Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Л.Гансүх “Намайг улс төрийн зорилгоор яллах гэж 3.6 тэрбум төгрөгийг зохиомлоор гаргаж ирсэн”

2015-4-21
0
ЖИРГЭХ

        Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийг 3.6 тэрбум төгрөг хувьдаа завшсан хэргээр буруутгаж хорьсон. Тэрээр өлсгөлөн зарлаж биеийн байдал нь муудсанаас болж батлан даалтаар гараад байгаа. Л.Гансүх өчигдөр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцсон юм. Түүнийг барьж хорьсон асуудал бол улстөрийн зорилготой, зохиомол хэрэг гэдгийг тэрбээр онцолсон нь өнөөдөр сошиал ертөнцөд дуулиан болоод буй. Түүний хэлсэн 24 баримтыг хүргэе.

 

1. 2014 оны тавдугаар сарын эхээр миний зүүн хөлийн хуруу ясны хавдартай болж Солонгост очиж сүүжний яснаасаа хуруундаа шилжүүлэн суулгах мэс засалд орсон. Тэр хойгуур намайг их хэмжээний мөнгө идээд оргон зайлсан гэж мэдээлсэн.


2. Эмнэлэгт хэвтэж байсан би интернэтээс “Л.Гансүх охиныхоо компаниар дамжуулан 800 сая төгрөг идсэн” гэх мэдээллүүдийг харангуутаа туслах руугаа яриад “Нэгд, өвчтэй байгаа хүнийг оргон зугтаасан гэж болохгүй. Хоёрт, үнэхээр надтай уулзах хэрэг байгаа бол би очиж байгаад цагдаатай нь уулзана” гэж мэдэгдсэн.


3. Монголд ирэнгүүтээ буюу 5 сарын 20-доор АТГ-аас дуудахад очиж гэрчээр л байцаагдсан. Гэтэл гэнэт долдугаар сарын эхээр АТГ хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан “Үндэсний аудитын газрын урьдчилсан дүгнэлтээр Л.Гансүх 3.6 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй” гэх мэдэгдлийг хийсэн.


4. АТГ энэ мэдэгдлийг хийснийхээ дараа намайг сэжигтэн болгосон. Хамгийн сонирхолтой нь Солонгост эмчлүүлж байхад маань сонинд гарсан мэдээний өгүүлбэрүүд сэжигтнээр татсан тогтоолын заалтад яг тэр чигээрээ шахуу орсон байсан. Энэ бол хүнийг эхлээд хэвлэлээр ялладаг  АТГ-ын арга барил.


5. 9 сарын сүүлээр цаг агаар хүйтрэх тусам иргэдээс нүүрсний үнийг хямдруул гэдэг шаардлага улам их ирсэн. Ингээд Ерөнхий сайд Сономпил сайдад үүрэг өгч энэ ажил эхэлсэн. Нүүрс хөтөлбөр бол Засгийн газраас иргэддээ хямд нүүрс хүргэх үүднээс  хийсэн ажил. Иргэдийн гар дээр 1 тн нь 200 гаруй мянган төгрөгөөр очдог байсныг хямдруулаад 80 мянга л болгосон ажил юм шүү дээ.


6. М.Сономпил сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт "Багануур" илч уурхайн дарга, инженер гээд олон хүн орсон.


7. Нүүрс хөтөлбөр маш олон хүнийг ажлын байраар хангасан. Таван дүүрэгт 162 цэг ажилуулсан...


8. Орон нутгийн сонгуулиас урьтаж нүүрс хямдруулах ажлыг хийх нь Ардчилсан намын сонгуульд нөлөөлнө гэдгийг Н.Алтанхуяг дарга намын даргын үүднээс тооцсон л байх.


9. Хоёр жилийн өмнө гадаадад сурахаар явчихсан залууг хоёр жилийн дараа  АТГ “Эрэн сурвалжилж байна. Байцаагдаж байгаад зугтсан” гэж зарласан. Энэ хэрэг гээч юм яригдаж эхлэхээс өмнө сургуульд явсан хүн шүү дээ.  


10. Намайг буруутгах гээд байгаа 3.6 тэрбум төгрөг бол цаасан дээр үүссэн хиймэл мөнгө.


11. Тэр компани эхний жил ажилласан тайлангаа өгөхөд тэр компани 70 мянга гарсан байсан.


12. 2012 оны 10 сард гарсан тушаал 32500 төгрөгөөр шигшиж ангилсан нүүрсийг 39000 төгрөгөөр өгнө гэсэн тушаал бол огт хэрэгжээгүй тогтоол. Харин 2013 онд нэг тонн нүүрсний үнийг 27500 төгрөгөөр өгье гэсэн тогтоол гарч, хэрэгжсэн.


13. Энэ ажил хэрэгжээд дуусчихсан бүүр хоёр жилийн дараа Аудитын газрын Ичинхорлоо гэдэг байцаагч намайг буруутгах гэж цаасан дээр тоо зохиогоод биччихсэн. АТГ нэг хүний дураараа зохиочихсон шинжээчийн дүгнэлт гэдэг юмаар намайг буруутгаж байгаа юм. Багануурын уурхай  алдагдалд ороогүй. Харин ч ашигтай ажилласан.


14. Надад 150.3,  263.2 гэсэн зүйл ангиар ял төлөвлөсөн. 150.3  бол итгэмжлэн хариуцсан этгээд бусдын эд хөрөнгийг шамшигдуулах. Ер нь энэ зүйл анги бол социализмын үеийн байгууллагын шамшигдуулсан няравын зүйл анги гэдэг нэртэй юм билээ. Надад хариуцсан эд зүйл байхгүй. 263.2 нь албан тушаалаа хэтрүүлсэн гэж байгаа. Ахлах зөвлөх гэдэг бол улс төрийн албан тушаал. Надад гарын үсэг зурах шийдвэр гаргах ямар ч эрх мэдэл байхгүй. Тэр тусмаа мөнгөтэй холбоотой шийдвэр гаргах ямар ч эрх байхгүй.


15. Гурван сар хоригдсон. Өлсгөлөн зарлаад 11 дэх хоног дээрээ гарсан. Эхний хоёр сар хорихдоо ганцхан удаа л байцаасан. Тэгэхдээ нүүрсний асуудлаар биш. Н.Алтанхуяг чамайг яах гэж эргэж ирсэн гэж асуусан.


16. Ерөнхий сайд ирнэ гэж би мэдээгүй. Надтай уулзахад нь Шүүхийн шийдвэрийн дарга хамт  байсан. Би Тэмүүжин сайдтай уулзаагүй. Ерөнхий сайд надад хоёр зүйл л хэлсэн. Нэгд, Энэ бол Засгийн газрын хийсэн ажил. Хөтөлбөр амжилттай хэрэгжсэнийг чи мэдэж байгаа. Чамд ямар ч буруу байхгүй учир би  сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх гэж ирлээ гэсэн. Хоёрт, нөхцөл байдал ямар байна. Дарамт шахалт байна уу гэж асуусан.


17. Бодит байдал дээр бол  улстөрийн зорилгоор надад ял оноосон. Солонгост эмчлүүлж байхад АТГ яаран сандран мэдэгдэл хийсэн. Яг тэр үед Тэмүүжинг огцруулах, дан дээл давхар дээл гэж яригдаж байсан. Ерөнхий сайдыг огцоруулахад ахлах зөвлөхийг нь идээчин угаачин болгох хэрэгтэй байсан байх л даа.   


18. Ер нь бол Н.Алтанхуягийг огцоруулах оролдлого эртнээс эхэлсэн. Шалтаг хайгаад эхлээд ууланд төөрлөө гэсэн. Дараа нь сайдуудыг нь суглаж огцоруулна гэсэн. Дараа  нь давхар дээл, дан дээл гээд л...


19. Ерөнхий сайд нь огцорч байна гэдэг бол Ардчилсан нам унаж байна гэсэн үг. Энэ нь сөрөг хүчин болон хэсэг бүлэг хүмүүст хэрэгтэй байсан биз. Миний найз нөхдийн харьцаа хэвээрээ байгаа.


20. Ясны хавдар хортой болох аюутай байсан учир хөлийнхөө хурууг тайруулсан. Би 9 сард, 11 сард, 12 сард эмчилгээгээ хийлгэе гэж АТГ-д хүсэлт гаргасан ч зөвшөөрөөгүй. Хэрвээ намайг гуйсан хугацаанд маань явуулсан бол өнөөдөр хуруутайгаа байх байсан.


21. Прокурорын дэргэдэх мөрдөнг АТГ-ын хажууд аваачсанаар энэ байгууллага юу ч хийж болдог аймар газар болсон. АТГ-ыг тодорхой нэг хүн, бүлэг хүмүүс буруу тийшээ явуулчихсан. АТГ хэмжээгүй эрхтэй болчихоод байна. Энэ тухай би Ерөнхийлөгчид, УИХ-ын гишүүдэд хоёр удаа захидал бичсэн.


22. Бид ийм хэлмэгдүүлэлт хүсэж ардчилалын төлөө зүтгээгүй л дээ. Гэхдээ намын гишүүдэд буруу байхгүй ш дээ. Тогтолцоонд бол алдаа бий. Үүнийг засах хэрэгтэй.


23. Улс төрийн зорилгоор Гансүхийг яллах гэж байгаад гэмгүй олон залуусыг хэлмэгдүүлж болохгүй шүү дээ. Тэр компанийн нягтлан охиныг 6 сар хорихдоо ганц хоёрхон л байцаасан.


24. Арай ч яллачихгүй байлгүйдээ гэж бодож байна. Шүүх арай өөр түвшинд шударга ажилладаг байх гэж найдаж байгаа. Миний ялыг цагаатгахгүй бол 150 нь 5-10 жил, 263 нь 5 хүртэлх жил ял оноодог юм билээ.

Г.Үжин

 

image


Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийг 3.6 тэрбум төгрөг хувьдаа завшсан хэргээр буруутгаж хорьсон. Тэрээр өлсгөлөн зарлаж биеийн байдал нь муудсанаас болж батлан даалтаар гараад байгаа. Л.Гансүх өчигдөр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцсон юм. Түүнийг барьж хорьсон асуудал бол улстөрийн зорилготой, зохиомол хэрэг гэдгийг тэрбээр онцолсон нь өнөөдөр сошиал ертөнцөд дуулиан болоод буй. Түүний хэлсэн 24 баримтыг хүргэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хаврын тухай хачирхалтай 24 баримт
Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (27)

  • Уншигч , (202.179.28.91)
    1935 оны нууц хэлмэгдүүлэлт 80 жилийн дараа ардчилсан, ил тод, орчин үеийн хэлбэрт төрхөнд орж хөгжиж эхэллээ.
    2015 оны 05 сарын 08 | Хариулах
  • зочин (122.201.21.180)
    Нүүрснээс мөнгө иднэ, дээр нь улсын төсөвөөс мөнгө иднэ, ханаж цаддаггүй бирд шүү, одоо бүүр идээгүй юм шиг юм ярьж явдаг, бүүр цайжээ, энэ АН луйварчдаар дүүрсэн нам юм аа
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
  • ЗОЧИН (150.129.142.9)
    ЭНЭ ХҮН ҮНЭН ЯРЬЖ БАЙГАА ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА. АТГ орчин цагийн НОГООН МАЛГАЙТНУУД УУ?
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
  • Ардчиллыг дэмжигч (150.129.142.55)
    Чиний Оюутолгойг худалдсан нүгэл он жил өнгөрөх тутам улам тодрох тодорхой болох болно. Чиний үр хүүхэд удам чинь монголд амьдрах нүүргүй болно. яана даа гансүх минь яаж ч сайхан тайлбарлаад чи үнэнд гүйцэгдээд байна. чамайг ямар их шуналтай ямар их хүн чанар муутайг намын нөхдөөс эхлээд жирийн иргэд ч шуугиж байна. ялаа эдлээд шорондоо хэвтэж байх нь чамд өзийтэй байх.
    2015 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (81.190.52.170)
    oo nadahaa suulga turuunii hereg ni bas l garna mongo tuuchihaad bas uls tor gez ter altantuyag bas suulga
    2015 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (49.0.160.100)
    luiwarching sain shalga no baij l taaraa.
    2015 оны 04 сарын 25 | Хариулах
  • zochin (220.245.169.143)
    tcenzurgui yria g hotolj baigaa huuliin medleggui emegtei ene hunii tuhai irgeded ymar oilgoltiig toruuleh geed ingej demii dongosuulj baidgiin.uneniig ug n huuli ,shuuh shiiddeg sanagdhiin.omnoos n shiidej ooriigoo hen bolgoh geed baina aa.hamtragch n ymuu .
    2015 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (112.72.6.150)
    Оюу Толгойн хэлэлцээрийг ч хийлцсэн хүн шүү чи тэрний чинь тухай яриа удахгүй босож ирэх биз
    2015 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (124.158.77.5)
    Төрийн албан хаагч 5 хүн 5 сая төгрөгөөс болоод 1,6 жилийн ял аваад шоронд сууж байна, ажилгүй, байраа хураалгаад шоронд байна, юу ч байхгүй одоо үхэх л үлдэв шүү дээ
    2015 оны 04 сарын 24 | Хариулах
  • зочин (103.10.22.111)
    Нүүрсний үнийг буулгасан нь үнэн шүү дээ ажил хийж чадаж л байна
    2015 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.229.121.248)
    Но той болоод л ...
    2015 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.26.193.149)
    Tanii hiisen uiliin ur dee, tsever agaar santai ikh uym huvaaj idsen dee
    2015 оны 04 сарын 22 | Хариулах
  • Panaal gansukh (99.25.161.72)
    Ardchillin ner Barican umhii baram usnaas huurai garah csnaataigaar gemgui jirin irgen bolj mayaglaj jujig togloj baih shiv muu luivarchind tatlaa tulhee baih bish ochdog gazar ni yavuul ardchilcan namin hulgaichig
    2015 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.179.28.161)
    Хорон санаатай тэнэгээсээ болж амьдрал нь бутэлгуйтсэн тэнэнг юмнууд интернээтээр далдаас бусдыг харааж доромжилж тайтгардаг юм байх дап. Мэдрэл муутай новшнууд. Хуссэн юм хузуугээр татна гэдэг дээ.
    2015 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.179.28.161)
    Нуурс хотолборийг улсаас монгоноос авалгуй, хувийн компани зээл ввч хэрэгжуулээд хямдруулсан гэж байгй биз дээ. Энэ бусдыг доромжилдог, харддаг улсууд болимоор юм аа. хорон муу юм боддог, бичдэг улсуудад хандаж хэлэхэд хуссэн юм хузуугээр татна гэдэг дээ.
    2015 оны 04 сарын 22 | Хариулах
  • hori muu nobshiig (103.229.120.5)
    lalriin holiin tasdaad shorond n shid muu hulgaich nariin arga zali uneheer aimar boljdee holiin huruugaa hurtel tairch baashilj baih shib altanhuygiin ch bas horih heregtei muu luibarchin
    2015 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин (93.15.165.103)
    Идэж уусанаа баллуурдах гэж хохирогчийн дүр исгээд яахав дээ. Оюу толгойн гэрээг хийлцэж.авилга аваал биз дээ тэгээгүй бол өдийд оюу толгой ашигтай лажиллаж байх байсан ш дээ. Oхин болон тусалхуудтайгаа нийлээд улсын хөрөнгийг завшсан баримт нь ил л байна.
    2015 оны 04 сарын 22 | Хариулах
  • heheh (202.5.196.170)
    hehe uls tord hereggyi gariig yallah uu
    2015 оны 04 сарын 21 | Хариулах
  • зочин (103.26.194.42)
    Чам шиг гичий хулгайч юун улс төр чамд өөрөөр тайлбарлах тайлбар байна уу.
    2015 оны 04 сарын 21 | Хариулах
  • zzz (103.229.121.57)
    Undesnii audit yalzarch baigaa yum baina daa Ug ni xaraat bus baix yostoi
    2015 оны 04 сарын 21 | Хариулах
  • иргэн (150.129.141.229)
    АТГ, Үндэсний аудитын газартай авилгачид улс төрөөр дамжуулан тэмцэж эхэллээ. Энэ тэмцлийн Алтанхуяг эхлүүлсэн. Одоо хүчээ авч авилгачид том том дуугарах боллоо. Судасыг нь барьчих гээд тэвдүүлж байх шиг байна даа. Ард түмэн шударга үнэний талд зогсоно шүү.
    2015 оны 04 сарын 21 | Хариулах
  • зочин (150.129.141.229)
    Хөдөлшгүй баримттай юман дээр та ингэж мэдэн будлиад яахав дээ. Одоо энхийн цагаан тагтаа болох нь уу. Нүүрсний мөнгө угаасныг чинь олон түмэн ч мэдэж байгаа ш дээ.
    2015 оны 04 сарын 21 | Хариулах
    • Зочин
      Хөдөлшгүй баримт нь тэгээд хаана байна? Ямарч баримтгүй юман дээр өөрсдөө хэрэг зохиогоод байна гээд тодорхой баримттай тайлбарлаад бгаа биз дээ. үнэхээр ярьсан юмыг нь ойлгохгүй бгаа юмуу эсвэл та өөрөө мэдэн будлиад бгаа юумуу
      2015 оны 04 сарын 21
  • Монгол хүн (122.201.31.2)
    Энэ зохиомол байдаг байж ОЮУ ТОЛГОЙ яасан бэ?
    2015 оны 04 сарын 21 | Хариулах
  • umshigch (180.149.78.20)
    Ta said baigali orchnii bhdaa l enhiin tsagaan tagtaa bgaagui shdee. 1000000 -n haystai holbogdood bsan yasan bilee!!!!!!!!!!
    2015 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.26.194.11)
    ӨНӨӨДӨР МАНАЙ УЛСАД ҮНЭН ЮМ ГЭЖ БАЙНА УУ.ТАМИН ЭЭ.ҮНДЭСНИЙ АУДИТ НЬ УЛС ТӨРИЙН ГАР ХӨЛ БОЛЖ ЗОХИОМОЛ ТОО ГАРГАЖ ЭНГЭЖ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТЭНД ХАМТАРХААР ОДОО ЮУ БОЛОХ ВЭ.АЙМШИГТАЙ
    2015 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.229.120.86)
    Гансүхийн хэрэг бол улсад хохирол учраагүй л байхгүй юу манай үндэсний аудитын газар үнэн зөв ажилласан уу гэвэл буруу ажилласан
    2015 оны 04 сарын 21 | Хариулах
    • Зочин
      Багануурын уурхай олборлосон үнээсээ доогуур өгснийг нь нугалж зараад ашиг олчихоор хохиролгүй хэрэг болох уу.
      2015 оны 04 сарын 21
  • Зочин (202.179.11.98)
    шалгагдаж байгаа хүн ингэж болдог юм уу. Энэ ер нь юу гэсэн үг бэ гайхмаар юм да. Энэ нэг сурвалжлагч хүүхнийг чинь шудрага гар гэж бодож байсан чинь бүр дургүй хүрчихлээ. Дэмий л юм хийж байна даа чи
    2015 оны 04 сарын 21 | Хариулах
  • зочин (203.91.117.4)
    надад ч гэсэн соонготой адилхан сэтгэл төрж байна яах гэж улс төрийн зорилгоор яллах билээ буруугүй буруутан гэх нь л дээ өөрийгөө олигтой идэж чадсангүй юу?
    2015 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.179.11.98)
    энэ аудитын байгуулага үнэнийг хэлдэгүй юм байх даа. Гансүхийн асуудал дээр аудитын байгууллага үнэнийг хэлэхгүй бол энэ байгууллагын нэр хүнд нам унана даа
    2015 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.179.11.98)
    за арай ч дэндэнэ ээ. төр засаг, хууль гэж байдаг юм бол бодит үнэнийг л гаргах хэрэгтэй дээ. одоо бүр балайраад ТВ-ээр ярьдаг болж байна шүү дээ. ийм байдал хэмжээнээсээ хэтрэвэл юу болдог бол доо
    2015 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (180.149.78.26)
    одоо дэнзэн нь бас энхийн тагтаа болох гэж маяглана.
    2015 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.9.90.130)
    Хулгай хийгээгүй юм шиг хулгай хийхийг авилга гэнээ гэж алдарт чалчигч Элбэгдорж нэг удаа ярьсан нь бий шүү хө. Чи одоо ямарч эрх мэдэлгүй байсан гэж яриад байх юм. Манай дүүрэгт байгуулсан цэгүүдэд дандаа АН-ын гишүүд түгээгч хийж байсан. Байршлыг нь та өөрөө тогтоосон. Ажилд орох гэж хүмүүс очихоор Ерөнхий сайд, Ахлах зөвлөх мэднэ гэдэг хариу өгдөг байсан. Цэргүүдээр шигшүүлдэг байсан. Хувийн компанийн юм шиг л байсан шүү дээ. Гэхдээ юу гэж үнэнээ хүлээх вэ дээ. Харин нэгтээ өнгөрсөн юм. Алтанхуягтайгаа хамт явах хэрэгтэй. Сэлэнгээг жаахан эдлээдэхье
    2015 оны 04 сарын 21 | Хариулах
  • Irgen (43.242.243.5)
    Харах царайны худлаа яриад л ээрч муураад байна лээ. Тн нїїрс 80.000 юм бол Портер нїїрс 160000 болно биз дээ. Эсвэл портер 1 л тн ачидаг юм уу? Тонн нїїрс 200-250 мянга хїрч байсан тїїх мэддэг хїс байна уу таминь эээээээ
    2015 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (112.72.13.248)
    Harah tsarainii hulhi gar
    2015 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (112.72.13.248)
    ard tumnii mungiig idsen l bol tsaazaldag bolmoor yum.altanhuyag ta hoer huvaaj idcheheed odoo gutgej bna ch geh shig.tenger nirgeesei.eh ornoo gesen setgelgui movshnuud.
    2015 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.9.91.75)
    audit l buruutai geed togtooson bol yaltchgui l ulsiin horongoor garaa ugaasan bna l da bas ene hun baigal orchnii said bh daa neleed hel amtai bsan hun shuu de asuudal ene hund biig ni bid togtooson odoo bur davraad helmegduulj bna gej bgaa bol jinhene shorond yavuulnaa chamaig yasan ih tailbar hiidiin be
    2015 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (112.72.11.112)
    ENE HELMEGDVVLELT HEZEE ZOGSONOO.HUULIIN NER BARIJ HVNII ERHIIG ENGEJ ZORCHIJ BOLOHGVIL YUMSAN.
    2015 оны 04 сарын 21 | Хариулах
  • Soongo (103.229.122.131)
    Хэтэрхий өөрийгөө өндөр үнэлж байна. Ямар үнэтэй гэж таныг улс төрийн зорилгоор яллаж зохиомол хэрэг үүсгэж шалгах билээ. Та тийм чухал хүн юм уу, хайран цаг, хайран зардал байлгүй дээ. Өөрийгөө бүр ямар ч буруугүй гэдгээ л нотлооч тэгээд л боллоо шүү дээ.
    2015 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (112.72.13.155)
    ENE ODOO YUU BE YUUU HEJ HUTSAAD BAIGAA LALAR BE AJILLAA HIISEN MERGEJILTENG BURUU DUGNELT GARGASAN GENUU TA NAR ULS NERTEI ARD TUMNII HORONGIIG HAYMDHAN ABAAD UNE HURGEJ ZARAAD MONGO UGAASN BAINA GEDEGIIG CHINE BICHIG USEG TAILAGDSAN HENCH OILGONO BAGANUURIIN NEG TOONO NUURS 80 MYANGAN TOGROG HURCH ZARAGDAJ BAISANIIG TA NAR UURHAIGAAS 25 MYANGAAR ABCH ZARAA BIZDEE SHIGSHEED ULDSEN TOMIIG NUURSNII NEG TOONIIG 36 MYANGAAR BAGANUURIIN UURHAI ZARJ BAIGAA HUNII YUMIIG UNEGUI ABCH ZARJ BAIGAA HUDAL YUM UU ELBEGDORJIIN SHUUH NAMBARIIN ENH BAYARIIG ASHIGGUI AJILLAJ BAISAN ORGOO ZOCHID BUUDALIIG ABAAD ASHIGTAI AJILUULSAN TUL GEED YAL OGOO BIZDEE, BAIRIIG ABAHDAA BAIRNII DOR BAIGAA GAZARIIG HYAMDHAN UNELUULJ DUU ENE ABSAN TUL GEED YAL OGOOGOO BIZDEE TENEG MALAA
    2015 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.131.235.211)
    АН авлигатайгаа ил тэмцэж чаддаг, харин МАН авлигачидтайгаа эвлэрч чаддаг
    2015 оны 04 сарын 21 | Хариулах
  • зочин (103.26.193.103)
    худлаа яриад аудитын ажилтныг гүтгээд байнаа даа
    2015 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (122.201.21.87)
    АЛТАНХУЯГ ТА ХОЁР Ч ДЭЭ НИРГҮҮЛЖ БАЙХДАА ТААРСАН ХОЁР ЛАЛАРУУДДӨӨ
    2015 оны 04 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга Н.Учрал ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Цай Чи-тай уулзав
    5 цаг 35 мин
  • ТЭСО-гийн царцаанууд Ардчилсан Намд үүрлэв
    6 цаг 5 мин
  • Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
    9 цаг 3 мин
  • Холимог тулаанч асан Марквейн Муллин АНУ-ын Дотоод хэргийн яамны сайд боллоо
    9 цаг 37 мин
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
    9 цаг 38 мин
  • Япон улс дайнаас үүдэн газрын тосны "үндэсний нөөц"-өө ашиглах гэж байна
    10 цаг 26 мин
  • АНУ-Ираны хооронд хэлэлцээ өрнөж байгаа юу?
    10 цаг 39 мин
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
    10 цаг 53 мин
  • "The MongolZ" баг "ESL Pro League Season 23"-д оролцлоо 
    12 цаг 12 мин
  • Senzu буюу М.Азбаяр 2026 онд Passion UA багийн бүрэлдэхүүнд нэгдэж, ESL Pro League Season 23 тэмцээнд анхны тоглолтоо хийлээ 
    12 цаг 16 мин
  • "Slam Dunk" тэмцээн "NBA"-ийн "All-Star Weekend"-ийн салшгүй хэсэг болсон түүх 
    12 цаг 20 мин
  • Хөлбөмбөгийн түүхэнд нэгэн цагт мянга мянган хөгжөөн дэмжигчдийг татдаг байсан ч өнөөдөр нам гүм болсон гайхамшигт цэнгэлдэхүүд
    12 цаг 26 мин
  • Монгол ардын намын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн Жао Лөжи-тэй уулзав
    12 цаг 34 мин
  • Пеп Гвардиолагийн дараа Манчестер Сити багийг удирдах эрхэм хэн байх вэ? 
    12 цаг 39 мин
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
    13 цаг 39 мин
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
    13 цаг 43 мин
  • Үйл явдал: Хаврын чуулганаар “Сүүдрийн засгийн газар байгуулах” тухай мэдээлэл хийнэ
    14 цаг 12 мин
  • Мэдэгдэл
    Өчигдөр 17 цаг 22 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    Өчигдөр 17 цаг 11 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    Өчигдөр 16 цаг 41 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • The MongolZ багийн шинэ тоглогч Cobrazera эхний тэмцээнүүддээ хэрхэн оролцов? 
  • Өвлийн спортын ордны барилга угсралтын ажлын явц 55 хувьтай байна
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
24 баримт
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК