Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Ардчилсан Монгол Улс шоронжсон Монгол Улс боллоо

2015-4-13
0
ЖИРГЭХ

        Монгол Улсын гавъяат хуульч, УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдорж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хаяглан захидал хүргүүлжээ. Ц.Шаравдорж Ерөнхийлөгчийн 2009 оны 2 сарын 7-ны өдөр сонинд ярилцлага өгөхдөө тухайн үеийн эрх баригчдыг шүүмжлэн ярьсныг өнөөгийн байдалтай нь харьцуулан шүүмжилжээ.

 

Ерөнхийлөгч зургаан жилийн өмнө шүүмжлэн ярьсан зүйлтэйгээ өнөөдөр эвлэрсэн, бүр төдийгөөс ч дордуулсан тухай Ц.Шаравдоржийн хэлсэн үгсийг “24 баримт” буландаа хүргэе.

 

1. Дээд албан тушаалтнуудын гадаад томилолт гэж нэг цадигаа алдсан юм байна. Та бүхэн гадаад улс орнуудад явж байгаа байр байдал, хэм хэмнэл, үг хэлээ эргэн харж, эргэцүүлж нэг бодмоор юм.


2. Манай улсад нэгдмэл гадаад бодлого гэж юм байна уу, үгүй юу? Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар шил шилээ даран, бие биедээ жөтөөрхөж атаархсан юм шиг ганц хоёр оронд ар араасаа ахин дахин очицгоох юм. Үгүй, тэгээд очсон хойноо та нарын хэлж ярьж, аашилж аяглаж байгааг! Хэл яриа чинь алдаа мадагтай, үйл хөдлөл чинь ав сав, түмний элэг доог болж байгаа чинь нэг л биш ээ!


3. Ерөнхийлөгч өө, та нар ёстой ичиж зовохгүй худал залах юм. Худал хэлбэл нэр төрөө уландаа гишгэлээ гэж ухаангүй айдаг, тэгснээрээ түмэн олондоо тоогдож, улс орноо хөгжүүлж, толгой дээгүүр явдаг гадаад орнуудын төр засгийн тэргүүн олон байна.


4. Биегүй, гоё ганган үгс гэдэг тэр дорхноо л хумхын тоос болж, ам хамраар чихэж, амьсгал давчдуулах юм. Уран үгээр улсыг хуурч, усан балингаар лусыг хуурлаа гэж худалч хулгайчийг жигшин зэвүүрхдэг ард түмэн та нарын худал үг, хуурамч дүр төрхийг байнга харж байгаа болохоор төрийн тэргүүн танд хэрхэн яаж итгэх юм бэ?


5. Олон түмэн гэдэг та бүхний боддог шиг юу ч сийхгүй амандаа орсноо бурж болдог, тэр бүхнийг нь үнэгний гавар шиг мартчихдаг, наад зах нь ам асуух тэнхэлгүй, арчаагүй тэнэг амьтад биш юм шүү.


6. Авилга, хээл хахууль манайд улам бүр өсч, улам бүр эрээ цээргүй болж байгаагаас биш, буурсан юм нэг ч алга. Юм бүхнийг шоронгоор айлгаж, шоронгоор шийдвэрлэх гэж хэний үед оролдож, бас хэний үед энэ санаа зорилгоо гүйцэлдүүлж байгаа билээ?


7. Улс орон хямарлаа гэх боловч гэтлэн давах талаар арга зам эрэлхийлсэн юм алга. Ийнхүү өдөр хоног аргацааж байтал өр зээл урьд хожид байгаагүй хэмжээнд хүрч, өдрөөс өдөрт Монгол орныг залгих үр могой болон өсч торниж байхад ард олны царай барайхаас өөрөөр яах юм бэ?


8. Эх орны эрдэс баялаг одоо л хэрэг болж, түмэн олныг тэжээх нь гэж баярлаж байтал Оюутолгой, Тавантолгой, Гачуурт зэрэг ордуудыг ашиглах гэрээ хэлцэл ард олонд хусам ч оногдохооргүй, харийнхан хийгээд төрд шургалсан хэд гуравхан этгээдэд л уул овоо шиг ашиг олохоор хийгдэж байхад бид барайхаас өөрөөр яах юм бэ?


9. Монгол улс шоронжсон орон боллоо. Шоронд хэн байна, залуус байна, шоронд хэний үрс байна, цагийн золиос болсон ядуусын үр хүүхдүүд байна гэж дээр дооргүй шагшраад байхад өршөөлийн хуулийг ч булзааруулаад, эрүүгийн хуулиа ч өөрчлөхгүй хатуурхаад байгаа хэрнээ өөрсдийгөө, мөнгөтэйгээ цуг аврах эдийн засгийн өршөөлийн хууль гэгчийг болохоор өнөө маргаашгүй гаргана гэж түмнээ биш өөрсдийнхөө хар толгойг бодоод байхаар чинь бид барайхаас өөрөөр яах юм бэ?


10. УИХ-ын нэг гишүүн улаан цайм ярьсан зүйлийг та анзаарсан байх. Тэр тухай бид бүгд сонсч, үнэхээр цочирдсон. Монголын настан буурлуудын нэг жилийн тэтгэврийг өлхөөн нэмчих тэр их мөнгийг таны найз, америкийн эмч гэр бүлийн хоёр хүнд бэлэглэчихжээ. Би үүнийг хэлээгүй, Хууль зүй, дотоод хэргийн сайд байсан, өдгөө УИХ-ын гишүүн нэгэн хэлсэн юм. Захын энэ жишээ бол таны шударга байцгаая гэж хэлээд яг түүнийхээ эсрэг явж, олон түмний дургүйцлийг хүргээд байгаа өдий төдий зүйлийн өчүүхэн нэг хэсэг юм шүү.


11. Нөгөө “шүүхэд Ерөнхийлөгч дарамт болохгүй байхад л  манай оронд  юм их өөр болно” гэсэн чинь яасан бэ?  Гэтэл таны уучилсан  тэр хүмүүс хохиролоо төлөхгүй гэж одоо гэдийж байна.  Тэр хүмүүсийг буруутгах юм алга. Харин Ерөнхийлөгч таны хоёр нүүртэй, хуулийг гууль болгодог, эрх мэдлээ хэтрүүлдэг, өөрөө бол төрийн ямар ч байгууллагын үйл ажиллагааг үгүйсгэдэг зан авир чинь их тодорч ирсэн дээ.


12. Гэтэл гол усаа хамгаална гэж явсан, аягүй ч бол Ноён уулын тухайд нутгийн олныг доороос нь та нар тэмцээд өгөөрэй, би дээрээс нь дэмжээд өгнө гэсэн таны хошгоруулалтанд итгэж байсан шиг найдаж, гарсан хуулийг сахиулах гэж, нэгэнт гарсан хуулийг санаан зоргоор өөрчлүүлэхгүй гэж итгэж тэмцэж явсан нэг залууд болохоор хуулиар түрээ барьж яасан их  хатуурхана  вэ! Ойр дотны хүмүүсийнх нь ярьж байгаагаар бол тэрээр урьд нь хоёр ч удаа уучлал гуйсан юм байна. Та болохоор ялтан Мөнхбаяр уучлал гуйгаагүй гэсэн.


13. Гансүх гуайг эмч нар нь гадаадад яаралтай шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж зөвлөсөн. Гэтэл АТГ-аас хилээр гарах эрхийг нь хаачихсан. Амьд үлдэхийн тулд хуруугаа /хөлийн/ тайруулж шинжилгээнд явууллаа. …Яаралтай шинжилгээ хийлгэж, оношоо тодруулах шаардлагатай байсан учраас хуруугаа тайруулсан гэж өөрөө тайлбарлаж байгаа гэж “Өдрийн сонины” саяхны дугаарт гарчээ. Энэ чинь юу болж байна аа! Сэжигтэн битгий хэл хүний амь хохироосон хэрэгтэн ч эрүүл байх эрхтэй шүү дээ.


14. “Хүмүүс айдас хүйдэст баригдаад тэмцэж чадахгүй байна” гэж та зургаан жилийн өмнө халаглаж байсан бол одоо тэр айдас хүйдэс чинь бүх нийтийг бүрхжээ. Айдасгүй хүн өнөөдөр Монголд хаана байна? Ажилгүй болчих вий, бизнесээ булаалгачих вий, юухан хээхнээр өөнтөглөөд шоронд аваачаад хийчих вий гэх зэргээр, наад зах нь утас чагнана гэж бие биетэйгээ үнэн үгээ ярихаас ч айдаг болжээ. Ардчилал гэдэг айдастай байхыг хэлдэггүй байтал, тэгж айхаас ч аргагүй үйл явдал ар араасаа хөвөрсөөр өнөөг хүрлээ.


15. Ганцхан зүйл л асууя. Ардчилсан хувьсгалын удирдагч С.Зоригийг алсан аллагыг яагаад өнөөдрийг хүртэл гойд анхаарахгүй, илрүүлэх талаар алхам хийхгүй байна л гэж асууя. Энэ асуултыг монгол хүн бүхэн тавьж байна! Хэргийг илрүүлэхгүй байх сонирхол та нарт арай байдаг юм биш биз! Төрийн механизм тэр чигээрээ таны гарт байсаар байтал тэр талаар ярих нэг л дургүй болчихоод байгааг чинь хараад тэгж санагдах юм. Тэр ч байтугай тэр аймшигт аллагын мөрөөр хувиараа мөрдөж, сэжиг таамаг дэвшүүлсэн Д.Дожоодорж гуайн номыг гарангуут нь, зарж байгаа газар бүхнээс бөөнөөр нь хураан авч, устгасан тухай яриа олны дунд явсаар байгааг та мэдэх үү?

1990 оны ардчилсан хөдөлгөөний талаар бичиж нийтлүүлж байсан сонин хэвлэлүүд аль ч номын санд байхгүй болчихож. Тэр бүхнийг зориуд хураан авч устгасан тухай хүмүүс баримттайгаар яриад байгааг та дуулсан уу?

16.   Монголын хууль эрх баригчид, олигархиудад бол хумхиж базаад хаядаг цаас, ард иргэдэд бол хумьж баривчлаад хорьдог цааз болчихоод байна. Өнөөдөр худал амлагчид, амиа бодогчид, олигархиудаас хэрхэн яаж салах вэ гэдгийг монгол хүн бүр боддог боллоо.Үүнийг Ерөнхийлөгч та мэдэрч байна уу? Мэдсэн ч мэдэн будилсаар байна уу?


17. Түрийний бөөсүүд ч үнэхээр толгойд гараад улс орон, ард түмнээр тоглож гүйцээд байна. Авилга, хээл хахууль, ажилгүйдэл, ядуурал Монголд үнэхээр дэндлээ. Хүн амын хоёрхон хувь нь л язартлаа баяжиж, дөчин хувь нь хоосорлоо. Дундаж түвшнийхний бараа харагдахгүй хэвээрээ байна.


18. Төрийн албаны хууль үнэн хэрэгтээ гууль болчихоод байна. Төрийн алба төрлийн алба болчихоод байгааг хэн хүнгүй мэддэг ч өөрчлөх тухай та бүхэн нэг ч ярихгүй юм. Харин бүр Төрийн албаны зөвлөлийг ад үзэж, татан буулгах тухай танаас эхлээд нэлээд шаардангуй ярьдаг болоод удаж байна. Боловсон хүчний халаа сэлгээ, цомхотголыг дураараа хийж, хамаатан садан, төрөл төрөгсөд, танил тал, өөрийн гэсэн хүмүүсээр дүүргэж, төрийн албыг бусниулах боллоо. Хүмүүсийг цомхотгол нэрээр, намын харьяаллаар халж сольж байгаа нь үнэн хэрэгтээ хоморголон хийж байгаа “улстөрийн хэлмэгдүүлэлт” юм. Шинэ үеийн энэхүү хэлмэгдүүлэлтийг таслан зогсооё гэж та лав хүсэхгүй байх шиг байна, Ерөнхийлөгч өө!


19. Н.Энхбаяр гэдэг хүнд муу муухайн баг бүхнийг өмсгөж, бах таваа хангасан тэр хүн-та өөрөө яг дүрээрээ, өөрийнхөө амаараа бүтээсэн “мангас” болчихоод сууж байх юм. Энэ чинь юу болж байна вэ? Хувь заяаны тоглоом шоглоом уу? Хүн дээр тохож, бузар муухайг нь гайхаад далдуураа хүсч мөрөөдөж явсан зорилго тань юм уу, Ерөнхийлөгч өө?


20. Ардчилсан ерөнхийлөгч гэж дуудуулах дуртай таны хувьд ардчиллыг хангах юм ер харагдахгүй юм. Таны талаар ард түмэн чинь үнэн бодитой мэдэж байгаа юм алга. Овог гэхэд л Мухулай байгаад Монгол болоод сүүлдээ Элбэг болоод дуусч байх шиг байна. Төрсөн өдөр гэхэд 3-р сарын 30 байгаад сүүлдээ 3 сарын 8 болоод ирэх шиг боллоо. Үндэс язгуур гэхэд халх байгаад захчин болоод одоо ямар болсныг бүү мэд. Та хүний өөрийн нийлсэн олон хүүхэдтэй гэж хэлэх дуртай ч нэрийг нь мэдэхгүй хөглөх юм. Уул нь үнэхээр ардчилсан ерөнхийлөгч юм бол ардчилал хөгжсөн бусад орны тэргүүн нар шиг ямар орлоготой, юунд түүнээ зардаг, эхнэр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд нь хаана хаана байдаг, юу хийдгээс авахуулаад бүх зүйл алган дээр тавьсан юм шиг ил байх учиртай. Бусдыг шилэн бай гэж шаардах атал өөрөө болохоор төмөр бортогон дотор, бин битүү, юу ч харагдахгүй үзэгдэхгүй суух юм.


21. Ерөнхийлөгч өө, та өөрөө санаачлаад хөрөнгө оруулгын мэдүүлгээ ил болгочих л доо. Тэгвэл таны тухай хагартлаа баяжсан, том том уурхайгаас хувь хүртдэг, мянгаар ярих уран зургийн цулуулгатай, 7 тоот орон сууцны асуудал гээд зүсэн зүйлийн хов жив дарагдана. Ер нь ч та “костюмаа өмсөөд, зангиагаа зүүгээд” гоёж гангалаад хууль хяналтын газар очих дуртай хүн шүү дээ.


22. Ерөнхийлөгч таныг, одоо л нэг авч өгөх байх гэсэн юман дээр бол бүр таг. Ноён уулаа авраарай, тэмцээд өгөөрэй гэсэн. Тэмцээд ирэхээр таг. Шударга бус юмтай улаан гараараа үзэлцэнэ гэсэн. Захын жишээ, сая доллараа офшор дансанд мартах, асар их өртөг зарж, зориулалтаар нь барьсан эмнэлгийг оффис болгох, зохих хууль тогтоомжгүйгээр шүүгчид цалингаа дангаараа сая саяар нэмэх, олон нийтийн радио телевизийн удирдлагуудыг намын дарга нараар тавих, замын осол аваар, гэмт хэргийн золиос, ядуурлын балаг, архидалтын уршиг, утаа тоосны угшил зэргээр монгол хүн дайн болж байгаа юм шиг олноороо амь үрэгдэх зэрэгт болохоор таг.  Хуульзүйн сайд нь ноцтой баримт дэлгэхэд таг, Оюу-Толгой, Тавантолгойг тавиад туучихад мөн л таг, ард түмэн нь дуугараасай гэсэн мөн ч олон юман дээр хэл тань татчихсан юм шиг суух юм.


23. Хамгийн харамсалтай нь, ард түмэн танд итгэл алдарчээ. Төрийн тэргүүн хүн байтугай захын жаал ч ичмээр “худалч”, “орон гаран”, “аманцар”, “алиалагч”, “атигар мангас”, “алиа салбадай”, “аальгүй жаал”, “хоёр нүүртэн” гэх зэрэг танд өгсөн зүсэн зүйлийн нэр хоч олны дунд тэнүүчилж явах боллоо. Энэ бол таны нэр хүнд шалдаа хүртэл уначихаад байгаагийн шинж. Та хүнд бурууг битгий өгөөрэй. Тэнэгэр байж, хэдий хатуу ч биеэ яллаж, үнэн хийгээд ядарсны талд баттай зогсч, үгээ үйлээрээ харуулаад байхыг бод гэж төрийн тэргүүнээр сонгосон ард олон чинь сургаж байна. Ардчилсан үзэлтэй хүн ямар ч албанд байсан өөрийгөө ард олноосоо тасалдаггүй, биеэ тоодоггүй, бүр цаашлаад хаан ноён шиг загнадаггүй юм.


24. Таны ам ажил хоёр ёстой алд дэлэм зөрөх юм. Өрхийн тэргүүн тэгж болдоггүй байхад улсын тэргүүн ингэж болдог юм уу, Ерөнхийлөгч өө!

www.24tsag.mn

 

image

Монгол Улсын гавъяат хуульч, УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдорж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хаяглан захидал хүргүүлжээ. Ерөнхийлөгч зургаан жилийн өмнө шүүмжлэн ярьсан зүйлтэйгээ өнөөдөр эвлэрсэн, бүр төдийгөөс ч дордуулсан тухай Ц.Шаравдоржийн хэлсэн үгсийг “24 баримт” буландаа хүргэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хаврын тухай хачирхалтай 24 баримт
Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (43)

  • Зочин (182.160.42.31)
    ...ardchilsan niigemd avilgachid shorond orno doo.
    2015 оны 04 сарын 18 | Хариулах
  • Зочин (182.160.42.31)
    Gandirs Ganidirs ,.... Sharavdorj zov hun yah ch ugui harin kommunist niigemd zov hun shorond ordog Odoo ardchilsan avilgachid shorond orno doo.
    2015 оны 04 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.179.7.50)
    Элбэгдорж энэ төрөөс зайлах цаг болсон. Монголын түүхэндэх хамгийн муу удирдагч. Ямар зүйлүүдийг амлаж байж гарч ирэв.Одоо монгол төр монголын эдийн засаг уналтанд орлоо. Засгийн газар нь ямар ч тооцоогүй чадваргүй сайдаасаа болж ард түмэнээ өрөнд орууллаа.Ард түмэн сонгууль хүлээж чадвартай хүнээ гаргатал бас л их хугацаа байна даа
    2015 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зочин (122.201.31.219)
    залуу авгай авсан хүн ондоо юмаа
    2015 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.9.90.130)
    Галзуу хүний өдрийн тэмдэглэл юм уу хаашаа юм.Энд тэндхийн бөөн хов живийг цуглуулаад бичсэн байна.
    2015 оны 04 сарын 17 | Хариулах
  • zochin (202.21.106.110)
    s.zorigiig nuhchihsan yum bish uu?
    2015 оны 04 сарын 16 | Хариулах
  • MUNHTENGER (103.26.194.180)
    ODOO BAIGAA BAIDAL TUN UDAHGUI 100 UURCHLUGDNUU!!!!!! MONGOLIIN ZAYA IH LUIVARCHID BUGD SHANGAA HURTENE!
    2015 оны 04 сарын 16 | Хариулах
  • MUNHTENGER (103.26.194.180)
    ODOO BAIGAA BAIDAL TUN UDAHGUI 100 UURCHLUGDNUU!!!!!! MONGOLIIN ZAYA IH LUIVARCHID BUGD SHANGAA HURTENE!
    2015 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (112.72.11.106)
    Avgai ni dampuurahaar barahgui shorond orohdoo tulaad baigaa gesen. Tegeed l iim yum bichij suugaa hereg
    2015 оны 04 сарын 16 | Хариулах
  • Zochin (103.26.194.150)
    Baabar ene novshiig gants l ugeer todorkhoilson Khunii adag.
    2015 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (112.72.13.127)
    ZUNEG MALMINE CHI ZAIL YMAR OLON JIL LUUVIR HIIJ ARD TUMNIIG SHULVAA CHII
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • ЗОЧИН (103.9.90.98)
    ҮНЭХЭЭР ҮНЭНИЙГ ХЭЛСЭН БАЙНА ШҮҮ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ТА НЭГИЙГ БОДОЖ УХААРАХ УХААЖИХ ЦАГ БОЛЖЭЭ
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
    • Зочин
      vnexeer vnen zviliig bichjee. elbegdorj lyibarchingaas salax tsag bolson
      2015 оны 04 сарын 15
  • ЗОЧИН (103.9.90.98)
    ҮНЭХЭЭР ҮНЭНИЙГ ХЭЛСЭН БАЙНА ШҮҮ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ТА НЭГИЙГ БОДОЖ УХААРАХ УХААЖИХ ЦАГ БОЛЖЭЭ
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (203.160.55.86)
    unen ug helsen hund ih durgui baidag daa. zarim humuus ih l durguitcsen baih yum. yah argagui elbegdorjiin unen baigaa baidliig helsen baina. Uneheer mongoliin ard tumnii daisan elbegdorj bolson shuu. Hurdan zailuulah bolson.
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
    • Зочин
      yadaj garal ygsaa ni todorxoi baimaar yum
      2015 оны 04 сарын 15
  • Сар (150.129.140.132)
    Яриснаа ажил хэрэг болгож чаддаг л хун хэрэгтэй болж дээ
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.179.15.218)
    Элбэгдорж ерөнхийлөгч болсноос хойш Төрийн алба алба төрлийн алба боллоо. Төрийн албан хаагчид өдөр бүр айж эмээж цаг хугацаа хүлээж байна. Төрийн албаны дадлага туршлагатай төлөвшсөн бүх хүмүүс ажлаасаа сайн дураар чөлөөлөгдөж төрийн алба ямарч мэдлэг, дадлага туршлагагүй, гудамжны хүмүүсээр дүүрч, намаараа талцах боллоо. Монголын төр дархлаагүй болж ард түмэн бухимдаж байна. Алтанхуяг гэдэг нөхөр монгол төрийг бүрмөсөн самарч, жинхэнэ авилгал албан тушаалыг наймаа болголоо. Улс эх орон хямралын байдалд бүрэн орж байна. Ард түмэн ядуурч байна. Хоосон амлалт, Элбэгдоржийн хошгируулалт хэрээс хэтэрлээ.
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.72.245.70)
    Хэзээ ч өөрийн бурууг ойлгохгүй өөрийгөө зөвтгөнө Энэ бол Коммунист хүний жинхэнэ нүүр царай Шаравдорж өөрөө Элбэгдоржийг буруутгаж буй зүйлсээ өөрөө бий болгосон Одоо бүр эрүүгийн хэрэгтэн авилгын загалмайлсан эцэг НЭнхбаярыг бүх ялаас өршөөлгөнө гэж Элбэгдорж руу дайрч байгаа юм Энд үнэн их байгаа ч бусад ерөнхийлөгчийг бодвол Элбэгдорж авилгатай тэмцүүлж монголын ард түмэнд авилгыг ялан дийлж болох юм байна гэдэг итгэл өгсөн
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (183.81.169.24)
    Яаж ч сайхан яриад манай Ерөнхийлөгчийн батарей дууссан байна. Хүний мөн чанарыг цаг хугацаа харуулдаг юм биш үү. Мөрөө хавчаад ярьж чадахгүй нүд нь бүлтэгнээд хачин болсон байна лээ.Одоо нэг гайгүй лидер сонгох юмсан. Намуудаас өөдтэй хүн гарахгүй юм аа. Бүх нийтээр хэлэлцүүлж байгаад нэг намд нь тулгадаг юм уу. Нэг арга зам бодсон нь дээрээ.
    2015 оны 04 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.179.20.85)
    Буруу үйлдэлтэй хүн бусдыг шүүмжилж өөрийн бурууг булзайруулдаг нь жам. Энэ шаравдорж нямдорж бямбадорж гэж 3 этгээд өөрсдийгөө монголын урдаа барьдаг хуульчид гэж дөвчигнөдөг. Тэртээ дээр үед жамбалдоржийн хар хууль гэгчээр лолн арван аавын хөвгүүд ээжийн охидыг шүүж хэлмэгдүүлж байсан түүх бий. Энэ гурван дорж монголын эрүүгийн хуулийн эцэг гэж гайхуулцгаадаг. Ийм гажиг хүмүүсийн хуулиар шүүвэл монгол орон шоронжисон улс болох ньгарцаагүй шүү дээ
    2015 оны 04 сарын 14 | Хариулах
  • Шүүгч (122.201.24.26)
    Шаравдорж дарга маш сайн, хүнд юм бодогдуулахуйц бичжээ. Аргагүй л төрийн хүн юм. Элбэгдоржийг ТВ-ээр гарахаар уур хүрээд үзэж чадахгүй болчихсон. Шараваа та, шударга шүүгч нарыг хууль бусаар огцруулсан болон шүүхэд өөрийнхөө гэх хүмүүсийг байршуулж байгаа талаар нь дурдаагүй орхигдуулжээ.
    2015 оны 04 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.70.40.205)
    Улс тєрийн хэлмэгдїїлэлтийг урдаас зохион байгуулж хийдэг байж.Мєн Ард тїмний амьдралыг хїртэл зохион байгууллаттайгаар ядууралд хїргэж байж.Элбэгдоржтонгууд монголчууд бидний амьдралаар хангалттай тоглож доромжиллоо.Шаравдорж гуай бодит їнэнийг айхгїйгээр хийлээ дээ
    2015 оны 04 сарын 14 | Хариулах
  • зочин (103.9.90.130)
    үнэхээр гайхалтай үнэн хэлсэн байна. 13 оны сонгуулийн ажлаар хөдөө явж байсан чинь нэг айлын ширээн дээр Ц.Элбэгдоржийн онч мэргэн үгс гэсэн хуруу гаран зузаан ном байнаа. аваад үзлээ. хэн өгсөн юм гэсэн чинь АН аас өгсөн гэнэ. уншлаа. үгүй мөн инээд ч хүрэх шиг, уур ч хүрэх шиг. Дэлхийн суутнууд ганц хоёрхон онч мэргэн үг хэлсэн байдаг даа. гэтэл бүхэл номоор нь хэлсэн байх юм. 267 хуудас байсан шиг санагдаж байна. щТэгэхэд л бид хэнийгээ сонгочихов оо гэж бодсон шүү. үнэхээр утгагүй, зурагтаар Энэ нөхрийг гарахаар гэрийнхэн уурлаад суваг соль. ийм худалч юмыг юу гэж хоймхр яриулаад байгаа юм гээд уурладаг
    2015 оны 04 сарын 14 | Хариулах
  • Zagasaaa (112.72.13.16)
    sharavdorjiin helsen unen shuu demjij baina
    2015 оны 04 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.229.123.204)
    Маш зовоо.шоронд байгаа залуусийг хумуужуулж аваачээ. Элбэгээ
    2015 оны 04 сарын 14 | Хариулах
  • Зочин (150.129.141.8)
    Нямдорж дугнэлтээ тов тодорхой хэлсэн тэр уг нь энэ хунд оролцохгуй юм гэж алга бур энхбаяраас долоон дор юм байна гэсэн энэ нь херенге менгений томоохон асуудлуудтай гунзгий орооцолдсоний шинж дээ 2017 онд юу болох бол харж л байя даа
    2015 оны 04 сарын 14 | Хариулах
  • Зочин (150.129.141.8)
    Яах аргагуй унэн бичжээ гэхдээ уунийг ганцхан шаравдорж хэлээд бгаа юм бишээ ямарваа асуудлыг дугнэх чадвартай юмыг гадарлах хумуус бугд ийм бодолтой болсон ер нь ямарч албан байгуулгад жаахан дэгсдуу ярьчихдаг энд тэнд албан тушаал гарахыг андаггуй аль эрт чих нь сортолзоод гуйгээд оччихдог хумуусийн л нэг том телеелегч юм даа энэ тухай ч.энхээ еерийн дурдатгалдаа тодорхой бичсэн байдаг нь санаанд орлоо .иймэрхуу телвийн хумуус хэзээ ч юм хийж бутээдэггуй ,хумуусийг хооронд нь хагаралдуулж ,хов хеецелден тендээсээ жаахан юм олж долоодог амьдралын арга барил, суурь хумуужил нь тийм хумуус цеехеен бдаг иймэрхуу хумуус ичнэ зовно гэж харин ч байхгуй шуу
    2015 оны 04 сарын 14 | Хариулах
  • zochin (185.64.197.236)
    yaj ingej unen zub,goliig ni olood dugnechihbee,estoi zub,zub ,zub demjij bn,2 gar,2 hul bugdiigee urguud demjib
    2015 оны 04 сарын 14 | Хариулах
  • uuka (89.177.6.149)
    demjij bna yag uneng heljee
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • баяр (112.72.13.225)
    Шаравдорж улсын хөрөнгөнөөс савхадсан байж таарна. гэхдээ луйварчид шиг шанагаар нь хутгаж аваагүй шүү. Юу үнэн тэр үнэн шүү. Хулгайлах боломжийг Шаравдоржид олгоогүй л хэрэг л дээ. Түүнээс ч ямар ч аавын хүү халбагдахыг бодно.л доо. Тэр л хүсэл шуналыг шудрага ёс тогтолцоо бүрдүүлж л үгүй хийх ёстой.
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
    • Зочин
      яг л ардчилагчийн бодрол доо
      2015 оны 04 сарын 13
  • Зочин (112.72.13.155)
    ene medrel muutai uvgen odoo bolio zaluu avgai avlaa hurege idle ta huucnaar bol namaasa huugdej shorongiin hadaas bollo shuudee uhej dald or
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • Зочин (27.123.214.114)
    Bolgoomjil Mongol turiig hort havdar bolgoson hun Elbegees.
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • zov (182.160.32.63)
    Avilgachid shorondoo oroh ni zov oo!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • зочин (202.126.91.89)
    энэ хэзээ ийм шудрага болчихсон юм бэ.идсэн ууссан нь илэрээд шоронд орох гээд байгаа бололтой.
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
    • Зочин
      чи үнэн юм сонсоод үхэх нээ .сүүдэрт амьдардаг хүмүүс зөндөө дөө
      2015 оны 04 сарын 13
  • Зочин (202.179.20.120)
    Elbegdorj Mongoliin daisan bolson
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    Elbegdorjiin oims gyalzakh oirtoj baina daa.Eelj n irne dee.Songuuliin daraa yum yum bolno doo gej goy heljee
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • sereenen (46.173.194.171)
    Elbegdorjiin oims gyalzakh oirtoj baina daa.Eelj n irne dee.Songuuliin daraa yum yum bolno doo...
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.26.195.131)
    Шаравдорж их идсэн дэээ
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • zochin (202.70.43.18)
    Enhbayr Sharvaag ashiglajdee Eeree tsashdaa erenhiilegch boloh sanaatai shiv dee SHaravaa ch bas iheer bayjsandaa SHine ehnerteigee niileed
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • Г.Батнасан (202.179.10.94)
    Ёстой Элбэгдоржоос хариултыг нь маш тодорхой авмаар асуултууд байна даа. Тойрч, тойруулж давхиад байлдгүй эдгээр асуултад нүүр бардам хариулчихвал Элбэгдоржийг хүндлэхэд бэлэн байна.
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • irgen (112.72.11.121)
    enhbayriinh ni araas damjilaach ee.
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • gomo (150.129.143.225)
    Төмөр Замийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж олон жил шорнгоор явсан эр наранд гарч ирсэн хойноо шоронгийн гаж зуршилаа мартаж чадалгүй байрнийхаа өсвөр насний хөвгүүдийг шохоорхож Улмаар үүнээсээ болж 48-р байранд бөөн асуудал үүсгэж олон аав ээжийн дургүйг хүргэж явсан жинхэнэ маанаг нөхөр байгаан. Одоо энэ нөхөр байраа зараад Төв цэнгэлдэхийн хажууд орших Нархан хотхонд нүүж ирээд энэ байрний 51-р байрний 1-р орцний таван давхарт амьдарч байгаа боловч бас зүгээр байж чадахгүй энэ хавийн залууухан хөвгүүдийг татаж чангаасаар байдаг сурагтай Гадаад зүс царай нь бүдүүн махдаг биетэй, намхан нуруутай, үсгүй мулзан толгойтой. Хар өнгийн РАВ-4 машинийг цагаан өнгийн раум машинтай сольж унадаг энэ нөхөрөөс энэ хавийн эцэг эхчүүд хөвгүүдээ хол байлгахад буруудах зүйлгүй. Өөр нэг юм бол мөнхөөг архаг тэмбүүтэй гэж хүмүүс ярилцдаг юм байналээ. Илүү дэлгэрэнгүй мэдье гэвэл youtube дээр MONGOLIIN IJIL HUISTNIIi HOLBOO гэсэн айхтар том аудио бичлэг байгаа
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • Зочин (112.72.11.117)
    ONOODRIIN NIIGEM IIM L BN SHDEE VNEN ZVIL HELSEN BN.
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • Иргэн (183.81.169.35)
    Дэмжиж байна. Шаравдорж сайн хуульч, төрийн түшээ, шударга хүн, шударга хэлжээ..
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • хэхэ (202.5.196.170)
    хэхэ Шаравдоржоо чамайг АТГ-аас шалгаад байгаам уу ааахахахха
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • хэхэ (202.5.196.170)
    хэхэ хулгайч дээрэмчид залтай луйвартай новшнууд шоронд суух ёстой Шаравдоржоо чи ч гэсэн шоронд суух ёстой шүүүү
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    saihan hoshgiruulaaal bn, manaih uneheer shoronjson uls bolj
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    saihan heljee. Sharavdorj uneheer mundag hun shuuu
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • xorchin (79.168.112.152)
    Zov bn demjij bn
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • орхорх (202.21.124.17)
    Шаравдорж яагаад Элбэгдоржид ийм хайргүй болоо вэ? Энхбаярын үг байна даа Биенийгээ ингэж барьж идээд хэрэггүй шүү дээ
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга Н.Учрал ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Цай Чи-тай уулзав
    5 цаг 38 мин
  • ТЭСО-гийн царцаанууд Ардчилсан Намд үүрлэв
    6 цаг 8 мин
  • Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
    9 цаг 7 мин
  • Холимог тулаанч асан Марквейн Муллин АНУ-ын Дотоод хэргийн яамны сайд боллоо
    9 цаг 41 мин
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
    9 цаг 41 мин
  • Япон улс дайнаас үүдэн газрын тосны "үндэсний нөөц"-өө ашиглах гэж байна
    10 цаг 30 мин
  • АНУ-Ираны хооронд хэлэлцээ өрнөж байгаа юу?
    10 цаг 42 мин
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
    10 цаг 56 мин
  • "The MongolZ" баг "ESL Pro League Season 23"-д оролцлоо 
    12 цаг 16 мин
  • Senzu буюу М.Азбаяр 2026 онд Passion UA багийн бүрэлдэхүүнд нэгдэж, ESL Pro League Season 23 тэмцээнд анхны тоглолтоо хийлээ 
    12 цаг 20 мин
  • "Slam Dunk" тэмцээн "NBA"-ийн "All-Star Weekend"-ийн салшгүй хэсэг болсон түүх 
    12 цаг 23 мин
  • Хөлбөмбөгийн түүхэнд нэгэн цагт мянга мянган хөгжөөн дэмжигчдийг татдаг байсан ч өнөөдөр нам гүм болсон гайхамшигт цэнгэлдэхүүд
    12 цаг 30 мин
  • Монгол ардын намын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн Жао Лөжи-тэй уулзав
    12 цаг 38 мин
  • Пеп Гвардиолагийн дараа Манчестер Сити багийг удирдах эрхэм хэн байх вэ? 
    12 цаг 42 мин
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
    13 цаг 43 мин
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
    13 цаг 46 мин
  • Үйл явдал: Хаврын чуулганаар “Сүүдрийн засгийн газар байгуулах” тухай мэдээлэл хийнэ
    14 цаг 15 мин
  • Мэдэгдэл
    Өчигдөр 17 цаг 22 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    Өчигдөр 17 цаг 11 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    Өчигдөр 16 цаг 41 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • The MongolZ багийн шинэ тоглогч Cobrazera эхний тэмцээнүүддээ хэрхэн оролцов? 
  • Өвлийн спортын ордны барилга угсралтын ажлын явц 55 хувьтай байна
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
24 баримт
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК