Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Казинотой холбоотой сөрөг 24 баримт

2015-4-16
0
ЖИРГЭХ

        Казиногийн тухай хуулийг УИХ-ын нэр бүхий гишүүд санаачилсан. Монгол Улсын хэмжээнд энэ хуулийг батлуулахаар нэлээд олон удаа их хуралд оруулж ирж байсан ч манай улсын хувьд казино нь тохирохгүй, олон сөрөг нөлөөтэй үндэсний аюулгүй байдадд нөлөөлнө гэх шалтаагаанаар буцаж байсан. Тэгвэл бид энэ удаагийнхаа 24 баримт буландаа казиногийн сөрөг мууд талуудыг хүргэж байна.   

 

1. Профессор Киндт “Тоглоомын бүс байгуулна гэдэг нь тухайн орон нутгийн эдийн засгийн хувьд мөрийтэй тоглоомтой адил өндөр эрсдэлтэй алхам гэж үздэг. Иймд хэрэв казино байгуулахаар төлөвлөж байгаа газар нутаг нь салбар салбараараа сайн хөгжсөн, тогтвортой хөгжилтэй эдийн засгийн үзүүлэлттэй, жуулчдын очих дуртай газар мөн болсон цагт л тоглоомын бүс нээснээр эдийн засаг ба нийгмийн хувьд ирэх эерэг нөлөө нь сөрөгөөсөө давж гардаг.

 

2. БНХАУ-ын Макаод дэлхийн хамгийн томд ордог мөрийтэй тоглоомын бүс байрладаг. Тус газар казино байгуулснаас хойш үл хөдлөх хөрөнгийн үнэ ихээхэн өсчээ.

 

3. Нутгийн оршин суугчид лудомани буюу мөрийтэй тоглоомонд донтох гэсэн өвчинд нэрвэгдэх эрсдэл нь огцом өссөн байна. Энэ талаар явуулсан олон тооны судалгаанаас үзвэл казиногоос 80 км хүртэлх аслал дотор оршин суудаг хүмүүсийн лудоманид автах эрсдэл нь хоёр дахин өндөр байжээ.

 

4. Мөрийтэй тоглоомонд донтсон хүмүүс ажлаа алдах магадлал нь мөрийтэй тоглодоггүй хүмүүсээс хоёр дахин өндөр байдаг аж.


5. Хүн гудамжнаас авч болдог хоол, унд, бэлэг дурсгалаас гэх мэт зүйлсээс эхлээд зочид буудлын өрөө хүртэл олон зүйлсийг казино дотроо санал болгодог. Үүнээс болоод жижиг дунд бизнес эрхлэгчид алдагдал хүлээдэг. Улмаар ажилчдынхаа тоог халах, заримдаа бизнесээ бүрэн хаах хүртэл нөлөө үзүүлдэг байна.

 

6. Казино байгуулсан улс орнуудын жишгээр тухайн улсын орлого төсвийнх нь ердөө дөрвөн хувийг бүрдүүлдэг болох нь судалгаагаар бадлагджээ.

 

7. Нутгийн оршин суугчдыг казинод тоглохыг хориглодог. Монакогийн казинод зөвхөн гадаадын иргэд тоглож болно. Гэхдээ иргэдийнхээ ийм боломжийг хаасны нөхөн төлбөр болгож Монакогийн иргэдийг ашиг орлогын татвараас чөлөөлжээ.
 

8. Исламын шашинт улсууд мөрийтэй тоглоомыг ёс суртахуунгүй зүйл гэж тооцдог. Тэд казино гэмт хэрэг ихсэхэд нөлөөлдөг гэж үздэг байна.

 

9. Казиног дагаад биеэ үнэлэлт, мафи "газар авдаг" болох нь батлагдсан.

 

10. Дэлхий дахинд жилд 680 сая ам.доллар мөрийнд зарцуулагддагаас 80 гаруй хувь нь хууль бус гэмт этгээдүүдийн халаасанд орох магадлалтай байдаг аж. 

 

11. Казиног дагасан гэмт хэргийн 60 хувь нь Азид бүртгэгджээ.

 

12. АНУ-ын Тэнгисийн цэргийн харъяанд үйл ажиллагаа явуулдаг Стартегийн Зэвсэглэлийн Удирдах Газар буюу Цөмийн Хүчний Штабын дэд дарга, Адмирал Timothy M.Giardina өнгөрсөн жил ажлаасаа халагдсан шалтгаан нь мөрийтэй тоглоомтой холбоотой байжээ.

 

13. Хууль бус мөрийтэй тоглоомноос Хонгконгийн цагдаагийн байгууллага өдөрт 64,5 сая ам.доллар хураан авч байжээ. 

 

14. Манай улсын хувьд ч казиноотой холбоотой сөрөг нөлөө, хар түүх олон байдаг. 1998 оны нэгдүгээр сарын 15-нд  УИХ-ын гишүүн асан Д.Энхбаатарын санаачилсан Казиногийн тухай хуулийн төслийг баталсан.  Гэвч  төд  удалгүй парламентын гурван гишүүн, казино байгуулах тендерт шалгарсан компанийн захирал нар шүүхээс ял сонссон юм. Ингэснээр 1999 онд хуулийг хүчингүй болгож байв.

 

15. МУГЖ Б.Батзаяа мөрийтэй тоглоомонд гэр орон, амьдарлаа алдаж байсан. Түүнд урлагийнхан зориулж хандивын тоглолт хийж байсан 

 

16. УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдингийн хүү Б.Баттүвшин Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байх үедээ мөрийтэй тоглож байгаад цагдаагийнханд баригджээ.

 

17. Улсын филармонийн удирдаач Н.Бүтэнбаярын хүү, АЖ хөгжмийн зохиолч Ц.Намсрайжав гуайн ач “Скай Тембэр”-ийн Б.Баясгалан мөн л мөрийнтэй тоглоомонд донтож цагдаагийн хаалга татаж байсан.

 

18. “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын дарга Л.Бямбасүрэн “Пийс бридж” /Peace bridge/ зочид буудалд мөрийтэй тоглож байхад дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн баривчилжээ. 

 

19. УИХ-ын гишүүн Д.Зоригт өөрийн эзэмшлийн "Yoyage" зочид буудалд мөрийтэй тоглож байгаад баригдсан. Түүнтэй хамт "Макс" группын С.Ганбаатар, УИХ-ын гишүүн асан Д.Загджав, Уул уурхайн яамны газрын дарга асан Цогтбаатар нар байсан аж. Тэднийг эрүүгийн цагдаагийн газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэсийнхэн барьж байсан. 

 

20. Мөрийтэй тоглоом гэдэг зүйл хүний сэтгэцэд сөрөгөөр нөлөөлж, сэтгэцийн эмгэг (addiction gambling) дон өвчин хүртэлх аюул дагуулдаг байна.

 

21. “Хадгаламж" банкны эргэлтийн хөрөнгийг найз нөхдийнхөө дансаар дамжуулан халаасалж, Солонгосын казинод тавиад туучихсан гэх Ц.Чимэдцэрэн "Ганц"-д хоригдсон.

 

22. Хүний наймаа, галт зэвсгийн наймаа, мөрийтэй тоглоом бол хуулиар зөвшөөрөгдөөгүй гурван бизнес. Бид мөрийтэй тоглоомыг зөвшөөрвөл дагалдаж ирэх гэмт хэргүүдээс өөрсдийгөө хамгаалж дийлэхгүй болохыг О.Баасанхүү гишүүн хэлсэн.

 

23. Казино байгуулах оролдлого 2007 оны дөрөвдүгээр сард дахин гарсан. УИХ-ын гишүүн Ц.Шаравдорж тэргүүтэй А.Бакей, Батж.Батбаяр, Р.Гончигдорж, А.Мурат, Р.Нямсүрэн, Л.Одончимэд, К.Сайран, Д.Туяа нар Казиногийн хуулийг төслийг санаачилсан. Гаднын санхүүжилттэй “Морин нуур ресурс” компанийн захиалгаар хууль санаачилсан гэх хардлага хуулийн төслийг унахад хүргэсэн юм.

 

24. 2009 онд УИХ-ын гишүүн Д.Загджав, Г.Баярсайхан, Д.Кёкүшюзан Батбаяр, Ц.Цэнгэл, Д.Хаянхярваа, Л.Гүндалай, Х.Жекей нарын санаачилсан Хязгаарлагдмал казиногийн тухай хуулийн төсөл. 2007 онд Ц.Шаравдорж нарын өргөн барьсан хуулийн төсөл тэр чигээрээ орж ирсэн нь мөн л өнөөх “Морин нуур” төсөлтэй холбоотой гэх хардлагыг төрүүлсэн. Ганц компанид давуу эрх олгох хуулийн төсөл хэмээн тухайн үед дэмжээгүй.

 

 

 

 

image

Казиногийн тухай хуулийг УИХ-ын нэр бүхий гишүүд санаачилсан. Монгол Улсын хэмжээнд энэ хуулийг батлуулахаар нэлээд олон удаа их хуралд оруулж ирж байсан ч манай улсын хувьд казино нь тохирохгүй, олон сөрөг нөлөөтэй үндэсний аюулгүй байдадд нөлөөлнө гэх шалтаагаанаар буцаж байсан.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хаврын тухай хачирхалтай 24 баримт
Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Neg (27.123.214.109)
    Hiliin chanad dahi zarim elchin saidiin yamnii etgeeduud diplomat albiig buzarlaj muriitei toglosoor l baina. Es surtahuungui novshnuudiig erguulen tataj ajilaas ni halah heregtei
    2015 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зочин (37.220.133.161)
    Manaihand uuriiguu udirdah chadbargui humuus baigaa l baih. Tegeed ted nariig hairlaj ulsad oroh olon terbumiig aldah haramsaltai bish uu. Tegeed zubhun gadaadiinhan togloj bolno geed baidag ny zub l baih.
    2015 оны 04 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга Н.Учрал ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Цай Чи-тай уулзав
    5 цаг 35 мин
  • ТЭСО-гийн царцаанууд Ардчилсан Намд үүрлэв
    6 цаг 5 мин
  • Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
    9 цаг 3 мин
  • Холимог тулаанч асан Марквейн Муллин АНУ-ын Дотоод хэргийн яамны сайд боллоо
    9 цаг 37 мин
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
    9 цаг 38 мин
  • Япон улс дайнаас үүдэн газрын тосны "үндэсний нөөц"-өө ашиглах гэж байна
    10 цаг 26 мин
  • АНУ-Ираны хооронд хэлэлцээ өрнөж байгаа юу?
    10 цаг 39 мин
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
    10 цаг 53 мин
  • "The MongolZ" баг "ESL Pro League Season 23"-д оролцлоо 
    12 цаг 12 мин
  • Senzu буюу М.Азбаяр 2026 онд Passion UA багийн бүрэлдэхүүнд нэгдэж, ESL Pro League Season 23 тэмцээнд анхны тоглолтоо хийлээ 
    12 цаг 16 мин
  • "Slam Dunk" тэмцээн "NBA"-ийн "All-Star Weekend"-ийн салшгүй хэсэг болсон түүх 
    12 цаг 20 мин
  • Хөлбөмбөгийн түүхэнд нэгэн цагт мянга мянган хөгжөөн дэмжигчдийг татдаг байсан ч өнөөдөр нам гүм болсон гайхамшигт цэнгэлдэхүүд
    12 цаг 26 мин
  • Монгол ардын намын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн Жао Лөжи-тэй уулзав
    12 цаг 34 мин
  • Пеп Гвардиолагийн дараа Манчестер Сити багийг удирдах эрхэм хэн байх вэ? 
    12 цаг 39 мин
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
    13 цаг 39 мин
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
    13 цаг 43 мин
  • Үйл явдал: Хаврын чуулганаар “Сүүдрийн засгийн газар байгуулах” тухай мэдээлэл хийнэ
    14 цаг 12 мин
  • Мэдэгдэл
    Өчигдөр 17 цаг 22 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    Өчигдөр 17 цаг 11 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    Өчигдөр 16 цаг 41 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • The MongolZ багийн шинэ тоглогч Cobrazera эхний тэмцээнүүддээ хэрхэн оролцов? 
  • Өвлийн спортын ордны барилга угсралтын ажлын явц 55 хувьтай байна
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
24 баримт
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК