Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

10 хувийн урьдчилгаатай байрны зээлийн тухай 24 баримт

2015-7-06
0
ЖИРГЭХ

        Орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгосонтой холбоотой иргэдийн сонирхож буй 24 баримтыг хүргэж байна.

 

1. Орон сууцны урьдчилгаа төлбөр 10 хувийн журамд хамрагдах зорилтот бүлгийг ХАХНХЯ-наас гаргасан “Өрхийн мэдээллийн сан” болон бусад холбогдох мэдээллийн санд тулгуурлан тогтооно. Уг санд байгаа өрхүүдийг амьжиргааны түвшингээр нь 20 бүлэгт хуваадаг бөгөөд эдгээрийн 7-15-р бүлгийн иргэд хамрагдах боломжтой гэдгийг Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар мэдээлсэн.

 

2. Засгийн Газрын батлан даалтад хамрагдах боломж бий эсэхээ мэдэхийг хүсвэл ХАХНХЯ-ны “Өрхийн мэдээлийн нэгдсэн сан”-д хандан мэдээлэл авч болох юм.

 

3. Өнөөдөр иргэд 30 хувийг шууд төлж чадахгүй байна. Тиймээс бид боломж олгоод 20 хувь дээр нь баталгаа гаргаж байгаа тул үүн дээрээ 8 хувийнхаа хүүг төлөөд явна гэдгийг албаны хүмүүс мэдээлсэн.

 

4. Гэхдээ банкууд урьдчилгаанд нийт зээлийн 30 хувийн төлбөрийг шаарддагаараа шаардана. Харин энэ мөнгөний 10 хувийг төлөөд, 20 хувьд нь батлан даалт авах хүсэлтээ Хөгжлийн банкинд тавих юм.

 

5. Урьдчилгаа 30 хувийн зээлд хамрагдсан иргэд 10 хувийн зээл рүү шилжүүлэх боломжгүй.

 

6. Нийтдээ 200 тэрбум төгрөгийг засгийн газраас 20 хувийн зээлийн баталгаа болгож байна.

 

7. Өнөөдрийн зах зээлийн тооцооллоор 10-аад мянган өрх энэхүү зээлд хамаарна. Цаашид зах зээл өөрөө зохицуулаад явна гэдгийг салбарын сайд мэдээлсэн.

 

8. Урьдчилгааг 10 хувь болгосноор барилгын салбарынхан нийлүүлэлтийг давуулах юм уу, хэтрэх тухай ойлголт байхгүй юм байна. Эрэлт нь нийлүүлэлтээ давахгүй учраас үнэ нэмэгдэхгүй гэж үзэж байгаа аж. Ингэхээр орон сууцны үнийн хөөрөгдөл гарахгүй гэнэ.

 

9. Албаны хүмүүсийн мэдээлснээр орон сууцны урьчилгаа 10 хувийн зээл энэ сараас хэрэгжиж эхлэх юм.

 

10. Зах зээлд нэмэгдсэн шинэ барилгуудад зээлийг түлхүү олгохоор төлөвлөж байгаа аж. Энэ бол барилгын салбарыг бүхэлд нь дэмжих, нөгөө талаас ард иргэдээ орон сууцжуулах зорилготой юм байна.

 

11. 30 хувийн зээл ч энэхүү зээлтэй хамт үргэлжлээд явж байгаа.

 

12. Байрны урьдчилгаа 30 хувиа шууд төлөөд байр авах боломж нь ч нээлттэй юм байна.

 

13. Одоогоор зах зээлд нийлүүлэгдсэн өнгөрсөн жилийн болон энэ оны 32-36 мянган айлын орон сууц бэлэн байгаа юм байна.

 

14. Банкууд өөрийнхөө эрсдлийг бодоод шалгуур тавьдаг. Гэхдээ банкууд энэ зээлийг найдвартай гэж үзэж байгаа. Банкуудын шалгуур үзүүлэлтэд өөрчлөлт орохгүй. Гэхдээ банкны шалгуур үзүүлэлтийг хүндэтгэх хэрэгтэй гэдгийг албаны хүмүүс онцолсон.

 

15. Ипотекийн зээлийн эргэн төлөлт хамгийн сайн байгаа аж. Тиймээс хуримтлагдсан мөнгө байгаа юм байна. Банкуудад 20 хувийг санхүүжүүлэхэд нэмэлт ачаалал бий болгохгүй аж.

 

16. Барилга, хот байгуулалтын яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Сангийн яамны мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг ипотекийн зээл олгох шинэ журам боловсруулж байна. Ерөнхий сайд энэ журмыг энэ сард багтаан боловсруулах үүрэг өгсөн.

 

17. Засгийн хуралдаанд шийдвэрлэснээр эхний ээлжинд 200 тэрбум төгрөгийн зээлийн батлан даалт олгох эрхийг Хөгжлийн банкинд олгосон юм. Зээлийн баталгааг арилжааны банкуудад гэрээний үндсэн дээр Хөгжлийн банк гаргах юм.

 

18. Зээлийн нийт баталгаа 200 тэрбум төгрөгт тулсан цагт 10 хувийн урьдчилгаа авах арилжааны банкуудын зээл зогсох магадлалтай юм.

 

19. Орон сууцны урьдчилгааг цаашид ч үргэлжлүүлэн олгохын тулд Засгийн газрын хуралдаанаар Сангийн сайдад үүрэг өгч, ирэх жилийн төсөвт ипотекийн зээлийн батлан даалтад тодорхой хөрөнгө хуваарилах үүрэг өгчээ. Мөн Засгийн газраас гаргах өрийн баталгааны дээд хэмжээнд тусгах юм байна.

 

20. Засгийн Газар батлан даалт гаргаж байгаа учраас зээл авч буй иргэний ажил, орлого нь барьцаа болох учиртай юм.

Тиймээс тогтмол орлоготой, нийгмийн даатгал төлдөг, орон сууцны урьдчилгаа төлбөрийн 10 хувийг бэлэн мөнгөөр төлөх чадвартай иргэдийн худалдан авах орон сууцны урьдчилгаа төлбөрийн 20 хувийг Засгийн Газар батлан даахаар болж байгаа юм. Мөн анх удаа орон сууц худалдан авч буй иргэнийг хамруулахаар тусгаад байна.

 

21. Засгийн газрын баталгаанд хамрагдсан иргэн орон сууцныхаа үнийн дүнгийн 10 хувийг бэлэн мөнгөөр төлж, 90 хувьд жилийн 8(±1) хувийн хүүтэй ипотекийн зээл авна гэсэн үг. Зээлдэгчийн сар бүрийн төлбөрөөс нийтдээ 20 хувийн баталгааны хэмжээний төлбөр хийгдмэгц засгийн газрын баталгаа дуусгавар болдог байх байр суурийг яам баримталж байгаа. Энэ бол найман хувийн зээл, тэгэхээр баталгааг үндэслэн авсан зээлийн хэсэгт ч үйлчлэх ёстой.

 

22. Орон сууцны зээлийн урьдчилгаа 10 хувь болсонтой холбоотойгоор зээлийн 20 жилийн хугацааг сунгаагүй байгаа. Яваандаа сунгах боломж бий гэж эх сурвалж хэлж байна.

 

23. Найман хувийн хүүтэй зээлд хамрагдах орон сууцны 80 м.кв-ын босгыг нэмэгдүүлэх асуудлыг Монголбанк судалж байгаа гэнэ.

 

24. Засгийн газар, Монголбанктай хамтран орон сууцны найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээс хойш 67 мянган иргэн энэхүү зээлд хамрагджээ. 

24tsag.mn

 

 

 

 

image

Орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгосонтой холбоотой иргэдийн сонирхож буй 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • zochin (112.72.13.105)
    30% ni deer uym bish uu ergen tulult ni baga tusna shuu dee
    2015 оны 07 сарын 07 | Хариулах
  • zochin (27.123.214.115)
    Bankuud tiim shiidver garaaguil gj bnaleeshd hudlaa shuum
    2015 оны 07 сарын 07 | Хариулах
  • баадай (122.201.21.191)
    80м2-с дээш талбайтай байрыг хамруулна гэж амлаад байснаа шийдээгүй хаяжээ. Одоо Монгол банк зөвшөөрсөнгүй гээд орхих нь. Энэ засаг амлалтаасаа дандаа буцах юмаа. Уг нь их зөв байсан юм
    2015 оны 07 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.26.195.165)
    80 м.кв-ын босгыг нэмэгдэхийг тэсэн ядан хүлээж байна
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    Энэ бол олон залуу хүн, шинэ гэр бүлийн хувьд түүхэн шийдвэр. Орон сууцтай болохын тулд 12-18 сая төгрөг хуримтлуулж, хүлээхээр байсан бол одоо 4-8 сая төгрөгний хооронд яригдаж байна. Энэ хувь хэмжээ 3 дахин буурч залуучуудын нуруун дээрх ачаа ч 3 дахин хөнгөрлөө.
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
    • Zochin
      Yun 4-8n say we tiim hymd bair hasch bhgvi
      2015 оны 07 сарын 06
  • Зочин (103.9.89.210)
    Эдийн засаг хүндхэн нөхцөл байдалд барилгын салбар бүхэлдээ орчихсон байсан, шинэ барилга орон сууцыг ийм л нөхцөл байдал угтсан. Ялангуяа Барилга, хот байгуулалтын сайдын ажлаа хүлээж аваад удаагүй Б.Цогтбаатар сайдын төсөөлөл, тооцоотой бидний санаачилга нийцсэн. Тэр ч утгаараа залуучуудын санаачилга, хүсэл мөрөөдөл, үзэл бодлыг ажил хэрэг болгож, бодлого болтол гаргаж ирсэн энэ Засгийн газарт, тэр дундаа барилгын салбарыг хариуцсан Б.Цогтбаатар сайддаа нийт залуусынхаа өмнөөс талархах нь зүйтэй байх.
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
  • Даваа (103.9.89.210)
    25-30 насны ажилтай, шинэ гэр бүл болж буй залууст төр байрны урьдчилгаг нь даагад урт хугацаны зээл болгосой. Салахгүй, хүүхэд өнчрөхгүй
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    Энэ бол маш зөв шийдвэр шүү дээ, Залуу гэр бүлээ дэмжиж ажиллаж бгаа ЗГ ч сайн бна шүү
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.179.20.69)
    teneguud itgej amidrana oortoo itgeh MONGOL HUN gej alga uu
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
  • зочин (112.72.13.135)
    Насны тухай заалт банк нь гаргаад байдаг юмуу улс төр нь гаргаад байдаг юм уу 45 аас дээш настай хүнийг удахгүй үхнэ гээд зээл өгөхгүй бна гэж гэтэл яг ийм насныхан цалин нь арай өндөр бга шүү дээ
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна
    6 мин
  • "Денвер" олон улсын нисэх буудлаас хөөрөх гэж байсан онгоц явган хүнийг мөргөн хөнөөсөн хэрэг гарчээ
    11 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
    51 мин
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
    1 цаг 10 мин
  • АНУ-ын Техас мужид хэт халалтын улмаас зургаан хүн вагонд нас барсан байдалтай олджээ
    1 цаг 20 мин
  • Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч А.Амартүвшингийн ХОМ
    1 цаг 22 мин
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
    1 цаг 28 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    1 цаг 47 мин
  • Намын бүлгүүд хуралдана
    1 цаг 55 мин
  • Монголбанк “Бүх нийтээр мод тарих өдөрлөг”-т оролцлоо
    2 цаг 6 мин
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
    2 цаг 12 мин
  • Хотын нэгдүгээр орлогчоор А.Амартүвшинг, хоёрдугаар орлогчоор Г.Жаргалсайханыг томилно
    2 цаг 13 мин
  • Дональд Трамп, Ши Жиньпин нар уулзаж эдийн засаг, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэнэ
    2 цаг 37 мин
  • Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
    3 цаг 3 мин
  • Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй
    3 цаг 9 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    23 цаг 54 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 12 цаг 03 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
    Өчигдөр 11 цаг 53 мин
  • Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг
    Өчигдөр 11 цаг 44 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК