Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Дэлгэрмаа: З.Энхболдын мэдэгдлийг гайхаж, цочирдож хүлээж авсан

2015-4-12
0
ЖИРГЭХ

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа Засгийн газарт ажиллаж эхэлснээсээ хойш анх удаа хэвлэлд улс, төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Ингээд түүний ярьсан ярианаас 24 онцлох ишлэлийг хүргэж байна.

 

1. Өнгөрсөн 100 хоногт “Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” гэж гурван удаа давтан хэлсэн шиг макро эдийн засаг руу Засгийн газар бүх ажлаа чиглүүлсэн. Засгийн газрын авч хэрэгжүүлсэн арга хэмжээ ард түмний нуруунд ямар ачаа болж очих вэ. Нөгөө талдаа эдийн засгийг авч яваа хувийн хэвшилд ямар дарамт учирч болох вэ, түүнээс яаж сэргийлэх вэ гэж анхаарч ажилласан.

 


2. Хөрөнгө оруулалт татах, төгрөгийн ханшийн уналтыг зогсоох, төсвийн алдагдал, өрийн тааз гээд олон юмыг анхаарч байгаа. Гацаанд орчихоод байгаа том төслүүд байна. Энэ бүхэнд гарц хайж, гарцыг нь олж, зөв авч явах ёстой гэдэг утгаар Ерөнхий сайд олон нийтэд хандаж хэлэх үгэн дээрээ өөрөө нэлээд сайн суусан.


3. Хаврын чуулганыг нээхдээ илэрхийлсэн УИХ-ын дарга З.Энхболдын байр суурийг би үнэхээр цочирдож, гайхаж хүлээж авсан. Ямар нэгэн бүлэглэлийн, эсвэл улстөрчдийн, магадгүй хувь улстөрчийн байр суурийг төрийн эрх барих дээд байгууллагын өмнөөс тэгж илэрхийлэх ёсгүй.

 

4. УИХ-ын бүх гишүүний өмнөөс хуралдаан даргалж буй хүний хувьд тийм байр суурь илэрхийлэх нь дэндүү хувь хүний амбиц гэж ойлгогдож байна. Би энийг Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахад үүссэн нөхцөл байдалтай холбож харж байлаа.


5. Манай АН-д олон жил явсан маргаантай нэг асуудал бол хэн Ерөнхий сайд байх тухай байсан юм. Тэгээд сонгуульд ялсан намын дарга Ерөнхий сайд, ялагдах юм бол УИХ дахь цөөнхийн бүлгийн дарга болно гэсэн. Ялсан намын дарга Ерөнхий сайд байна гэдгийг Үндсэн хуульд оруулж чадаагүй ч бүлгийн гэдэг утгаараа ялагдсан намын дарга УИХ-ын нэг дэд дарга болох санааг бол Үндсэн хуулийн нэмэлтээр оруулсан. Анх боловсруулсан Үндсэн хуулиар бол УИХ нэг л дэд даргатай байсан шүү дээ.


6. Уг нь Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсон л бол автоматаар намын дарга болох ёстой юм. Гэтэл намын дарга нь З.Энхболд болчихсон. Яахав хувь улстөрч З.Энхболд намын дарга болсон бол хамаа алга. Гэтэл энэ хүн УИХ-ын дарга. Эндээс л бүх юм эхэлсэн.


7. УИХ-ын дарга хүн бол бүлгүүд хоорондоо үл ойлголцох үед нэг ширээний ард суулгаж ойлголцуулах үндсэн үүрэгтэй. Бараг л Ерөнхийлөгч шиг нам бус баймаар хүн. Тэгж байж нэг асуудлаар үхрийн эвэр шиг хэдэн тийшээ болчихсон бүлгүүдийг “УИХ-ыг гацаахгүйн тулд энэ дээр улс төрийн шийдвэрээ гарга” гэж ойлголцуулж байх ёстой хүн. Гэтэл өнөөдрийнх шиг нэг намын дарга нь УИХ-ыг даргалаад сууж байна гэдэг нь өөрөө парламентат ёсонд байдаггүй л зүйл.


8.Хаврын чуулганы нээлт дээр УИХ-ын дарга З.Энхболд үг хэлсний дараа би хувьдаа Үндсэн хуулийн асуудлаар дуугарах цаг болжээ гэж харсан. Харамсалтай нь, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ажлын хэсэг байгуулахдаа дан УИХ-ын гишүүдээс бүрдүүлсэн байна лээ.

 

9. УИХ-ын дарга АН-ын даргын хувиар үнэхээр Тавантолгойн гэрээнд эргэлзэж, Засгийн газраас өөр байр суурьтай байгаа бол хаврын чуулганаа сайхан эрхэмсэг л нээчих байсан юм. Харин чуулган даргалж буй сандлаасаа буугаад намын бүлэг дээрээ ороод “Сайханбилэг ээ, Ерөнхий сайд аа, яагаад Тавантолгойг УИХ-аар хэлэлцэх ёстой байтал ингэв ээ” гээд толгой хагаравч малгайдаа, гар хугаравч ханцуйдаа гэдэг зарчмаар дуугарсангүй вэ. АН-ын хувь заяаг бодож, байгуулсан засгаа бодсон бол АН-ын дарга хүн тэгж л дуугарах байсан.

 

10. Шувуу нэгэнт нисчихсэн байсан шүү дээ. Улс орон даяар олон нийтэд хандаж Ерөнхий сайд үг хэлчихсэн. Тавантолгойг хөдөлгөх гэж байсан хоёр том компанийн төлөөлөл ирчихсэн байхад УИХ-ын дарга тэгж хэлсэн нь үнэхээр баллуурдсан даа. Гэтэл үнэхээр тэр нь АН-ын байр суурь байсан ч юм уу. Бүлэг дээрээ энэ тухай ярьсан уу. УИХ-ын дарга хүн ийм үг хэлэх эрхтэй юү.


11. Алдаа гаргах ёсгүй албан тушаал гэж байдаг юм. Жишээ нь, Ерөнхийлөгч, эсхүл УИХ-ын дарга, эсхүл Ерөнхий сайд. Эдгээр топ улстөрчдийн гаргасан алдаа улс үндэстэнд хор уршиг учруулж байдаг.


12. УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар сонгогдон ажиллаж байгаа хүмүүс хувь улстөрч байхаа больчихдог юм. Тэд бол өөрсдөө институц болчихдог. Тийм учраас энэ хүмүүс хэлж байгаа үгийнхээ үр дагварыг сайн тооцоолж байх ёстой.


13. Намын хувьд энэ АН-ыг үүсгэн байгуулагчид бол талийгаач С.Зориг, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Да.Ганболд, Баабар, Р.Гончигдорж гээд манай нэгдүгээр эгнээнийхэн. Хоёр дахь эшелон гэвэл Р.Амаржаргал, Н.Алтанхуяг, С.Баярцогт гээд АН-ын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга хийж байсан хүмүүс бий.


14. Үнэндээ АН-ын хамгийн том дутагдал гэх үү, өвчин гэх үү засаг барихаараа хоорондоо зөрчилддөг. 1996 онд засаг барьсан, хоорондоо хагарсан, бутарсан. Тэр үеийн МАХН-тай өөрсдөө нийлээд л Ц.Элбэгдоржийн, М.Энхсайханы, Ж.Наранцацралтын Засгийн газрыг унагасан. Тэгээд Р.Амаржаргалын Засгийн газартай 2000 оны сонгуульд орж байлаа шүү дээ. Дахиад 2004 онд Ц.Элбэгдоржийн их эвслийн Засгийн газар байгуулагдсан. Хугацаанаас нь өмнө бас л өөрчилсөн. Сая Н.Алтанхуягийн Засгийн газрыг ч өөрчиллөө. Энэ бүх байдал бол манай намын том дутагдал.

 

15. Энэ бүх юм фракцуудын хоорондын үл ойлголцол, зөрчил үү гээд аваад үзэхээр бас яг ч тийм биш юм шиг. Илүү сонирхлын зөрчил гэж харагдаж байгаа. Фракцгүй боллоо гэж хэчнээн зарласан ч гэсэн нэг хэсэг бизнесийн эрх ашгаас үүдэж хаврын чуулганы нээлт дээр намын дарга ийм хариуцлагагүй үг хэлж болохгүй л дээ. 

 

15. МАН-ын гишүүн Ц.Нямдорж “АН-ын фракцууд ялагдсан үедээ намын, ялсан үедээ төрийн зовлон болж байна” гээд хэлчихсэн үгтэй санал  нэг байна.


16. Өнөөдөр хоёр намд маш том сорилт гэх үү, зовлон учирчихаад байгаа. Үе солигдох асуудал. Тэр утгаараа нэг, хоёрдугаар үеийнхэн гээд хэсэг хүмүүс байна. 2016 онд хагас нь, 2020 онд бол ойлгомжтой бүгд солигдож таарна. Гэхдээ яг үе солигдоход дараагийн улстөрчдийн үе гарч ирсэн үү гэхэд маш сонин хариулт гарч ирж байгаа юм.


17. Үндсэн хуульд харамсалтай нь УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага гэж зааснаас үүдээд парламент нь өнөөдөр сэтгүүлчдийн байгууллагын удирдлагыг хүртэл томилж байна. /МҮОНРТ-ийн үндэсний зөвлөл/.


18. УИХ-ын томилдоггүй байгууллага гэж үгүй боллоо. УИХ гэдэг үнэндээ 76 дарангуйлагч болчихсон. Гишүүд нь хувь улстөрчид гэдэг утгаар хувь сонирхлоо илэрхийлж бүхий л юманд оролцож байна. Энийг зогсоохын тулд бие биеэ хянадаг механизмыг л бий болгох хэрэгтэй.


19. Байнгын хороо илүү мэргэжлийн байх ёстой. Хуулийнх нь амин сүнсийг гаргадаг. Нэгдсэн чуулган бол зүгээр л товчлуур дарах асуудал. Гэтэл бага оврын парламент буюу 76 гишүүнээ тав, зургаан Байнгын хороонд хуваачихаар нэг Байнгын хороонд 11, 12 гишүүн л ногддог. Ингээд 11, 12-ынх нь зургаа, долоо нь хуралдаа сууж, тэднээс дөрөв нь олонхи болж хуулиа дэмждэг. Институцийн хувьд ийм дутуу дулимаг байгаад байгаа юм.


20. УИХ-ыг институцийнх нь хувьд бодоход дор хаяж 120 гишүүнтэй байж УИХ гэдэг утгаараа бэхжиж, чангарна. Түүнээс одоогийнх шиг хувь УИХ-ын гишүүн гэдэг улстөрчид л “төрөөд” байна. Үүнээс нь болж урвалт, шарвалт, санаа оноогоо худалдах, сонирхлын зөрчил, бизнес нь улс төр рүү ордог юм гээд утгаа алдлаа.


21. Манайх шиг байгалийн их баялагтай, мега төслүүд нь дандаа 20-30 жил үргэлжлэх улсад нэг засаг гарч ирчихээд өмнөх засгийнхаа бодлогыг үгүйсгээд байвал хэн манайд орж ирэх вэ. Тиймээс төрийн залгамж чанар гэдэг юмыг бодох ёстой


22. Өнөөдрийн УИХ өөртөө зориулж хууль хийдгийг л болих хэрэгтэй байна. Мэдээж 2016 онд маш ухаалаг хүмүүс УИХ-д гарч ирчихээд сайхан болгоно гэж байхгүй. Одоо байгаа бүрэлдэхүүнээрээ л бүх юмаа одоо л янзлах хэрэгтэй. Холимог нь илүү тохиромжтой.


23.  УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах механизм байх ёстой. Энэ эрхийг бүлэгт нь өгөх нь чухал. Жишээ нь, намын нэрээр гарчихаад өөрөө хувь улстөрч гарчихсан юм шиг улс төрд хувийн тоглолт хийж болохгүй. 

24tsag.mn

image

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа Засгийн газарт ажиллаж эхэлснээсээ хойш анх удаа хэвлэлд улс, төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Ингээд түүний ярьсан ярианаас 24 онцлох ишлэлийг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хаврын тухай хачирхалтай 24 баримт
Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (39)

  • Зочин (202.179.28.72)
    ENE TUSLIIG YVUULAHGUI BOL MONGOLIIN EDIIN ZASAGT HUNDREL GRANA SHUU. DELGERMAA ZUV L HELSEN BNA .
    2015 оны 04 сарын 17 | Хариулах
  • Bataa (182.160.0.226)
    Ene mantuu shig avgai yu hiihev dee Yhsenee zovlodog yum
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • Z. Enhboldoo uragshaa! Ard tumen ard chini bgaa s (112.72.13.89)
    Delgermaa gej shal hudlaa avgai.. Yarilzlaga uguhduu tes uur nuuree tavichihna. Hushignii ard ard tumniig malnuud geed l tamhia tataad yariad suuj bdag avgai sh dee. Ah duu, hamaatan sadnaa end tend shurguulna. Gemgui zarailchihaad shalgaval ih yum garch irne shuu. Shalgah heregtei. Uuriig ni zochirduulsan geh Z. Enkhbold asuudald harin ch shudarga, zarchimch handsan! Uund ni ard tumen mash ih talarhaj baigaa!
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
    • Хувалж Энхболд
      Энийг бичсэн чи Энхболдын авгай Бат-Өлзий байх шив дээ. Яг чиний бичгийн өнгө төрх харагдаж байна. Тэнэг авгай минь чиний хулгайч, хуурамч, ард түмнийг шулагч нөхрийн ард чамаас өөр хэнч байхгүй. Чи өөрийн 3 хүүхдээ аавынх нь ялыг үүрүүлэхгүй хорвоог барахыг бод. Танай нөхрийг үзэн ядсан хүмүүс Элбэгээгээс дутахгүй шүү. Чи муу новшийн авгай нөхрийгөө Ерөнхийлөгч болно гэж мөрөөдөөд сууж байдгийг бүгд мэднэ
      2015 оны 04 сарын 15
  • Зочин (98.228.226.101)
    М.Энхсайханы ажлыг унагах гэж л Гансүх, Баттулга нарын явуулга байна одоо болио ажлаа хийцгээж улс орноо бодоё. Наадах чинь Энхсайханы ажил биш Монголчуудын найдвар болоод байна. Ажлаа урагшлуулая. Төмөр зам яригдхаар л Гансүх, Баттулга нар сөрвөлзөөд эхэлдгийн учир юунд байна аан???????
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • иргэн (112.72.11.107)
    Дэлгэрмаа одоо намын эрх ашиг биш ард түмний эрх ашиг чухал байна. тйм болохоор би энэ улсын нэг иргэний хувьд Энхболдын зөв гэж бодож байна. Эсвэл энэ гэрээ Энхсайхан та 2 шиг улс төрчдөд ашигтай байсан юм уу Магадгүй чи сайн улс төрч байлаа гээд ард түмэн биш, намаа боддог бол дэндүү харамсалтай байна. Ер нь намын эрх ашиг , намын эв нэгдэл гээд ард түмнийг орхигдуулж болохгүй байх.
    2015 оны 04 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.26.193.157)
    ene huuhen chin harin baruunii tejeever bh n dee Amerikt surguuli togsson shd
    2015 оны 04 сарын 14 | Хариулах
  • Зочин (150.129.140.132)
    Таван толгойн гэрээ монголд ашиггуй гэрээ хийсэнийг нь Харин ч Их хурлын дарга ил болгосон Байна уунд юунд нь ундууцав ойлгосонгуй Харин ч ард тумэн баяртай байгаа шуу терд 1 гэсэн монголынхоо телее дуу гарч гэрээ зогсоосонд нь хариуцлага тооцох хэрэгтэй тэгж байж байж олон Улс херенге оруулагчидын емне бардам байх болно О Т н гэрээ хийсэн нехдуудээсээ ч гэсэн хариуцлага тооцох хэрэгтэй
    2015 оны 04 сарын 14 | Хариулах
  • АНын гишүүн (112.72.13.97)
    АНын ганц лидер энэ хүн шүү улсаас юу ч идээгүй учир том дуугарч байна Энэ хүн16 онд ганцаараа гарах болно
    2015 оны 04 сарын 14 | Хариулах
    • Зочин
      Албан ажил хийж байгаагаа ойлгохгүй хувийн зан авираа хурал дээр гаргаж, ажлын явцыг шүүмжилсэн хүнийг чи тэнэгээрээ гайхуулах гээ юу гэх мэтээр дайрч давшилдаг сонин хүн байнэлээ. Уг нь холоос хараад хүндэлж явдаг байсан. хүмүүжилгүй, хувийн араншингаа хянаж чаддаггүй, удирдагч байж чадахгүй хүн гэсэн хувийн дүгнэлтээ уншигч та бүхэнтэй хуваалцав.
      2015 оны 04 сарын 14
    • Зочин
      Үнэн үнэн
      2015 оны 04 сарын 14
  • Зочин (112.72.13.252)
    asuudlas yrihgui uzegdel yrihaa bolimoor ym bas neg medrel garaad irlee
    2015 оны 04 сарын 14 | Хариулах
  • irgen (122.201.21.246)
    Чаддаг юм бол тэр ТТ-н гэрээгээ гаргаж ирээд ард түмэндээ үзүүлээд хянуулчих.Зориг байна уу та нарт хулгайч нараа.
    2015 оны 04 сарын 14 | Хариулах
  • ИРГЭН (103.26.192.146)
    ЭНЭ ОДОО ЮУ ВЭ, ДУУГҮЙ Л ЭНЭ ТЭНД ЭЛЧИН НТР ГД Л ТӨРИЙН ХООЛ ХОРООЖ БВЛ БОЛОО БИЗ, ТАВАН ТОЛГОЙГ ОЛИГАРХИУДАД ӨГЧ ӨРИЙГ НЬ ДАРАХ ХЭРЭГСЭЛ БОЛГОХОД ХУВИА АВСАН НЬ ТОДОРХОЙ БНА ....САЙН ЭЦЭГ ЭХИЙНХЭЭ ЯСЫГ БҮҮ ӨНДӨЛЗҮҮЛ
    2015 оны 04 сарын 14 | Хариулах
  • нутгийн хүн (103.26.192.146)
    Дэлгэрмаа чи ээжийнхээ нэрийг барьж баахан солиорч яваад өөрийнхөө ямарыг өнгөрсөн сонгуулиар мэдсэн бх. ингэж солиорохоо болио хүү минь , багцаатай бай ядаж байж яах гэж энэ ямар ч ашиггүй гэрээний талд дуугарч тэмээн дээр ямааны гарз болж бхын , чи яагаад ч Энхболд даргын өвдгөнд ч хүрэхгүй гдгээ мэд, наад хүн чинь аргагүй өргөн цараатай улстөрч, эрэмбэтэй зангарагтай Монголоо гсн сэтгэлээ харуулж хамгаалж чадаж бгаа ТОМ УЛСТӨРЧ ШҮҮ ДЭЭ
    2015 оны 04 сарын 14 | Хариулах
  • Г.Батнасан (202.179.10.94)
    Энэ Дэлгэрмаа чинь харин ч овоо зөв хараад байгаа юм биш үү?. З.Энх болд үнэхээр өөрийг нам, төрийн тэргүүн гэж ойлгочихоод асуудалд бул хар чулуу болчихоод тээг хийгээд байна ш дээ.
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.21.116.66)
    Дэлгэрмаа бас яагаад уурхайтай холбогдоод сайдаа өмөөрөөд унав даа,бүгд л хувийн сонирхолтой энэ улс яаж хөгжинө дөө,Сайханбилэг Баярцогт хэрэггүй дээ асуудал шийдэхэд
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.9.90.130)
    delgermaa bol sain huulch zob bichijee.deegiid amjilt husie.vg chi bugdiig chadna.16ond ih hurald orsoldooroi shuud garna shuu.iim huulch heregtei shuu.olon li jil suusan ovun arbin gesen abgai nariin hajuud tulahtai huulvh shuu.amjilt husie.
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
    • Зочин
      саяхан өөртэй нь уулзах хүртлээ чамтай ижил бодолтой явлаа. харин өөртэй нь уулзаад, тун ч дорой ухамсартай хүн байна гэж бодсон шүү. өөртэй нь уулзаад үзээрэй.
      2015 оны 04 сарын 13
  • Зочин (103.9.90.130)
    delgermaa bol sain huulch zob bichijee.deegiid amjilt husie.vg chi bugdiig chadna.16ond ih hurald orsoldooroi shuud garna shuu.iim huulch heregtei shuu.olon li jil suusan ovun arbin gesen abgai nariin hajuud tulahtai huulvh shuu.amjilt husie.
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • БСШУЯ-ны Тулга (183.81.171.135)
    АН гэж аймшигтай луйварчидаас болж Монгол орон тэр чигтэй бөөн бужигнаан болж байна. Хэн дуртай нь нэг байгууллагыг авах гэж тэмцэж, ажилчдыг нь тайван ажиллуулахгүй байна. БСШУЯ-ны ажилтан Одгэрэл, Хөдөлмөрийн яамны Баттогтох нар зохион байгуулалттайгаар багш Сономдавгаар могой бариулж байгууллагыг өөрийн болгох дээрэм хийж байна.
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • МОНГОЛЧУУД БЭЛТРЭГ ТЭЖЭЭДЭГГҮЙ (103.229.123.232)
    ДЭЛГЭРМАА ЁСЁТОЙ ХУУЛЬЧ ХҮН ШИГ БИЧСЭН БАЙНА. ТОМ ЯЗГУУРААР НЬ ЗАСАХ ЁСТОЙ. МОНГОЛЫГ УЛС ТӨРЖҮҮЛЖ БАЛЛАЖ БАЙГАА ЗҮЙЛ БОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ ЮМ. СПИКЕР НЬ ИЙМ МУУХАЙ СЭТГЭЦИЙН КОМПЛЕКСТЭЙ ХҮҮХЭД БАЙХААСАА ОХИДОД ГОЛОГДДОГ, ХЭН Ч ТООХООРГҮЙ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ, ХӨВГҮҮДЭД ЗОДУУЛЖ, ДЭЭРЭЛХҮҮЛЧЭЭД БУЛАН ЦААН ОЧООД АЛНА ШҮҮ ГЭДЭГ АМЬТАН ӨСӨӨД ИРХЭЭРЭЭ ИЙМ ИХ ӨСӨРХҮҮ, ХОРЛОНТОЙ, ХҮНИЙ МУУ ДУРЛАСАН, ӨНДӨР АЛБАНД ОЧХООРОО ХАЛНА, СОЛИНО, ШОРОНД ХИЙНЭ ГЭДЭГ ҮГНЭЭС ӨӨР ҮГ ХЭЛДЭГГҮЙ. ӨӨРӨӨ ӨНДРӨӨС ХАРЖ ҮЗЭХ НАМХАН ХҮНИЙ СЭТГЭЛГЭЭ НЬ ЯМАГТ ХҮНИЙГ ӨНДРӨӨС БАСАМЖЛАХ ХУЯЛАА ТАЧААЛАА ТАЙЛЖ БАЙГААГААР ИЛЭРДЭГ. ҮҮНД ХҮРЭХИЙН ТУЛ НОМХОН ДАЛАЙН ПИРАТ ШИГ СОХОР, ХӨЛГҮЙ, ТӨМӨР ХУМСТАЙ, ХҮНИЙ МАХ ИДЭХЭЭС БУЦАХГҮЙ ЮМНУУДЫГ ЦУГЛУУЛААД ДАРАА НЬ ОЛЗОО БУЛААЦАЛДАЖ БИЕ БИЕНИЙГЭЭ МУХРУЙЛЖ ЭХЭЛДЭГ. ЗИ-ИЙН БҮЛЭГИЙГ ХАРЦГАА ЭРҮҮГИЙН ХҮНД ГЭМТ ХЭРЭГТЭН, СЭТГЭЦИЙН ГАЖИГТАЙ ХИЙ СУДЛАЛЫН КЛИНИК ӨВЧТӨН, ХОСГҮЙ УРВАГЧ, ОЛИОРСОН ПОПУЛИСТ, ОЛОН ЖИМСНИЙ ЖҮҮС ШАХУУЛСАН ЭМ ГЭХЧЛЭН ҮНЭХЭЭР ДАЛАЙН ДЭЭРЭМЧНИЙ БАЛМАД ТОГЛОЛТООР ЯЛАЛТ БА
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
    • Зочин
      АН-н Бэлтрэгнүүдийг тоолоод барахгүй шүү.
      2015 оны 04 сарын 13
  • ард түмэн (180.149.78.20)
    олон юм чалчилгүй бүгдээрээ зайл за? өмхий шуналт ардчилагчид
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • ИРГЭН (203.194.114.99)
    НУУЖ ХААЖ БАЙГААД БАТАЛЧИХ БАЙСАН ГЭРЭЭ ГЭЖ ЭНЭ АВГАЙ ИХ ХАРАМСАЖ БАЙГАА ЮМ БАЙНА ДАА.ТҮҮНИЙГЭЭ ДАРАХ ГЭЖ ИХ Л НУРШИЖ ДЭЭ.МОНГОЛЫН ЭСРЭГ ХЭНИЙГ Ч ТАНИДАГ БОЛСОН АРДЧИЛСАН МОНГОЛ ШҮҮ.
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • Зочин (172.56.13.41)
    Энэ гэрээ МОНГОЛ УЛСАД ашиггуй байсан гэж л Энхболд болиулсан тэгээд яагаад энэ гэрээний талаар юу ч ярьсангуй вэ хэрвээ Энхболд болиулаагуй бол тэр чигээрээ батлагдаад ОЮУ ТОЛГОЙ 2 ГЭРЭЭ болох байсан шуу дээ энэ талаар энэ авгай яагаад юу ч дуугарсангуй байж ЦОЧИРДООД СУУЖ БАЙСАН гэж юугаа тэнэгтээд байгаан
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • Зочин (203.152.168.11)
    Erguu avgai mini teed 5tolgoid huyatuud ezen suuh ni uih ra heleltsehgui ni zov gej bgan biz de bitii hutsoo chi ih mrdegch hujaa avgai
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • зочин (122.201.21.41)
    Дэлгэрмаа үнэнийг хэлжээ Бэлтрэг Энхболдод эрх мэдэл өгч болохгүй гэдгийг олон Монголчууд ойлгож эхэлж бна даа
    2015 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (112.72.13.240)
    Oilgomjtoi ymun dr hen n hen be gedegee haruulax umaa tsaashid ywuurgui bolsn humuus yahaas ch butsahgui bn shu
    2015 оны 04 сарын 12 | Хариулах
  • Gol asuudal (112.72.13.240)
    Enkhboldiin huuli bus gd bga zaaltiinh n tuhai ymimaar bn deegii 1072 yrimaar bn 51 huwi yrimaar bn odoo irged uuniig l husej bn
    2015 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (150.129.141.88)
    Yunii tuhai yrih geed yunii tuhai yriad bgaan be notstoi muu gereeg batluulaagui n Enkhboldiin buruu bolj bgaan bna l daa.saihanbileg ajiltai bolgoson bolohoor doldoidoj bgaa uhaantai ym bh daa
    2015 оны 04 сарын 12 | Хариулах
  • зовлон өвөрлөгчид (182.160.32.223)
    ардчилсан нам ялахаараа 1 алхам ургаш 2 алхам хойш нь татаж унагаад таарах юм 3 өндөрлөг дотроо ойлгоцолд хүрч чаддаггүй солиотой улсууд шүү дээ
    2015 оны 04 сарын 12 | Хариулах
    • Зочин
      Асуудлыг шийдэхдээ 7 хэмжиж нэг огтлох ёстой байхад АН хэмжилгүй огтолдог тул дандаа буруу, улс орон, ард түмний эсрэг шийдвэр гаргадаг
      2015 оны 04 сарын 12
  • Норовбанзад (103.11.194.70)
    ДЭЛГЭРМАА , ЗГ ын Кабинэт Гэрээтэйгээ танилцаагүй батлах гэж байсан НОЦТОЙ санаатай АЛДААНЫ талаар Үг бичсэнгүй Хувийн сонирхолтой болчивуу? Яагаад Хулгай байхаар үйлдлийг шүүмжилсэнгүйвэ?
    2015 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (112.72.13.109)
    2016 ond ta nart sanal ogch xaragdana daa
    2015 оны 04 сарын 12 | Хариулах
  • zochin (202.21.116.162)
    ugaasaa dur esgesen ardchilsan nam mongoloos elbegeeteigee amerik ruugrr zailaasai.
    2015 оны 04 сарын 12 | Хариулах
  • ХЭХЭ (202.5.196.170)
    ХЭХЭ ЭНХБОЛД МЭТИЙН ӨТНҮҮД АН-ЫГ БУЗАРЛАЖ БАЙГААМ БИШ ОО
    2015 оны 04 сарын 12 | Хариулах
  • manaach (80.87.183.117)
    Z. Ekhboldoos uter turgen salakhgui bol AN avsaa beldej baina gej oilgoj bolno.Ene nokhoriig kheterkhii davaraajee.Khun chin cadaj khanadaggui yum baina.Bugdiig gancaaraa ezemshikhiig boddog yum baina.Er n suuliin 3 jild Mongol oron dampuurlaa daa.Yasan alban tushaal,mongo 2t durtai nokhoduud AN d bugd niileed orchikhdog bainaa...
    2015 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.179.20.105)
    Mundag emegtei iim shudarga hun odoo l heregtei bna shu manai tur dampuurch guitslee
    2015 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (46.188.123.223)
    Хууль хэрэгждэггуй юм бол Улаанбаатар томор зам 50 хувйа Америк, Хятададуудад турээслуулээд монготэй болчих
    2015 оны 04 сарын 12 | Хариулах
  • zochin (122.201.24.227)
    harbingaas l deer shuu ene delgermaa busad emegtei gishuud ene hunees suraltsah heregtei
    2015 оны 04 сарын 12 | Хариулах
  • Soongo (150.129.141.22)
    УИХ нь хууль тогтоох дээд байгууллага, энд харин жинхэнээрээ байх ёстой хүн нь эмэгтэйчүүд талаасаа Дэлгэрмээ шүү. Хэдэн арван Арвин, Сарангэрэл, Уянга гээд одоо байгаа эмэгтэй гишүүдээр солиод ч дээгүүр гарах эмэгтэй шүү. Даанч нам нь сонгуульд гаргаад ирэхгүй юм даа. Одоо байгаа эмэгтэйчүүд бол тухайн тухайн намдаа л ажиллах хэрэгтэй. Оюун гишүүнээс бусад нь.
    2015 оны 04 сарын 12 | Хариулах
  • зочин (103.26.193.159)
    Дэлгэрмаа бодууштай, үнэн зүйлийг хэлж байгаад талархаж байна. Ерөөсөө л Үндсэн хуулийн агуулга, зарчимдаа хайрхамжгүй хандах болсноос бүх алдаа зөрчил гарч байгаа. Хуульгүй, бодлогогүй, нэг хүний юмуу, фракцын гэх тоглолтууд төрийн ажлыг завхруулж байна шүү. Дэлгэрмаа, харин сонгуулийн холимог тогтолцоо бол биш шүү. Аль тогтолцоогоор сонгуульд оролцохоо шийдэх эрхийг иргэддээ өгөх нь зөв. Төр барилцах эрхээ нэг эдлэг, бас иргэний нийгэмд амьдарч байгаагаа нэг мэдрэг.
    2015 оны 04 сарын 12 | Хариулах
    • Зочин
      Таниай санал нэг байна
      2015 оны 04 сарын 12
  • Зочин (75.156.203.141)
    Singa-d elchin geed baisan bolichihson um uu
    2015 оны 04 сарын 12 | Хариулах
  • КРАСНОДАРЫН ПОЛИ (180.149.78.20)
    Б. ДЭЛГЭРМАА МАНАЙ УЕИЙН СОНОМЫН УДВАЛ ГУАЙ БОЛЖЭЭ. БАЯРЛАЖ БАЙНА. МОНГОЛЫН МААНЬ ЭЭДРЭЭГ САЙН ГАРГАЖ БАЙХ ЦЕЕХЕН ЭМЭГТЭЙ МУУХАН ЭРЭЭС Ч ДЭЭР!!! НАРЫН ТОЛГОЙД БАЙГААГАА БАТАЛЛАА. ИЙМЭРХУУ Л ДААЦТАЙ ЯРИА ХААЯА СОНСОЖ БАЙМААР БАЙНА!!!!
    2015 оны 04 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга Н.Учрал ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Цай Чи-тай уулзав
    5 цаг 35 мин
  • ТЭСО-гийн царцаанууд Ардчилсан Намд үүрлэв
    6 цаг 5 мин
  • Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
    9 цаг 3 мин
  • Холимог тулаанч асан Марквейн Муллин АНУ-ын Дотоод хэргийн яамны сайд боллоо
    9 цаг 37 мин
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
    9 цаг 38 мин
  • Япон улс дайнаас үүдэн газрын тосны "үндэсний нөөц"-өө ашиглах гэж байна
    10 цаг 26 мин
  • АНУ-Ираны хооронд хэлэлцээ өрнөж байгаа юу?
    10 цаг 39 мин
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
    10 цаг 53 мин
  • "The MongolZ" баг "ESL Pro League Season 23"-д оролцлоо 
    12 цаг 12 мин
  • Senzu буюу М.Азбаяр 2026 онд Passion UA багийн бүрэлдэхүүнд нэгдэж, ESL Pro League Season 23 тэмцээнд анхны тоглолтоо хийлээ 
    12 цаг 16 мин
  • "Slam Dunk" тэмцээн "NBA"-ийн "All-Star Weekend"-ийн салшгүй хэсэг болсон түүх 
    12 цаг 20 мин
  • Хөлбөмбөгийн түүхэнд нэгэн цагт мянга мянган хөгжөөн дэмжигчдийг татдаг байсан ч өнөөдөр нам гүм болсон гайхамшигт цэнгэлдэхүүд
    12 цаг 26 мин
  • Монгол ардын намын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн Жао Лөжи-тэй уулзав
    12 цаг 34 мин
  • Пеп Гвардиолагийн дараа Манчестер Сити багийг удирдах эрхэм хэн байх вэ? 
    12 цаг 39 мин
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
    13 цаг 39 мин
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
    13 цаг 43 мин
  • Үйл явдал: Хаврын чуулганаар “Сүүдрийн засгийн газар байгуулах” тухай мэдээлэл хийнэ
    14 цаг 12 мин
  • Мэдэгдэл
    Өчигдөр 17 цаг 22 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    Өчигдөр 17 цаг 11 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    Өчигдөр 16 цаг 41 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • The MongolZ багийн шинэ тоглогч Cobrazera эхний тэмцээнүүддээ хэрхэн оролцов? 
  • Өвлийн спортын ордны барилга угсралтын ажлын явц 55 хувьтай байна
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
24 баримт
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК