Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Р.Бурмаа: Л.Цандэлэг худал мэдээлэл тарааснаас болж гурилын үнэ кг нь 80-150 төгрөгөөр нэмэгдчихээд байна

2015-7-31
0
ЖИРГЭХ

“Сайдын цаг” ээлжит уулзалтад өчигдөр ХХАА-н сайд Р.Бурмаа оролцож, цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Түүний өгсөн мэдээллийг "Багц 24" буландаа хүргэж байна

 

Ургацын хэмжээ нэмэгдэх боломжтой

 

Улсын хэмжээнд зуншлага алаг цоог байна. Архангай, Өвөрхангай аймгийн нутгаар зуншлага сайн, ургац хэвийн байгаа бол газар тариалангийн бүс нутаг болох Төв, Сэлэнгэ, Булган аймгууд нийт талбайн ургацынхаа 50-70 хувийг хураан авах төлөвтэй байна. Гэвч ургацын хэмжээ нэмэгдэх боломжтой. Нийт тариалангийн 2.7 хувь онц, 43.8 хувь  сайн, 43.5 хувь нь дунд, 2 хувь нь муу соёолсон байна. Зургадугаар сард нийт нутгаар хэт халалттай байсан тул тариалалтын өсөлт зогсож, ихэнх талбай бутлаагүй тул нийт ургацын 40 хувийг алдах магадлалтай байна. Дорнод, Архангай, Өвөрхангайд нийт талбай хэвийн ургацтай байгаа. Тариалалтын дийлэнхи хувийг бүрдүүлдэг Сэлэнгэ, Төв аймгийн нөхцөл байдал тааруу байгаа. Сэлэнгэ аймгийн тариаланчид нийт ургацынхаа 65 хувийг бүрэн авна. 10 хувийг нь авах болмжгүй болсон. Үлдсэн 25 хувь нь ургац хураалт эхлэх хүртэл ургах боломжтой эсэхийг харна гэсэн мэдээлэл ирүүлсэн. Харин Төв аймаг нийт тариалалтынхаа 60 хувийг авах тооцоотой байна.

Улсын хэмжээнд нийт ургацынхаа 80 хувийг алдана гэсэн яриа бий. Энэ бол нийт тариаланчдын үг биш. Цөөн тооны хэдэн хүн л хэвлэлээр ингэж мэдэгдсэн. Ямар ч тооцоо судалгаа, үндэслэлгүй , хариуцлагагүй мэдэгдлээс болж зарим нэг гурилын үйлдвэрүүд үнээ нэмсэн. Гурилын үнээ кг тутамд 80-150 төгрөгөөр нэмсэн байгаа. Цаашлаад гурилан бүтээгдэхүүн, талх, боовны нэмэгдэх аюултай. Иймд тооцоо судалгаагүй, болчимгүй үгэнд итгэж дэвэргэх хэрэггүй юм. 

Манай яамныхан энэ зун огт амралгүй ажиллаж байгаа. Ургацын комиссыг тусгайлан байгуулсан. Хийх ажил тун их байгаа ийм үед хариуцлага тооцохоосоо илүү хэтээ харж, ажлаа зохицуулах чухал байна.

 

Тариаланчид хөрсөндөө анхаарал тавиагүй

 

Техникийн шинэчлэлийн тухайд харьцангуй анхаардаг. Харин үлдэж хоцроод байгаа зүйл бол газрын шим тэжээл гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Сүүлийн 20 гаруй жил тариаланчид хөрсөндөө анхаарал тавиагүй. Тиймээс бид хөрс бордоход зориулаад 40 хувийн хөнгөлөлттэй үнээр бордоо олгохоор зорьж байгаа. Бид тариаангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн бариад байгаа. Энэ хуульд ч хөрс арчилгааг чухалчлан тусгасан.  Тариаланчид маань төрийн өмч болох газрын үр шимээр амьдарч байгаагийнхаа хувьд бордож, тордож байх ёстой. Үр тарианы цавуулаг бага, чанар тааруу байгаа юм бол сайжруулахад анхаарах учиртай баймаар. Тиймээс хөрсний чанараа дордуулаагүй тохиолдолд газар ашиглах гэрээг хангалттай хугацаагаар сунгадаг байхаар тусгасан. 60 жил хүртэл хугацаагаар гэрээ хийнэ. Тэгснээр тариаланчид газраа, агуулахад байгаа үр тариагаа барьцаалаад зээл авах боломж бүрдэнэ.

 

Тариаланчдыг дэмжих гол хөшүүрэг нь улаанбуудайн урамшуулал боловч чанараас нь үл хамааран тонн тутамд урамшуулал олгож байгаа нь буруу юм. Урамшуулал их авахын тулд чанартай чанаргүйг үл тоон их хэмжээгээр тарихыг л чухалчилж байна. Тиймээс энэ жилээс эхлэн нийт тарьсан улаанбуудайнд бус чанартай, цавуулгийн шаардлага хангасан буудайнд л урамшуулал олгох бодлогыг барьж байна. Тиймээс манай салбар цаашид чанарыг чухалчилна. Судалгаа шинжилгээнд тулгуурлаж ажиллана.

 

Улаанбуудай тариалахад гарах өртгийг судалж байна

 

Юуны түрүүн бид улаанбуудай тариалахад гарах өртгийг судалж байгаа. ХААИС-ийн эрдэмтэд оролцож байгаа. Судалгаанаас харахад 50 хүртэлх га газарт тариалалт хийж буй аж ахуйн нэгжийн хувьд цалингийн зардал хамгийн өндөр гардаг юм байна. Мөн шатахуун, тээвэрлэлт, сэлбэг хэрэгсэл, үрийн буудайнд багагүй хөрөнгө зардаг. Тиймээс бага хэмжээний тариалалт бүхий хүмүүст шатахуун, сэлбэг хэрэгсэл, үрийн буудайны хөнгөлөлт, дэмжлэг хэрэгтэй гэсэн үг. Их хэмжээтэй буюу 600-1500 га газарт тариалалт эрхлэгчдэд өртөг зардал хямд тусдаг юм байна. 2000-аас дээш га-д тариалагчдын хувьд техник тоног төхөөрөмжийн өртөг өндөр байдаг аж. Тиймээс тус бүрийн онцлогт тохирсон бодлого явуулах ёстой.

 

 

Одоогийн байдлаар улсын хэмжээнд 66 сая мал зусч байгаа. Оны төгсгөлд  60 сая тоо толгой мал өвөлжих болов уу гэсэн тооцоо гарсан. Улсын хэмжээнд бэлчээрийн даац 20 сая малаар хэтэрсэн. Гантай нутгуудад бэлчээрийн даац дөрөв дахин хэтэрсэн тогтоогдсон. Сэлэнгэ, Дархан-Уул, Төв,Архангай, Өвөрхангайд малын тоо толгой хэтэрсэн.  Тиймээс дээр өгүүлсэнчлэн хөдөө аж ахуйн эдэлбэр газрыг ашиглаад, ашиг шимийг нь хүртээд өнгөрөх бус оготно зурамнаас ангижруулах, бэлчээрийн ургамал тариалах зэргээр ашиг шимийг сайжруулахад анхаардаг болгоно. Малын хөлийн татварыг бэлчээр сайжруулахад зарцуулдаг болно. Хөдөө аж ахуйн эдэлбэр газар өнөөдөр эзэнгүйдсэн. Учир нь хамгаалдаг асуудал нь Байгаль орчин ногоон хөгжлийн яаманд, бүртгэл нь Хот байгуулалтад, хянадаг нь Шадар сайдад, газар олголт нь Уул уурхайн яаманд хамааралтай байх жишээтэй. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд 10 сая га газрыг хөдөө аж ахуйн эдэлбэр газраас хасч уул уурхайд шилжүүлсэн. Гэтэл сүүлийн нэг жилийн дотор 31 сая га газрыг уул уурхайд шилжүүлэх хүсэлт ирээд байна. Энэ бүхнийг зүй зохистой зохицуулах Бэлчээрийн хуулийг удахгүй өргөн барина.

Хадлан бэлтгэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор аймгуудын Засаг даргын Тамгын газартай гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөргүйгээр бага оврын трактор хуваарилан олгож байна. Мөн 22 аж ахуйн нэгжийн техникийн шинэчлэлд нийт 7,5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлсэн, Үүний үр дүнд 23,6 мян.га талбайг тэг элдэншүүлгийн технологиор үрлэх, 7,8 мян.га-д химийн уринш хийх, 7.5 мян.га-д сүрлэн хучлага үүсгэх боломж нэмж бүрдүүлсэн гэлээ.Гантай зусч буй Хэнтий аймгийг л гэхэд Сүхбаатар, Дорнод аймгаас хадлан бэлдүүлэхээр зохицуулсан байх жишээтэй.

Түүнчлэн малын тэжээл бэлтгэж буй аж ахуйн нэгжийг НӨАТ-аас чөлөөлж байгаа. Хивгийн экспортыг хязгаарлах бодолтой байна. Малчиддаа ноос, арьс ширний урамшуулал олгохын сацуу экспортын махыг нэмэгдүүлэх зэргээр ирэх өвлийг өнтэй давах, малчдаа дэмжих бодлогыг боловсруулсан.

 

Улаанбуудайг импортлохоос өөр аргагүй

 

Рапсын тухайд нийт талбайн 15-аас ихгүй хувьд тарих ёстой. Ингэхдээ Монголд хүлээн зөвшөөрөгдсөн үрээр тарихыг шаарддаг. Шаардлага хангаагүй үрийг нууц далдаар оруулж ирж тарьсан тохиолдол мэр сэр гарсан. Рапсыг экспортлох зорилгоор бус дотоодын ургамлын тосны үйлдвэрт түүхий эд бэлтгэх зорилгоор, зөвхөн сэлгээнд тарьдаг.

 

Улсын хэмжээнд төлөвлөсөн 365 мянган тонн улаан буудайнаас 230-280 орчим тонныг хураан авах болов уу гэсэн урьдчилсан таамаг гарчээ. Хүнсэнд 350 мянган тонн улаанбуудай хэрэглэхийн сацуу үрийн буудайг нөөцөлнө гэж тооцвол нийтдээ 150 мянган тонн буудай дутна. Түүнийг дотоодын нөөцөөс бүрдүүлэх боломжгүй тохиолдолд импортлохоос аргагүй. Энэхүү нөөц бэлтгэх хөрөнгийн асуудлыг ирэх даваа гаригт хуралдах Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ. Хэдий ган болж болсон хэдий ч бид энэ жил мах, гурилын үнийг тогтвортой барина.

Г.Үжин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Багц 24: МУ-ын Хөдөлмөрийн баатар нэгээр нэмэгдэж, улс төр томилгоогоор “амьсгалав”
Байр суурь: Уулын спортыг хэрхэн хөгжүүлэх талаар хэн юу хэлэв
Багц 24: Амиа алдсан иргэдийн тоо 10 боллоо
Багц 24: У.Хүрэлсүхийн кабинетынхан тодорч, Г.Дэнзэнгийн хэрэг дэнслэгдэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (39)

  • zochin (150.129.143.85)
    Burmaa Gazar tarialangiin asuudal Ulaan buudai aldaj, Atariin ayaniig zogsoosoniihoo tuluu tun udahgvi OGTSROH eostoi. Ogtsorsoniihoo daraa Ulsiin tusuwiuus Tenderdej Ariunbold gedeg teneg yumaaraa ugaalgasan heden arvan Terbum tugrug ugaasniihaa goriig vzej shorond deelee numrunu gedegtei murii tawisan ch belen baina. ATG, Tsagdaa ene jiliin zarlaad gvitsetgesen bvh Tendervvdiig nl shalgah heregtei....bvh tendervvd dandaa huuli xurchsun gesen.....
    2015 оны 08 сарын 14 | Хариулах
  • Banzai (110.3.33.154)
    Uuch medehguig ni helsnii toloo zahialgat allagaa yvuulah sanaa ene hogshin zonogt bas baidag bainaa. Tsandelegiin uneniig helsnees boloogui AN-iin ZG-iin baigaa er l ene sguudee. Sainiig hiij chadahgui baij muug yasan sain setgel bainaa.
    2015 оны 08 сарын 01 | Хариулах
  • Зочин (182.160.34.216)
    ардчилсан намынхаа мэдлийн шүүх цагдаа шоронгоор айлгаж шорондоо алдаг болжээ эд нар...
    2015 оны 08 сарын 01 | Хариулах
  • Chuhal (122.201.21.140)
    Buruugaa busad ruu chihsn Burmaa avgai yaval deer vee
    2015 оны 08 сарын 01 | Хариулах
  • Zochin (93.210.84.93)
    Uamar ch chanargui guril oruulj irdeg tegeed neg uim helenguut unee nemdeg togtoltchoonoos salah heregtei bna ard Tumen urgelj aidastai ugluu bolohod unee nemdeg gaj togtolchootoi iim oron haana bdgiin mah gurilnuhaa uniig bariad bj chadahgui Busad ulsad iimgui oir zuurun hereglee urgelj togtwortoi bj ard tumnee uadaj huwtchaslaad bj chaddaggui uim gehed hooloor taiwan blgaj bna hedhen hunee bodood zohion bguulalt hiigeech ulsch uheh uim uu german ene ter ornoos suraltchlah heregtei bna ali neg biznesmen nertei uimnuudiig demjeed bdag ard tumnee bodohgui bh uim bugd boslogo garga
    2015 оны 08 сарын 01 | Хариулах
  • Зочин (114.36.240.232)
    Тариалангийн талаар ойлголт ч байхгүй хүнийг сайд болгочихоор ямар бодлого байхав дээ. Тариа нь хэт халалтын үеэс газар доороо шатаж байхад юугаа хийж байсан яам бэ. Мэргэжлийн хүмүүсийн яриаг худлаа гээд сууж байна шүү дээ, одоо. цаг уурынхан ч цаг агаарын мэдээгээ гаргаж, урьдчилан сэргийлж чадахгүй. Ухаангүй ноёнд, урагшгүй алдат гэгчээр, яамны мэргэжилтнүүдэ нь юугаа хийж байдгийн. Одоо өнгөрсөн хойно тэгнэ ингэнэ гэж яриад юугаа хийхэв дээ. Мэргэжлийн хүмүүсийг ярингуут яам нь гэнэт сэхээ ордог байна ш тээ. Уул нь асуудлыг яам мэдээд, арга хэмжээ аваад, ярих ёстой биздээ. Ийм сайд нартайтай хариуцлага тооцоочээ, ерөнхий сайд аа. Ерөнхий сайд нь ч сайдтай хариуцлага тоочиж чадахгүй биздээ.
    2015 оны 08 сарын 01 | Хариулах
  • зочин (150.129.143.152)
    БУРМАА САЙД ДАЖГҮЙ ЭЭ. ГАЙГҮЙ Л АЖИЛЛАЖ БАЙНА. ЮУГАА МӨӨРӨӨД БАЙГААН ЗАРИМ ХҮМҮҮС
    2015 оны 07 сарын 31 | Хариулах
  • зочин (103.229.120.172)
    Буу-маа авгай Монголчуудын шүтээн рүү буудаж тэнгэр хилэгнүүлснээс өөр юу хийсэн авгай вэ, үйлийн үрээ эдлэнэ дээ хөөрхий
    2015 оны 07 сарын 31 | Хариулах
  • Зочин (203.194.114.112)
    Namiin dargiinhaa araas khutga shaaj bj said bolson bizdee
    2015 оны 07 сарын 31 | Хариулах
  • zochin (182.160.38.41)
    eoo ene avgaigiin ter tv.er yarij baigaag ni harsan uu.. yu yariad baigaan oilgogdohgvi.. zvgeer am ni hudluud yaria ni sonsogdohgvi... ter am hamar nuur ni bvvr usan havan guichihsen yum shig .. yaj iim avgaigaar iim chuhal salbariig udirduulj chadaj bainaa.. yuch medehgvi bolohoor yarij baigaan ch hezuu... gazar tarialangiin sain mergejiltai.. zaluu gylalzsan hurdan shuurhai hudulguuntui hvn taviachee. ene laglaisan avgai yu hiih yum beeeeeeeeeeee
    2015 оны 07 сарын 31 | Хариулах
  • Зочин (103.26.193.246)
    25 жил ардчилал гэдэг сайхан үгээр тархиа угаалгасан иргэд бид та нарын үгэнд одоо итгэхгүй.
    2015 оны 07 сарын 31 | Хариулах
  • Зочин (103.26.193.246)
    25 жил ардчилал гэдэг сайхан үгээр тархиа угаалгасан иргэд бид та нарын үгэнд одоо итгэхгүй.
    2015 оны 07 сарын 31 | Хариулах
  • Зочин (103.26.193.246)
    мэрэгжлийн тариаланчид ган болж бгааг мэдээд хэлж бна шүү дээ. ан- бурмаа гуай.
    2015 оны 07 сарын 31 | Хариулах
  • Зочин (103.26.193.246)
    мэрэгжлийн тариаланчид ган болж бгааг мэдээд хэлж бна шүү дээ. ан- бурмаа гуай.
    2015 оны 07 сарын 31 | Хариулах
  • zochin (202.72.246.134)
    meneg awgaigaas bolj bgaa yum buruugaa dandaa hun ruu chihne
    2015 оны 07 сарын 31 | Хариулах
  • б (112.72.13.144)
    Бураа огцор
    2015 оны 07 сарын 31 | Хариулах
  • иргэн (103.26.194.155)
    Төрийн бус байгууллага, Цандэлэг гэж хандахгүйш дээ. Төр, засаг, яам нь байж байна. Ажлаа мартаад, мэдээлэлгүй, таг чиг байсны л гай шүү. 40 хувь алдана гэдэг тоонд чинь итгэх хүн цөөн л байх шиг байнаш дээ.
    2015 оны 07 сарын 31 | Хариулах
    • зочин
      Тэр яаманд байгаа нөхдийн мэдлэг мэргэжил ямар байгааг одоо энэ хэрүүл харуулж байна. Уг нь мэргэжлийн нөхөд нь дуугарах ёстой юм. Даанч хүний мэдээллээр юм яридаг нөхөд яам толгойлоод яриад байхаар яаж ажил сайжрах вэ. Өнгөрсөн жил будаа их авлаа гэж, энэ жил будаа бага авах нь гэж хэрэлдээд байх юм. Малнаас дор амьтан биш л бол зүгээр л ажлаа хийх хэрэгтэй.
      2015 оны 07 сарын 31
  • Зочин (103.26.194.155)
    Салбарын сайд нь бодлогоо алдчихаад нөгөө муу тариаланчидруугаа бурууг чихэж, мэргэжлийн холбооныхоо тэргүүнийг цагдаад өгчихөөд сууж байна. АН засаглахаар ер нь үзэхгүй юм гэж алгаа. Байсан улаан буудайн нөөцөө архи пивоныханд өгчихсөн дуулдахын. Ийм юм ярьж суухдаа энэ хүн ичихгүй байгаа нь гайхалтай.
    2015 оны 07 сарын 31 | Хариулах
    • зочин
      Ер нь тэгээд мэргэжлийн хүн хэрэггүй хэдэн улс төрийн хүмүүс яаманд ажиллаж байвал зүгээр юм биш үү. Мэргэжлийн мануухайнууд нь сайн зөвлөж өгөхгүй болохоор хэрүүл нь улс орноор тэнээд гурилын үнэ нэмэгдээд байхгүй юу. Мэдээж энэ нөхцөл байдал дээр баахан будаа импортлож оруулах томоохон асуудал үүсэх байх. үнэ ч хадаж өгнө дөө.
      2015 оны 07 сарын 31
  • Зочин (122.201.24.253)
    Бурмаа АН ын хүн биш дээ Ашиг сонирхолын зөрчлөөс АНд орж ирсэн Оросын лоббичин юм Оросын лоббичид шатахууны үйлдвэрийг гацаасан Нүүрсийг гацаалаа Одоо тариаланг гацааж байна Женко ХАА сайд болонгуут Монголын тариалан унаж эхэлсэн Женко сайдаасаа огцорч Бурмаад өгсөн шалтгаан энэ болж байна Өчигдөр өндөр рейтингтэй байсан АН ыг Бурмаа мэтийн новшнууд түгжилдэж унагасан Алтанхуягийг давхар дээл өмссөн гэж загнаж огцоруулсан Бурмаа авгай өөрөө давхар дээл өмссөн ичихгүй явж байна
    2015 оны 07 сарын 31 | Хариулах
  • Зочин (182.160.34.114)
    давхар дээлээ тайл бандгар хүзүүгүй дүр эсгэгч ээ?
    2015 оны 07 сарын 31 | Хариулах
  • Ха хаха (27.123.214.118)
    Ер нь тэгээд хохь нь гэж хэлий эргүү монголчуудаа. Хов жив цуурхалаар үг хийж явдагаа боль
    2015 оны 07 сарын 31 | Хариулах
  • Зочин (185.64.196.204)
    Eh ornoo boddog gedeg saidiin ug shal hudal ug bn,gadnaas buudai oruulahas zogsoohgui yasiin
    2015 оны 07 сарын 31 | Хариулах
  • Зочин (185.64.196.204)
    Tegeel gantshan hunii ugnees bolj une ni nemegdej baidag yasan ch archaaguin br,tegeed butsaaj buulguulaach, sain baigaa geh murtluu uur um yariad buudai gadnaas oruulna geh ni haashaa yanziin ug be
    2015 оны 07 сарын 31 | Хариулах
  • КККККК (103.23.51.3)
    АН-нхан гэдэг чинь гудамжны амьтад ш дээ, юун удирдагчид...КККК
    2015 оны 07 сарын 31 | Хариулах
  • hahaha (202.131.234.146)
    tsanadeleg, chinbat, chadraabal, norovsambuu nariin deeremchdiig medehgui hen baina aa?
    2015 оны 07 сарын 31 | Хариулах
  • бодол (49.0.160.179)
    Буудай гаднаас оруулж ирэх бизнесменүүдийн талд ажиллаад байгаа нь харамсалтай. Энэ хүнд үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжихгүй байх бодлогоо гүйцээх л үлдэв шиг. Урмыг нь хугалахаар ууцыг хугал гэж ....
    2015 оны 07 сарын 31 | Хариулах
  • balai avgai (103.229.123.226)
    ene balai avgai yag yamar arga hemjee avch baigaa talaaraa yarihiin orond boon hov yarih yum, eedee ene AH uu? yaah gej sanalaa ogvoo! MAH buu bayarla ta nart ch ogohgui!
    2015 оны 07 сарын 31 | Хариулах
  • ХУЦ (202.179.28.71)
    Монголын буудай абортод уу.
    2015 оны 07 сарын 31 | Хариулах
  • УРГАЦ (202.179.28.71)
    АРДЧИЛСАН БУУДАЙ ШИГ САЙД. АРДЧИЛСАН БУУДАЙГ ГАДНААС ОРУУЛЖ ИРНЭ ҮҮ.
    2015 оны 07 сарын 31 | Хариулах
  • Зочин (182.160.35.244)
    давхар дээлтэй ардчилсан цулцгар
    2015 оны 07 сарын 31 | Хариулах
  • mgl (103.229.120.99)
    Tsandeleg bid 2-iin baylag buteegch gej yu baisan yum. Gatsuurtiin Chinbaagiin bogsiig doloogch ooriin uhaangui har shantaajchin. Selengiin Eroo sumiig ter chigeer ni ballaj baigaa hulgaich nohor doo.
    2015 оны 07 сарын 31 | Хариулах
  • очир (182.160.1.94)
    ургац хураах үедээ асуудлаа ярих хэрэгтэй.түрүүлж яриад нөөц гурилынхаа үнээ өсгөөд байх юм. энгийн хүмүүс бид нар ядаж 10 сар хүртэл үнэ тогтвортой гурил худалдан авах ёстой биздээ
    2015 оны 07 сарын 31 | Хариулах
  • Зочин (183.81.171.135)
    Худлаа мэдэt тарасан этгэtдтэй хариуцлага тооцоочээ!
    2015 оны 07 сарын 31 | Хариулах
  • taria (103.23.51.2)
    Baashtai tarialchid dandaa hudlaa yardag shuu dee
    2015 оны 07 сарын 31 | Хариулах
  • зочин (203.194.113.58)
    Бурмаа гэгч мэргэжлийн удирдлагаар хангах үүргээ мартаад баялаг бүтээгчтэйгээ хэрэлдээд суудаг элийрсэн сайд юм. эсвэл эмэгтэй хүний богино бодлын шинж чанар уу. эсвэл улс төр, баялаг бүтээх хоёрын ялгааг мэддэггүй хүн үү? Ерөнхий сайд ийм амьтастайгаа хариуцлага яриач.
    2015 оны 07 сарын 31 | Хариулах
  • зочин (203.194.113.58)
    Бурмаа гэгч мэргэжлийн удирдлагаар хангах үүргээ мартаад баялаг бүтээгчтэйгээ хэрэлдээд суудаг элийрсэн сайд юм. эсвэл эмэгтэй хүний богино бодлын шинж чанар уу. эсвэл улс төр, баялаг бүтээх хоёрын ялгааг мэддэггүй хүн үү? Ерөнхий сайд ийм амьтастайгаа хариуцлага яриач.
    2015 оны 07 сарын 31 | Хариулах
  • zochin (27.123.214.115)
    Tsandeleg gedeg hun buruu yu yarisan yum be burma saida
    2015 оны 07 сарын 31 | Хариулах
  • zochin (27.123.214.115)
    Burma bolioch
    2015 оны 07 сарын 31 | Хариулах
  • irgen (202.179.29.150)
    Bayalag buteegchiddeigee hob huutsulduud bh yam ene said
    2015 оны 07 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
    5 цаг 45 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
    5 цаг 50 мин
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
    5 цаг 53 мин
  • “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
    6 цаг 1 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
    6 цаг 20 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
    7 цаг 8 мин
  • УИХ-ын гишүүн П.Ганзоригийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ
    7 цаг 42 мин
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
    8 цаг 12 мин
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
    8 цаг 42 мин
  • Дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх түншлэлийн төслийг танилцууллаа
    9 цаг 0 мин
  • Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ
    9 цаг 6 мин
  • Ой, хээрийн түймрийн аюулын урьдчилсан зураглалыг гаргажээ
    9 цаг 36 мин
  • Зөвшөөрлийн нэгдсэн сан болох e-business.mn системийн “Худалдаа” хэсэгт ТҮЦ болон мухлаг хоёул багтсан байна
    9 цаг 47 мин
  • “Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй уулзана
    9 цаг 50 мин
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    11 цаг 1 мин
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
    11 цаг 17 мин
  • Д.Трамп: Бид Тегерантай тохиролцоонд хүрэх хүртэл Ираны боомтуудын хоригийг цуцлахгүй гэдгээ мэдэгдэж байна
    11 цаг 51 мин
  • Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
    11 цаг 57 мин
  • МУУ ТОЙРОГ: Сэтгэл гутрал нь нойрны хямралын хамгийн том шалтгаан болж байна
    12 цаг 9 мин
  • ФОТО: Эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг сурталчилах өдөрлөг болж байна
    12 цаг 21 мин
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • ТАНЫ ХЭРЭГЛЭЭНД ОЙР ₮ КРЕДИТ КАРТ
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Өнөөдөр "Бийр ярьж, өнгө амилсан өдөр" тохиож байна
  • Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: УИХ хулгайч дээрэмчид үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК