Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

3 урт гэзэгт, 3 үе дамжсан авъяас: Сэвжидийн Сүхбаатарын фото түүх

2015-7-23
0
ЖИРГЭХ

        Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатарыг Монголын ард түмэн “Жалам хар” бүжигтэй нь адилхан сайн мэднэ. 24tsag.mn сайт “Фэйслүүк” булангийнхаа энэ удаагийн дугаараар гурван үе дамжин Монголын урлагийг гэрэлтүүлж буй С.Сүхбаатар гуайн амьдралыг ховор зургуудаар нь дэлгэлээ.



Залуу Сүхбаатар. Тэрбээр хоёрдугаар дунд сургуульд сурч байгаад ХБК-ийн ардын бүжгийн багшийн анхны ангийг төгссөн юм. Дуурь бүжгийн эрдмийн чуулгад 1971 онд анх бүжигчнээр орсноос хойш Монголын урлагаас салаагүй түүнийг энэ их авъяасаа ааваасаа өвлөсөн гэдэг.  

 


Аав нь Ардын жүжигчин. Монгол үндэснийхээ бүжгийг дэлхийн тавцанд гаргаж үлдээсэн яахын аргагүй авъяастан бол Төрийн шагналт, Ардын жүжигчин, 20-р зууны манлай бүжигчин Ц.Сэвжид гуай билээ. С.Сүхбаатарт шижир авьяасаа өвлүүлсэн Сэвжид гуайн дэглэлтүүд монгол ардын бүжгийн хөгжлийг тодорхойлсон гэхэд хилсдэхгүй.
 

 


Өөрөө Урлагийн гавьяат зүтгэлтэн. 1976 онд анх “Шигшиг” бүжгээ дэглэсэн нь сайшаагдаж Оросын их театрт Монголын соёлын өдрүүдээд тоглогдсон нь түүнд ихээхэн урам өгчээ. Чуулгаадаа бүжиг дэглээчээс эхлээд удирдаач хүртэл бүхий л албыг нь хашсан С.Сүхбаатар 42 жилийн турш их урлагийг хөгжүүлж явна. Түүний нөр их хөдөлмөр, авъяасыг Монголын төр үнэлж УГЗ цол, тэмдгээр шагнасан юм.




Ууган хүү нь дуучин. Түүний том хүү “Хар сарнай” хамтлагийн ахлагч дуучин С.Амармандах анх орчин үеийн дууг үндэсний урлаг, хувцастай хослуулан гаргаж ирсэн брэнд имиджээ одоо ч хадгалсан хэвээр байна. С.Сүхбаатар гуай том хүүдээ урлагийн, тэр тусмаа үндэсний урлагийн ертөнцийн амтыг мэдрүүлж чаджээ. Аaваасаа авсан бэлгээ тэр хүүдээ ч бас өвлүүлсэн.




Бага хүү нь морин хуурч. Сүхбаатар гуайн бага хүү С.Амарбаясгалантыг “Хатариш” дуугаар нь олон нийт таних болсон. Ахынхаа хамтлагтай чацуу бага Амараа сайхан дуулдаг хэдий ч ХБК-ын морин хуурын ангийг төгсчээ. Амараа өөрөө бүжигчин болохыг хүссэн ч Сухбаатар гуай нэгэнт чиний цусанд бүжигчний авьяас урсаж байгаа тул гээд илүү зүйл сурахыг ятгасан гэдэг. Бага Амараа хэдий электро урсгалаар дуулдаг ч бас монгол хэв маягийг орхиогүй л явна.
 

 


Эхнэр нь уртын дууч. Сүхбаатар гуайн хань СТА, уртын дууч Д.Отгонжаргал. Уянгалаг, чадалтай хоолойтой Д.Отгонжаргал хүү Амараатайгаа хамтраад дуу дуулаад амжсан. Д.Отгонжаргал бол С.Сүхбаатар гуйан хоёр дахь эхнэр. Анхны эхнэр МУГЖ Б.Цэрэннадмидаасаа салаа замын эрхээр салсан ч бас л урлагийн гэргийтэй болжээ. Сонирхолтой нь салсан, салаагүй эхнэрүүд нь хоорондоо эв сайтай байдгаа хэвлэлийнхнээс нуугаагүй юм.
 


Зөвхөн тэр хоёрынх. Жалам хар бол монголчуудын сэтгэлийг хамгийн ихээр огшоодог зүйлүүдийн нэг билээ. Сэвжид, Сүхбаатар гуай нар энэ бүжгийг хамтдаа дэлгэрүүлсэн. Энэ жил 11 дэх удаагаа зохиогдсон Ц.Сэвжидийн нэрэмжит өсвөрийн бүжигчдийн улсын уралдаан болсон. Энд зөвхөн аав, хүү хоёрын бүжиг л тоглогддог онцлогтой. Бүхэл бүтэн улсын уралдааны номер болж байгаа тэдний бүжиг дуусашгүй олон.


 


Ах, дүү хоёр. Том Амараагийн охины хамт. С.С.Амараа гэж нэрээ бичдэг Амараа нар ч мөн хэзээ нэгэн цагт С.С нарын нэрэмжит уралдааныг үргэлжлүүлэн явуулж, өөрсдөө ч бас уран бүтээлээ нэмэрлэх биз.  
 

 


Бас л бардам эрхэм.
Сүхбаатар гуай “Надтай өрсөлдөх бүжиг дэглээч Монголд байхгүй. Миний гол өрсөлдөгч би өөрөө. Өмнө нь хийсэн уран бүтээлээсээ илүүг хийх хэрэгтэй гэж би өөртөө байнга хэлдэг” хэмээх бардам үзэлтэй нэгэн. Тэгэхээс ч өөр яах билээ.
 

 


Нас. С.Сүхбаатар гуай насаа хүнд мэдүүлэхийг хүсдэггүй. Түүний хөнгөлүүн байгаа байдал нь өдөрт 150 км алхсантай тэмцэх хөдөлгөөн хийдэгтэй холбоотой. Гэхдээ л эрийг нас, уулыг цас дарж явна. Харин түүнд айх зүйлгүй. Учир нь түүний бүтээснийг юу ч дарж чадахгүй юм.
 

 


Гэр бүлийн тоглолт.
Сэвжидийн Сүхбаатар гуай 2013 онд өөрийн хоёр хүү том, жижиг Амараа нарынхаа хамтаар томоохон тоглолт тавьж тэсрэлт хийсэн.
 

 


Гурван урт гэзэг. Аав, хүү нар гурвуулаа урт гэзэгтэй. Хэн хэнд ч хачин донжтой, сайхан зохидог. Гурван урт гэзэг ч яахав хэзээ нэгэн цагт тайруулна биз. Харин гурван үе дамжсан ховор авъяас бүү тасраг.

Д.Идэр

www.24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр болох үйл явдлууд
Монголын хөгжмийн тэнгэр Н.Жанцанноровын фото түүх
Дааврын өвчнийг давж гарч чадсан Аргентины домог Лионель Мессигийн фото түүх
Үхэртэй ”ярьдаг” үнэхээрийн авьяастай М.Баярмагнайгийн фото түүх
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Зочин (82.73.252.84)
    ta nar sain yabaa negendee bitgii muu vg helj bail da neg saihan vg sonsson ter udur yamar saihan baidag bilee de hvnd uram ugj suralda
    2015 оны 10 сарын 03 | Хариулах
  • etseg eh (112.72.13.119)
    Bujig n uneheer saihan. huvi hun n unen ineedtei buduuleg het uuriiguu urgusun hun bnlee. Ih saihan tusuulj bsan bolovch unelemj mini navs buursan
    2015 оны 08 сарын 13 | Хариулах
  • Зочин (112.72.13.132)
    бага хүү Амараа нь нэг биш, бүдүүлэг, бохир заваан амьдралтай. ахмад хүмүүсийг огт хүндэлдэггүй их ахуйн соёл муутай залуу даа. өвөө аавынхаа нэрийг ашиглаж өөрөө од юм шиг л тэнэгтээдбайдаг. маш заваан бохир амьдардаг хэцүү дээ.
    2015 оны 08 сарын 11 | Хариулах
  • зочин (150.129.141.77)
    Сэвжид гуайн дэглэсэн бүжгүүдийг мартах аргагүй. Үнэхээр мартагдах аргагүй. Бодоход маш их хөдөлмөр хөлс шингэсэн байж таарна.
    2015 оны 08 сарын 10 | Хариулах
  • 40000 (103.26.193.208)
    Сэвжид гуайн төрсөн охинынх нь тухай яагаад бичдэггүй юм болоо? Миний эгчийн ангид сурдаг байсан. Харин Сүхбаатар гуай бол хөдөөнөөс хэдий хойно дагуулж ирсэн гэж ярьдаг юм билээ.
    2015 оны 08 сарын 08 | Хариулах
    • Яахав дээ. Олны танил болснуудыг нь л онцолдог байлгүй.
      2015 оны 08 сарын 08
  • Зочин (103.229.120.55)
    bujig taldaa sain l baih ,hun taldaa harin dulihan baihaa buduuleg shar semjilsen amitan yum bishuu suhbaatar guai,emegtei huniig zovhon sex talaas ni hardag eh hunees toroogui met avirladag nahaalnii ......
    2015 оны 08 сарын 04 | Хариулах
  • zochin (202.179.20.113)
    1991 ond ene huntei heden ug solij uzej bailaa. bolovsrol nimgen , buduuleg yaritai hun baisan .
    2015 оны 07 сарын 24 | Хариулах
  • зочин (150.129.141.237)
    Сайхан гэр бүл шүү. Сэвжид гэж ямар аугаа хүн байв даа. Авьяас, хөдөлмөрийг хайрлаж байхын тулд энэ хүнийг үргэлж дурсаж байх хэрэгтэй.
    2015 оны 07 сарын 23 | Хариулах
  • Зочин (185.26.182.34)
    ЭНЭ БУЛАНГ ХӨТӨЛДӨГ АДМИНАА. АЛЬ БОЛОХ МОНГОЛЫН БОЛОН ДЭЛХИЙН ЭРДЭМТЭД, ЗОХИОН БҮТЭЭГЧИД, ЕР НЬ САЙН ҮЙЛСТЭНГҮҮДИЙН ТАЛААР БАРИМТУУДЫГ ТҮЛХҮҮ ОРУУЛЖ БАЙМААР САНАГДЛАА.
    2015 оны 07 сарын 23 | Хариулах
  • бишрэгч (122.201.31.197)
    Сэвжид гуайн бүжиг бол тэр чигээрээ гайхамшиг
    2015 оны 07 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
    9 мин
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
    23 мин
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
    26 мин
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна
    36 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
    41 мин
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
    1 цаг 24 мин
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
    15 цаг 56 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
    16 цаг 2 мин
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
    16 цаг 5 мин
  • “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
    16 цаг 13 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
    16 цаг 32 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
    17 цаг 20 мин
  • УИХ-ын гишүүн П.Ганзоригийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ
    17 цаг 53 мин
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
    18 цаг 24 мин
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
    18 цаг 54 мин
  • Дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх түншлэлийн төслийг танилцууллаа
    19 цаг 12 мин
  • Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ
    19 цаг 18 мин
  • Ой, хээрийн түймрийн аюулын урьдчилсан зураглалыг гаргажээ
    19 цаг 48 мин
  • Зөвшөөрлийн нэгдсэн сан болох e-business.mn системийн “Худалдаа” хэсэгт ТҮЦ болон мухлаг хоёул багтсан байна
    19 цаг 59 мин
  • “Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй уулзана
    20 цаг 2 мин
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Өнөөдөр "Бийр ярьж, өнгө амилсан өдөр" тохиож байна
  • Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: УИХ хулгайч дээрэмчид үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
24 баримт
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК