Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Дэнзэн:АТГ-аас намайг шалгаж байгаа гэх мэдээлэл огт худал. Нэг ч удаа байцаалт аваагүй

2015-5-21
0
ЖИРГЭХ

        Я.Батсуурийн хамт шалгагдах ёстой байсан Г.Дэнзэн Герман руу зугтсан гэх мэдээлэл нэг хэсэгтээ л намжаагүй. Тэгвэл тэрбээр саяхан эх орондоо ирээд байгаа билээ. Ирсэн дариудаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлд шалгагдаж буй гэх асуудлынхаа талаар дэлгэж эхэлжээ. Ингээд Г.Дэнзэн юу өгүүлэв. Г.Дэнзэнгийн хэлсэн 24 баримтыг дэлгэж байна.


1. Тэрбээр Герман Дюссельдорф хотод математикийн чиглэлээр  мэргэжил дээшлүүлэх дөрвөн сарын сургалтанд суугаад иржээ.


2. АТГ болон ямар ч хуулийн байгууллагаас намайг дуудаж шалгаагүй.


3.  Үйл ажиллагаа эрс сайжирч, олборлолт борлуулалт нь хэд дахин нэмэгдсэн төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” компанийг төрийн луйварчид баллаж дуусгахыг нь өмнө аварч хувийн хэвшилд шилжүүлье гэдэг “найруулгатай” жүжиг ид өрнөж байгаа. Энэ жүжгээ амжилттай болгохын тулд хуучин муу дүрээ сэргээж ашиглаж байгаа л төдий юм.


4. Үнэндээ би “Ардчилал”-ыг муухай харагдуулахын тулд сөрөг хүчний хөрөнгөтэй залуусын зохиомол дүр. Энэ дүрийг “Шинэчлэл”-ийн Засгийн газрыг огцруулахдаа амжилттай ашигласан “ах” нар одоо ээлжит хулгай дээрээ дахин ашиглах гэж оролдож байгаа нь үнэхээр зэвүүцэм санагдаж байна.


5.  Эхний удаа хүмүүсийн зөвлөсний дагуу “улс төр юм даа” гээд дуугүй золиослогдоод өнгөрсөн. Гэтэл энэ удаад арай л хатуудаж байна.


6.  Хүсэл мөрөөдлийнхөө төлөө урам зоригтойгоор зүтгэж эхлэх насан дээрээ бохир улс төрийн золиос болж, амьдарч буй нийгэмдээ буруутай болж харагдахыг ямар залуу хүн хүсэх вэ дээ. Тэрээр "Би бохир улс төрийн золиос болсноо нотлох болно" хэмээн "Үндэсний шуудан” сонинд ярилцлага өгсөн.


7.  Н.Алтанхуяг дарга манай хадам аав биш гэдгийг дахин хэлье.


8. Би дүүгийнх нь охинтой хамт ажиллаж байгаад дотносож танилцаад гэр бүл болсон энгийн л нэг залуу.


9. Н.Алтанхуяг даргатай бол бүр 2007 оноос хамт ажиллаж байгаа. УИХ дахь АН-ын бүлэгт зөвлөхөөр ажиллаж байхдаа сургуулиа дөнгөж төгссөн намайг багшаар минь дамжуулан дуудаж уулзаад, “Надад гурван бодлого  байна. Энэ гурван бодлогыг бодоход чи туслалцаа үзүүлэх хэрэгтэй байна” гэсэн. Би ч “За” л гэсэн.


10.  Эхнийх нь төрийн албан хаагчийн цалинг 500 мянга төгрөг болгох тухай байсан. Нөгөө хоёр нь Оюутолгой, Тавантолгой дээр тооцоо бодож, математик загвар боловсруулах гэсэн ийм л гурван бодлого л доо.


11. Ингээд гурван бодлогынхоо математик загварыг нь боловсруулсан. Ингээд би УИХ дахь АН-ын бүлгийн ажилтан болсон. Ингэж явсаар 2008 оны сонгуультай золгосон. Сонгуулийн дараа ажлуудаа дуусгаж тодорхой үр дүнд хүрчихсэн байсан. Тэгэхэд Н.Алтанхуяг дарга намайг “Энэ нөхөр хийвэл хийдэг юм байна. Үр дүнг нь гаргачихдаг юм байна” гэж үнэлсэн юм болов уу 2008-2012 онд хамтарсан Засгийн газарт Тэргүүн шадар сайдаар ажиллахдаа намайг зөвлөх, дараа нь ахлах зөвлөхөөрөө ажиллуулсан.


12.  Эхнэртэйгээ анх танилцахдаа Н.Алтанхуяг даргын хамаатан гэж мэдээгүй. Эхнэр маань ч хамаатан гэж хэлээгүй. Улмаар хамаатан болсон гэдгээ мэдэлцсэн ч өмнөх харилцаа огт өөрчлөгдөөгүй. Ажил хэргээ зөвшилцдөг, ярилцдаг, заадаг зөвлөдөг яг ямар  байсан тэр янзаараа л үргэлжилсэн.


13. Би бас АН-ын ҮЗХ-ны гишүүн хүн. Өмнө нь улс төрийн алба хашиж байсан туршлагатай хүн.


14. 2008-2012 оны хамтарсан Засгийн газрын үед яг Хэрэг эрхлэх газарт ажиллаж байсан хүн манай намаас гурав, дөрөвхөн байдаг юм. Тэдний нэг би.


15. Тэр үед ЗГХЭГ-ын дэд дарга нь одоогийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг байсан. Н.Алтанхуяг дарга, Ч.Сайханбилэг дарга хоёр “ЗГХЭГ-ын дэд дарга болж залуу хүний эрч хүчээр шинэлэг ажлууд хийгээч ээ, нам, бүлэг, ажлын албан дээр ажиллаж байсан шинэлэг арга барилаа нэвтрүүлэх гэж оролдооч ээ” гэж л санал тавьсан. Ингэж би 2012 оны есдүгээр сард ЗГХЭГ-ын дэд  даргаар томилогдсон. Тэнд есөн сар ажилласан.


16. ЗГХЭГ гэдэг их хөшүүн хойрго, хүнд сурталтай, өөрчлөх юм ихтэй газар байсан. Ингээд хийсэн шинэлэг ажлууд маань одоо ч үргэлжлээд явж байгаа.


17.  Тухайлбал, “Шинэчлэл”-ийн Засгийн газрын “11 11” утсыг ажлуулж ард иргэдийнхээ санаа, оноог сонсдог болсон. “Хариуцлага, хэрэгжилт, хяналт” гээд яамдтай хийдэг цахим хурал байна. Мөн Аймгийн удирдлагууд цахимаар Ерөнхий сайдтай холбогдож холбогдох асуудлуудаа тавьдаг болсон.


18. Замын барилгын бүтээн байгуулалтаас их зөрчил илэрсэн. Санхүүжилтээ авсан хэрнээ ажлаа дуусгадаггүй, тэгсэн хэрнээ төсөв дутлаа гээд.  Сангийн яам компаниудыг дуудахаар янз бүрийн шалтаг тоочдог. Би залуу хүн учир иймэрхүү луйврийн шинжтэй зүйлсийг засаж залруулж, олон нийтэд дэлгэж эхэлсэн. Дуусаагүй обьектийн энэ зөрчлийг далласан нь надруу маш том гал дуудсан гэж би одоо боддог юм.


19. “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн даргын ажлыг би долоон сар орчим хугацаанд л хашсан. Энэ хугацаанд 17 тэрбум байтугай нэг ч төгрөгийн тендер аваагүй гэдгийг хатуу мэдэгдье.


20. Я.Батсуурь захирал болон ТУЗ төрийн өмчит компанийг ашигтай, тогтвортой ажиллаж болдгийг бодитоор нотлон харуулж чадсан.


21.  “Говь повер”-ын хувьд манай эхнэр тухайн үед нярай биетэй гэртээ байсан.  Юун тендер, Тавантолгой вэ.  Дэнзэн гэдэг хүнтэй яаж энэ бүхнийг холбох вэ гэж бүх талаас нь судалсан байдаг юм билээ. Ингээд Уянга гэдэг нэр гарангуут эхнэр нь болгоод л, “Говь повер” гэдэг компани гэнгүүт Г.Дэнзэн Дорноговийнх гэж холбоод л.


22. Ерөөсөө л Н.Алтанхуяг гэдэг хүнийг муухай харагдуулах гэсэн зохиомол хэрэг ш дээ.


23.  Намайг огт шалгаагүй хэрнээ шалгаж  байгаа мэтээр зарласан.


24. Хэрэг хийгээгүй хүнийг яаж дуудаж байцаах вэ дээ. АТГ-аас намайг шалгаж байгаа гэх мэдээлэл бол тархи угаалт.

24tsag.mn

image

Я.Батсуурийн хамт шалгагдах ёстой байсан Г.Дэнзэн Герман руу зугтсан гэх мэдээлэл нэг хэсэгтээ л намжаагүй. Тэгвэл тэрбээр саяхан эх орондоо ирээд байгаа билээ. Ирсэн дариудаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлд шалгагдаж буй хэргийнхээ талаар дэлгэж эхэлжээ. Ингээд Г.Дэнзэн юу өгүүлэв. Г.Дэнзэнгийн хэлсэн 24 баримтыг дэлгэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (20)

  • zombi (103.26.195.34)
    Hadmiin haya tusheed Hadan gestee ochihchin ene dee
    2015 оны 05 сарын 29 | Хариулах
  • зочид (183.81.171.135)
    хотын даргаа ганцхан гишүүнтэй сөх гэж байх юмаа ганц гишүүн нь сөх-ийн дарга шүү ийм утгагүй сөх-ийн хуулийг хүчингүй болгох хэрэгтэйсөх байгуулах нэрээр суугчдаас мөнгө аваад байх юм авсан мөнгөө буцааж өгөөрэй сөхийн тэнэгүүдээ хадгаламж зээлийн хоршоо шиг болоод байнашүү
    2015 оны 05 сарын 28 | Хариулах
  • зочид (183.81.171.135)
    гаалийнхан цэвэрхэн болно гэж юү байсан юм замын үүдийн гаалийн байцаагч монголжсон хятадууд болох ах дүү хэнтий сэлэнгээ нар төмрийн , ноос ноолуурын наймааны том гарууд өнөөдөр хар улаан хаммер жипийг өнгө өнгөөр нь гэр бүлээрээ уначихаад байгаа авилгатай холбоотой шүү дээ
    2015 оны 05 сарын 28 | Хариулах
  • Нямжав (124.158.107.38)
    Мэдлэг,боловсролтой залуу хүмүүсийг бүү мохоо,улс орон,ард түмэний төлөө үнэний эрэлд хийж байгаа ажилуудыг нь дэмжиж эв нэгдэлтэй байцгаая монголчуудаа.Эсрэг бодлоо хаяж,эерэгээр нь нэг удаа ч гэсэн бодоод үз.Чамд ард түмэн итгэж байгаа бүү ухар амжилт.
    2015 оны 05 сарын 25 | Хариулах
  • НЭРГҮЙ (150.129.142.171)
    БЭЛТГЭЛЭЭ САЙН ХИЙГЭЭРЭЙ. харин ОЙМСТОЙ БАЙВАЛ ЗҮГЭЭР ЮМ БАЙНАЛАА. ГЭХДЭЭ 400 тусгайгийн цэрэг биш 4 СУРАГЧ очож уулзах байх
    2015 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.23.51.2)
    herev yrij bgaa niunen bol hetsuu l yum
    2015 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.23.51.2)
    ih shan yrinaa
    2015 оны 05 сарын 23 | Хариулах
  • дэнзэн (180.149.78.27)
    батүүлийн хүүг шалгаагүй байж намайг шалгаад байхдаа ядын. адилхан л идсэн шүү дээ. ядын.
    2015 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.72.245.122)
    Гутлаа өмсөөд зангиагаа зүүгээд л хүлээж бай, тун удахгүй хүссэн юм хүзүүгээр ...
    2015 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (112.72.13.193)
    Denzen xurgen axinxaa buyanaar ix galzuursan yumaa. Ooroo unasan xuuxed uildaggui gedeg bil uu?
    2015 оны 05 сарын 21 | Хариулах
  • Hussen yum huzuugeer (122.201.21.100)
    Margaashnaas ehleed Ahaa baiy getel chine duudaad ognoo gaigui!
    2015 оны 05 сарын 21 | Хариулах
  • Туслах (165.228.37.246)
    Алтанхуягийг Тэргүүн шадар байхад нь туслах нь байсан байж л Зөвлөх гээд томроод гүйгээд байдаг байсан л нөхөр ш д
    2015 оны 05 сарын 21 | Хариулах
  • зочин (202.126.91.101)
    Улсын бүртгэл дэх материалыг устгачихсан, юу ч гарч ирэхгүй гэж бодоод Говьповерын тухай ам бардан яриад байгаа юм байна, ингэж улайм цайм байж болохгүй л дээ
    2015 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (119.40.100.222)
    Удахгүй дууднаа.
    2015 оны 05 сарын 21 | Хариулах
  • зочин (150.129.143.209)
    Дэнзэн ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байхдаа хууль зөрчиж асар их но-той ажилласныг хүмүүс ярьдаг. Түүнийг маш сайн шалгах ёстой.
    2015 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (172.56.13.186)
    ATG humuus iin zahialga aar ajildag yum ba enhbayriig zahialgaar horison magadgui yum 37 ond yag iim zuil bolj baiv
    2015 оны 05 сарын 21 | Хариулах
  • zochin (150.129.140.21)
    uurtuu yasan ih itgeltei bainaa muu luivarchin chin... tun udahgvi bulhai chin olon tumend il bolj yanmal gozognuulaad odoh baih daa...
    2015 оны 05 сарын 21 | Хариулах
  • зам (202.21.115.36)
    тэгээд чамайг ЭТТ бүгд таньдаг ярьдаг билээ энгийн ажилчин хүмүүс чинии шахаа булхайг ам хоорондоо уралдан ярьдаг гэсэн шүү дээ
    2015 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.131.233.187)
    Мөдхөн дууднаа. Дулаан хувцасаа бэлдэж бай.
    2015 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (45.49.214.15)
    unenee l xelj bna l daa. unendee altanxayg darga bol ix yum xiisen,, xen ch xiij chadaagui buteen bosgoltiig zorigtoi xiisen, getel yu ch xiij chadaagui ataarxuu noxoduud bushuuxan altanxaygiig buulgaj abaxiin tuld ene zaluugaar oroldson, tegeed unen bol baruad xoruoch dee, xudalaa l baixgui uy daa, er ni
    2015 оны 05 сарын 21 | Хариулах
  • Bah (112.72.13.173)
    Za shaoldaa, chamaig ETTolgoinhon zahaasaa l yaridag yum bilee, harj l baiya.
    2015 оны 05 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна
    6 мин
  • "Денвер" олон улсын нисэх буудлаас хөөрөх гэж байсан онгоц явган хүнийг мөргөн хөнөөсөн хэрэг гарчээ
    11 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
    51 мин
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
    1 цаг 10 мин
  • АНУ-ын Техас мужид хэт халалтын улмаас зургаан хүн вагонд нас барсан байдалтай олджээ
    1 цаг 20 мин
  • Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч А.Амартүвшингийн ХОМ
    1 цаг 22 мин
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
    1 цаг 28 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    1 цаг 47 мин
  • Намын бүлгүүд хуралдана
    1 цаг 55 мин
  • Монголбанк “Бүх нийтээр мод тарих өдөрлөг”-т оролцлоо
    2 цаг 7 мин
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
    2 цаг 13 мин
  • Хотын нэгдүгээр орлогчоор А.Амартүвшинг, хоёрдугаар орлогчоор Г.Жаргалсайханыг томилно
    2 цаг 13 мин
  • Дональд Трамп, Ши Жиньпин нар уулзаж эдийн засаг, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэнэ
    2 цаг 38 мин
  • Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
    3 цаг 4 мин
  • Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй
    3 цаг 9 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    23 цаг 55 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 12 цаг 03 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
    Өчигдөр 11 цаг 53 мин
  • Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг
    Өчигдөр 11 цаг 44 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК