Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэхээр боллоо

2015-4-25
0
ЖИРГЭХ

        Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.04.24/ үдээс хойшх нэгдсэн хуралдааны эхэнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явууллаа. Үдээс өмнөх хуралдаанаар гишүүд хуулийн төслийн талаар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Санал хураалтаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

 

Дараагийн асуудал нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх тухай байлаа. Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцуулсан.

 

Монгол Улс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2004 онд баталснаас хойш Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөр, Улсын Дээд шүүхээс тус хуулийн зарим зүйл заалтыг нэг мөр ойлгож, хэрэглэх тухай тайлбар, холбогдох яамдаас хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон зарим заавар, журмуудыг батлан хэрэгжүүлж байна.

 

Мөн төрөөс хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалан байрлуулах, гэр бүлд утсаар зөвлөгөө өгөх үйлчилгээг гэрээгээр мэргэшсэн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх, нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг байгуулан үйлчилгээ үзүүлж эхэлсэн зэрэг бодлого, үйл ажиллагааны хүрээнд нааштай алхмууд хийгдсэн ч хүчирхийллийн гаралт буурахгүй, харин ч хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжих болжээ. Тухайлбал, зөвхөн сүүлийн 3 жил 8 сарын хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 1505 бүртгэгдсэн бөгөөд 49 хүн амь насаа алдаж, 1180 хүн гэмтсэн байна хэмээн Ч.Өнөрбаяр зөвлөх танилцуулсан.

 

Цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй болон захиргааны зөрчилд тооцогдон арга хэмжээ авагдсан хүчирхийллийн тоо үүнээс даруй 5 дахин их байгааг энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг ТББ-уудын судалгаа харуулж байгаа аж.

 

Хууль хэрэгжиж эхэлснээс хойших 8 жил гаруйн хугацаанд хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах 41 шийдвэрийг шүүх гаргасан ч тэдгээр шийдвэрийн нэг нь ч хэрэгжээгүй байна.

 

Хэрэгжилтийн үр дүнгүй байдал нь хуулийн зохицуулалт оновчтой бус, ялангуяа байгууллагуудын эрх хэмжээ, оролцоог хэт ерөнхий, салангид байдлаар тусгаж, хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалах процедурыг орхигдуулсантай холбоотой аж.

 

2004 онд хуулийг батлахдаа дагалдах хуулиудад зохих нэмэлт, өөрчлөлтийг оруулаагүйгээс хууль хоорондын хийдэл, зөрчилдөөнт байдал үүссэнээс гадна хохирогчийн аюулгүй байдалтай холбоотой хамгаалалт огт зохицуулалтгүй үлдэхэд хүрчээ.

 

Засгийн газар, яам, агентлагаас гаргасан эрх зүйн актаар хуулийн дээрх хийдлийг нөхөх оролдлого хийж байгаа ч хамрах хүрээ, хууль зүйн хүчин чадлын хувьд салбар хоорондын зохицуулалтыг хангаж чадахгүй байгаа аж.

 

Энэ бүгд нь хуулийн зохицуулалтыг хүчгүй, тунхаглалын шинжтэй болгохын зэрэгцээ хуулийг нэг мөр ойлгож хэрэглэхэд төвөгтэй байдлыг үүсгэн, улмаар хохирогчийг дахин хүчирхийлэлд өртөх, хүчирхийлэл үйлдэгчид хариуцлагаас мултрах боломжийг олгож байна. Тухайлбал, 2010 онд Нийслэлийн хэмжээнд хуулийн байгууллагад ажиллаж байгаа нийт 400 хуульчдаас авсан асуулгын судалгаагаар тэдний дөнгөж 10 хувь нь тус хуулийг хэрэглэж үзсэн хэмээн хариулсан байна.

 

Иймд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг хохирогчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах, хүчирхийлэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлах зарчимд нийцүүлэн шинэтгэх нь чухал хэмээн үзэж хуулийн төслийг боловсруулсан байна.

 

Хууль зүйн байнгын хороо дээрх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл танилцуулсан.

 

Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн.

 

УИХ-ын гишүүн А.Бакей гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид хүлээлгэх хариуцлагыг хэр чангалсан бэ хэмээн асууж байлаа. Тэрбээр энэ төрлийн гэмт хэрэг гэр бүл дотор үйлдэгддэг болохоор илрүүлэхэд хэцүү хэмээгээд гэр бүлийн гишүүдээс мэдээлэл, гомдол гаргаж болох эсэхийг тодруулсан. Ер нь гэмт хэрэг гарсан хойно нь биш, болж өгвөл урьдчилан сэргийлэх чиглэлд илүү анхаарах нь зүйтэй болохыг А.Бакей гишүүн дурдаж байлаа. Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, хуулийн төсөл бүхэлдээ урьдчилан сэргийлэх тал руу чиглэгдсэн гэлээ. Анхдагч урьдчилан сэргийлэлт буюу бүх нийтийн боловсролын талаар төсөлд тусгажээ. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсооход чиглэгдсэн заалтуудыг оруулж, гэмт үйлдэлд өртсөн хохирогчид үзүүлэх үйлчилгээг аюулгүй байдлын хамгаалалт, эмнэлгийн тусламж үйлчилгээ, нийгмийн халамжийн үйлчилгээ, хүүхэд хамгааллын үйлчилгээ, хууль зүйн туслалцаа гэсэн төрлүүдтэй байхаар томьёолж, үйлчилгээг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр тусгасан байна. Хүчирхийлэлд өртсөн гэр бүлийн гишүүдээс гэмт хэргийн талаар гомдол гаргах, мэдээлэл өгөх эрх нь нээлттэй юм байна.

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид ял эдлүүлэхээс гадна хохироосон хүмүүст хөрөнгө санхүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж хэлж байлаа. Хүчирхийлэл үйлдэн гэр бүлийн хүнээ гэмтээсэн, хөгжлийн бэрхшээлтэй болгосон бол насан туршид нь тэжээх тэтгэмжийн асуудлыг тусгах ёстой гээд энэ талаар хуулийн төсөлд хэрхэн тусгасаныг тодруулж байлаа. Ч.Өнөрбаяр зөвлөхийн тайлбарласнаар, шинээр өргөн бариад байгаа Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой шинэ төрлийн ялыг нэмж оруулсан байна. Мөн Гэр бүлийн тухай хуулийн төсөлд хүчирхийллийн улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүс тэтгэмж авах тухай шүүхийн нэхэмжлэх гаргах талаар тусгасан гэж тэрбээр хэлсэн.

 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчээр нийгмийн тустай хөдөлмөр эрхлүүлэх нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд хотын захын гэр хорооллын цагдаагийн ажилтнууд хүрэлцэнэ гэдэгт эргэлзэж байна хэмээгээд хорооны цагдаагийн ажилтны тоог нэмэх нь зүйтэй гэж байлаа. Гишүүд ийнхүү хэлэлцээд хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

 

Үүний дараа “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудал байлаа. Тогтоолын төслийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцууллаа.

 

Хөтөлбөрийн төсөл нь 8 бүлэгтэй бөгөөд Шударга, хариуцлагатай, ил тод нийтийн албыг бэхжүүлэх, Төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангаж, хүртээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, Худалдан авах ажиллагаа болон төсөв, санхүү, аудитын үйл ажиллагааны хяналт, хариуцлага, үр ашгийг нэмэгдүүлэх, Шүүх эрх мэдлийн байгууллагын шударга, ил тод байдлыг бэхжүүлэх, Хувийн хэвшил дэх авлигын эрсдлийг бууруулах, өрсөлдөөний шударга байдлыг хангахад дэмжлэг үзүүүлэх, Иргэний нийгмийн байгууллагын идэвх, оролцоог дэмжих, Улс төрийн хүрээнд шударга ёсыг бэхжүүлэх, Чөлөөт хэвлэл мэдээллийг хөгжүүлэх, мэргэшлийн ёс зүй, хариуцлагыг сайжруулах, Авлигын эсрэг боловсролын түвшинг нэмэгдүүлэх, Олон улсын хамтын ажиллагаа гэсэн үндсэн 12 чиглэлтэй байхаар үзэл баримтлалд нь тусгасан байна.

 

Хууль зүйн байнгын хороо тогтоолын төслийг хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзсэн бөгөөд тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар танилцуулсан юм.

 

Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 2007 оноос хойш АТГ-ын шалгасан хэргийн талаарх зарим тоо баримттай холбогдуулан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, 2007 оноос хойш найман жилийн хугацаагд АТГ нийт 1322 хэрэгт 2942 хүнийг холбогдуулан шалгасан байна. Эдгээрийн 356-д нь яллах дүгнэлт үйлдсэн юм байна. Нийт шалгагдсан хүмүүсийн 1342 нь буюу 45 хувь нь аж ахуйн нэгж байгууллагын албан тушаалтан буюу хувийн хэвшлийнхэн байна. Ингэж баялаг бүтээгчдээ шалгаж, бизнесийн нэр хүндэд нь халддаг явдлыг зогсоомоор байна хэмээсэн. Шинээр томилогдох гэж буй албан тушаалтан ашиг сонирхлыг зөрчилтэй эсэхийг тодруулсан тодорхойлолтод ашиг сонирхлын зөрчилгүй гэж бичсэн атлаа араас нь энэ албан тушаалд тэнцэхгүй гэж тодорхойлолт хийсэн нь ямар учиртай болохыг эрхэм гишүүн тодруулж байлаа. АТГ-ын Ажлын хэсгээс хариулснаар, АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй эсэхэд тодорхойлолт гаргадгаас бус тухайн ажилд тэнцэх эсэхийг тодорхойлдоггүй, тийм тодорхойлолт байх ёсгүй гэсэн хариулт өгсөн юм.

 

УИХ-ын гишүүн А.Бакей төрийн албыг, шүүх засаглалыг, улстөрийн намуудыг авлигаас ангид байлгах талаар хөтөлбөрт хэрхэн тусгасаныг лавласан. Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Шүүх эрх мэдлийн байгууллагын шударга, ил тод байдлыг бэхжүүлэх, Улс төрийн хүрээнд шударга ёсыг бэхжүүлэх чиглэлээр тодорхой заалтууд орсон хэмээн хариулсан юм. УИХ-ын гишүүн Л.Болд, АТГ авлигын хэрэгт холбогдуулан захиалгатайгаар хэрэг үүсгэдэг, бусдын нэр хүндийг гутаадаг явдлыг зогсоох ёстой хэмээж байлаа.

 

Тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар ирэх Пүрэв гарагийн чуулганы хуралдаанаар санал хураалт явуулахаар тогтон чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    4 цаг 56 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    8 цаг 57 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    10 цаг 20 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    11 цаг 52 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    12 цаг 39 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    12 цаг 55 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    13 цаг 2 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    13 цаг 20 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    13 цаг 50 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    14 цаг 31 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    14 цаг 54 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    14 цаг 55 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    14 цаг 58 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    15 цаг 41 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    15 цаг 49 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    15 цаг 55 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    16 цаг 43 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    17 цаг 24 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    17 цаг 27 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    17 цаг 29 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК