Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эерэг 24: Хүнсний үйлдвэрлэл хөдөөд хөгжиж байна

2015-4-15
0
ЖИРГЭХ

        Ногоочин, оёдолчин, маарамба, технологич Т.Цэцэгмаа

 

Монголын баялаг бүтээгчид өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнээр Төрийн ордонд үзэсгэлэн гаргав. Тэдний нэг нь Хөвсгөл аймгийн Рашаант сумаас ирсэн Т.Цэцэгмаа эгч. Түүний хувьд уг үзэсгэлэнд хоршооныхонтойгоо оролцож, өөрсдийн хийсэн хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулж байна.

 

Тэдний хоршооны нэр нь “Улаан од”. Нийт 10 гаруй өрхөөс бүрдсэн тус хоршоо нь эмийн ургамал, хатаасан хүнсний ногоо, байгалийнсу цэвэр жимсний варень, Хөвсгөлийн загасны лаазалсан бүтээгдэхүүн, боловсруулсан сүү, цагаан идээ, чихэр, харлаг арвайн гурил зэрэг 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр уг үзэсгэлэнд оролцож байгаа юм.  Тэдний бүтээгдэхүүнийг хүмүүс сонирхож байгаа жигтэйхэн. Хамгийн гол нь байгалийн цэвэр бүтээгдэхүүн гэдэг үүднээс иргэд

 

Хатаасан хүнсний ногоо

Тэд сум орон нутагтаа гаргадаг брэнд бүтээгдэхүүнээрээ оролцож байгааг Т.Цэцэгмаа эгч хэлэв. “Улаан од” хоршооныхон сумын хэрэгцээгээ хангахаас гадна Аймгийн төв рүү гээ бүтээгдэхүүний борлуулалтаа хийдэг байна. Мөн Үндэсний монгол хувцас, бэлэг дурсгалын угалзтай монгол гутал, хурганы арьс элдэхээс өгсүүлээд 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг зэргэлдээ аймгуудынхаа нутаг дэвсгэр, Улаанбаатар хот болон аймгийнхаа төв рүү захиалгаар нийлүүлдэг гэнэ.  “Улаан Од” хоршоо нь байгуулагдаад удаагүй ч улсын тэргүүний тариаланч хамт олон болсон байна. Тус хоршоонд голчлон тариаланчид байх бөгөөд тэд зөвхөн тариа тарих бус дээл, гутал зэрэг Монгол үндэсний  хувцас хийдэг аж.

 

Харлаг арвайн гурил, жимсний цэвэр жүүс

Т.Цэцэгмаа эгчийн өөрийн гараар хийсэн “Халтар арвайн гурил” ч мөн тус аймгийн брэнд бүтээгдэхүүн. Тэрбээр уг гурилаа 100 хувь гар аргаар хийдэг байна.

 

Ингээд түүнтэй ярьсан яриаг хүргэе.

 

-Та халтар арвайн гурилынхаа технологийг хэлээч?


-Халтар арвай нь хураагаад авсан үрээрээ байдаг. Үүнийг ууранд хийгээд чийглэж байгаад нүдэж ясны шөлөнд буцалгаад идэхээр гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулдаг. Манай монголчууд эртнээс хүнсэндээ хэрэглэж ирсэн болохоор хорт хавдар тусахаас сэргийлдэг байлаа. Экологийн цэвэр бүтээгдэхүүн учраас гэдэс ходоод цэвэрлэх үйлчилгээтэй. Үүнийг манай суманд нэг килограммыг нь 2250 төгрөгөөр худалдаалдаг. Их хэмжээгээр, захиалгаар өөр аймаг сум руу борлуулагддаг. Тэр бүү хэл гандан хийдэд хүртэл зарагддаг.  Манай хоршоо Баавар, Алунгуа ээж гээд эрүүл мэндийн цай гаргадаг.

 
- Та хүнсий бүтээгдэхүүнээс гадна Монгол дээл, хувцас хийж борлуулдаг. Мөн эмийн ургамлыг хатааж боловсруулдаг юм аа даа?

 

- Би бас эмийн ургамал боловсруулах чиглэлээр ажилладаг. Нэн эртнээс эрүүл мэнддээ зориулж эмийн журмаар ууж хэрэглэж ирсэн хүнсний зориулалттай бөгөөд эмчилгээний ач тустай ургамлыг хатааж, боловсруулан ард иргэддээ өгдөг. 30 гаруй нэр төрлийн ургамал бий. Хөвсгөлөөс Улаанбаатарын хөдөлмөрчдөд нийлүүлдэг. Алтан намар үзэсгэлэнгийн үеэр авчирч борлуулалт хийдэг. Миний ногооныхоо талбайд дагнан үржүүлж байгаа бираг гэж ургамал байна. Тан хийдэг. Монголоор тэмээн тавхай гэдэг ургамал. Түвдээр бираг. Энэ ургамлыг хүнсэндээ хэрэглэхэд бөөр нуруу, сав давсаг гээд эрүүл мэндэд ач тустай. Нэн эртнээс хүмүүс хэрэглэж ирсэн. Мөн согоон сав, алтан гагнуур, сөс өвс, сөд өвс, төмсний улаан цэцэг, цагаан төмс гээд бүгд хүний эрүүл мэндэд ашигтай. Хамгийн гол нь монголын хөрсөнд ургасан экологийн цэвэр бүтээгдэхүүн. Гишүү, гишүүний үндэс, бамбайн үндэс, таван салаа, халгаа гэж байна. Халгаа чинь хүний эрүүл мэндэд маш тустай. Хавар хүний тамир тэнхээг сайжруулдаг. Мөн Азийн төлөгч өвс бязуу гэж байна.

 

-Эдгээр ургамлуудыг хатаагаад савлаж зардаг уу?

 

-Тэгдэг. Игүүшин гээд ходоодны хорт хавдар, ходоодны шарх, дотор эрхтэнд сайн ургамал байна. Ил шархандаа түрхэхэд сайн. Манай монгол орны ой мод их баялагтай, тэр хэрээр эмчилгээний ач тустай ургамал маш их байна. Ер нь тэгээд ашиглаж чадаад, технологийн дагуу хатаагаад, зохих ёсонд нь эргэн төлжиж ургахаар авч чадвал эрүүл мэндэд тустай ургамал их байна. Гэхдээ ашиг орлогоо бодоод байгалийнхаа бүтээгдэхүүнийг хамаагүй сүйтгэж болохгүй. Манай хөдөөнийхөн ургамлаа хэрэглээд л эрүүл байдаг гэж боддог.

 

-Одоо энд байгаа бүтээгдэхүүнүүдээ тоог нь олшруулаад зах зээлд түлхүү гаргаад ажиллахын тулд та бүхэнд ямар саад бэрхшээл учирч байна. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл олдох боломж хэр байдаг вэ?

 

-Сум орон нутгийн хувьд их харж үздэг. Одоо бид нарт ажлын байраа өргөтгөх асуудал байдаг юм. Ний нуугүй хэлэхэд баглаа шошгон дээр бас хоцрогдонгүй байдаг. Энэ асуудлыг шийдчих юм бол заавал төр засгийг хараад байх албагүй. Өөрийнхөө идэвх санаачлагаар, өөрийнхөө хүчин чадлыг дайчилж ажиллавал болж байна. Манайхны хамгийн онцлог давуу тал нь удам дамжсан ногоочид, удам дамжсан оёдолчид. Би насаараа 50 гаруй жил оёдол, үйлний ажил хийж байгаа. Газар тариалангийн ажлыг арван хэдхэн настайгаасаа 50 гаруй жил эрхэлж, нам засгийнхаа шагналыг чамгүй хүртсэн. Манай бүлэгт улсын тэргүүний тариаланч, улсын шилдэг ногоочин байдаг. Манай хүүхдүүд дундаас тэргүүний тариаланч алтан медальтай нэг хүү бий. Аймгийн аварга ногоочин нэг бий. Мөн ахуй үйлчилгээ чиглэлээр манай хүүхдүүд нэлээд юм хийдэг. Дор дороо ахуй амьдралаа хичээгээд л өрхийнхөө орлогыг авч яваад л, улсдаа хувь нэмэр оруулаад л явж байна даа.

Цай болон лаазалсан бүтээгдэхүүнийг мөн дэлгэжээ.

Эндээс харвал монголчуудыг жаахан л дэмжээд өгвөл юуг ч хийж чадахаар байна. Ядаж л Монголдоо боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнүүдийг бид гадны улсаас мөнгө төлж биш авах буй дотоодоосоо хэрэглэх бүрэн боломжтой нь тус үзэсгэлэнд тавигдсан бүтээгдэхүүнүүдийг харахад л мэдрэгдэнэ. Гагцхүү үйлдвэрлэлийг нь дэмжиж бүтээгдэхүүний тоо ширхэгийг нэмэгдүүлэн, борлуулалт хийх таатай нөхцлийг нь бүрдүүлж өгч чадвал бид эх орондоо үйлдвэрлэсэн чанартай хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх боломж байгаа юм.

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатарын өвлийн нөхцөлд хүүхэдтэйгээ хамт хийхэд тохиромжтой, дулаахан бөгөөд хөгжилтэй 10 санаа:
Амралтын өдрөөр хийх 5 амтат хоолны жор
Цас орсон амралтын өдөр гэртээ дулаан хөнжилдөө хэвтэн үзэх 10 кино
Кайли Женнер: Анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Заяа (112.72.11.115)
    Хөдөлмөрч мундаг нутгийн эгчдээ болон танай хамт олонд амжилт хүсэе
    2017 оны 02 сарын 17 | Хариулах
  • төмрөө (59.153.87.215)
    цэцэгмаа гуайн дугаар 95853383
    2016 оны 08 сарын 01 | Хариулах
  • Зочин (59.153.87.220)
    Утсаа үлдээгээчээ
    2016 оны 07 сарын 22 | Хариулах
  • зочин (59.153.87.223)
    утсаа үлдээгээчээ хүмүүс захиалж авмаар байна шдээ та нарын бизнес ч гэсэн өргжиж тэлнэ шүү дэ
    2016 оны 07 сарын 12 | Хариулах
  • Enk-Amgalan (59.153.87.63)
    Tsetsegmaa- Tanai horshooni beltgesen emin urgamalig haanaas abch boloh we.
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
  • Teddy (94.197.120.236)
    Utasaa uldeegeech.
    2015 оны 04 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
    12 цаг 8 мин
  • Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайг яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна
    12 цаг 12 мин
  • Завхан аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ
    13 цаг 37 мин
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
    13 цаг 40 мин
  • Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ
    14 цаг 41 мин
  • Английн Хунтайж Уильям, гүнж Кейт нар гэрлэлтийн 15 жилийн ойгоороо гэр бүлийн ховор зургаа дэлгэв
    14 цаг 46 мин
  • Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах 312-р сургууль, цэцэрлэг хүртэл авто зам барина
    14 цаг 55 мин
  • Хот, нийтийн аж ахуйн парк шинэчлэлтийн хүрээнд долоо дахь ээлжийн 40 тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авлаа
    14 цаг 58 мин
  • “Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
    15 цаг 1 мин
  • Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
    15 цаг 8 мин
  • "Хуулийн төсөл буцаах тухай" УИХ-ын тогтоол баталж, Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    15 цаг 33 мин
  • Ч.Лодойсамбуу: Улсын төсвийн 500 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулсан байж болзошгүй энэ асуудлыг зайлшгүй шалгах ёстой
    15 цаг 43 мин
  • 1072 хувьцааны ногдол ашиг, НӨАТ-ын буцаалтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
    15 цаг 47 мин
  • Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа
    16 цаг 21 мин
  • А.Баяр: Төрийн тамга байх ёстой газраа залаатай байгаа
    17 цаг 59 мин
  • Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд гарсан ойн түймрийг цурамд оруулжээ
    18 цаг 16 мин
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    19 цаг 27 мин
  • Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
    20 цаг 3 мин
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
    20 цаг 53 мин
  • Хаан III Чарльз, хатан Камилла нар 2001 оны террорист халдлагын хохирогчдод хүндэтгэл үзүүлэн захидал үлдээжээ
    21 цаг 4 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Кино календарь: Энэ онд нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • СТАТИСТИК: Домог болох бөхчүүдийн бага цолтойдоо шөвгөрч, тодордог АВАРГА цолны барилдаан
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
24 баримт
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК