барина. Нийт 40 хууль санаачилснаас 28 нь батлагдсан. 8 хууль буцаагдсан, 9 хууль хүлээгдэж байгаа.


5. "Өдрийн сонин"-ын эрхлэгч Ж.Мягмарсүрэнгийн санаачилгаар Архигүй Монгол уриалгыг гаргаж, төсвөөс архи худалдаж авахыг хориглов. Монголчууд архийг биш сүүг дээдлэх энэ ажил тодорхой амжилтанд хүрсэн. ЕТГ-ын аливаа ажиллагаанд архи огт хэрэглэдэггүй.


6. Архины 51 үйлдвэр байна. Таван аймаг архи спирт үйлдвэрлэхгүйгээр эдийн засгаа аваад явж байна.


7. Цаазын ялтнуудад уучлал үзүүлдэг болсон. Ардчилсан Монгол Улсын төрийн замнал цусгүй байх ёстой.


8. Хамгийн хязгаарын, хамгийн цөөнхийн эрх ашгийг хангах чиглэлээр ажиллав. Тухайлбал, цаатан иргэдийн амьдралтай танилцлаа. Цэргийн хүмүүжлийг олгоход анхаарлаа. МОХ-ны удирдлагатай ярилцаад Оюутан-цэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.


9. Дэлхийн шилдэг 100 их сургуульд элсэн ороход тэтгэлэг олгож эхэлсэн. Жилд 90 гаруй хүүхэд хамрагдаж байна. Монголоос гарсан үнэт зүйл монголд эргэн ирдэг болсон.Олуулаа болох санаачилгыг дэмжиж, дэлхийгээр тархан суурьшсан монголчуудыг эх орондоо эргэж ирэхийг уриалсан.


10. АСЕМ-ын ээлжит уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах санал гаргах үүргийг Л.Болд сайдад өгсөн. Энэ нь дэмжигдсэн. Монгол Улс НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүнд нэрээ дэвшүүлсэн.


11. Гадаад бодлого, дотоод бодлого гэдэг бол нэг зоосны хоёр тал. Тиймээс аль алинд нь онцгой анхаарах хэрэгтэй. Манай улсын гадаад бодлогын эхлэх цэг нь Орос, Хятад хоёр хөрш. Харилцан бие биенээ хүндэтгэх нөхцөлийг бүрдүүлж чадсан. Хоёр хөрштэйгээ санаачлагатай, хариуцлагатай, гүйцэтгэлтэй ажиллах нь чухал байна.


12. Иран улс, Персийн хойгт манай түүхтэй холбоотой эх сурвалж олон бий. Монголын хаадын гурван захианы эх хувийг хувилж авчирсан.  Монгол судлаач эрдэмтдийг урамшуулдаг болсон. Монгол судлалыг дэмжих сан байгуулж, монголыг судалдаг гадаадын эрдэмтдийг хүлээж авсан.


13. Хүүхдүүдэд 1-р ангиас нь эхлээд монголын түүх, соёлын тухай хичээл заадаг болсон. Түүхээ мэддэг байх нь хамгийн чухал. Алтай Таван Богдыг Төрийн тахилгатай болгосон. Монголчуудын түүх, соёлын уламжлалыг үргэлжлүүлэх талаар олон ажил хийж байгаа. Жил бүр калиграф буюу уран бичигтэн шалгаруулах уралдааныг зохион байгуулах болсон. Жил бүрийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр Монголын бахархлын өдрийг тэмдэглэдэг.


14. Уул уурхайн салбарт замбараагүй лиценз олголт хязгаарлагдсан. 2012 оны 4-р сараас 2014 оны 06-р сар хүртэл ашигт малтмалын зөвшөөрөл огт олгоогүй.


15. Байгаль орчин, усаа хамгаалах нь зөвхөн би Ерөнхийлөгч байх хугацаандаа анхаарах ажил биш, үргэлж анхаарч байх ажлын нэг. Хүрээлэн буй байгаль орчинд ээлтэй байх аливаа санаачилгыг дэмжиж, хамтран ажиллана.


16. Үйлдвэрлэл бол улсын нэр хүндтэй холбоотой. Манайд үйлдвэрлэлийн соёл хамгийн их дутагдаж байгаа. Өрсөлдөх чадварын үзүүлэлтийг өмнө нь 14 улстай харьцуулдаг байсан бол энэ оноос эхлэн 60 улстай харьцуулж гаргахаар болсон. Өрсөлдөх чадварын үзүүлэлтийг тав дахь жилдээ хийж байна.


17. Сүүлийн дөрвөн жилийн дотор Монгол Улс авлигын түвшний үзүүлэлтээрээ 40 улсаар урагшилсан.


18.  Ядарсан иргэд хуулиас зугтаадаггүй. Харин задарсан албан тушаалтнууд л хуулиас зугтдаг.


19.  Бид юу хийж, хэлж байгааг иргэд төдийлөн сонирхдоггүй. Харин хүмүүсийн мөнгийг хэрхэн зарцуулж байгааг л анхаардаг.


20. Шүүх байгууллагын үйл ажиллагаанд шинэчлэл хийж эхэлсэн. Хуульч мэргэжлийн талаар хуулийн тодорхойлолт гаргаж, үүрэг, хариуцлагыг нь тодорхой болгож өгсөн. Шилэн дансны хуулийг УИХ баталж, хэрэгжүүлж эхэлсэн.


21. Аймаг бүрт барилгын инженерийн ангийг байгуулах санаачлага гаргаж ажилласан. Энэ ажил амжилттай хэрэгжиж байна. Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг багаас нь бэлтгэж байх шаардлагатай байгаа. ҮАБЗ-ийн хурал болон ажлын уулзалтыг тогтмолжуулсан.


22. Иргэд ирэх сонгуулиудад нэр дэвшигчдээс миний оролцоог яаж хангах юм бэ гэдгийг заавал асууж байх ёстой.


23. 2013 онд ОНХС-аар дамжуулан 6440 төсөлд 189 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн байна. Хөдөө, орон нутагт явахад сумд нүүрээ угаасан юм шиг цэвэр цэмцгэр болсон нь ОНХС-ийн үр дүн.


24. Иргэний танхимыг бий болгосноор бодлогын чанартай асуудлуудыг боловсруулахад иргэдийн дуу хоолойг сонсох, оролцуулах болсон. Иргэний танхимд өнөөдрийг хүртэл нийт 453 удаа хурал зохион байгуулагдсан байна. Үүнээс 9 хуралд нь би өөрийн биеэр оролцсон.

Г.Үжин

 

image

УИХ-ын чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, ирэх хугацаанд хийх ажлаа тайлагналаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хаврын тухай хачирхалтай 24 баримт
Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Г.Батнасан (202.179.10.94)
    Энэ тэгээд Элбэгдоржийн 6 жилд хийсэн ажлын тайлан юм уу? Тийм бол төрийн албан хаагч нараас ажлын тайлан нэхээд байх хэрэггүй л юм байна ш дээ. Элбэгдорж хэдэн хүн шагнасан, хэдэн овоо тахисан, хэчнээн улс оронд урилгатай урилгагүй айлчилсан зэрэг хамгийн гол ажлуудаа орхичихсон байна ш дээ
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • gemtei hvn (203.91.117.4)
    harhad l hudlaa garuud daa elbegdorj bol hetsvv gardaa ogtsroogui baisan ymuu tvvhiin hursnuus archigdwal taarna 7 sariin negnii jinhen buruutan ni elbegdorj
    2015 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (150.129.140.198)
    харах ч хүсэл алга даа
    2015 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (122.254.127.34)
    21-р зуунд цус гэдэг үгийг хэрэглэхгүй гээд л соёлтой улс төрчид ярьдаг,манайд болохоор түмнийг хирдхийлгэх үг хэлэх нь шоудаж л байвал хамаагүй юм шив дээ?
    2015 оны 04 сарын 11 | Хариулах
  • хоосон үг (180.149.78.26)
    ардчилсан хүн хагартлаа баяжих ёстой. ард түмэн ядуу хоосон байх ёсгүй.
    2015 оны 04 сарын 11 | Хариулах
  • хар мөртэй хүнийг (180.149.78.26)
    өөрөө баахан хүн алж хэлмэгдүүлчихээд одоо өөрийгөө аврах нүхээ ухаж эхэллээ . инээдтэй амьтан юмаа.
    2015 оны 04 сарын 11 | Хариулах
  • tagjgar (122.201.24.193)
    odoo ooriin chin ugend itgeh uu luibarchid daa hamgaalaad bai oort chin itgehee baisan shvv buugaad holoo gozolzuulahaa bod
    2015 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.179.20.100)
    Hudalchdorj
    2015 оны 04 сарын 10 | Хариулах
  • Zochin (103.229.123.132)
    Tegeed hun alsan aluurchin tsus gargaagui bolj taarah yum bna l daa ene muu tarvagadorj renchino ih hutsah yum aa neeree
    2015 оны 04 сарын 10 | Хариулах
  • ОФШОР ДАНСТ ЦИ ХУА (203.194.114.244)
    НОЁН УУЛЫГ ОРОН НУТГИЙНХАН НЬ ШИЙДНЭ ГЭЧИХЖЭЭ, ХҮННҮГИЙН ҮЕИЙН ОЛДВОРУУД БУЛШ БУНХАН ЭЦЭГ ӨВГӨДИЙН МИНЬ ШАРИЛ НЬ МОНГОЛЧУУДЫН ТҮҮХЭН ӨМЧ БОЛХООС ТҮНХЭЛИЙНХНИЙ ӨМЧ БИШ, ТҮНХЭЛИЙНХЭН ӨДИЙД БҮГД ЦЕНТЕРРА ГОЛДЫН АВИЛГАД АВТАЖ ГАРТ НЬ ОРСНЫГ ТА БИД МОНГОЛ ДАЯАРАА МЭДЭЖБАЙГАА ШҮҮ ДЭЭ, МӨН ТАВЛАЖ БАЙНАА. МОНГОЛ ТӨРИЙН ТҮҮХЭНД УЛС ОРНОО ГАЗАР НУТАГ УУЛ УСАА ГАДНЫХАНТАЙ ХУЙВАЛДАЖ ЗАРЖ БАЙСАН ТӨРИЙН ТЭРГҮҮН ХЭЗЭЭЧ БАЙГААГҮЙ ЮМ ШҮҮ.
    2015 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (122.201.24.11)
    би авдгаа авсан одоо та нар өөрсдөө л шийд эрх чинь байгаа
    2015 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (112.72.11.113)
    chamd odoo hosggorhoo bolisan .uuruu munu ch ih tcusan zam tatuulsan daa.
    2015 оны 04 сарын 10 | Хариулах
  • хүүхдийн эрх чухал (103.229.121.251)
    Манай ихэнх залуучууд маш эрх танхи өсөх юмаа Хар багаасаа дотуур байранд үнэгүй амьдарч хүнээр хоол ундаа бэлтгүүлж идсээр байгаад дунд сургуулиа дүүргээд тэгээд аав ээжээс бэлэн хэдэн төгрөг аваад УБ хотод ирээд бас л элдэв хөнгөлөлт эдэлж олон нийтийн унаагаар хүртэл үнэгүй зорчих юм даа Ингэж бүх зүйл нь бэлэн зэлэн байсаар амьдрах чадвар тааруу их зантай зугаа цэнгэлд дуртай нялцгай залуус элдэв хэрэг төвөг тарих нь энүүхэнд болж Байдал муу талруугаа явж байна үнэндээ
    2015 оны 04 сарын 10 | Хариулах
  • зочин (103.229.121.251)
    Гарчиг нь эсвэл Ерөнхийлөгчийн хэлсэн үг юмуу Ямар муухай үг хэлдгийн вэ Ийм үгийг хэлэх тийм цаг үед бид байгаа биш атал Арай ч дээ
    2015 оны 04 сарын 10 | Хариулах
  • purevsuren (222.128.242.194)
    2. Монгол Улс НҮБ-д нэгдэхээр нэрээ дэвшүүлээд олон жил болж байгаа. Энэ онд багтаад нэгдэх болно. Ene yuu gesen ug bol
    2015 оны 04 сарын 10 | Хариулах
  • хүүхдийн эсрэг хүчирхийлэлд анхааръя (103.229.121.251)
    Монголд эрчүүдийн архи эрх дарх найр цэнгээн ихдээд байна үнэндээ 14-15 наснаасаа ажилд сураагүй эрэгтэй хүүхдийг цаашид ямар нэг зүйлд сургана гэдэг уулын зэрлэг адгуус гаршуулахаас хэцүү бэрх зүйл ш дээ Хар багаасаа эцэг эхээс холд очиж хөндийрч дотуур байр гэдэг газарт зүв зүгээр сууж бэлэн хоол бэлтгүүлж идээд зөнгөөрөө жаргаад сурчихсан залуус дунд сургууль төгсөхийн даваанд хийхгүй зүйлгүй хийдэг болдог юм шүү дээ Яагаад энэ үнэнийг илээр ярьж байдлыг засах талаар юуг ч үл хийдгийг би ерөөс ойлгодоггүй Холбогдох яам тамгын газарт нь үүнийг шууд хэлэхээр чамайг элий балай шахуу мэтээр хардагдаа Монголын боловсролын салбарын үр бүтээлүүд нэг иймэрхүү хэцүү талдаа
    2015 оны 04 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга Н.Учрал ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Цай Чи-тай уулзав
    5 цаг 38 мин
  • ТЭСО-гийн царцаанууд Ардчилсан Намд үүрлэв
    6 цаг 8 мин
  • Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
    9 цаг 7 мин
  • Холимог тулаанч асан Марквейн Муллин АНУ-ын Дотоод хэргийн яамны сайд боллоо
    9 цаг 41 мин
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
    9 цаг 41 мин
  • Япон улс дайнаас үүдэн газрын тосны "үндэсний нөөц"-өө ашиглах гэж байна
    10 цаг 30 мин
  • АНУ-Ираны хооронд хэлэлцээ өрнөж байгаа юу?
    10 цаг 42 мин
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
    10 цаг 56 мин
  • "The MongolZ" баг "ESL Pro League Season 23"-д оролцлоо 
    12 цаг 16 мин
  • Senzu буюу М.Азбаяр 2026 онд Passion UA багийн бүрэлдэхүүнд нэгдэж, ESL Pro League Season 23 тэмцээнд анхны тоглолтоо хийлээ 
    12 цаг 20 мин
  • "Slam Dunk" тэмцээн "NBA"-ийн "All-Star Weekend"-ийн салшгүй хэсэг болсон түүх 
    12 цаг 23 мин
  • Хөлбөмбөгийн түүхэнд нэгэн цагт мянга мянган хөгжөөн дэмжигчдийг татдаг байсан ч өнөөдөр нам гүм болсон гайхамшигт цэнгэлдэхүүд
    12 цаг 30 мин
  • Монгол ардын намын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн Жао Лөжи-тэй уулзав
    12 цаг 38 мин
  • Пеп Гвардиолагийн дараа Манчестер Сити багийг удирдах эрхэм хэн байх вэ? 
    12 цаг 42 мин
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
    13 цаг 43 мин
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
    13 цаг 46 мин
  • Үйл явдал: Хаврын чуулганаар “Сүүдрийн засгийн газар байгуулах” тухай мэдээлэл хийнэ
    14 цаг 15 мин
  • Мэдэгдэл
    Өчигдөр 17 цаг 22 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    Өчигдөр 17 цаг 11 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    Өчигдөр 16 цаг 41 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • The MongolZ багийн шинэ тоглогч Cobrazera эхний тэмцээнүүддээ хэрхэн оролцов? 
  • Өвлийн спортын ордны барилга угсралтын ажлын явц 55 хувьтай байна
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
24 баримт
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК