Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дарагддаггүй дарангуйлагч Башар Ал Ассадын тухай 24 баримт

2015-7-27
0
ЖИРГЭХ

        Дөрвөн жил гаруй үргэлжилж, 130 гаруй мянган хүний амь насыг хохироосон Сирийн иргэний дайны галыг зогсоох нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байгаа билээ. Дайны гол буруутан гэж нэрлэгддэг Сирийн удирдагч Башар Ассадын тухай 24 баримтыг хүргэж байна.


1.  Сирийн ерөнхийлөгч Башар Ассад 1965 оны есдүгээр сарын 11-нд Дамаскт мэндэлсэн.
2.  30 жилийн турш Сирийг удирдсан эцэг Хазеф Ал-Ассадыг нас барсаны дараа ерөнхийлөгчөөр сонгогдон, ажиллаж байна.
3.  Түүний эцэг нь ядуу гэр бүлд төрж өссөн бөгөөд 1970 оны Сирийн хувьсгалын үеэр намд байр сууриа бэхжүүлж, хожим нь ерөнхийлөгч болох эхлэлээ тавьсан билээ.
4. Өдгөө гурван жил үргэлжилсэн Сирийн иргэний дайны гол буруутан гэж Барууны орнуудын үзэж буй энэ хүн ерөнхийлөгч болох хүртэл эцгийнхээ улс төр, цэргийн ажиллагаанаас ангид байжээ. Тэрээр 1988 онд Дамаскын их сургуулийг анагаах ухааны чиглэлээр төгсөж, армийн эмчээр ажиллаж байв.
5.  Хоёр ах Бассел, Махер болон эгч Бушра нараас илүү Башар төрд тохирох хүн гэж үзэн, эцэг нь суудлаа өвлүүлсэн нь гэнэтийн шийдвэр байлаа. Улс төрийн туршлага муутай түүнийг улс орноо удирдана гэдэгт ард түмэн итгэж яджээ. Гэхдээ тэрээр 1994 онд цэргийн академид элсэж, суралцан хурандаа цолтой болсон юм.

 

6. 2000 онд 97 хувийн саналаар, 2007 онд ямар ч нэр дэвшигчгүйгээр 97,6 хувиар ерөнхийлөгчөөр сонгогдож байв.
7. Башар Ассадын гадаад бодлогыг Америк, Саудын Араб, Турк, Израйль улсууд хүчтэй шүүмжилдэг. Түүний удирддаг “Ba"ath” буюу Арабын социалист нам нь парламентыг хянаж, улс орноо удирддаг юм.


8. Засгийн эрхийг авмагцаа Меззо шоронг хааж, хэдэн зуун улс төрийн хоригдлуудыг суллах зэргээр шинэчлэл хийж байсан ч 2012 оны долдугаар сард Ассад Хонконг, Оросын банкуудад 1,5 тэрбум долларын нууц данс эзэмшиж, татвараас зугтаасан нь илэрч, хөрөнгөө битүүмжлүүлж байжээ.
9. Аж үйлдвэрийн салбарыг төр удирддаг, эдийн засгийн хязгаарлагдмал эрх чөлөөтэй Сири улсыг Башар Ассад 2015 он гэхэд газрын тос экспортлогч бус импортлогч болгохыг зорьсон юм. Энэхүү эдийн засгийн бодлого нь ээдрээтэй асуудлын нэг болдог.


10. 2008-2011 оны хооронд Башар Ассадын Засгийн газар жирийн иргэдийг тамлан зовоож, хөнөөсөн аймшигт мэдээллийг хүний эрхийг хамгаалагчид түгээсэн. Түүний харгис, хатуу бодлогыг эсэргүүцэж, 2011 онд эхэлсэн хөдөлгөөн иргэний дайн үүсэхэд нөлөөлсөн гэж үздэг.

 

11. Хэдэн арван жилийн турш төрийн эрхийг гартаа атгасан Ассадын гэр бүл цэргийн хүчээр улс төрийн байр сууриа ганхахааргүй бэхжүүлж чадсан гэдэг.
12. Түүнийг Иракыг ноёрхож байсан Саддам Хуссейны дэглэмтэй харьцуулшгүй их хүчтэй удирдагч гэж үздэг.
13. Тэрээр 2001 онд Иракийг Америкийн холбоотнууд цэргийн хүчээр дайрсаныг хүчтэй эсэргүүцэж байсан хүмүүсийн нэг юм. Тиймээс ч Ассадыг үймээн самуун дэгдээж, Барууны орнуудын эсрэг халдлага үйлдэхээр завдсан гэж буруутгагдахад нөлөөлжээ.
14. Башар Ассад ба түүний эхнэр Асма Ассад нар олон улсын тавцан дахь нэр хүндээ өсгөхийн тулд Америкийн пиарын фирмийг хөлслөн ажиллуулдаг байна.
15. 2011 оны нэгдүгээр сард Сирид улс төрийн шинэчлэл хийж, Ассадын ноёрхлыг устгаж, иргэний эрхийг хамгаалах тэмцэл өрнөснөөр, 130 мянган хүний амь насыг авч одсон иргэний дайны эхлэл болжээ.

 

16. 2011 оны гуравдугаар сарын 18-19-ний өдрүүдэд энгийн иргэдийн эсрэг цэргийн хүч ашиглаж, хүчирхийлэл газар авч эхэлсэн байна.

17. Оны 5-6 сард барууны орнууд болон тэмцэгчдийн шахалтаар парламентын сонгуулийг дахин явуулж, жагсагчдыг гэртээ харихыг сануулсан ч энгийн иргэдийн эсрэг хүч хэрэглэхээ зогсоогоогүй билээ.
18. Ингээд 2012 оны нэгдүгээр сарын сүүлд 5000 гаруй тэмцэгч Сирийн армийн дайралтад амиа алдсан гашуун түүх эхэлсэн юм.
19. 2012 оны хоёрдугаар сард Сири улс шинэ үндсэн хуулиа батлахаар 90 хувийн дэмжлэг аваад байсан ч Америк, Турк, Европын холбоо зэрэг бусад улс утгагүй зүйл гэж нэрлэжээ. Харин Орос улс барууны орнууд Сирийн дотоод асуудалд оролцож, хориг арга хэмжээ авахыг шүүмжилж байв.
20. 2013 оны нэгдүгээр сарын 6-нд зөрчил иргэний дайн болон хувирч, амиа алдагсдын тоо 20 мянгад хүрсэнийг зарласны дараа Башар Ассад “Сирийг там руу явуулж, хичээл заах гэсэн гадны улсуудын оролцооноос манай улс оронд зөрчил үүссэн” гэж зоригтой мэдэгдэн, дэлхий нийтийг цочроож байв.

 

21. Үнэхээр Башар Ассадыг эсэргүүцсэн зөрчил Барууныхны ар тал болсон зэвсэгт бүлэглэл, босогчдын талын дайчид гэсэн хоёр хэсгийг бий болгож, тэдгээр нь хоорондоо зөрчилдөх болсон гэж ажиглагчид үздэг. Тэд Башар Ассад гэсэн ганцхан дайсантай мэт боловч, дайн доторх дайн гэгчээр олон жижиг бүлгүүд гарч ирсэн юм.
22. 2013 оны аравдугаар сард химийн зэвсгээ НҮБ-д хүлээлгэн өгсөний дараа “Нобелийн энх тайвны шагнал миний болох ёстой” гэж Башар Ассад хэлсэн юм.
23. Ассадыг 100 мянган хүний амийг авч одсон “алуурчин” гэж Барууныхан буруутгаж байхад, улс орноо гадныхны нөлөөнөөс аварч үлдэхийг хүссэн “Арабын хавар”-ын хамгийн “тэсвэртэй” улс төрч гэж сайшаах хэсэг ч бий. Ливи, Ирак зэрэг Арабын орнуудад хувьсгал өрнөж, удирдагчдийг нь зайлуулсан нь баялгаа гадныханд алдаж, өнөөг хүртэл энх тайван байдлыг олж чадаагүй байна.
24. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри  Башар Ассадыг “Терроризмын супер магнат” гэж нэрлэсэн билээ.

Г.Үжин

image

Дөрвөн жил гаруй үргэлжилж, 130 гаруй мянган хүний амь насыг хохироосон Сирийн иргэний дайны галыг зогсоох нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байгаа билээ. Дайны гол буруутан гэж нэрлэгддэг Сирийн удирдагч Башар Ассадын тухай 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (218.100.84.139)
    Арабын хувьсгал эхэлснээр Ливи Египет Ирак Тунис гэх мэт арабын олон оронд эмх замбараагүй байдал бий болж эх орон эд баялаг нь харийнхны тэр дундаа АНУ-аар толгойлуулсан бусад түрэмгий улсуудын олз болж байна. Энэ бүхний цаад эрх ашиг нь зөвхөн нефть л байсан. Одоо сүүлдээ Лалын улс гэгч нөхдүүд гарч ирээд бүр дайны доторхи дайн болгоод АНУ үүний эсрэг яаж ч чадахгүй байгааг харж л байгаа байх. Цагтаа Саддам шиг тэр олон үндэстнийг нэг гарт зангидаж, Каддафи шиг бүс нутгийнхаа хамгийн баян тансаг улсыг байгуулж байсан нь одоо ямар байдалтай байгааг хар л даа. Энэ бүгдийг хамгийн ихээр ойлгож эх орныхоо тусгаар тогтнол бүрэн бүтэн байдлыг авч үлдэхийг хичээж чармайн зүтгэж байгаа Ассад бол агуу удирдагч юм. Сүүлийн үеийн мэдээгээр Сирийн ард иргэд улам ихээр Ассадыг ойлгож дэмжих болсон байна лээ.
    2015 оны 08 сарын 06 | Хариулах
  • зочин (202.55.191.76)
    Захирах улс үгүй болсон олон иргэд Европ тивийг бүрхэх байх
    2015 оны 08 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.229.122.212)
    Дор бичсэн нэг хүн Башар Асадыг Ливийн Каддафитай зүйрлүүлээд байгаарай Башар Асад Ливийн Каддафиас илүү жинхэнэ ухаалаг удирдагч гэдгээ тэсэж харуулж байна Башар Асад хямралын үйл явдлыг мөн бүтэлгүйтэл алдаа оноогоо ард түмэндээ шударга тайлбарлаж байхад Каддафи Саддам Хуссейн хуурсан шүү Башар Асадад үнэнч цэргүүд байсан Каддафид үнэнч цэрэг байхгүй цөөхөн байсан Каддафийн бие хамгаалагч гэж сайхан бүсгүйчүүдийн салаа байсан Хүнд үед эмэгтэй хамгаалагчид юу ч хийж чадахгүй тэд гэр бүл үр хүүхдээ бодно гэдгийг Каддафи ойлгоогүй юм Башар Асад Каддафи шиг ард түмнээ бэлэнчилж үнэгүй хооллож сургаагүй өөрийн хөдөлмөрөөр амьдрах нийгэмийг байгуулсан юм Өөрийн хөлсөөр олсон өмч хөрөнгөө хамгаалахын тулд Башар Асадыг дэмжиж байна Цэргийн хүчний нөөц суларч байгаа ч зарлан дуудахаас зайлсхийсэн Сирийн залуусыг Башар Асад шийтгэхгүй тэднийг ойлгож байгаа нь Саддам Хуссейнээс ялгарч байна Ингэж л Башар Асад 3 жил тэсэж байна
    2015 оны 07 сарын 29 | Хариулах
  • Зочин (150.129.142.23)
    Орос нь Евроазийн эх газарт байрлах бөгөөд хүн амын ихэнх нь далайгаас хол амьдардаг. Далайн төвшнөөс дээших дундаж өндөр нь хүчтэй цунамийг мегацунами дагалдах усанд авталтаас хүн амыг хамгаална. АНУ-ын байрлал бол өөр. Далайн эрэг орчмын далайн төвшнөөс ялимгүй районуудад хүн амын үндсэн хэсэг буюу 80 хувь нь амьдардаг. Мөн тэр бүсэд тус орны үйлдвэрийн ихэнх байрлана. Хэдэн арван метрийн өндөртэй харьцангуй сулхан цунами АНУ-д сүйрэл авчрах аюултай. Ийм хэрэг явдлын жишээ нь Нью-Орлеоны “Катрина” шуурга харуулсан билээ. Оросын геофизикийн бас нэг онцлог нь түүний газар нутгийн ихэнх хэсэг хэдэн км-ийн зузаантай хүрмэн чулуун давхрага дээр оршдог. Энэ нь супер галт уулын дэлбэрэлтийн улмаас 250 сая жилийн өмнө бий болжээ. Тийм ч учраас маш хүчтэй цохилт эдгээр бүс нутагт сүйрлийн геофизикийн аюул авчрахгүй. Харин АНУ-д нэг том асуудал байгаа. Йеллоустоны үндэсний дархан цаазат газар нэгэн супер галт уулын тогоонд кальдера гэсэн испани үгээр асар том хэмжээтэй галт уулын тогоог нэрлэ
    2015 оны 07 сарын 29 | Хариулах
  • Зочин (112.72.13.141)
    Мэдээллээ бэлтгэхдээ нэг талыг барьсан, барууны үеийн түрэмгийлэгчдийн бэлтгэсэн мэдээнд тулгуурлаж бичсэн нь эмгэнэлтэй байна
    2015 оны 07 сарын 28 | Хариулах
    • ere
      Яг зөв хэллээ. Башар Ассад бас мундаг хүн шүү дээ. Сайн талыг нь олж харах хэрэгтэй. Ливийн ард түмэн Муамар Каддафийгийн үед ямар байдалтай амьдарч байлаа? Одоо Ливи ямар түвшинд байна? АНУ болон Барууны улсуудын өдөөн хатгалгаа.
      2015 оны 07 сарын 28
  • jiriin hunii bodol (182.160.40.30)
    Tuuniig henii uzel bodloor, ali untsguus haraad baigaagaar tuunii tuhai buh zuil tailagdana. Yutai ch ter bol daranguilagch, aluurchin, deeremchin bish. Ene bol todorhoi. Harin hariinhand eh ornoo nair tavin ugch suiruulehiig huseegui ene zaluugiin tuhai bas uur olon untsguus oilgoj bolnoo
    2015 оны 07 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна
    6 мин
  • "Денвер" олон улсын нисэх буудлаас хөөрөх гэж байсан онгоц явган хүнийг мөргөн хөнөөсөн хэрэг гарчээ
    11 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
    51 мин
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
    1 цаг 10 мин
  • АНУ-ын Техас мужид хэт халалтын улмаас зургаан хүн вагонд нас барсан байдалтай олджээ
    1 цаг 20 мин
  • Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч А.Амартүвшингийн ХОМ
    1 цаг 22 мин
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
    1 цаг 28 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    1 цаг 47 мин
  • Намын бүлгүүд хуралдана
    1 цаг 55 мин
  • Монголбанк “Бүх нийтээр мод тарих өдөрлөг”-т оролцлоо
    2 цаг 6 мин
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
    2 цаг 13 мин
  • Хотын нэгдүгээр орлогчоор А.Амартүвшинг, хоёрдугаар орлогчоор Г.Жаргалсайханыг томилно
    2 цаг 13 мин
  • Дональд Трамп, Ши Жиньпин нар уулзаж эдийн засаг, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэнэ
    2 цаг 38 мин
  • Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
    3 цаг 3 мин
  • Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй
    3 цаг 9 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    23 цаг 55 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 12 цаг 03 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
    Өчигдөр 11 цаг 53 мин
  • Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг
    Өчигдөр 11 цаг 44 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК